NEW
Font size
Worksheets20240604 test-1
Total questions: 11
Worksheet time: 6mins
1990 оны ардчилсан хувьсгалын үед МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход МАХН-аас шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтэн аль нь вэ?
A. Р.Гончигдорж
B. Д.Бямбасүрэн
C. С.Зориг
D. Ж.Батмөнх
Монгол улс дараах онуудын алинд нь үндсэн хууль баталж байгаагүй вэ?
A. 1924 он
B. 1940 он
C. 1961 он
D. 1992 он
1990 оны ардчилсан хувьсгал гарах болсон үндсэн шалтгаанд хамааралгүйг олно уу.
А. Социалист орнууд ялангуяа Орос улсад өөрчлөн байгуулалт шинэчлэлт явагдах болсон
B. Улс орны эдийн засаг жилээс жилд хүндэрч байсны улмаас хувьсгал гарах болсон
C. Жагсаал цуглаан өрнөж байсан нь ард түмний амьдрал хүнд байсныг илтгэх болсон
D. Өрнөдийн орнууд ялангуяа Америк Монгол улсыг өөрчлөн байгуулалтад хүчтэй уриалан дуудаж, заавар зөвлөгөө өгч байсан
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд аль нь хамааралгүй вэ?
А. Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан
B. Цөөн хэдэн намууд төрийн эрхийн төлөө өрсөлдөх боломжтой болсон
C. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд шилжин орсон
D. Олон намын тогтолцоотой болж, ардчилсан сонгууль явуулах болсон
1990 оны 3 сарын 4-нд болсон 100 гаруй мянган жагсагчдын шаардлагыг Нам төрийн удирдлага биелүүлээгүй учир жагсагчид ямар арга хэмжээ авсан бэ?
A.Улс төрийн нам хүчнүүдийн хамтарсан тунхаг гаргав.
B.Жагсаалд оролцогчдоос 10 хүн өлсгөлөн зарлав.
C.МАХН-ын Улс төрийн товчоог огцрох шаардлагыг хүргүүлэв.
D.Ардчилсан хүчнүүд нэгдэж Монголын Ардчилсан нам байгуулав.
“1989 оны 12 сарын 10-нд МоАХ анхны цуглаанаа зохион байгуулсан ба тус цуглаанд 300 шахам хүн оролцсон байна”. Энэ баримтаас ямар дүгнэлт хийж болох вэ?
A.Монголчууд жагсаал цуглааны талаар ойлголтгүй байсан.
B.Монголчууд цуглаанд очих сонирхолгүй байсан.
C.Хүмүүс уг үйл явдлын талаар мэдээлэлгүй байсан.
D.Монголд ардчилсан хувьсгалын эхлэл болсон.
“1989 оны 12 сарын 10-нд МоАХ анхны цуглаанаа зохион байгуулсан ба тус цуглаанд 300 шахам хүн оролцож 13 зүйл бүхий өргөн барих бичгийг эрх баригч нам, төрийн удирдлагад хүргүүлжээ”. Энэ баримтаас ямар дүгнэлт хийж болох вэ?
A.Монголчууд жагсаал цуглааны талаар ойлголтгүй байсан.
B.Монголчууд МоАХ-ны талаарх ойлголт бага байсан.
C.Цуглаанд оролцогчид төрийн эрхийг авах сонирхолтой байсан.
D.Монголд ардчилсан хувьсгалын эхлэл болсон.
Монголын хоёр дахь улс төрийн нам болох МоАН байгуулагдсанаар олон намын тогтолцооны эхлэл тавигдав. 2020 оны УИХ-ын сонгууль болоход олон намын тогтолцоо бий болоод хэдэн жил болж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A. 31 жил
B.30 жил
C. 28 жил
D. 20 жил
1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгал хэддүгээр жарны ямар жилд гарсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.15-р жарны хонь жил
B. 16-р жарны морь жил
C.17-р жарны морь жил
D. 17-р жарны хонь жил
МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүд 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлав. Тэд ямар шаардлага тавьж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох
B.Улс төрийн эрхийг дангаараа барих
C.МАХН-ын ТХ-ны эрхийг хасах
D.БНМАУ-ын АИХ-д оролцох
Хүснэгтэн мэдээллийг ажиглаад хамгийн оновчтой дүгнэлтийг сонгоно уу.
A.Ардчилсан хувьсгалын жагсаал цуглаан 6 удаа болсон байна.
B.Ардчилсан хувьсгал өргөн олон түмнийг хамарч байгаа нь харагдаж байна.
C.Ардчилсан хувьсгалын анхны жагсаал 1989.12.10-нд болсон байна.
D.Ардчилсан хувьсгалт хөдөлгөөн 1989-1990 онуудад болж байсан байна.
