Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Уран зохиол - 9 анги тест

Total questions: 50

Worksheet time: 31mins

Name
Class
Date
1.

Гэсэр тууль нь анх ......Бээжинд модон бараар барлан хэвлэгдсэн

a)

1715

b)

1716

c)

1717

d)

1718

2.

Гэсэр хэдэн бүлэгтэй вэ?

a)

7

b)

8

c)

9

d)

10

3.

Гэсэр хэдэн хатантай вэ?

a)

4

b)

5

c)

6

d)

7

4.

Авай минь үтэр явъя

онон хатан гэгч газар аа

Урт сайхан устай гэнэм билээ

Ой тал олон гэнэм

Үдлэн хүрч ундаа үгүй хэвтье

Авгай минь бүр явъя

a)

Мандуухай сэцэн хатан зохиолын хэсэг

b)

Гэсэр зохиолын хэсэг

c)

чингисийн эр 2 загал зохиолын хэсэг

d)

Цогт тайжийн хадны бичиг шүлгийн хэсэг

5.

Чингисийн эр хоёр загал зохиолын сэдэв, гол санааг зөв тодорхойлно уу?

a)

Чингисийн зүүдний тухай өгүүлсэн

b)

хоёр морины сэтгэлзүйн зөрчлийн тухай өгүүлсэн.

c)

эзэндээ гомдсон харц ардын тухай өгүүлсэн

d)

моринд хайртай монгол хүний тухай өгүүлсэн

6.

Дэлхийн шилдэг хэд дэх зохиолын тоонд " Монголын нууц товчоо" багтсан бэ?

a)

10

b)

20

c)

30

d)

40

7.

" МНТ" зохиолыг Ц.Дамдинсүрэн хэдэн мөр шүлэгтэй гэж тооцоолон гаргасан байдаг вэ?

a)

1350

b)

1400

c)

1450

d)

1500

8.

Тэмүжинг хэн " Энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай нүүрэндээ гэрэлтэй хөвгүүн байна" гэж хэлсэн бэ?

a)

Сорхон шар

b)

Есүхэй

c)

Жамуха

d)

Дэй сэцэн

9.

Есүхэй эцэг тэнгэр болоход

тул загас мэт юунд

тулбарин гасална чи

туурга цэргээ бэхэлье гэж

туйлтай үгээ хэлэлцсэн биш үү? ... гэж хэн хэлсэн бэ?

a)

Боорчи

b)

Хонхотаны Чирха

c)

Дэй сэцэн

d)

Өэлүн эх

10.

Урианхайн Жарчиудай " Одоо чи миний хөвгүүн ......

Үүдээ сөхүүл" гэж Тэмүжинд хэнийг өгсөн бэ?

a)

Сач Бэхээр

b)

Мухлайгаар

c)

Боорчоор

d)

Зэлмээр

11.

уул мэт бие чинь нурж одвол

улс олон Монголыг чинь хэн захирах бэ?

тулгуур мэт биеийг чинь туйвж олдвол

туг сүлдийг чинь хэн өргөх вэ? шүлгийн сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байна вэ?

a)

өчсөн

b)

гомдсон

c)

гэмшсэн

d)

бахархсан

12.

ширмэн төмөр магнайтай

шивээ хурц хэлтэй...

Хэллэгийн дүрслэх ур маягийг тодорхойлно уу?

a)

ихэсгэл

b)

адилтгал

c)

егөөдөл

d)

төлөөлөл

13.

" Шүүдрээр унд хийж

шүлсээр хоол хийж

салхиар унаа хийж

саадгаар нөхөр хийж явдаг"

гэсэн хэсгийн уран дүрслэлийг тодорхойлно уу.

a)

хэтрүүлэл

b)

багасгал

c)

юмшуулал

d)

адилтгал

14.

" өдөр үзэх нүд , шөнө сонсох чих болгох"

дүрслэх ур маягийг зөв тодорхойлно уу.

a)

амьдчилал

b)

багасгал

c)

төлөөлөл

d)

юмшуулал

15.

" харвах сумны халхавч болж

хангинах зэвийн бамбай болох"

хэллэгийн дүрслэх ур маягийг зөв тодорхойлно уу?

a)

хэтрүүлэл

b)

юмшуулал

c)

төлөөлөл

d)

адилтгал

16.

Хүний сэтгэлийн хөдөлгөөн, үйлийн явц, өрнөлийг багаас их рүү, энгийнээс нарийн руу эрчимжүүлэн ахиулж илэрхийлэх давталтын өвөрмөц аргыг

a)

ёгтлол

b)

адилтгал

c)

ахиулал

d)

төлөөлөл

17.

Гурван бухаар зүтгүүлэвч

Гулзайхгүй хүчтэй

Гунжин үхрийг идэвч

Цадахгүй ходоодтой

Хэлхээ хуяг өмссөн хэрцгий Хасар ...

a)

егөөдөл

b)

ёгтлол

c)

хэтрүүлэл

d)

багасгал

18.

Àмьтан хүнд байгаа шинжийг амьгүй юм үзэгдлийн нэрээр урлан дүрсэлж хурцаар илтгэх сөрөг хэрэглүүрийг .......................... гэнэ.

a)

хэтрүүлэл буюу ихэсгэл

b)

амьгүйчлэл буюу юмшуулал

c)

төлөөлөл

d)

амьдчилал

19.

Уншигчдаас хариу авахын тулд биш, харин тэдний анхаарлыг уг дүрсэлж байгаа зүйлд хандуулахын тулд зохиол дотор асуусан байдалтай найруулсныг....................гэнэ

a)

уран асуулт

b)

өчил

c)

бадаг

d)

айзам

20.

" Тулгуур мэт бие чинь

Туйвж одвол

Туг их сүлдийг чинь

Хэн өргөх юм бэ?

a)

өчил

b)

хэтрүүлэл

c)

уран асуулт

21.

" шүлсний хөөсөөр ундалж

шүдний махаар хооллож

магнайн хөлсийг гоожтол

мацаж чармайж явахад "

хэллэгийн дүрслэл ур маягийг тодорхойлно уу.

a)

ихэсгэл

b)

багасгал

c)

ёгтлол

d)

егөөдөл

22.

Хүний сэтгэлийн гуниг догдлолыг гүн бөгөөд огцом хурц илэрхийлж голдуу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гарамгай баатарлаг хүмүүсийн гэнэтийн үхэлд харамсан гашуудаж байгааг илэрхийлсэн шүлгийг ...............гэнэ

a)

харууслын шүлэг

b)

гашуудлын шүлэг

23.

Сөнидийн Гүлүгэдэй баатрын шүлэг нь ................

a)

харууслын шүлэг

b)

гашуудлын шүлэг

24.

хас эрдэнэ хүүрийг чинь авч харья

хатан Бөртэгэлжинд чинь үзүүлье

хамаг улсад нь хүргэе

- хэсэгт сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байна вэ?

a)

аргадсан

b)

гашуудсан

c)

харууссан

d)

гуйсан

25.

хуйв чинь агуу биш үү

хурааж ав өчүүхэн намайг

уурга чинь урт биш үү

уургалж ав өчүүхэн намайг - шүлгийн хэсэг нь .................

a)

Сөнидийн Гүлүгэдэй баатрын шүлэг

b)

Мандуухай сэцэн хатны тангаргийн шүлэг

c)

Цог тайжийн хадны бичиг шүлэг

d)

Боржигины бор тал шүлэг

26.

Цогт тайжийн хадны бичиг шүлэг нь хэдэн бадаг вэ?

a)

5

b)

6

c)

7

d)

8

27.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангидд болбоос

Алан идэхүйн агаар нэгэн буй- дүрслэх ур маяг нь ..................

a)

адилтгал

b)

ихэсгэл

c)

ахиулал

d)

амьгүйчлэл

28.

" Боржигины бор тал" шүлгийг хэн зохиосон бэ?

a)

Д.Нямсүрэн

b)

Д.Равжаа

c)

Б.Лхагвасүрэн

d)

Ц. Хулан

29.

" Боржигины бор тал" шүлгийн сэдвийг зөв тодорхойлсон хэсгийг олно уу.

a)

хайрын тухай

b)

төрсөн нутгийн тухай

c)

эх орны тухай

d)

эхийн тухай

30.

Эдип хаан жүжгийн төрөл

a)

инээдмийн жүжиг

b)

эмгэнэлт жүжиг

c)

хошин шог жүжиг

d)

драмын жүжиг

31.

чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад

эр хүн шиг нуруутай бай гэсэн юм шиг

эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

a)

адилтгал

b)

хэтрүүлэл

c)

хүншүүлэл

d)

ёгтлол

32.

" Боржигины бор тал шүлэг нь

a)

эх нутаг, эх орон

b)

амьдралын мөн чанар , жам ёс

c)

амьдралын гүн ухааны тухай

d)

хүний амьдралын утга учрын тухай

e)

бүгд зөв

33.

" Боржигины бор тал" шүлгийн гол санаа нь

a)

эх орон, эх нутаг хүнд хамгийн нандин байдаг тухай

b)

бүгд зөв

c)

хүн эх нутагтайгаа салшгүй холбоотой тухай

d)

хүн эх орон , эх нутгаа ээжтэйгээ адилтган хайрлан дээдэлдэг тухай

e)

мөнх бус энэ ертөнцөд хүний хийсэн бүтээсэн зүйл нь мөнх үлддэг тухай

34.

Морьтой хүн давхин одох сайхан

Морин төвөргөөн дуулдах сайхан

Тэнгэрийн хаяаг харах сайхан

Тэрэг хөсөгний зам зурайх сайхан - шүлгийн холбоцын хэлбэрийг сонгоно уу.

a)

АААА

b)

ААББ

c)

АБАБ

d)

АББА

35.

Шүлгийг айзам хэмнэлтэй болгож байгаа зүйл юу вэ?

a)

шүлгийн холбоц

b)

мөр бүрийн үгийн тоо

c)

толгой , сүүл холбоц

d)

давталт

e)

дээрх бүгд

36.

Шүлгийн толгойг яаж, ямар үсгээр холбосныг ажиглаад

Бороо ганц нэг дусах нь сайхан

Борог өвс норсон байх нь сайхан

Хаврын цас гэр лүү урсах сайхан

Хаа нэгтэй шувууд ганганах сайхан

a)

тэгш холбоц

b)

тэгш бус холбоц

37.

Шүлгийн сүүлийг яаж, ямар үсгээр холбосныг ажиглаад

Бороо ганц нэг дусах нь сайхан

Борог өвс норсон байх нь сайхан

Хаврын цас гэр лүү урсах сайхан

Хаа нэгтэй шувууд ганганах сайхан

a)

тэгш холбоц

b)

тэгш бус холбоц

38.

Зохиолын үйл явдал өрнөсөн цаг үеийг олоорой.

" Манж цэрэг туг далбааг барьцгааж, өвч зэвсэглэж, сүрийг бадруулагч ФҮ жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хүрээлүүлж ГӨЛӨГДЭЙ баатрын хүрээнд хүрэлцэн ирэв"

a)

17-18 зуун

b)

13-14 зуун

c)

16-17 зуун

d)

12-13 зуун

39.

" Үер" зохиолын зохиолч

a)

Д.Нацагдорж

b)

Д.Мягмар

c)

Б.Лхагвасүрэн

d)

Ж.Лхагва

40.

Д.Мягмар " Үер" зохиолын төрөл зүйл

a)

роман

b)

жүжиг

c)

тууж

d)

өгүүллэг

41.

Д.Мягмар " Үер" туужаас

" орчлон ертөнц түм буман жил эргэлдсэн хуучин замаараа тэнхлэгээ тойрон эргэлдсээр" ............зохиолын хэсэг ямар утга илэрхийлснийг сонгоорой.

a)

амь амьдралаа бодсоор явна

b)

хугацаа мөнхөд үргэлжилдэг

c)

амьдралын зам бартаатай байдаг

d)

амьдрал мөнхөд тасралтгүй үргэлжилдэг

42.

" Эрээн цоохор" туурь зохиолын хам сэдвийг сонгоно уу.

a)

соёл

b)

шашин

c)

түүх

d)

нийгэм

43.

Гөлөгдэй баатрын хөвүүн .....

a)

шину

b)

шуну

c)

шинээ

d)

шуни

44.

" Эвэр" зохиолынн төрөл зүйл

a)

богино өгүүллэг

b)

тууж

c)

роман

d)

туульс

45.

Дэнзэн өвгөн юуг шүүрэн шанага шиг сад тавих боллоо гэж хэлдэг вэ?

a)

завь

b)

мөрний үерлэсэн ус

c)

гар

d)

хөл хүнд бүсгүйн нулимс

46.

" Алтайд" зохиолын төрөл зүйл

a)

бэсрэг роман

b)

роман

c)

тууж

d)

тууль

47.

"Алтайд" бэсрэг романы зохиолч

a)

Д.Нацагдорж

b)

Б.Ринчен

c)

Ж.Лхагва

d)

Ч.Лодойдамба

48.

Цэгийн оронд зөв хариултыг сонгоно уу.

... ээ бурхан минь их усанд...............................

a)

сэлүүрээ унагачих вий

b)

цус оруулчих вий

c)

нүд нь эрээлжлэх вий

d)

ухаан алдах вий

49.

" Үер" зохиолын сэдэвт тохирохыг сонгоно уу.

a)

амьдралын төлөөх тэмцэл

b)

хүн бүр өтгөсийг үдэж нялхасыг угтана

c)

амьдрал гэдэг тасралтгүй мөнхөд үргэлжилнэ

d)

мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй

50.

" шаргал бороо нартай орох сайхан

шанз ятгын утас буйлах нь сайхан - тодруулсан хэсгийн уран дүрслэлийг сонгоно уу.

a)

ихэсгэл

b)

багасгал

c)

амьдчилал

d)

хүншүүлэл