wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

dhdhd

Total questions: 42

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.

АНУд хийгдсэн зарим судалгаагаар эдийн засгийн хямралын жилүүдэд нийгмийн халамжийн тусламж дэмжлэг хангалттай бус тохиолдолд нийгэмд ямар үр дагавар үүсдэг хэмээн үзсэн бэ

a)

ард иргэдийн эсэргүүцэл жагсаал цуглаан нэмэгддэг

b)

сэтгэцийн эмнэлэгт хэвтэгсдийн тоо өсдөг

c)

нийгмийн гажуудал эрс нэмэгддэг

d)

дээрх бүгд

2.

бидний хамтын амьдралын хаана ч хэзээ ч Зөв эсвэл үнэн тухай үнэлгээ хяналт байх ба энэ нь нийгмийн ямар ойлголттой холбогдох вэ

a)

нийгмийн хяналт

b)

нийгмийн гажуудал

c)

нийгмийн бүтэц

d)

дахин нийгэмшилт

e)

нийгэмшилт

3.

хүмүүсийн үйлдлийг нийгмийн хэм хэмжээнд ..................... ба ..................гэж хоёр хувааж болно

a)

төрөлх ба олдмол

b)

эерэг ба сөрөг

c)

нийцсэн ба үл нийцсэн

d)

албан ба албан бус хяналт

e)

албан ёсны ба албан бус хяналт

4.

хүүхэд хэрхэн нийгэмшдэг вэ

a)

харилцах

b)

дуурайх

c)

багаар тоглох

d)

дүрд тоглох

e)

дээрх бүгд

5.

дайны нөхцөлд олон дайсныг устгасан хэмээн БААТАР цолоор шагнах бол энх тайван цагт хүний амь хороох үйлдлийг хүнд гэмт хэрэгт тооцон хатуу шийтгэдэг Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ

a)

гажуудал нийгмээсээ хамаараад харьцангүй мөн чанартай

b)

нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш

c)

нийгмийн гажуудлыг хүлээн зөвшөөрөх цаг үеийн байдал

d)

хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг

e)

дээрх бүгд

6.

мэдлэгийг хойч үедээ дамжуулах хэрэгцээ аль инстутийн үүрэг вэ

a)

эрүүл мэнд спорт

b)

төр засаг

c)

гэр бүл

d)

эдийн засаг

e)

боловсрол гэр бүл шашин

7.

нийгмийн нэгдэл нягтралыг хангах дээд ариун нандин зүйлд итгэх сүсэглэх хэрэгцээ нь аль институтийн үүрэг вэ

a)

эдийн засаг

b)

гэр бүл

c)

эрүүл мэнд спорт

d)

шашин боловсрол

8.

нийгмийн хэм хэмжээ хүлээлтэд нийцэх төлөвийг(конформист)гэнэ

a)

адислал

b)

шийтгэл

c)

аялдах

d)

нийгэмшилт

9.

гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг хэрхэн нэрлэдэг вэ

a)

нийгэмшилт

b)

нийгмийн хяналт

c)

адислал

d)

дахин нийгэмшилт

10.

1920оод оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх эмчээр ажиллах сонголт байгаагүйн .................................нь микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг

a)

нийгмийн тогтолцоо

b)

нийгмийн бүтэц

c)

нийгмийн хяналт

d)

нийгмийн статус

11.

албан ёсны хэм хэмжээг зөрчөсний төлөө авах арга хэмжээнүүдээс хамааралгүй өгөгдлийг сонгоно уу

a)

зэмлэх

b)

хорих

c)

торгох

d)

ажлаас гарах

12.

хүүхэд нийгэмшилтийн аль агентийн нөлөөгөөр бие даасан шийдвэр гаргах чадварт суралцдаг вэ

a)

гэр бүл

b)

хэвлэл мэдээлэл

c)

сургууль

d)

үе тэнгийхэн

13.

нийгэмшилтийн аль агентийн тусламжтайгаар хүүхэд гэр бүлийн давхраажилтын байр сууриа өөрчлөх боломж бүрддэг вэ

a)

гэр бүл

b)

хэвлэл мэдээлэл

c)

сургууль

d)

үе тэнгийхэн

14.

эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлдэг.Энэ нь аль чиг үүргийн хэлбэр вэ

a)

далд чиг үүрэг

b)

тодорхой чиг үүрэг

c)

сөрөг чиг үүрэг

d)

ил чиг үүрэг

15.

аль нь төрөлх статусын жишээ вэ

a)

миний охин сурагч

b)

иргэн А нь хотын уугуул

c)

иргэн С нь халх ястан

d)

сурагч Б нь онц сурдаг

16.

аль нь олдмол статусын жишээ болох вэ

a)

би айлын ганц охин

b)

сурагч Б нь FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг

c)

миний ээж Боржигон овогтой

d)

иргэн А нь хотын уугуул иргэн

17.

нийгэм нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ

a)

гэмт хэрэг

b)

нийгмийн гажуудал

c)

аялдах үйлдэл

d)

нийгмийн зан үйл

18.

нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг нийтлэг нийгэмд харяалуулан тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч болдог.Үүнийг .....................гэнэ

a)

функц

b)

адислал

c)

тээгч

d)

девиаци

19.

.....................................гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ

a)

нийгмийн харилцан үйлдэл

b)

нийгмийн үүрэг

c)

нийгмийн институт

d)

нийгмийн байр суурь

20.

..................................нь хүмүүсийн үйлдэл тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана

a)

нийгэм

b)

нийгмийн харилцан үйлчлэл

c)

нийгмийн харилцаа

d)

нийгмийн бүтэц

21.

................нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж тогтворгүй чанарыг хангадаг нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм

a)

бүлэг

b)

нийгмийн бүтэц

c)

нийгэм

d)

нийгмийн харилцаа

22.

тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэх вэ

a)

үүргийн зөрчил

b)

социаль статус эзлэх нэр хүнд

c)

социаль статус нөлөөлөх хагдлага

d)

социаль үүрэг

23.

нийгмийн институтийн сөрөг чиг үүргийн жишээг олно уу

a)

ипотекийн зээлийг 6%д хүргэх саналыг засгийн газар дэмжжээ

b)

сайн сургууль хүүхдэд ирээдүйн хань ижил найз нөхдөө сонгоход нөлөөлдөг

c)

жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл энэ оноос олгогдож эхлэв

d)

'Б'багаасаа багш болох хүсэлтэй байсан тул багшийн сургуульд элссэн

e)

эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг

24.

нийгмийн институтийн гол зорилго юу вэ

a)

боловсролыг дэмжих

b)

нийгмийн дэвшлийг хангах

c)

нийгмийн өөрчлөлтийг бий болгох

d)

нийгмийг хөгжүүлэх

e)

нийгмийн хэрэгцээг хангах

25.

тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ямар ойлголтоор илэрхийлэх вэ

a)

үүрэг

b)

нийгмийн бүтэц

c)

байр суурь

d)

эрх

e)

үүргийн зөрчил

26.

төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрөлд сэтгэцийн өвчинөөс гадна ямар төрлийг хамруулдаг вэ

a)

амиа хорлолт

b)

биеэ үнэлэлт

c)

донтолт

d)

гэмт хэрэг

e)

архидалт

27.

урьд өмнө тогтсон үнэт зүйлс өөрийн мэдрэмж зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ

a)

хүмүүжил

b)

боловсрол

c)

дахин нийгэмшилт

d)

төлөвшил

e)

нийгэмшилт

28.

тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч 'хэл'ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм.Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ

a)

адислал

b)

нийгэмшилт

c)

соёлыг бүтээгч тээгч

d)

нийгмийн нийтлэг

29.

'Ц' 'Б' хоёрын олон жилийн турш найзалж нөхөрлөсөн.'Ц'г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь 'Б' дургүйцсэн шүүмжлэн энэ занг нь засахыг оролдож байв.Энэ нь нийгмийн ямар ойлголттой хамааралтай вэ.

a)

албан бус хяналт

b)

албан ёсны хяналт

c)

үүргийн зөрчил

d)

нийгмийн гажуудал

e)

С болон Д зөв

30.

бид ихэвчлэн охидыг магтахдаа хөөрхөн өхөөрдөм хэмээн магтдаг.Харин хөвгүүдийг баатарлаг зоригтой хэмээн магтдаг.Энэ нь охид хөвгүүдэд хэрхэн нөлөөлдөг бол

a)

охид хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нь нөлөөлдөг

b)

охид хөвгүүдийн зан араншинд нөлөөлдөг

c)

хүйсээ мэдрэн хувцаслахад нөлөөлдөг

d)

эр эм хүйсийн ажил үүргийн ялгааг ойлгоход нөлөөлдөг

e)

дээрх бүгд зөв

31.

багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.Үүнийг ............гэнэ

a)

үүрэг

b)

эрх

c)

нийгмийн институт

d)

үүргийн зөрчил

e)

байр суурь

32.

Зөв ойлголтыг олно уу

a)

Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдснээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол нь үргэлжилдэг

b)

Нийгэмшилт нь хүнд удамшлаар дамждаг

c)

Нийгэмшилт нь хүнд төрөлхөөс заяагдмал

d)

Нийгэмшилт нь хүнийг төрхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг

e)

Нийгэмшилт нь хүүхэд төрсөн цагаас эхлэн өтөл хүртэл үргэлжилдэг

33.

Олдмол байр сууриас илүүцийг олно уу.

a)

Ажил мэргэжил

b)

Эдийн засгийн байдал

c)

Үндэс угсаа

d)

Улс төрийн байр суурь

e)

Гэрлэлт

34.

"Б"6 сарын турш хамгаалалтын албанд ажилласан.Тэрээр өдөр бүр ажлаасаа хоцордог байжээ.Ажил олгогчийн зүгээс шаардлага удаа дараалан тавьсан ч шаардлага биелүүлэгүй тул түүнийг ажлаас халав.

Энэ нь;

a)

Ажил олгогчийн хяналт

b)

Албан бус хяналт

c)

Албан ёсны хяналт

d)

Ажилтан,ажил олгогч хоёрын үүргийн зөрчил

e)

А ба Б хариулт зөв

35.

Хүвь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ? гэдэг сонголт нь ямар ойлголтоос хамааралтай вэ

a)

Үүрэг

b)

Байр суурь

c)

Эрх

d)

Нийгмийн институт

e)

Үүргийн зөрчил

36.

Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрлийг сонгоно уу

a)

A.гэмт хэрэг

b)

B. Биеэ үнэлэлт

c)

С. A. E хариулт зөв

d)

D.Хар тамхингд донтогчид

e)

E. Сэтгэцийн өвчин

37.

ажил мэргэжлийн гэрлэлтийн эдийн засгийн улс төрийн зэрэг байр суурь нь аль ангилалд хамаарах вэ

a)

олдмол байр суурь

b)

адилсал

c)

төхөлх байр суурь

d)

хувийн шилжих хөдөлгөөн

38.

нийгмийн амгалан тайван байдлыг хангах нь аль институтын үүрэг вэ

a)

эдийн засаг

b)

гэр бүл

c)

төр засаг

d)

эрүүл мэнд боловсрол

e)

төр засаг цэрэг арми

39.

нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн бүлэг байгууллага нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ

a)

соёл

b)

угсаатан

c)

нийгэмшилт

d)

хүмүүжил

e)

нийгэмшилтийн агент

40.

байр суурийг хэрхэн ангилдаг вэ

a)

заяагдмал ба олдмол

b)

төрөлх ба олдмол

c)

хувийн ба бүлгийн

d)

гадаад ба дотоод

e)

үе хоорондын ба үе доторх

41.

дахин нийгэмшилтийн жишээг олно уу

a)

A.сургуульд орох

b)

B.шоронд хоригдох

c)

C. сэтгэлзүйчтэй уулзах

d)

D. сэтгэцийн эмнэлэгт хэвтэх

e)

Bба D зөв

42.

тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг ямар чиг үүрэг гэдэг вэ?

a)

далд чиг үүрэг

b)

ил чиг үүрэг

c)

сөрөг чиг үүрэг

d)

гадаад чиг үүрэг

e)

аялдах чиг үүрэг