Worksheetshimi shalgalt
Total questions: 13
Worksheet time: 4mins
Төлөвийн шилжилтийг нэрлэнэ үү.
A. буцлах, хөлдөх
B. конденсаци, хөлдөх
C. талсжих, хайлах
D. уурших, хайлах
100 г сахарын уусмалд 10 г сахар агуулагдана. Энэхүү уусмал дахь уусгагч ба ууссан бодисын массыг олно уу.
A. 100 г ба 10 г
B. 10 г ба 100 г
C. 10 г ба 90 г
D. 90 г ба 10 г
Дараах мэдээллүүдийн аль нь үнэн, аль нь худал вэ?
1. Атомуудын масс болон радиус ижил байна.
2. 2 ба түүнээс дээш тооны атомууд холбогдож молекулыг үүсгэнэ.
3. Химийн элемент нь химийн урвалаар цааш задрахгүй.
A
B
C
D
Аль хувилбарт элемент болон химийн нэгдлээс тогтсон холимгийг зөв дүрсэлсэн байна вэ?
A
B
C
D
Химийн элементийн нэр, тэмдэгийг зөв харгалзуулна уу
A. 1а,2б,3в,4г
B. 1б,2г,3в,4а
C. 1б,2в,3г,4а
D. 1а,2в,3г,4б
Дараах элементүүдээс химийн тэмдэг нь 2 үсгээр илэрхийлэгдсэн элемент хэд байна вэ?
Үүнд: хүчилтөрөгч, нүүрстөрөгч, натри, хлор, хүхэр
A. 1
B. 2
C. 3
D. 4
Зөвхөн химийн нэгдлээс тогтсон эгнээг сонгоно уу?
A. зэс, хүчилтөрөгч, хлор
B. озон, нүүрсхүчлийн хий, калийн сульфат
C. агаар, давстай ус, гууль
D. ус, натрийн хлорид, зэсийн оксид
Хөнгөнцагаан ба хүчилтөрөгчөөс тогтсон химийн нэгдлийг хэрхэн нэрлэх вэ?
A. Хөнгөнцагааны хлорид
B. Хөнгөнцагааны оксид
C. Хөнгөнцагааны сульфат
D. Хөнгөнцагааны гидроксид
Хутгаар зүсэгддэг зөөлөн, нам температурт хайлдаг мөнгөлөг өнгөтэй металлыг нэрлэнэ үү.
A. Хөнгөнцагаан
B. Мөнгөнус
C. Натри
D. Фосфор
Азот нь металл биш элемент. Дараах шинжүүдээс аль нь азотын шинжийг илэрхийлэх вэ? 1. Өнгөгүй хий. 2. Нягт ихтэй. 3. Цахилгаан, дулааныг муу дамжуулна. 4. Давтагдаж сунгагдах шинжтэй.
A. 1, 2, 3, 4
B. 1, 2, 3
C. 1, 3
D. 1
Сурагч химийн лабораторид нэгэн туршилтыг явуулахад дараах шинж тэмдгүүд ажиглагджээ. Эдгээрээс аль нь химийн үзэгдэл явагдсаныг илэрхийлж байна вэ?
A. Бодисын төлөв байдал өөрчлөгдсөн
B. Бодисын хэлбэр дүрс өөрчлөгдсөн
C. Уусмалын өнгө өөрчлөгдсөн
D. Уусмалын хэмжээ өөрчлөгдсөн
Дараах урвалаар үүсэх бүтээгдэхүүнийг сонгоно уу.
Металл кали + Хүхрийн хүчил → ..................... + Устөрөгч
A. Калийн гидроксид
B. Калийн хлорид
C. Калийн карбонат
D. Калийн сульфат
Металл төмрийн зэврэх үзэгдлийг илэрхийлсэн урвалын тэгшитгэлийг сонгоно уу.
A. Төмөр + Хүчилтөрөгч → Төмрийн оксид
B. Төмөр + Ус → Төмрийн оксид + Устөрөгч
C. Төмөр + Хүчилтөрөгч + Ус → Төмрийн гидроксид
D. Төмөр + Хүхрийн хүчил → Төмрийн сульфат + Устөрөгч
