wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Онолын тест -УЗ

Total questions: 44

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

Хам сэдвийг хэд ангилдаг вэ?

a)

2

b)

3

c)

4

d)

5

2.

Түүхэн хүн , түүхэн үйл явдал нь .......................хам сэдэв.

a)

нийгэм

b)

түүх

c)

шашин

d)

улс төр

3.

Тухайн цаг үеийн хүмүүсийн аж төрөл, амьдрал ахуй.................. хам сэдэв гэнэ.

a)

түүх

b)

соёл

c)

нийгэм

d)

шашин

4.

Уншиж мэдэхэд ном сайхан

Уулзаж ярихад нөхөр сайхан

a)

Хайку

b)

Рубай

c)

Зүйр үг

d)

сонет

5.

Яг замын хажууд

Ягаахан цэцэг дэлгэрчээ

Яая гэхэв морь минь идчихлээ

a)

Хос уянга

b)

Гуравт шүлэг

c)

Дөрөвт шүлэг

6.

Тодорхой үндэстэн, түүхэн шашны зэрэг ямар нэг үлгэр домгийн мөрөөр зохиогдсон эрхэмсэг найруулгатай, том хэмжээний зохиол, үе дамжуулан амаар хайлдаг төрөл зохиолын төрлийг ................гэнэ

a)

туульс

b)

туурь

c)

тууж

d)

роман

7.

Туулийн онцлог шинж:

a)

Хагас бурханлиг гол баатрын үйл хэрэгт төвлөрсөн байх

b)

Асар уудам орон зай

c)

Баатарлаг тулаан

d)

Ер бусын онцгой баатар юмсыг бүтээхэд оршино

e)

Бүгд зөв

8.

Махабахарата зохиолд дэвшүүлсэн асуудал нь юу вэ?

a)

Амар жимэр тайван амьдралын тухай

b)

Төр төвшин бол улс гүрэн төвшин байх тухай

c)

Эрх мэдлийн төлөөх тэмцлийн тухай

d)

Хувь хүний алдаа олон түмнийг донсолгодог тухай

e)

Эвдрэлээс үүдсэн мөхлийн тухай

9.

“ Эрт урьд цагт алдар цуу их, баян чинээлэг Хастинапур хотыг Бхаратын дээд овгийн хаан сохор Дхритараштра эзлэн суужээ.” гэсэн эшлэл дэх цаг хугацааг юу гэж үзэж байгаагаа дараах хариултаас сонгоорой.

a)

Ерөнхий эрт нэгэн цаг

b)

Бодитой тодорхой түүхэн ца

c)

Ерөнхий эрт тодорхой цаг

d)

Бодитой эрт нэгэн цаг

10.

Зохиолд гарч байгаа дүрийн давтагдашгүй зан чанар, бусдаас ялгарах өвөрмөц шинжийг ..............гэнэ

a)

Бодгаль дүр

b)

нийтлэг дүр

11.

Тухайн үеийн нийгмийн хүмүүсийн зан суртахууны нийтлэг шинжийг хадгалсан дүрийг хэлнэ.

a)

бодгаль

b)

нийтлэг

12.

Японы уламжлалт яруу найраг.Уншигчаас гүн ухаарал, уран тайлал, тайлбарлал шаарддаг, 3 мөр, 17 үет /5+7+5/ шүлэг. Байгалийн ямар нэг агшин, эгзэгтэй мөчөөс үүдсэн сэрэл, сэтгэгдэл болон хүний сэтгэлийн уярал гутралын намуун хөг аялгуу нэвтэрхий шингэсэн байдаг.

a)

хайку

b)

рубай

c)

сонет

13.

Итали, Англид өргөн дэлгэрсэн. Эхний 8 мөртдөө асуудлаа дэвшүүлж, зургаат шүлгийнхээ сүүлийн гурван мөртөд эргэлт хийн, чухал санаагаа гаргадаг.

a)

хайку

b)

рубай

c)

сонет

14.

Дөрвөн мөрт уянгын шүлгийн хэлбэр. Онч мэргэн санаа, тайлал шаардсан уран сэтгэмж, гүн ухааны өнгө аястай.

a)

хайку

b)

рубай

c)

сонет

15.

Шүлгийн далд утгыг тайлбарлаарай.

Эзэд ноёд энд хоргой торгонд хөлбөрч байсан

Эднүүст элч нар хар хурдаараа ирдэг байсан

Өдгөө энэ бүхэн баларч, нурсан балгасны ормон дээр

Өнчин хөхөө ганцаар гүүг гүүг донгодно.

a)

Баян ядуугийн ялгаатай гэсэн утгыг гаргаж байна.

b)

Мөнх бусын хорвоо, жаргал зовлон ээлжилдэг гэсэн утгыг гаргаж байна

16.

Аяа, хувь зохиол гэж хачин юм даа

Алдарч энэ дуулган дотор

Адгийн хүрэлзгэнэ дуугарч байна шүү

шүлгийн далд утгыг тайлбарлаарай.

a)

Шударга ёс устаж байна.

b)

Шударга ёс устсан газар түрийний бөөс ч толгойд гардаг.

c)

Түрийний бөөс ч толгойд гардаг.

17.

Жин үдийн гэрлийг ч шөнө дүлээр олж харах

Жимс шарилж хоёрын жинхэнэ амтыг ялгах

Жирийн бус амьдрад хараатай л яваасай билээ

Шүлгийн далд утгыг тайлбарлаарай.

a)

Үнэн мөнийг ялгаж чаддаг ухаантай амьдрал чухал

b)

Үнэнийг олж хардаг байх тухай

c)

Юмыг олж харах нүд, амтыг ялгаж чадах амны тухай

18.

Эдгээр эшлэлүүдийн аль нь үүлэнд хандсан үг вэ?

a)

Амрагууд хэрэлдэхээс өөр хагацахыг огт үл мэдэж Орь залуугаас өөр өтлөхийн дүрийг үл үзнэм

b)

Үргэлж зовох, үргэлж жаргахын ёсон үгүй Хүний өөдөлж уруудах нь тэнгэрийн хүрдний адил вий

c)

Алжаан ядрах цагт уулсын оргил түшин амсхийгээрэй Ам цангах цагт нуур голоос ундлан шамдаарай

d)

Шөнийн барагдашгүй уртыг яагаад нэгэн агшин болгож Өдрийн бүгчим халууныг яагаад намуун зөөлөн болгоё доо

19.

Үүлэн зардас” найраглалын онцлог нь юу вэ?

a)

Захидлын маягаар бичигдсэнээрээ онцлог

b)

Хүний сэтгэлийн уярлыг байгалийн гоо сайхантай хослуулснаараа онцлог

c)

Байгалийн зураглалыг тод томруун гаргаснаараа онцло

d)

Үүлийн амьдчилж бичсэнээрээ онцлог

20.

Чингис хаантай холбоо бүхий онуудыг зөв харгалзуулаарай.

1. Эхээс мэндлэв. А. 1206

2. Хаан өргөмжлөв. Б. 1227

3. Их Монгол улсыг нэгтгэн байгуулав. В. 1189

4. Тэнгирт халив. Г. 1162

a)

1. А. 2. В. 3. Г. 4. Б

b)

1. Г. 2. В. 3. А. 4. Б

c)

1. Г. 2. А. 3. В. 4. Б

21.

Аялга ба холбоцын нэгэн хэм зохицолд захирагдаж, тодорхой утга төгссөн хоёр буюу хэд хэдэн шадаас бүрдсэн айзам-өгүүлбэр зүйн нэгжийг........................ГЭНЭ

a)

шад

b)

бадаг

c)

айзам

d)

холбоц

22.

Шүлгийн хэлийг яруу сонсголонтой болгох зорилгоор ижил буюу төстэй, эгшиг болон гийгүүлэгч авиагаар гол төлөв мөрийн толгой, сүүлийг эхлэх, төгсгөх зэргээр айзам хэмнэлийг бүтээдэг дүрслэлийн ур маягийг......................гэнэ

a)

шад

b)

бадаг

c)

холбоц

23.

Зохиолын төгсгөлд баатруудын хувь заяа ямар болсон, зохиолч өөрөө хэрхэн үзсэн зэргээ илэрхийлсэн хэсэг

a)

эхлэл

b)

төгсгөл

c)

зангилаа

d)

тайлал

24.

Зохиолын зөрчил тэмцэл өрнөсөөр туйлдаа хүрч, улмаар шийдэгдэж буй хэсэг.

a)

эхлэл

b)

төгсгөл

c)

тайлал

d)

өрнөл

25.

Зохиолын өрнөлөөр зөрчил тэмцэл алгуур жам ёсоороо хөгжсөөр цааш үргэлжлэх аргагүй болтлоо хурцдаж, дээд цэгтээ хүрдэг хэсэг

a)

өрнөл

b)

туйл

c)

тайлал

d)

төгсгөл

26.

Зохиолын зангилааны учир зүйг олоход чиглэсэн, чөлөөтэй хөгжиж байгаа үйл явдлын үндсэн хэсгийг

a)

эхлэл

b)

зангилаа

c)

өрнөл

d)

туйл

27.

Зохиолын эхлэл хэсгийг залган хөгжүүлж, цаашдын хэрэг явдлын үндсэн зөрчлийн эхлэлийг тавьж, үйл явдлын чөлөөт өрнөлийг хангаж өгдөг зохиолын хэсгийг

a)

зангилаа

b)

туйл

c)

тайлал

d)

төгсгөл

28.

Зохиолчийн сонгож авсан орчин, орон зай, үйл явдал хэзээ хаана өрнөж байгааг заана.

a)

гадаад орчин

b)

дотоод орчин

29.

Дотоод орчин:

a)

Дүрүүдийн амьдрах цаг үеийн нөхцөл байдал.

b)

Дүрүүд хоорондын харилцааны уур амьсгалыг тодруулсан байдал

c)

Дүр хоорондын таатай таагүй, хөндий хүйтэн, халуун дулаан уур амьсгалын талаар мэдээлэл өгнө.

d)

Бүгд зөв

30.

Орчин дүрийг тодруулахад их үүрэгтэй. Байгаль, нийгэмд олж байгаа хэрэг явдал, түүнээс шалтгаалж хүмүүсийн хоорондын харилцаа, хүний сэтгэл санаанд бий болж уур амьсгалыг ............. гэнэ.

a)

дотоод орчин

b)

гадаад орчин

31.

Вокегийн байшинд амьдардаг хүмүүсийн нэрийг давхруудад байршлыг харвал ямар хам сэдвийг харуулж байна вэ?

a)

нийгэм

b)

соёл

c)

түүх

d)

шашин

32.

Гориогийн охидоо хайрлах хайрыг уран дүрслэлийг зөв сонгоно уу .

Горио охидоо бодисадтай адилтгаж, тэднийг их л дээгүүр тавьдаг байв

a)

адилтгал

b)

ихэсгэл

c)

багасгал

d)

төлөөлөл

33.

Дүрийн хэлэх гэж байгаа санаагаа гүйцээгээгүй энэ хэлбэрийг юу гэж нэрлэх вэ?

a)

Өчил яриа

b)

Орхилт

c)

Үглэл яриа

d)

Харилцан яриа

34.

Зэрэгцээ хоёр шадыг холбосон зэрэгцэх холбоц

a)

АААА

b)

АБАБ

c)

АББА

35.

1 ба 3-р шад, 2 ба 4-р шадыг ижилсүүлэн холбосон холбоц

a)

АААА

b)

ААББ

c)

АБАБ

d)

АББА

36.

1 ба 4-р шад, 2 ба 3-р шадыг тус тус ижилсүүлэн холбосон хаших холбоц

a)

АААА

b)

ААБББ

c)

АБАБ

d)

АББА

37.

Аливаа баяр ёслол, хурим найрын үед ирээдүйн аз жаргал, сайн сайхныг бэлгэдэн хэлдэг зан үйлийн уран шүлэглэл.

a)

Ерөөл

b)

Магтаал

38.

“Гэр мялаах үг” дэх

“Барьсан газрыг шинжилж

Баруун зүүн талаас нь харвал

Барс арслангийн шинжтэй

Байр байдлыг нь харвал

Бадамлянхуа цэцэг шиг

a)

адилтгал

b)

хэтрүүлэл

c)

егөөдөл

d)

ёгтлол

39.

Адилтгал: Өөр хоорондоо ялгаатай юмсыг эн тэнцүүлэн дүрслэхдээ нэгнийх нь шинжээр нөгөөгийн шинж байдлыг тодруулдаг. Мэт, шиг, чинээ, адил, өөрцгүй зэрэг жишиж харьцуулах хэрэглүүрийг хэрэглэж байгаа нь

a)

ил буюу дэлгэрэнгүй адилтгал

b)

хураангуй буюу далд адилтгал

40.

Тугалын бэлчээр нь уртын хэмжүүрээр .....

a)

500 м - 1 км

b)

400 м- 500м

c)

300м- 2км

41.

Хагас өдрийн газар

a)

30-35 км

b)

40-45 км

c)

50-55 км

d)

60-65 км

42.

Галын дөлөнд хөдөс шиг хунирч

Гар сарвалзуулан шатаж байхдаа

a)

хэтрүүлэл

b)

амьдчилал

c)

амьгүйчлэл

d)

багасгал

43.

Үзүүр нь гурвалжин үүлэнд шүргэх

Оргил харагдав

a)

Хэтрүүлэл

b)

Төлөөлөл

c)

Ахиулал

d)

Хүншүүлэл

44.

Нартад түүнийг нь тэхийн зогсоол гэж

Нэрлэдэг юм гэнэ лээ

a)

хэтрүүлэл

b)

төлөөлөл

c)

юмшуулал

d)

багасгал