wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрх Зүй

Total questions: 50

Worksheet time: 29mins

Name
Class
Date
1.

Монгол улсын Үндсэн хууль

a)

Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус,хэрцгий,хүний нэр төр,алдар хүндийг гутаах шинжгүй байна

b)

Хүний нэр төр,алдар хүнд эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгх нь иргэний үндсэн үүрэг болохыг заасан

c)

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй,нэр төр,эрхийнхээ хувьд адил тэгш байна

d)

Хүний нэр төр,алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон

2.

Хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх,эрх чөлөөг эдэлдэг тухай ойголтыг юу гэх вэ?

a)

Монгол Улсын Үндсэн хууль.

b)

Хүний эрхэм чанар

c)

Эрүүгийн хууль.

d)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал.

3.

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэрсэн эсвэл мэдээллийн хэрэгсэл ийн сүлжээгээр захиалсан бол хүнийг 2 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх нь хэмжээний төгрөгөөр торгоно

a)

Монгол Улсын Үндсэн хууль.

b)

Зөрчлийн тухай хууль.

c)

Эрүүгийн хууль

d)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал.

4.

Хүн бүр хаана, хэн болон төрж, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувьд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш байх тухай ойлголтыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хүний эрх

b)

Хүний эрхэм чанар

c)

Тэгш эрх

d)

Тэгш байдал

5.

“Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах...” гэсэн зорилготой НҮБ хэдэн онд байгуулагдасан бэ?

a)

1945

b)

1925

c)

1948

d)

1946

6.

Дараах бодомжуудаас бурууг олно уу?

a)

Хүний эрхэм чанар нь хүний эрх, эрх чөлөөний үндэс бөгөөд түүнтэй шууд холбоотой

b)

Хүний эрх гэдэг нь танд байх ёстой бүх эрхүүд юм. Жишээ нь: өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх гэх мэт

c)

Вавилоны хаан Аугаа Сирус анх боолуудыг чөлөөлөн бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхагласан ба ингэж хүний эрхийг тунхаглах, хүлээн зөвшөөрөх тухай асуудал түүхэнд анх үүссэн

d)

Хүний эрхийн ойлгот нь Эртний Грекийн софистуудын боловсруулсан “байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх”-ийн сургаалаас эхлэлтэй.

e)

Алдаатай бодомж алга

7.

Эрх зүйд захирагдах ёсны түгээмэл 4 зарчимд аль нь хамаарахгүй вэ?

a)

Засгийн газар, төрийн албаны байгууллагууд хувь хүн, хувийн хэвшлийн байгууллагууд бүгд адилхан хуулийн дор хариуцлага хүлээнэ.

b)

Хууль нь хэн бүхэнд ойлгомжтой, хувийн өмчтэй байх, нийтэд тэгш үйлчилдэг байх зэрэг суурь хүний эрхүүдийг хамгаалах ёстой.

c)

Хууль хүчин төгөлдөр болох, хэрэгжих, үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй, шударгаа, үр дүнтэй байх

d)

Шүүхийн байгууллага нь чадварлаг, ёс зүйтэй, мэргэжилтнүүд нь тухайн газрын иргэдийн дунд хүрэлцэхгүй тоо хэмжээтэй байх

e)

Буруу бодомж алга

8.

Эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн баялгаас тэнцүү хүртэх боломж, нөхцлийг хангах

a)

Монгол Улсын Үндсэн хууль

b)

Эрүүгийн хууль

c)

Зөрчлийн тухай хууль

d)

Жендэрийн тэгш эрхийн зарчим

9.

0-7 насны хүүхэд иргэний эрх зүйн чадамжийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Эрх зүйн чадамжгүй

b)

Эрх зүйн бүрэн чадамж

c)

Эрх зүйн бүрэн бус чадамж

d)

Эрх зүйн заримдаг чадамж

10.

Эрх зүйн бүрэн бус чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

a)

0-7 нас

b)

18 нас

c)

14-18 нас

d)

7-14 нас

11.

Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг...................гэнэ.

a)

Хэлцэл

b)

Гэрээ

c)

Тохиролцоо

d)

Хүсэлт

12.

Иргэний эрх зүйн харилцаа нь субъект, объект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй.Дараах өгөгдлөөс аль нь иргэний эрх зүйн харилцааны объектод хамаарах вэ?

a)

Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс

b)

Иргэд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцох

c)

Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг

d)

Эрх зүйн чадвар, чадамжтай этгээд

13.

Төрийн бус байгууллага зэрэг нийгмийн бусад бүх хэсгүүд хүний эрхийг хамгаалах үүргийг хүлээнэ.

a)

Төртэй хариуцлага тооцох

b)

Хариуцлага тооцох

c)

Хувь хүнтэй хариуцлага тооцох

d)

Бусад этгээдтэй хариуцлага тооцох

14.

Хүн бүр хүний эрхийг хүндэтгэх болон хүний эрхийг зөрчдөг байгууллага, хүмүүстэй тэмцэх үүрэгтэй.

a)

Хариуцлага тооцох

b)

Төртэй хариуцлага тооцох

c)

Хувь хүнтэй хариуцлага тооцох

d)

Бусад этгээдтэй хариуцлага тооцох

15.

Хүний эрхийг төр өөрийн үзэмжээр өгдөггүй бөгөөд хүндэтгэх, хамгаалах, хангахаас татгалзах ёсгүй

a)

Хариуцлага тооцох

b)

Төртэй хариуцлага тооцох

c)

Хувь хүнтэй хариуцлага тооцох

d)

Бусад этгээдтэй хариуцлага тооцох

16.

Хөдөлмөрийн гэрээнд тусгагдах гол нөхцөлүүдийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

Ажлын байрны буюу албан тушаалтны нэр

b)

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг

c)

Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

d)

Хөдөлмөрийн нөхцөл

e)

Алдаатай бодомж алга

17.

Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг.................................... гэнэ.

a)

Санал

b)

Гомдол

c)

Өргөдөл

d)

Хүсэлт

18.

Иргэн болон төр аж, ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүнийн асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцааг...............................гэнэ.

a)

Нийгмийн халамж

b)

Тэтгэвэр

c)

Нийгмийн даатгал

d)

Нийгмийн эрх зүйн харилцаа

19.

  Иргэд наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой үүсч буй харилцааг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа

b)

Нийгмийн даатгал

c)

Нийгмийн халамж

d)

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа

20.

Төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, мэдээлэл хайх, цуглуулах, улс төрийн нам байгуулах, жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

a)

Тэгш байдал

b)

Шудрага ёс

c)

Эрх чөлөө

d)

Ардчиллаар

21.

Нийгэмд эзлэх байр суурь, албан тушаал, анги, давхарга, үзэл бодол, нас хүйс, бэлгийн чиг баримжаанаас үл хамаарч, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх

a)

Тэгш эрх

b)

Хүний эрх

c)

Хууль дээдлэх

d)

Үндэсний эв нэгдлийг хангах

22.

Үнэн зөв байх, онол, арга зүй, практикийн бодит үнэнд шүтсэн, зөвийг дээдэлж энэрэн хүндэтгэж, хөхиүлэн дэмждэг, бурууг ялган салгаж жигшин зэвүүцэж чаддаг байх

a)

Тэгш эрх

b)

Хууль дээдлэх

c)

Шудрага ёс

d)

Үндэсний эв нэгдлийг хангах

23.

Үндсэн хуулийг хүндэтгэн биелүүлэх, төрийн бусад хууль тогтоомжийг дээдлэхийн тулд төр, иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх

a)

Хууль дээдлэх

b)

Тэгш эрх

c)

Үндэсний эв нэгдлийг хангах

d)

Ардчиллаар

24.

Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж нь хүн бүрт тэгш үйлчлэх явдлыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Үндсэн хуулийн суурь зарчим

b)

Хүний эрхэм чанар

c)

Эрх зүйд захирагдах ёс

d)

Хүний эрх

25.

НҮБ хэдэн онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан бэ?

a)

1945

b)

1948

c)

1924

d)

1990

26.

Хүний эрх нь амьдралын бүхий л хүрээг хамрах бөгөөд өөрөөр хэлбэл нэг эрх нь зөрчигдөхөд бусад эрхүүдэд нөлөөлнө.

a)

Тэгш байдлыг хангах

b)

Харилцан хамааралтай байх

c)

Хуваагдашгүй байх

d)

Хүн үнэ цэн нэр төртэй байх

27.

18 наснаас эхлэн иргэний эрх зүйн чадамжийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Эрх зүйн чадамжгүй

b)

Эрх зүйн бүрэн бус чадамж

c)

Эрх зүйн бүрэн чадамжтай

d)

Эрх зүйн заримдаг чадамж

28.

Эрх зүйн заримдаг чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

a)

18наснаас дээш

b)

7-14

c)

14-18

d)

0-7

29.

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдож хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн илэрхийллийг   ...................гэнэ.

a)

Гэрээ байгуулах санал

b)

Тохиролцоо хийх

c)

Хүсэлт байгуулах

d)

Хэлцэл байгуулах

30.

Иргэний эрх зүйн харилцаа нь субъект, объект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй.Дараах өгөгдлөөс аль нь иргэний эрх зүйн харилцааны агуулгад хамаарах вэ? 

a)

Иргэд хоорондын харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд

b)

Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс

c)

Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг

d)

Үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох эрх зүйн үр дагавар

31.

Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна.

a)

Малала Юсуфзай

b)

Мартин Лютер Кинг

c)

Элеанор Рузвельт

d)

Magna charta

32.

Надад мөрөөдөл бий

a)

Малала Юсуфзай

b)

Мартин Лютер Кинг

c)

Эрх чөлөөний харти

d)

Элеанор Рузвельт

33.

Хүн эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй

a)

Малала Юсуфзай

b)

Мартин Лютер Кинг

c)

Эрх чөлөөний харти

d)

Элеанор Рузвельт

34.

Хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн тохиролцоог..................гэнэ.

a)

Хөдөлмөрийн гэрээ

b)

Хөдөлмөрийн хэлцэл

c)

Хөдөлмөрийн тохиролцоо

d)

Ажилтан

35.

Захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг............... гэнэ.

a)

Гомдол

b)

Өргөдөл

c)

Хүсэлт

d)

Санал

36.

Иргэн, хуулийн этгээдийн гомдлоор дээд шатны захиргааны байгууллага гомдлыг хянан хэлэлцэх үе шат

a)

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

b)

Гомдол

c)

Захиргааны зөрчил

d)

Захиргааны шийтгэл

37.

Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээ

a)

Сахилгын зөрчил

b)

Захиргааны шийтгэл

c)

Захиргааны зөрчил

d)

Сахилгын шийтгэл

38.

Хүн амын тодорхой хэсэг болж буй бусдаас дэмжлэг, туслалцаа шаардаж байгаа ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх, эцэг болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий арга хэмжээг ...............................гэнэ.

a)

Нийгмийн даатгал

b)

Нийгмийн халамж

c)

Ажилгүйдлын тэтгэмж

d)

Өндөр настны тэтгэмж

39.


Хүний эрхийн тухай ойлголт нь хэддүгээр зууны үед эртний Грекийн софистуудын боловсруулсан байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрхийн сургаалаас эхлэлтэй вэ?

a)

НТӨ 3

b)

НТӨ 5-6

c)

НТӨ 4-5

d)

НТӨ 3-4

40.

Шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг ямар хуульд анх тунхаглаж байсан бэ?

a)

Магна харти

b)

Үндсэн хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Зөрчлийн тухай хууль

41.

Эрх эдэлж үүрэг хүлээх ерөнхий ойлголтыг юу гэж нэрлэдэг вэ? 

a)

ИЭЗ агуулга

b)

Ийм юм байхгүй би уншиж байгаагүй

c)

Чадвар

d)

Чадамж

42.

Үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг биечлэн хариуцах онцгой чадварыг юу гэж нэрлэдэг вэ? 

a)

ИЭЗ агуулга

b)

Мэдэхгүй

c)

Чадвар

d)

Чадамж

43.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд дээрх хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцох уу. 

a)

Тооцно

b)

Тооцохгүй

44.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болох уу? 

a)

Болно

b)

Болохгүй

45.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулж болох уу? 

a)

Болно

b)

Болохгүй

46.

Хэдэн наснаас иргэдтэй эцэг эхийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн гэрээг байгуулахыг зөвшөөрөх вэ? 

a)

15

b)

16

c)

17

d)

14

47.

Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан цагийн хөлсийг ............... дахин нэмэгдүүлж олгоно.  

a)

1

b)

1.5

c)

2

d)

2.5

48.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Захиргааны эрх зүй

b)

Захиргааны зөрчил

c)

Захиргааны шийдвэр

d)

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

49.

Дээд шатны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй вэ?

a)

7

b)

14

c)

21

d)

30

50.

Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг ...................................... гэнэ 

a)

Сахилгын зөрчил

b)

Сахилгын шийтгэл

c)

Захиргааны шийтгэл

d)

Захиргааны зөрчил