wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Гүнзгий шалгалт - 12

Total questions: 165

Worksheet time: 2hrs 20mins

Name
Class
Date
1.
Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?\1 оноо\ 
a)
.Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Эдийн засгийн
d)
Улс төрийн
e)
Шашны
2.
Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.    \3 оноо\ 
a)
Албан ёсны хяалт
b)
Нийгмийн хяналт
c)
Гэмт хэрэг
d)
Албан бус хяналт
e)
Нийгмийн гажуудал
3.
Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ? \1 оноо\ 
a)
Харилцан үйлдлийн онол
b)
Бүтэц чиг үүргийн онол
c)
Нийгмийн онол
d)
Зөрчилдөөний онол
e)
Шалтгаант чанарын онол
4.
Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ? \1 оноо\ 
a)
Дэвшил
b)
Хувьсал
c)
Шинэчлэл
d)
Хувьсгал
e)
Ухралт
5.
Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан, олон төрлийн овгуудаас тогтох нийгэм бол юм. \1 оноо\ 
a)
Мал аж ахуйн нийгэм
b)
Ан агнуурын нийгэм
c)
Аж үйлдвэржсэн нийгэм
d)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
e)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
6.
Нийгмийн давхраажилтын марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ? \1 оноо\ 
a)
Эд баялаг
b)
Статус
c)
Нэр хүнд
d)
Эрх мэдэл
e)
Анги
7.
Нийгмийн давхраажилтын талаар М. Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ? \2 оноо\ 
a)
Эрх мэдэл
b)
Нэр хүнд
c)
Эд баялаг
d)
Хүсэл тэмүүлэл
e)
Хөрөнгө мөнгө
8.
Давхраажилтын хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ? \1 оноо\ 
a)
Үл хөдлөх хөрөнгө эзэмших
b)
Бусдад нөлөөлөх, дагуулах
c)
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн
d)
Онцгой авьяас чадвар
e)
Язгууртан угсаатан байх
9.
Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү. 
a)
Нийгмийн байр суурь
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэм
d)
Нийгмийн үүрэг
e)
Нийгмийн институт
10.
Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг.Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
Сургууль
b)
Үе тэнгийнхэн
c)
Хэвлэл мэдээлэл
d)
Ажлын байр
e)
Гэр бүл
11.
Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.  
a)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино
b)
Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна
c)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
d)
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
e)
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
12.
XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
a)
Нийгмийн өөрчлөлт
b)
Нийгмийн давхраажилт
c)
Нийгмийн судалгаа
d)
Нийгмийн бүтэц
e)
Нийгмийн гажуудал
13.
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
a)
Нийгмийн нийтлэг
b)
Нийгмийн давхраажилт
c)
Нийгмийн ялгарал
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн давхраа
14.
“Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?
a)
Дээдийн доод
b)
Дээдийн дээд
c)
Дундын дээд
d)
Дундын дунд
e)
Ажилчин анги
15.
Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
a)
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
b)
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
c)
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
d)
Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна
e)
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
16.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л.Уорнерын жишээ загвар аль нь вэ? 
a)
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
b)
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
c)
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
d)
Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.
e)
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
17.
Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг нийгмийн институтийн ............................. гэнэ. /1 оноо/ 
a)
Үүргийн зөрчил
b)
Далд чиг үүрэг
c)
Сөрөг чиг үүрэг
d)
Ил чиг үүрэг
e)
Үүрэг
18.
“Бидний үед сумын төвд зурагт гэж байсангүй тул Монголын радиогийн уран зохиол, яруу найргийн нэвтрүүлгийг чих тавин сонсдог байсан” гэсэн өгөгдөл нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ? /1 оноо/ 
a)
Үе тэнгийнхэн
b)
Сургууль
c)
Хэвлэл мэдээлэл
d)
Гэр бүл
e)
Ажлын байр
19.
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа, нийгмийн  харилцааны явцад бүтээгддэг, хүнд төлөвшдөг шинжийг юу гэж нэрлэдэг вэ?  /1 оноо/ 
a)
Хүйс
b)
Жендэр
c)
Насны нийтлэг
d)
Угсаатны нийтлэг
e)
Тэгш бус байдал
20.
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ..................... гэнэ. /1 оноо/ 
a)
Бэлгэ тэмдэг
b)
Хэл
c)
Мэдлэг
d)
Үнэлэмж
e)
Хэм хэмжээ
21.
Соёлыг хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд хамаарч байна вэ? /1 оноо/ 
a)
Түүхэн хэв маягаар нь
b)
Аж ахуй эрхлэлтээр нь
c)
Бүтээгч, хэрэглэгчээр нь
d)
Суурь үнэлэмжээр нь
e)
Сонголт хийх боломжоор нь
22.
Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, кино, дурслэх урлаг, зар сурталчилгаа зэрэг нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? /1 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын орон зай
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын үйлдвэрлэл
23.
Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ?    /1 оноо/
a)
“Сүү” ХХК
b)
Эмнэлэг
c)
Цагдаагийн байгууллага
d)
Музей, галерей
e)
УЗН
24.
Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс хамаарах  хувьсагчийг олно уу. /1 оноо/ 
a)
Инфляци
b)
ДНБ-ний хэмжээ
c)
Ажил эрхлэлт
d)
Ажилгүйдэл
e)
Ажилгүйдлийн түвшин
25.
Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү. /2 оноо/ 
a)
Туршилт
b)
Тоон судалгаа
c)
Бүлгийн ярилцлага
d)
Чанарын судалгаа
e)
Контент анализ
26.
Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ?   /1 оноо/ 
a)
Сургууль
b)
Гэр бүл
c)
Үе тэнгийнхэн
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
27.
Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар  хорьж шийтгэж байжээ. Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ? /2 оноо/ 
a)
Гажуудлын харьцангуй мөн чанар
b)
Гажуудлын сөрөг үр дагавар
c)
Гажуудлын эерэг үр дагавар
d)
Гажуудлын ил чиг үүрэг
e)
Гажуудлын сөрөг чиг үүрэг
28.
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь  тухайн  амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ?           /2 оноо/ 
a)
Марксист онол
b)
Бүтэц-чиг үүргийн онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Иргэншлийн онол
e)
Хүн ам зүйн онол
29.
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ?  /1 оноо/ 
a)
Ан агнуурын нийгэм
b)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
Газар тариалангийн  нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
30.
Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?   /2 оноо/     
a)
Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм
d)
Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна
e)
Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
31.
....................................гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.   /1 оноо/ 
a)
Нийгмийн ялгарал
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн нийтлэг
32.
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог  давхраажилтын хэв маяг аль нь вэ?     /1 оноо/          
a)
Каст
b)
Анги бүлэг
c)
Боолчлол
d)
Язгуур угсаа
e)
Нээлттэй нийгэм
33.
Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.       /2 оноо/   
a)
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
b)
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
c)
Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг
d)
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
e)
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
34.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач  Т. Парсонсын  үзэл санаа  аль нь вэ?      /2 оноо/  
a)
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална
b)
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ
c)
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна
d)
Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг
e)
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог
35.
............................ гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүм амын статистик нэгдэл. /1 оноо/ 
a)
Нийгмийн давхраажилт
b)
Нийгмийн ялгарал
c)
Нийгмийн давхраа
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн нийтлэг
36.
Дараах ойлголтоос аль нь алагчлалыг тодорхойлсон байна вэ? /1 оноо/
a)
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцооны ойлголт
b)
Эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа, заяагдмал шинжтэй
c)
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал
d)
Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй үйлдэл
e)
Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг
37.
Дараах ойлголтуудын аль нь бүтэц-чиг үүргийн онолд хамаарах вэ? /2 оноо/ 
a)
Ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрх мэдэлд хүрч байгаагаас хамаардаг
b)
Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаагаараа ялгаатай бүлэг
c)
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг
d)
Баялгийг шинээр олж авсан баяныг бус, ядуурч хоосорсон язгууртныг хүндэтгэдэг
e)
Нам нь ашиг сонирхлоороо ялгаатай хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгарлыг илтгэнэ
38.
5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон “утсаараа яриулаач" гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ? /1 оноо/ 
a)
Ажиглалт
b)
Туршилт
c)
Фокус ярилцлага
d)
Асуулга
e)
Контент анализ
39.
Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой /1 оноо/ 
a)
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.
b)
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
c)
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
d)
Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг.
e)
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.
40.
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс ерөнхий мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ? /1 оноо/ 
a)
Судалгаанд баримталж буй ёс зүйн хэм хэмжээний тухай байна.
b)
Судалгаанд байгаа асуултад хэрхэн хариулах заавар байна.
c)
Туслах асуултын залгамж чанар, логик, уялдааг анхаарсан байна.
d)
Хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна.
e)
Талархал, холбоо барих утас, хаяг зэргийн талаар мэдээлэл байна.
41.
Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг зэвсэгт бослого, төрийн эргэлт зэрэг харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг ............................... гэнэ. /1 оноо/ 
a)
Нийгмийн хувьсгал
b)
Нийгмийн гажуудал
c)
Нийгмийн хувьсал
d)
Нийгмийн шинэтгэл
e)
Нийгмийн шинэчлэл
42.
Соёлын босоо чиглэлийн ангилалд илүүц зүйл дурдсан бол аль нь вэ? \1 оноо\ 
a)
Ардын соёл
b)
Элитийн соёл
c)
Эдийн соёл
d)
Нийтийн соёл
e)
Зонхилогч соёл
43.
………………….нь орчин үед угсаатны соёл, соёлын философи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй, соёлын экологи гэх мэт салбаруудыг хамаарна \1 оноо\ 
a)
Оюуны соёл
b)
Эдийн соёл
c)
Соёл судлал
d)
Хэрэглээний соёл
e)
Материаллаг соёл
44.
Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү. \1 оноо\ 
a)
Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
b)
Соёлын тэгш байдлыг үнэлэх
c)
Уламжлалт ёс заншлыг хадгалах
d)
Соёлын тулгалт хийх
e)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх
45.
Биелгээ нь Монголчуудын аж амьдралаас үүсчээ. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж, цацлыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг. Биелгээний хөдөлгөөн, дохио зангаа нь мэдлэг, ..................... юм.     Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү. 
a)
хэм хэмжээ
b)
мэдрэмж
c)
үнэлэмж
d)
хэл
e)
бэлгэдэл
46.
“Суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно”гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ? 
a)
эртний, дундад, орчин үеийн
b)
олон улсын, улс үндэстний
c)
ёс суртахууны, шашны
d)
нэг хэв загварын, олон хэв загварын
e)
олонхийн, зонхилох, дэд соёл
47.
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хамаарах салбарыг тэмдэглэнэ үү. 
a)
дизайн, дүрслэх урлаг
b)
мэдээллийн технологи
c)
соёлын өв
d)
тайзны уран бүтээл
e)
кино урлаг
48.
Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .................. гэнэ.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.     
a)
Соёлын аялал жуулчлал
b)
соёлын эрх чөлөө
c)
соёлын үйлдвэрлэл
d)
соёлын даяаршил
e)
соёлын орон зай
49.
Эдгээрээс аль нь соёлын эрх чөлөөг илэрхийлэх асуудал вэ? 
a)
хэн нэгний эрх чөлөөнд халдах
b)
эрхээ эдлэхгүй байх
c)
амьдрах хэв маягийг тулгахгүй байх
d)
өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг  мэдрэмж
e)
бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх
50.
“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү  эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?          /2 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын  дархлаа алдагдах
d)
Соёлын цочирдолд орох
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
51.
Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ.  Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ.  Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлүүдийн алинд хамаарах вэ?  /2 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын үйлдвэрлэл
d)
Соёлын эрх чөлөө
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
52.
“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? / 1 оноо / 
a)
Нэгдмэл шинж
b)
Соёлын динамик
c)
Сонгодог соёл
d)
Түгээмэл шинж
e)
Үндэсний соёл
53.
“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү хэрэглэж байна вэ? / 1 оноо / 
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
54.
"Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг". Энэ хэний үзэл баримтлал вэ? /1 оноо/ 
a)
Э.Кассирер
b)
А.Гидденс
c)
Э.Тайлор
d)
Р.Бенедикт
e)
Ж.Локк
55.
"Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй” гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Түгээмэл шинж
b)
Нэгдмэл шинж
c)
Соёлын статик
d)
Соёлын даяаршил
e)
Соёлын хэлбэр
56.
“Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий" гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
57.
2019.A.39. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь ....ба ....гэсэн хоёр төрөлтэй.        \1оноо\ 
a)
Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал
b)
Нийгмийн даатгал, нийгмийн халамж
c)
Нийгмийн халамж, нийгмийн тусламж
d)
Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал
e)
Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал
58.
Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ? \2 оноо\ 
a)
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
b)
Ажилгүйдпийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
c)
Ажилгүйдпийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
d)
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
e)
Ажилгүйдпийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
59.
………………бол засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль юм. \2 оноо\ 
a)
Үндсэн хууль
b)
Төрийн хууль
c)
Монгол улсын хууль
d)
Хөдөлмөрийн хууль
e)
Боловсролын хууль
60.
Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б-тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирчээ. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах вэ? \1 оноо\
a)
Аймаг нийслэлийн шүүх
b)
Иргэний хэргийн дунд шатны шүүх
c)
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
d)
Захиргааны хэргийн дунд шатны шүүх
e)
Иргэний хэргийн анхан шатны шүүх
61.
Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус гэж ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл гэж юу вэ? \1 оноо\ 
a)
Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг
b)
Хуульд заасан үүргээ сайн биелүүлэхийг
c)
Ямар ч үйлдэл хийгээгүй байхыг
d)
Мэдээгүй байхыг
e)
Дэг журамгүй байхыг
62.
Апь нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ? 
a)
Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол
b)
Иргэн Э нь өөрийн эзэмшлийн РЯ1113 30 маркийн автомашиныг түрээсийн гэрээгээр Б-д шилжүүлэв. Гэтэл 1 сарын дараа Б нь автомашиныг осолд оруулж дахиж унах аргагүй болгожээ. Тэрээр өөрийн өмч хөрөнгөнд халдсан гэж үзээд
c)
Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан гэж үзээд
d)
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдвол
e)
Төр нь хүний тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бол
63.
Иргэний эрх зүйн харилцаа нь ямар бүрдэл хэсгүүдтэй вэ? 
a)
хувь хүн, төр, байгууллага
b)
агуулга, хэлбэр
c)
хууль, дүрэм, журам
d)
субъект, объект, агуулга
e)
үйлчилгээ, үйл ажиллагаа
64.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн  гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?     
a)
Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан
b)
Насанд хүрээгүй
c)
Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн
d)
Өөрийн хүсэлтээр
e)
Ар гэрт гэнэтийн ажил гарахад
65.
Ямар байгууллага Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг вэ?   
a)
Улсын дээд шүүх
b)
Харъяалах байнгын хороо
c)
Захиргааны шүүх
d)
Харъяа яам, тамгын газар
e)
Үндсэн хуулийн цэц
66.
Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэрэгт аль нь орох вэ? 1. Мал хулгайлах 2. Эд хөрөнгийг хувьчлан авах 3. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах 4. Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих 
a)
2,3,4
b)
1,2,3,4
c)
1,2,3
d)
1,3,4
e)
1,2,4
67.
Эхийг анхааралтай уншаад 43-р асуултад хариулна уу. Иргэн С-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Г орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Ггийн үйлдлийг хамар хашааны иргэн Ц харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.  Ц-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ? 
a)
Ёс зүйн
b)
Гэмт хэргийн бус
c)
Гэмт хэргийн
d)
Хуулийн хүрээний
e)
Хуулийн бус хүрээний
68.
Эхийг анхааралтай уншаад 45, 46-р асуултад хариулна уу. Иргэн Б 2018 онд газар авсан боловч газраа ашиглалгүй 1 жил болжээ. Жилийн дараа газраа эргэхээр очиход нь иргэн Г газар дээр нь хашаа байшин барьсан байв. Иргэн Г-д дүүргийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 274  дугаар захирамжаар газар олгосон баримт бичиг байв. Харин иргэн Б-д дүүргийн засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны  өдрийн 109 дүгээр захирамж байв. Иргэн Б захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргажээ.  Энэ тохиолдолд Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 12-т “Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүх бус дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан явуулжээ. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч “хэргийн оролцогч” гэсэн субьектэд аль нь хамаарахгүй вэ?  
a)
Хуулийн этгээд
b)
Гомдол гаргаж буй иргэн
c)
Гуравдагч этгээд
d)
Гэрч
e)
Хариуцагч
69.
Иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцааг нэрлэнэ үү.  /2 оноо/ 
a)
Иргэний эрх зүйн харилцаа
b)
Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
c)
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
d)
Захиргааны эрх зүйн харилцаа
e)
Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа
70.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мөн сайн дураар даатгуулсан эх жирэмслэх, хүүхэд төрүүлэх тохиолдолд нийгмийн даатгалын тэтгэмж авна. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олох нөхцөлийг олно уу?   /2 оноо/ 
a)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар, түүний сүүлийн 4 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
b)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар, түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
c)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
d)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 8 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
e)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 18 сар, түүний сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
71.
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу.  /2 оноо/ 
a)
Засаг, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх
b)
Ардчилсан дэглэм, бүгд найрамдах засаглалыг хүлээн зөвшөөрөх
c)
Хүнлэг энэрэнгүй байдлыг бий болгох
d)
Төрийн байгууламжийг тодорхой тусгасан байх
e)
Үндсэн хуулийг хянах тогтолцоог бүрдүүлэх
72.
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлэх шаардлагатай нэхэмжлэлийн бүрдүүлбэрүүдээс хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?  /1 оноо/  
a)
Нэхэмжлэгчийн гэр бүлийн байдал, боловсролын түвшин
b)
Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
c)
Эрх зөрчигчийн буюу хэргийн хариуцагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг
d)
Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт
e)
Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих
73.
Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох /үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох, эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч, тэгш байдлыг бүрдүүлэх/ арга хэмжээ авах нь төрийн ямар үүрэгт орох вэ?  /2 оноо/   
a)
Ахиц дэвшил гаргах үүрэг
b)
Хүндэтгэх үүрэг
c)
Хангах үүрэг
d)
Хамгаалах үүрэг
e)
Нөлөөлөх үүрэг
74.
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор нэхэмжлэл гаргах вэ?  /1 оноо/ 
a)
7 хоног
b)
14 хоног
c)
30 хоног
d)
45 хоног
e)
60 хоног
75.
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Б-гийн хувьд аль субьектэд хамаарах вэ?  /2 оноо/ 
a)
Хуулийн этгээд
b)
Гомдол гаргаж буй иргэн
c)
Хариуцагч
d)
Албан тушаалтан
e)
Гуравдагч этгээд
76.
Засаг төрийн эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх зэрэг нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ? / 1 оноо/ 
a)
Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс
b)
Иргэний эрх зүйд захирагдах ёс
c)
Эрх зүйд захирагдах ёс
d)
Захиргааны эрх зүйд захирагдах ёс
e)
Үндсэн хуульт ёс
77.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд үл хамаарах  жишээг олоорой.  /2 оноо/ 
a)
Иргэн Т-ийн ажилладаг аж ахуй нэгж татан буугдсан.
b)
Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон.
c)
Иргэн Л нь өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн.
d)
Иргэн А нь сахилгын зөрчил гаргаж, сануулах шийтгэл авсан.
e)
Иргэн Б нь томилолтоор өөр орон ажилд ажиллах болсон.
78.
Сахилгын зөрчил гаргасан этгээдийн ажлаас халах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ?  /2 оноо/ 
a)
Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
b)
Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
c)
Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
d)
Зөрчил гаргаснаас хойш 3 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
e)
Зөрчил гаргаснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
79.
Бат 14 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?    / 2 оноо/ 
a)
Бат өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ эрхэлж болно.
b)
Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
c)
Эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөөрөлтэйгээр мэргэжлийн чиг баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
d)
Бат нь 14 настай иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
e)
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.
80.
Бүрэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ?  / 1 оноо/ 
a)
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.
b)
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.
c)
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.
d)
Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцно.
e)
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээгээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй гэж тооцно.
81.
Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 1-р үе шатанд иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой. /2 оноо/ 
a)
Захиргааны байгууллагын дараагийн шатны байгууллагад өргөдөл гаргах
b)
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан магадлал гаргах
c)
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргах
d)
Дээд албан тушаалтанд нь хандан аман болон бичгээр хүсэлт гаргах
e)
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргах
82.
Дараах тодорхойлолтоос эрх зүйн зөрчил гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?   /1 оноо/ 
a)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
b)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
c)
Нийгэмд хор аюултай, эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
d)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй  үл нийцэх төлвийг хэлнэ.
e)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ,хүлээлттэй  нийцэх төлвийг хэлнэ.
83.
Аймаг нийслэлийн засаг дарга эрх зүйн ямар акт гаргах вэ?    / 1оноо/ 
a)
Тушаал
b)
Захирамж
c)
Шийдвэр
d)
Тогтоол
e)
Зарлиг
84.
2019.A.19. ДНБ -ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ? \1 оноо\ 
a)
Байнгын
b)
Бодит ДНБ
c)
Нэрлэсэн ДНБ
d)
Тогтмол
e)
Зах зээлийн
85.
ДНБ-ийг зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой \1 оноо\ 
a)
Гадаад хэрэглэгчийн зардал
b)
Өрх гэрийн хэрэглээний зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Төрийн зардал
e)
Хувь хүний хэрэглээний зардал
86.
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг……..гэнэ \ 1 оноо\ 
a)
Лиценз
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Үнэт цаас
e)
Бонд
87.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямарбодлого гэдэг вэ? \1 оноо\ 
a)
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
b)
Төрийн мөнгө зээлийн бодлого
c)
Эдийн засгийн бодлого
d)
Засгийн газрын бодлого
e)
Төрийн бодлого
88.
Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхыг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ? \2 оноо 
a)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
b)
Үндэсний нийт орлого
c)
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт ба бодит
d)
Валютын нөөц
e)
Дотоод нийт бүтээгдэхүн
89.
Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ? \1 оноо\ 
a)
Мөнгөний тэлэх
b)
Мөнгөний хумих
c)
Засгийн газрын
d)
Сангийн яамны
e)
Эдийн засгийн
90.
Экспорт, импортын зөрүүг…………………гэнэ. \1 оноо\ 
a)
Гадаад худалдааны алдагдал
b)
Гадаадын хөрөнгө оруулалт
c)
Гадаад худалдааны ашиг
d)
Гадаад худалдааны тэнцэл
e)
Гадаадын хандив тусламж
91.
Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ? \1 оноо\ 
a)
Сангийн яамны
b)
Төв банк
c)
Засгийн газрын
d)
Арилжааны банк
e)
Банк бус санхүүгийн байгууллага
92.
Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ? 
a)
Ашиг
b)
Зээлийн хүү
c)
Цалин
d)
Түрээс
e)
Төрийн зардал
93.
“Говь ХК”-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?       
a)
Төрийн зардал
b)
Өрх гэрийн хэрэглээний зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Гадаад хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
94.
Бонд гэж юу вэ?  
a)
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг
b)
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
c)
Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл ажиллагаа
d)
Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж
e)
Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж
95.
Татвар төлөгчдөд татварын хэмжээ,татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?     
a)
Заавал төлдөг байх
b)
Шударга байх
c)
Тэгш байх
d)
Ил тод байх
e)
Энгийн байх
96.
Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.  
a)
Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
b)
Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
c)
Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино
d)
Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна
e)
Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж  шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
97.
Эдийн засаг судлаач Ф.Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.   
a)
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа
b)
Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно
c)
Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй
d)
Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой.
e)
Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөнхор учруулна
98.
Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ? 
a)
Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
b)
Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
c)
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ
d)
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
e)
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ
99.
Экспорт импортын зөрүүг ................... гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү. 
a)
Бараааны нийт эргэлт
b)
Олон улсын худалдаа
c)
Гадаад худалдааны тэнцэл
d)
Гадаад худалдааны бодлого
e)
Цэвэр экспорт
100.
Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлдэг үзүүлэлтийг тэмдэглэнэ үү. 
a)
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
b)
Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
c)
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
d)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ
e)
Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
101.
Улс орнуудын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшинг харьцуулан хэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэдэг эдийн засгийн үзүүлэлт аль нь вэ? /1 оноо/ 
a)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Бодит ДНБ
d)
Нэг хүнд ноогдох ДНБ
e)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
102.
“Сүү ХК”-ны технологийн шинэчлэл хийсэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?  /1 оноо/ 
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
Төрийн зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Гадаад хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
103.
Зах зээлийн онолыг үндэслэгч, татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгч аль нь вэ?  /1 оноо/ 
a)
Артур лаффер
b)
Фридрик фон Хайек
c)
Джон Мейнард Кейнс
d)
Адам Смит
e)
Хенри Бокли
104.
Татварын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?             /2 оноо/ 
a)
ААН -ээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр  хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ буурч  нийт эрэлт өснө.
b)
ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт буурна.
c)
ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна.
d)
ААН-ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт өснө.
e)
ААН-ийн татварын хувь хэмжээг бууруулах нь эргээд төрийн орлого буурах нэг шалтгаан болно.
105.
Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Джон Мейнард Кейнсийн намтар, үзэл баримтлалаас илүүц ойлголтыг олно уу.  /2 оноо/  
a)
Тэрээр сонгодог уран зохиол, хөгжим, спортоор хичээллэхийн зэрэгцээ хөрөнгийн бирж дээр тоглож асар их амжилт олсон
b)
Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 1974 онд түүнд Нобелийн шагнал олгосон
c)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж төрийн оролцоотой нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн
d)
Мөнгө болон банкны талаарх агуу онолч төдийгүй түүнийг хэрэгжүүлэгч юм
e)
Эх орны өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгосон
106.
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдан авч болно. Үүнийг..................................гэнэ. 
a)
Олон улсын худалдаа
b)
Портфелийн хөрөнгө оруулалт
c)
Хөдөлмөрийн шилжилт
d)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
e)
Гадаад худалдааны бодлого
107.
Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг хэд хэдэн шалгуураар тодорхойлдог. Уг шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй өгөгдлийг олно уу?                              /1 оноо/ 
a)
Эдийн засгийн хөгжлийн түвшин
b)
Эдийн засгийн бүтэц
c)
Эдийн засгийн өсөлтийн төрөл
d)
Гадаад эдийн засгийн хэлбэр
e)
Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
108.
Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ? /1 оноо/ 
a)
ДНБ-ийг тогтмол үнээр тооцох
b)
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох
c)
ДНБ-ийг орлогоор тооцох
d)
ДНБ-ийг зардлаар тооцох
e)
Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох
109.
Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас бага утгатай бол ямар утгыг харуулах вэ? /1 оноо/ 
a)
Өсөлт, бууралт байхгүй
b)
2 дахин хурдтай өссөн
c)
2 дахин хурдтай буурсан
d)
Өссөн утгыг илэрхийлнэ
e)
Буурсан утгыг илэрхийлнэ
110.
Дараах өгөгдлүүдийн аль нь төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ? /1 оноо/ 
a)
Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх
b)
Засгийн газар бонд гаргаж худалдах, худалдан авах
c)
Зээлийн хүүг өсгөж, гүйлгээнд байгаа мөнгийг бууруулах
d)
Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах
e)
Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцийг бууруулах
111.
2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийг тооцоолно уу. /1 оноо/ 
a)
820
b)
-160
c)
160
d)
-820
e)
410
112.
Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Д. Кейнсийн үзэл баримтлал вэ? /2 оноо/ 
a)
Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
b)
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин нь шууд хамааралгүй.
c)
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан
d)
Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн.
e)
Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал олгосон.
113.
Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу. /1 оноо/ 
a)
.Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна
b)
Хүн амын орлого буурна
c)
.Бараа, бүтээгдэхүүний үнэ буурна
d)
Үнэт цаас, хадгаламж, зээл үнэгүйднэ
e)
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна
114.
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ? /2 оноо/ 
a)
Ажилах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)
b)
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
c)
Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)
d)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)
e)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өснө)
115.
Монгол улсын гадаад бодлогын чиглэлд хамааралгүй зүйлийг тэмдэглэнэ үү. \1 оноо\  
a)
Үзэл суртал, суртал нэвтрүүлгийн
b)
Эдийн засаг, бизнесийн
c)
Соёл, хүмүүнлэгийн
d)
Улс төр, дипломатын
e)
Шинжлэх ухаан, технологийн
116.
Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ. \1 оноо\ 
a)
2000 он
b)
1914 он
c)
1916 он
d)
1992 он
e)
2011 он
117.
Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? \2 оноо\ 
a)
Төв африкийн орнууд
b)
Хойд америк ба Европын улс орнууд
c)
Төв Азийн улс орнууд буюу тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
d)
Зүүд хойд Азийн бүс нутаг /ОХУ, БНХАУ, Cолонгос, Япон/
e)
Зүүн өмнөд Азийн бүс нутаг
118.
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль вэ? \2 оноо\ 
a)
Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа \АПЕК\
b)
Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах
c)
Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /АСЕАН/
d)
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн
e)
НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд
119.
Ард түмэн олон улсын харилцаанд яаж оролцдог вэ? \1 оноо\ 
a)
Хараар /хууль бусаар/ ажиллаж амьдрах
b)
Гадаад гарч ажиллаж амьдрах
c)
Гадаадын пүүс, компани, ААН -тэй гэрээ хэлэлцээр хийснээр
d)
Хувийн шугамаар
e)
Өөрийгөө төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулан
120.
Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамааралгүй зүйлийг олно уу. \1 оноо\ 
a)
Зорилгыг өөрчлөн чиглүүлэх
b)
Сэтгэл татах чадвар
c)
Албадлага
d)
Үнэмшил, тогтолцоо
e)
Үнэт зүйлс, соёл, төрийн бодлого
121.
Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим, дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ? 
a)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
b)
Хатуу хүчний бодлого
c)
Гуравдагч хөршийн бодлого
d)
Олон улсын эрх зүй
e)
Зөөлөн хүчний бодлого
122.
Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?
a)
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
b)
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
c)
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
d)
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн  хүлээн зөвшөөрсөн хэлбэр
e)
Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр
123.
Өөрийн орны болон бүс нутгийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай байдаг улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?  
a)
Бага улс
b)
Их гүрэн
c)
Дунд улс
d)
Хөрш орон
e)
Хаант улс
124.
Монгол улсын гавьяат тамирчин М.Бундмаа Хонконгийн шигшээ багийн урилгаар жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж өндөр амжилт гаргажээ. Бундмаа гавьяат олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ? 
a)
Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
b)
Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
c)
Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа  хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
d)
Спортын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
e)
Хувийн эрх ашгийн үүднээс эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн
125.
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.  
a)
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
b)
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
c)
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
d)
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
e)
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
126.
НҮБ тэргүүтэй нийтлэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
a)
Олон улсын байгууллага
b)
Олон улсын төрийн бус байгууллага
c)
Нөлөө бүхий хувь хүн
d)
Үндэстэн дамнасан корпорац
e)
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
127.
Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү
a)
Далай лам
b)
Тоёота корпораци
c)
НҮБ
d)
Эмнести интернейшл
e)
ЮНЕСКО
128.
Зүүн хойд Азийн бүс нутагт байрлах улс орныг тэмдэглэнэ үү.
a)
Энэтхэг
b)
Вьетнам
c)
Монгол
d)
Казахстан
e)
Индонези
129.
“АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?  
a)
Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
b)
Монгол улс Азийн бүсийн  хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
c)
Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
d)
Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
e)
Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголынхамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
130.
Ёс суртахууныг эрхэмлэн ямарч үед, аль ч нөхцөлд эмзэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлыг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.
a)
Улс төрийн дипломат ажиллагаа
b)
Эдийн засгийн дипломат ажиллагаа
c)
Соёлын дипломат ажиллагаа
d)
Цахим дипломат ажиллагаа
e)
Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа
131.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны зарчмын аль хэлбэр вэ?  /1 оноо/ 
a)
Үндэсний эрх ашигт нийцсэн
b)
Олон тулгууртай
c)
Тэнцвэртэй
d)
Прагматик
e)
Хамтын ажиллагаа
132.
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?                                                   /2 оноо/   
a)
Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх
b)
Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль олон улсын гэрээний хүрээнд хамгаалах
c)
Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллахдаа тодорхой шалгуур тавих
d)
Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах
e)
Гадаадад байгаа иргэддээ хууль ёсны эрх, үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх
133.
Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, мөн хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулсан  ойлголтыг юу гэж үзэх вэ?      /2 оноо/ 
a)
Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
b)
Эдийн засгийн аюулгүй байдал
c)
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
d)
Олон улсын тээвэр, дэд бүтэц
e)
Эдийн засгийн бие даасан байдал
134.
Тодорхой чиглэл, хүрээнд зорилго тавьж хэрэгжүүлдэг, иргэн байгууллагад түлхүү нээлттэй, сайн дурын шинжтэй, иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?      /1оноо/                                                     
a)
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
b)
Олон улсын байгууллага
c)
Үндэстэн дамнасан корпораци
d)
Олон улсын төрийн бус байгууллага
e)
Олон улсын гэмт хэргийн сүлжээ
135.
2006 онд Монгол улсын Засгийн газрын зүгээс  манлайлан санаачилга гаргаж үүсгэн байгуулалцсан олон улсын байгууллага аль нь вэ?                                                              /1 оноо/ 
a)
ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
b)
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
c)
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв
d)
Олон улсын худалдааны эрх зүйн комисс
e)
Олон улсын атомын энергийн агентлаг
136.
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс нь олон зуун жилийн харилцааны түүхтэй Азийн орнууд юм. 1990 онд  орчин үеийн диполмат харилцаагаа тогтоож хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжсөн бол түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?                             /2оноо/ 
a)
Олон талт хамтын ажиллагааны түншлэл
b)
Иж бүрэн стратегийн түншлэл
c)
Стратегийн түншлэл
d)
Өргөн хүрээтэй түншлэл
e)
Иж бүрэн түншлэл
137.
Хатуу хүчний бодлого нь зөөлөн хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл хатуу хүчний бодлогын зарчим  аль вэ?        /1оноо/ 
a)
Эдийн засгийн хүч
b)
Албадлага
c)
Удирдамж
d)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
e)
Захирах чадвар
138.
Цэгийн оронд тохирох оныг сонгоорой./1 оноо/ МУ бүрэн улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд Де-факто улс байх статусыг ................он хүртэл эдэлж байсан. 
a)
1989 он
b)
1954 он
c)
1948 он
d)
1961 он
e)
1990 он
139.
Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Их гүрнийг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой.        / 1 оноо/ 
a)
Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхийн улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг.
b)
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг.
c)
Бүс нутагтаа нөлөөтэй, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.
d)
Өөрийн болон хөрш, холбоотон, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чадалтай байдалтай.
e)
Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй.
140.
Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?   /1 оноо/ 
a)
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын aжиллагаа
b)
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
c)
Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт  харилцаа,түншлэл, дипломат үйл ажиллагаа
d)
Зүүн хойд Ази, Төв азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
e)
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал
141.
“Олон улсын харилцааны тоглогчид нь зөвхөн үндэсний бүрэн эрхт улсууд байдаг” гэж үздэг онолыг нэрлэнэ үү.  /1 оноо/ 
a)
Неолибериал онол
b)
Неомарксист онол
c)
Либерал онол
d)
Реалист онол
e)
Марксист онол
142.
Олон улсын харилцааны хатуу хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу.   1 оноо 
a)
Захирах чадвар
b)
Урамшуулал
c)
Удирдамж
d)
Үнэмшил
e)
Цэргийн хүч
143.
2000 оны Улсын Их Хурлын сонгуульд МАХН /одоогийн МАН/ сонгогчдын 52%-ийн санал авсан ч парламентын суудлын 94.7% буюу 72-ыг авсан бол бусад нам эвслүүд нийт сонгогчдын 48%-ийн санал авсан хэдий ч парламентад дөнгөж 4 суудал авч байжээ. Энэ баримт сонгуулийн аль тогтолцооны сул талыг харуулж байна вэ?   /2 оноо/ 
a)
Пропорциональ тогтолцоо
b)
Мажоритари тогтолцооны энгийн олонх
c)
Мажоритари тогтолцооны үнэмлэхүй олонх
d)
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
e)
Холимог тогтолцоо
144.
Байгаль, нийгмийн олон хүчин зүйлээр нөхцөлдсөн, тэгш бус байдлыг арилгаж нийгмийн хамгааллаар хангахад илүү чиглэсэн эдийн засаг дахь төрийн зохистой оролцоог дэмждэг  улс төрийн үзэл баримтлал аль нь вэ? /1 оноо/ 
a)
Социал демократ
b)
Либерал ардчилал
c)
Консерватизм
d)
Неолиберализм
e)
Неоконсерватизм
145.
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгодог. Дараах өгөгдлүүдээс илүүц зүйл дурдсан бол олно уу.  /1 оноо/ 
a)
Хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах
b)
Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тулд мэдээлэл дамжуулах
c)
Нас, хүйс, шашин шүтлэг үл харгалзан олон нийтэд хүргэх
d)
Хэвлэл мэдээлэл нь зөвхөн төр засгийн дуу хоолой болох
e)
Боловсролын түвшин харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг хуулиар хангах
146.
2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90%, хувийн телевизэд 78%, FM-радиод 60% гэсэн үнэлгээ өгчээ.  Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ? /1 оноо/ 
a)
Хэвлэл мэдээллийн байгууллагын талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын өгсөн  судалгаанд хийсэн дүгнэлт
b)
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн  бодол
c)
Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа
d)
Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал
e)
Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал
147.
Иргэд сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх, сонирхлын бүлэгтэй хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр хэрэгждэг. Энэ нь  ардчиллын аль үнэт зүйлсийг илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Олон намын тогтолцоо
b)
Нийтэд тайлагнах, ил тод байх ёс
c)
Тэгш эрх
d)
Хуулийн засаглал
e)
Иргэдийн улс төрийн оролцоо
148.
Иргэний нийгмийн төлөвшил нийгмийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?  /1 оноо/ 
a)
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх,  үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
b)
Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
c)
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
d)
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
e)
Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
149.
Ардчилсан сонгуулийн саналыг шууд өгөх зарчмыг олно  уу. /1 оноо/ 
a)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
b)
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан  оролцох
c)
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
d)
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
e)
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
150.
2016 оны Улсын их хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69%-ийн  санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан байсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 54.31%-ийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ? /2 оноо/ 
a)
Мажоритари тогтолцооны энгийн олонх
b)
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
c)
Мажоритари тогтолцооны үнэлмлэхүй олонх
d)
Пропорциональ тогтолцоо
e)
Холимог тогтолцоо
151.
Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн засаглалыг бэхжүүлж, эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах үнэт зүйлсийг эрхэм болгодог улс төрийн үзэл баримтлал аль нь вэ?   /1оноо/   
a)
Неолиберализм
b)
Социал демократ
c)
Консерватизм
d)
Либерализм
e)
Неоконсерватизм
152.
Ардчилсан нийгэмд иргэдэд мэдээлэл олгох, өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах, хяналт шалгалт хийх, шүүмжлэл өрнүүлэх, цэнгээн баясгах, боловсрол олгох зэрэг нь хэвлэл мэдээллийн ..............юм.  /Нөхөх ойлголтыг сонгоно уу?/           /1 оноо/ 
a)
Зорилтууд
b)
Үндсэн зарчим
c)
Эрх чөлөө
d)
Эрх ашиг
e)
Үндсэн үүрэг
153.
2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй, 23,0 хувь нь дунд зэрэг, 8,3 хувь нь санал нийлдэг гэж үзжээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ? /1 оноо/ 
a)
Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх сэтгүүлчдээс авсан  дүгнэлт
b)
Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
c)
Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
d)
Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл
e)
Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага
154.
..................... нь ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм. 
a)
Хууль дээдлэх зарчим
b)
Шударга байх зарчим
c)
Нээлттэй зарчим
d)
Зөвшилцлийн зарчим
e)
Цөөнхийг хүндэтгэх зарчим
155.
.............................бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдэл. Өөрөөр хэлбэл хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулахыг хэлнэ. /1 оноо/ 
a)
Лобби бүлэг
b)
Улс төрийн нам
c)
Иргэний нийгэм
d)
Сонирхлын бүлэг
e)
Улс төрийн институт
156.
Монгол улс нь олон улсын хамтын нийгэмлэгт оролцохдоо хэд  хэдэн зарчмыг баримталдаг. Дараах ойлголтоос аль нь тэнцвэртэй байх зарчмыг илэрхийлж байна вэ?  /1 оноо/ 
a)
Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах
b)
Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх
c)
Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудыг сонирхлыг тэнцвэржүүлэх
d)
Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах
e)
Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг, зорилгын үүднээс хамтран ажиллах
157.
Засаг төрийн эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх зэрэг нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ? / 1 оноо/ 
a)
Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс
b)
Иргэний эрх зүйд захирагдах ёс
c)
Эрх зүйд захирагдах ёс
d)
Захиргааны эрх зүйд захирагдах ёс
e)
Үндсэн хуульт ёс
158.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. /1 оноо/ Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл  бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь ..................................................... юм. 
a)
Шударга байх зарчим
b)
Хууль дээдлэх зарчим
c)
Нээлттэй зарчим
d)
Зөвшилцлийн зарчим
e)
Цөөнхийг хүндэтгэх зарчим
159.
Улс төр судлаач Г.Алмондын тодорхойлсон улс төрийн системийн оролтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу? /2 оноо/ 
a)
Хууль зүйн хэм хэмжээ,шийдвэр боловсруулах
b)
Хэм хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэх
c)
Улс төрийн нийгэмшилтийг хангах
d)
Хэм хэмжээг хэрхэн дагаж мөрдөж буйг хянах
e)
Улс төрийн нам сонгуулиар дамжин төрийн эрх барих
160.
Дараах өгөгдлөөс намын нийгэмд гүйцэтгэх үүргийг ялгаарай./2 оноо/ 1. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх 2. Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөх 3. Төрийн санхүүжилтыг багасгах, хасах 4. Бодлогын хэрэгжилтийг тайлагнах, хариуцлага хүлээх 
a)
1,3
b)
1,4
c)
2,4
d)
1,2
e)
2,3
161.
Чиний бодлоор дараах ойлголт нь ардчиллын аль үнэт зүйлийг зөрчсөн байна вэ? /2 оноо/ “Ардчилсан нийгэм нь иргэдийг боловсролтой болгохоос илүү ажилтай байлгахад анхаардаг бөгөөд ажилтай иргэд нь эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг юм.” 
a)
Тэгш эрх
b)
Нийтэд тайлагнах,ил тод байх ёс
c)
Хуулийн засаг
d)
Боловсрол
e)
Иргэдийн улс төрийн оролцоо
162.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой./ 1 оноо/ ...................................     гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээлгэх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм. 
a)
Лобби бүлэг
b)
Иргэний нийгэм
c)
Төр
d)
Сонирхолын бүлэг
e)
Улс төрийн нам
163.
Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх явцуу олон шаардлагыг цэгцлэн,нэгтгэн боловсруулах нь аль чиг үүрэгт хамаарах вэ? /1 оноо/
a)
Агрегаци
b)
Артикуляци
c)
Интеграфи
d)
Интервенц
e)
Девальваци
164.
Дараах ойлголтуудын аль нь Монгол улсын гадаад бодлогын үндэсний эрх ашигт нийцсэн байх зарчмыг илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан,хөгжлийг хэрэгжүүлэх
b)
Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
c)
Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах
d)
Олон улс гүрэнтэй хамтран ажиллах,харилцааг олон хэлбэрээр явуулах
e)
Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах
165.
“Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой” гэх үзлээрээ хүний эрх, эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах тухай  санааг илэрхийлсэн сэтгэгч хэн бэ?      /1 оноо/ 
a)
Ж.Локк
b)
Т.Гоббс
c)
Л.Актон
d)
Ж.Руссо
e)
Р.Нозик