Font size
S
M
L
XL
WorksheetsРАНК
Total questions: 99
Worksheet time: 1hrs 15mins
Name
Class
Date
1.
2021.A.28. Төв банкны онцлог шинж аль нь вэ? /1 оноо/
a)
Зээл олгох
b)
Төлбөр тооцоо хийх
c)
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх
d)
Мөнгөн хадгаламж хүлээж авах
e)
Мөнгөн гүйлгээ хийх
2.
2021.A.29. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Ажлын нэгж хугацаанд /нэг цаг, нэг өдөр, нэг сар/ зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө ажилчны авч байгаа мөнгөн төлбөрийг ...................... гэнэ.
a)
Бодит цалин
b)
Нэрлэсэн цалин
c)
Шагнал урамшуулал
d)
Үндсэн цалин
e)
Нэмэгдэл хөлс
3.
2021.A.30. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Cолонгос улсын хөрөнгө оруулалттай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг аль улсын ДНБ, ҮНБ болохыг ялгана уу. /2 оноо/
a)
Солонгос улсын ДНБ, Монгол улсын ДНБ
b)
Монгол улсын ҮНБ, Солонгос улсын ДНБ
c)
Солонгос улсын ҮНБ, Монгол улсын ҮНБ
d)
Монгол улсын ДНБ, Солонгос улсын ҮНБ
e)
Монгол улсын бодит ҮЦБ, Солонгос улсын ҮЦБ
4.
2021.A.32. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг .......... гэнэ.
a)
Бонд
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Мөнгө
e)
Чек
5.
2021.A.34. Үр тарианы үнэ өсөхөд талх болон бусад гурилан бүтээгдэхүүний үнэ дагаж өсч байгаа нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ? /1 оноо/
a)
Мөлхөө инфляци
b)
Эрэлтийн инфляци
c)
Зардлын инфляци
d)
Зохисгүй инфляци
e)
Гипер инфляци
6.
2021.B.34. Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, харин түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсөхөд хүргэдэг нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ? /1 оноо/
a)
Мөлхөө инфляци
b)
Зардлын инфляци
c)
Эрэлтийн инфляци
d)
Хэвийн инфляци
e)
Гипер инфляци
7.
2021.B.35. Ажилгүйдлийн түвшин 3 хувь өссөн үед бий болох эдийн засгийн үр дагаварыг Оуэкены хуулиар тооцоолон гаргана уу. /2 оноо/
a)
ДНБ 2,5%-иар буурна
b)
ДНБ 7,5%-иар буурна
c)
ДНБ 7,5%-иар өснө
d)
ДНБ 2,5%-иар өснө
e)
ДНБ 3%-иар буурна
8.
2023.B.22. Дараах өгөгдлүүдийн аль нь төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ? /1 оноо/
a)
Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх
b)
Засгийн газар бонд гаргаж худалдах, худалдан авах
c)
Зээлийн хүүг өсгөж, гүйлгээнд байгаа мөнгийг бууруулах
d)
Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах
e)
Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцийг бууруулах
9.
2023.B.23. 2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийг тооцоолно уу. /1 оноо/
a)
820
b)
-160
c)
160
d)
-820
e)
410
10.
2023.B.24. Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Д. Кейнсийн үзэл баримтлал вэ? /2 оноо/
a)
Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
b)
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин нь шууд хамааралгүй.
c)
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан
d)
Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн.
e)
Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал олгосон.
11.
2023.B.25. Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу. /1 оноо/
a)
.Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна
b)
Хүн амын орлого буурна
c)
.Бараа, бүтээгдэхүүний үнэ буурна
d)
Үнэт цаас, хадгаламж, зээл үнэгүйднэ
e)
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна
12.
2023.B.26. Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ? /2 оноо/
a)
Ажилах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)
b)
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
c)
Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)
d)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)
e)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өснө)
13.
17. Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүн өөрийгөө нээх боломж мөн гэж үзсэн сэтгэгчийг тэмдэглэнэ үү
a)
A. Локк
b)
B. Кембелл
c)
C. Фромм
d)
D. Гоббс
e)
E. Гидденс
14.
18. Харь соёлд дасан зохицох үе шатыг харуулсан графикт B цэгээр ямар үе шатыг тэмдэглэсэн бэ?
a)
A. Шинэ газар таалагдах үе
b)
B. Шинэ зүйлийг хүлээн авч чадахгүй байх үе
c)
C. Бага багаар орчиндоо дасах үе
d)
D. Шинэ орчинд бүрэн дасах үе
e)
E. Найз нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдах үе
15.
19. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсан бол хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан хууль аль хь вэ?
a)
A. Монгол улсын үндсэн хууль
b)
B. Зөрчлийн тухай хууль
c)
C. Хүний эрхийн түгээмэл тунхаг
d)
D. Эрүүгийн хууль
e)
E. Боловсролын тухай хууль
16.
20. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн тэгш бйадлыг хангах зарчмын гол агуулгыг тэмдэглэнэ үү
a)
A. Арьс өнгө, хүйс, нийгмийн байр сууриас хамааран ялгаварлаж үл болно
b)
B. Хүн болж төрсний хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй, адил хүндэтгэлийг хүлээнэ
c)
C. Хүний эрхийг хүнээс тусгаарлах боломжгүй бөгөөд хүнээс салшгүй ойлголт
d)
D. Хүний эрх нь орон гэр, сургууль зэрэг гаүар бүхий л хүрээг хамран үйлчилнэ
e)
E. Иргэний улс төр , эдийн засаг, соёлын бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байна
17.
21. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай насны ангилал аль нь вэ?
a)
A. 0-7 нас
b)
B. 7-14 нас
c)
C. 14-18 нас
d)
D. 18-25 нас
e)
E. Эхээс төрмөгц бүрэн бус чадамжтай болно
18.
22. Зөрчлийн тухай хуульд зааснаар захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэлийн хэлбэрийг тэмдэглэнэ үү
a)
A. Сануулах
b)
B. Торгох
c)
C. Ажлаас халах
d)
D. Үндсэн цалинг бууруулах
e)
E. Хорих
19.
11.Соёлын бэлгэдлийн чиг үүрэг аль нь вэ?
a)
A.Соёлын хэлбэрүүд нь тэмдгэн хэлбэрээр оршиж нийгэмд үйлчилж байдаг
b)
B.Нийгмийн гишүүд хэм хэмжээг эзэмшсэнээр амьдаралын чиг барамжаагаа олгодог
c)
C.Нийтлэг итгэл үнэмшил,үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлж нийгмийг нэгтгэдэг
d)
D.Өмнөх үеийн бүтээсэн уламжилалыг өвлүүлж нийгмийн орших үндсийг тавьдаг.
e)
E.Шинжилэх ухаан, шашны мэдлэг мэдээллийг нэгтгэн танин мэдэхүйнг хөгжүүлдэг
20.
12.Ямар нийгмийн хэв маягт хамаарч байгааг шалгуур болгон соёлыг хэрхэн ангилдаг вэ?
a)
A.Ёс суртахууны ба шашны
b)
B.Олон улсын ба Монголчуудын
c)
C.Нэг хэв загварын ба олон хэв загварын
d)
D.Эртний, дундад , шинэ үеийн
e)
E.Олон нийтийн ,ардийн, элитийн
21.
13. Монголын Өөлд ястан аль аймгийн нутгаар голлон суудаг вэ?
a)
A.Ховд,Архангай
b)
B.Хөвсгөл,Булган
c)
C.Дорнод,Сүхбаатар
d)
D.Завхан, Говь Алтай
e)
E.Хэнтий, Дорнод
22.
14. ..... гэдэг нь соёлын үнэлэмжүүдийнхарилцан нөлөөлөөр бии болж байдаг орчин юм.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.
a)
A.Соёлын үйлдвэрлэлл
b)
B.Соёлын даяаршил
c)
C. Соёлын орон зай
d)
D.Соёлын адислал
e)
E.Соёлын дархлаа
23.
15."Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хүрээнд үл хамаарах өгөгдлийг олно уу?
a)
A.Кино урлаг
b)
B.Дизиан дүрслэх урлаг
c)
C.Тайзны уран бүтээл
d)
D.Соёлын аялал жуулчлал
e)
E.Эстрад,поп урлаг
24.
16.Соёлын харилцан үйлчлэлийн үндсэн хэлбэрүүдийг нэрлэнэ үү.
a)
A.Даяаршил,Адислал,дархлаа
b)
B.Үйлдвэрлэл,үйлчилгээ,үр дүн
c)
C.Нээлт, шинэ санаачлага, ололт
d)
D.Солилцоо,дууриалт,тулгалт
e)
E.Цочирдол, харилцан үйлчлэл,ялгарал
25.
17.Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж,итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог гэсэн санамж өгсөн сэтгэгчийг тэмдэглэнэ үү.
a)
A.Локк
b)
B.Кембелл
c)
C.Фромм
d)
D.Гоббс
e)
E.Гидденс
26.
18.Харь соёлд дасан зохицох үе шатыг харуулсан графикт А цэгээр аль үе шатыг тэмдэглэсэн бэ?
a)
A.Шинэ газар таалагдах үе
b)
B.Шинэ зүйлийг хүлээн авч чадахгүй байх үед
c)
C.Бага багаар орчиндоо дасах үе
d)
D.Шинэ орчинд бүрэн дасах үе
e)
E.Найз нөхөдгүй , нийгмээс тусгааолагдах үе
27.
19.Хүний нэр төр , алдар хүнд, эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг болохыг заасан хууль аль нь вэ?
a)
A.Монгол улсын үндсэн хууль
b)
B.Зөрчлийн тухай хууль
c)
C.Хүний эрхийн түгээмэл тунхаг
d)
D.Эрүүгийн хууль
e)
E.Боловсролын тухай
28.
Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг юу гэх вэ ?
a)
ДНБ
b)
1 хүнд ногдох ДНБ
c)
ҮНБ
d)
ҮЦБ
e)
Бодит ДНБ
29.
Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнийг ДНБ -д тооцох уу
a)
Тооцно - учир нь үйлдвэрэгдсэн
b)
Тооцно - учир нь үйлвэрлэгдээгүй
c)
Тооцохгүй - учир нь борлогдоогүй
d)
Тооцохгүй - учир нь үйлчилгээ учир
30.
Тухайн орны нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ДНБ - д тооцох уу
a)
Тооцно - манай улсад үйлдвэрлэгдсэн тул
b)
Тооцно - гадаадын ААН тул
c)
Тооцохгүй - гадаадын ААН тул
d)
Тооцохгүй - үзүүлэлт биш тул
31.
Тэтгэвэр тэтгэмж, оюутны цалин, зэрэг нь ДНБ -д тооцогдох уу
a)
Үгүй - үйлдвэрлэл, үйлчилгээтэй хамаагүй шилжих орлогууд тул
b)
Тийм - орлого тул
c)
Үгүй - ҮНБ тул
d)
Тийм - Бодит ДНБ тул
32.
Яагаад ДНБ -г эцсийн бүтээгдэхүүний өртөгөөр тооцдог вэ ?
a)
Зардлыг давхардуулж тооцохгүйн тулд
b)
Зардлыг давхардуулж тооцох тул
c)
Эцсийн үнэ нь арай их байдаг тул
d)
Загвар нь тийм тул
33.
ДНБ -ийн өсөлтийг яаж тооцдог вэ ?
a)
Энэ оны ДНБ -г өмнөх оны ДНБ -д хуваагаад 100 -д үржүүлнэ
b)
Энэ оны ДНБ -г өмнөх оны ДНБ -дээр нэмээд 100 -д хуваана
c)
Өмнөх оны ДНБ -г энэ оны ДНБ-д хуваагаад 100 -д үржүүлнэ
d)
Өмнөх оны ДНБ - дээр энэ оны ДНБ -г нэмээд 100 -д хуваана
34.
ҮНБ=ДНБ+1-2 бол +1 нь юу вэ
a)
Гадаадад үйлдвэрлэгдсэн манай улсын бараа үйлчилгээний
b)
Манай улсад үйлдвэрлэгдсэн гадаадын ААН -н бараа үйлчилгээ
c)
Бодит ДНБ
d)
Гадаадын хөрөнгө оруулалт
e)
Капиталын хөрөнгө оруулалт
35.
C I G X = ДНБ гэвэл ямар аргаар тооцож байна вэ ?
a)
Зардлын аргаар
b)
Орлогын аргаар
c)
Томъёоны аргаар
d)
Эмперик аргаар
36.
Аль нь иргэдийн амьжиргааны түвшинг харуулах вэ ?
a)
ДНБ
b)
1 хүнд ногдох ДНБ
c)
Бодит ДНБ
d)
Нэрлэсэн ДНБ
e)
ДНБ -ийн өсөлт
37.
W R d i T P Pp=ДНБ гэвэл ямар аргаар тооцож байна вэ ?
a)
Зардлын аргаар
b)
Орлогын аргаар
c)
Томъёоны аргаар
d)
Эмперик аргаар
e)
ДНБ -ийн өсөлт
38.
Бодит ДНБ -г ямар үнээр тооцдог вэ?
a)
Суурь оны үнээр
b)
Өнөөгийн үнээр
c)
Тайлант оны үнээр
d)
Зах зээлийн үнээр
39.
Бодит ДНБ -г яаж олдог вэ ?
a)
НДНБ -г инфляцийн түвшинд хувааж
b)
БДНБ -г инфляцийн түвшинд хувааж
c)
НДНБ-г БДНБ -д хувааж
d)
Олох боломжгүй
40.
Ажил мэргэжлийн эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүсдэг ажилгүйдлийн төрлийг олно уу ?
a)
Бүтцийн
b)
Мөчлөгийн
c)
Улирлын
d)
Шилжилтийн
41.
Ажил хийх бие махбодийн болон оюун санаа, эрх зүйн чадамжтай хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ ?
a)
Эдийн засгийн идэвхитэй хүн ам
b)
Баялаг бүтээгч
c)
Ажил идэвхитэй хайж байгаа хүмүүс
d)
Ажилгүй хүмүүс
e)
Иргэд
42.
ОУКЕН -ий хууль нь:
a)
Ажилгүйдлийн эдийн засгийн үр дагавар
b)
Ажилгүйдлийн нийгмийн үр дагавар
c)
Ажилгүйдлийн анхааруулга
d)
Татварын хэмжээ, татвар төлөгчийн сэтгэл зүйн хамаарал
43.
Илүүцийг ол. Эрхэм чанар нь :
a)
Хүн бүрт адил байдаг
b)
Салгаж болохгүй
c)
Халдаж болохгүй
d)
Үл хэмжигдэх
e)
Үнэт зүйл
44.
Сирус хаан нь боолуудыг чөлөөлөх шийдвэр анх гаргаснаар алдаршсан. Тэгвэл энэ шийдвэр нь :
a)
Төр хүний эрхийг зөвшөөрснөөрөө онцлог
b)
Боол ч гэсэн хүн гэсэн санаа
c)
Боолуудыг чөлөөлж өөртөө сайн дурын боол үүсгэх далд санаатай
d)
Сирус хаан өөрөө дайн хийж хүний эрхийг зөрчигч тул энэ тийм онцгой зүйл биш
45.
Софистуудын жам ёсны хууль гэдэг нь :
a)
Төрөлх эрхийн тухай сургааль
b)
Олдмол эрхийн тухай сургааль
c)
Төрийг буруутгасан номлол
d)
Байгалийн хуулийн номлол
46.
Өнөө цагт хэн дуртай нь өчүүхэн тархиараа тултал нь сэтгэж хэн нэгнийг шүүж буруутгадаг болж. Европчууд саяхныг хүртэл хэн дуртайгаа хаа тааралдсан газраа буудан алж, хүчирхийлж, доромжилж явсныг түүх гэрчилдэг. Хүн төрөлхтөн уг нь эрт ухаарсан:
a)
Магна харти баримт бичигт энэ санаа тусгагдсан
b)
Софистуудын номлолд дурдагдсан
c)
ХЭТТ-д анх орсон
d)
Анхны төр үүссэн цагт л тунхагласан
47.
8. Террорист байгууллага хэзээнээс эхлэн олон улсын харилцааны улс бус оролцогч болсон бэ?
a)
А. XIX зууны эхэн
b)
B. XIX зууны эхэн
c)
C. XX зууны сүүл
d)
D. XX зууны сүүл
e)
E. XXI зууны эхэн
48.
9.Ромын пап нь улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
А. Олон улсын байгууллага
b)
B. Олон улсын төрийн бус байгууллага
c)
С. Нөлөө бүхий хувь хүн
d)
D. Шашны байгууллага
e)
E. Үндэстэн дамнасан корпораци
49.
10. Шанхайн Хамтын ажиллагааны байгууллана хэлэн онд, ямар нэртэйгээр байгууллагдсан бэ?
a)
A. 1945 он Шанхай хамтын ажиллагааны байгууллага
b)
B. 1948он Олон туйлт
c)
С. 1988он Шанхайн дээд хэмжээний чуулга
d)
D. 1996 он"iШанхай тав"
e)
E. 1997он Шанхайн хамтын ажиллагааны байгууллага
50.
11. Ватикан, Ислаиын шашны байгууллага нь улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
A. Олон улсын байгууллага
b)
B. Террорист байгууллага, зэвсэгт бүлэглэлүүд
c)
C. Олон улсын гэмт хэргийн сүлжээ
d)
D. Үндэстэн дамнасан корпораци
e)
E. Шашны байгууллага
51.
12. Олон улсын Төрийн бус байгууллагууд үндэстэн дамнасан .............................. Асуудлуудад байнга анхаарч ажилладаг. Цэгийн оронд тохирох өгөгдлийн сонгоно уу.
a)
А. Нийгэм, хүмүүнлэг
b)
B. Нийгэм, эдийн засаг
c)
C. Нийгэм, улс төр
d)
D. Олон улсын харилцаа
e)
E. Соёл, шинжлэх ухаан
52.
13. 1997онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаын хүрээнд ямар улсын удирдагчид уулзаж, дэлхий "Олон туйлт" байх ёстой гэж тунхагласан бэ?
a)
A. ОХУ, БНХАУ
b)
B. БНХАУ, Казакстан
c)
C. Киргизстан, ОХУ
d)
D.Тажикистан, Узбекстан
e)
E. БНХАУ, Киргизстан
53.
Соёлд хуримтлагдсан жишиг загварыг өөриймшүүлж буй үйлдлийг өөрөөр юу гэж тодорхойлох вэ?
a)
Хүний нийгэмшилт
b)
Соёлтой хүн
c)
Соёлын үүрэг
d)
Соёлыг хэрэглэх
54.
Соёлыг тодорхойлсон судлаачдад хамааралгүйг олно уу
a)
А.Гидденс
b)
Р.Бенедикт
c)
Э.Тайлор
d)
Э.Кассирер
e)
О.Райт
55.
Соёлын онцлогт үл хамаарахыг олно уу
a)
Аж төрөх ёс
b)
Хоёрдогч байгаль
c)
Харилцааны арга
d)
Ниймгийн хэм хэмжээ
e)
Байгалийн өгөгдөл
56.
Хөшөө дурсгал соёлын ямар элемент вэ ?
a)
Бэлгэ тэмдэг
b)
Хэл
c)
Үнэлэмж
d)
Хэм хэмжээ
e)
Мэдлэг
57.
Хүн бэлгэдлийг бүтээдэг амьтан гэж хэн хэлсэ бэ ?
a)
С.Дулам
b)
Э.Кассирер
c)
Ясперс
d)
Э.Тайлор
e)
Х.Гүндсамбуу
58.
Бэлгэдэл бол дохио тэмдгийн дараагийн түвшин гэж хэн тодорхойлсон бэ?
a)
С.Дулам
b)
Э.Кассирер
c)
Ясперс
d)
Э.Тайлор
e)
Х.Гүндсамбуу
59.
Хэлний ангилал :
a)
Төрөлх, зохиомол
b)
Төрөлх, гадаад
c)
Зохиомол, шинжлэх ухааны
d)
Зохиомол, үндэсний
60.
Тухайн үндэстнийг нэгтгэж, нийгэм болгож байгаа гол шинжийг юу гэж тодорхойлж болох вэ?
a)
Хэл
b)
Мэдлэг
c)
Үнэлэмж
d)
Хэм хэмжээ
e)
Бэлгэ тэмдэг
61.
Хүмүүс үзэл санаа, итгэл үнэмшил ёс суртахууны хувьд харилцан адилгүй сонголт хийдэг нь :
a)
Үнэлэмжийн баримжаа өөр тул
b)
Үнэлгээ хийх чадвар өөр тул
c)
Нийгмийн үнэлэмж өөр тул
d)
Хувь хүн бүр өөр тул
62.
Сургуулийн хонх ямар үүрэгтэй вэ ?
a)
Хичээл эхлэх дуусахыг илтгэх тэмдэг
b)
Хичээл завсарлахыг илтгэх мэдлэг
c)
Сургуулийн дэг журмын хэм хэмжээ
63.
Юуг сайн, юуг муу гэх ялгах байдал нь:
a)
Соёлын бэлгэдлийн чиг үүрэг
b)
Үнэлэмжийн чиг үүрэг
c)
Нэгтгэх чиг үүрэг
d)
Үйл ажиллагааны чиг үүрэг
64.
Бид Төвдөөс гаралтай хэвийн боов, Хятадаас гаралтай еэвэн, шарын шашны хадаг зэргийг заавал хэрэглэн байж цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Үүний гол ач холбогдол нь :
a)
Соёл нь нийгмийг нэгтгэж байна
b)
Соёл нь нийгмийг салгаж байна
c)
Соёл нь бие дааж байна
d)
Соёл нь хувирч байна
65.
Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм. Соёлын ямар үүрэгтэй холбогдох вэ?
a)
Үйл ажиллагааны чиг үүрэг
b)
Нэгтгэн зохицуулах чиг үүрэг
c)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
d)
Бэлгэдлийн чиг үүрэг
66.
Сурах бичигт дурдагдсан үнэлэмжийн төрлүүдээс илүүцийг олно уу
a)
Ёс суртахууны үнэлэмж
b)
Шашны үнэлэмж
c)
Гоо сайхны үнэлэмж
d)
ШУ-ны үнэлэмж
e)
Эрх зүйн үнэлэмж
67.
2023.A.50. Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ? /1 оноо/
a)
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын aжиллагаа
b)
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
c)
Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа,түншлэл, дипломат үйл ажиллагаа
d)
Зүүн хойд Ази, Төв азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
e)
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал
68.
2023.A.51. Монгол улстай түншлэлийн харилцаатай, улсуудыг харуулсан бүдүүвчийг гүйцээгээрэй. /2 оноо/
a)
а- Стратегийн түншлэл, b-Энэтхэг
b)
a-Иж бүрэн стратегийн түншлэл, b-БНХАУ
c)
a-Стратегийн түншлэл, b-БНСУ
d)
a-Иж бүрэн түншлэл, b-АНУ
e)
a-Өргөн хүрээтэй түншлэл, b-Австрали
69.
2023.A.53. “Олон улсын харилцааны тоглогчид нь зөвхөн үндэсний бүрэн эрхт улсууд байдаг” гэж үздэг онолыг нэрлэнэ үү. /1 оноо/
a)
Неолибериал онол
b)
Неомарксист онол
c)
Либерал онол
d)
Реалист онол
e)
Марксист онол
70.
2023.A.54. Олон улсын байгууллагын үйл ажиллагааны цар хүрээний бүдүүвчийг гүйцээгээрэй. /2 оноо/
a)
а-АСЕАН, б-АСЕМ
b)
а-ШХАБ, б-АПЕК
c)
а-НАТО, б-ШХАБ
d)
а-НАТО, б-НҮБ
e)
а-ЕХ, б-АПЕК
71.
2023.A.55. Олон улсын харилцааны хатуу хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу. 1 оноо
a)
Захирах чадвар
b)
Урамшуулал
c)
Удирдамж
d)
Үнэмшил
e)
Цэргийн хүч
72.
2023.B.48. Цэгийн оронд тохирох оныг олоорой. /1 оноо/ Монгол улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд ............... оноос Де-юре улс байх статустай болсон.
a)
1961 он
b)
1945 он
c)
1948 он
d)
1989 он
e)
1990 он
73.
2023.B.49. Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн,дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Дунд улсыг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой /1 оноо/
a)
Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш,холбоотон улсуудын аюулгүй байдлыг хангах чадвартай байдаг.
b)
Өөрийн тусгаар тогтнол,газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдаг,олон улсын харилцааны хамгийн чухал оролцогчид
c)
Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхийн улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг.Эдгээр улсгүйгээр олон улсын харилцаа өрнөх боломжгүй
d)
Хөгжиж байгаа болон буурай эдийн засгийн хөгжилтэй, түүхий эд, гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламжаас эдийн засаг нь ихээхэн хамааралтай
e)
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг,голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.
74.
2023.B.50. Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын олон талт харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ? /1 оноо/
a)
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа
b)
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц,яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох явдал
c)
Зүүн хойт Ази, Төв Азийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох явдал
d)
Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа, түншлэл, дипломат үйл ажиллагаа
e)
Монгол улсын хувьд нөөц бололцоог бүрэн дайчлах,зохион байгуулах үйл ажиллагаа
75.
2023.B.52. Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг буурах эрэмбэд оруулна уу?/2 оноо/ 1.БНСУ 2.Япон 3.Турк 4. АНУ
a)
1,4,2,3
b)
1,4,3,2
c)
4,1,2,3,
d)
2,3,1,4
e)
4,3,1,2
76.
2023.B.53. Олон улсын харилцааны тоглогчид нь бүрэн эрхт улс,тэдгээрийн холбоо эсвэл байна гэж үздэг онолыг нэрлэнэ үү? /1 оноо/
a)
Либерал онол
b)
Реалист онол
c)
Неореалист онол
d)
Неолиберал онол
e)
Марксист онол
77.
2023.B.55. Зөөлөн хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу? /1 оноо/
a)
Үнэт зүйлс, төрийн бодлого
b)
Эдийн засгийн хүч
c)
Захирах чадвар
d)
Удирдамж
e)
Сэтгэл татам байдал
78.
2023.B.56. Жозеф Самуэль най, Роберт Коэхэнтэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолибериал онолын чиглэлээр “хүч чадавх ба харилцан хамаарал”гэсэн бүтээлээ туурвисан.Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай./2 оноо/ 1.Клинтоны засаглалын үед түүний ухаалаг хүчний бодлогыг дэмжсэн 2.ОХУ-д зөөлөн хүчний бодлогыг дэвшүүлж,хүлээн зөвшөөрүүлсэн 3.Эдийн засгийн дипломат харилцааг тодорхойлж тайлбарласан 4.Гадаад худалдааны протекционист бодлогыг дэвшүүлсэн
a)
1,2
b)
1,3
c)
2,4
d)
3,4
e)
2,3
79.
2020.A.54. “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?
a)
Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
b)
Монгол улс Азийн бүсийн хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
c)
Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
d)
Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
e)
Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголынхамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
80.
2020.A.55. Ёс суртахууныг эрхэмлэн ямарч үед, аль ч нөхцөлд эмзэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлыг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.
a)
Улс төрийн дипломат ажиллагаа
b)
Эдийн засгийн дипломат ажиллагаа
c)
Соёлын дипломат ажиллагаа
d)
Цахим дипломат ажиллагаа
e)
Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа
81.
19. "Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй" хэмээн аль эх сурвалж дээр тусгасан байдаг вэ?
a)
A. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
b)
B. Эрүүгийн хууль
c)
C. Зөрчлийн тухай хууль
d)
D. Монгол улсын үндсэн хууль
e)
E. А ба В
82.
20. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг ямар байгууллага хариуцаж ажиллах вэ?
a)
A. Хүний эрхийн үндэсний комисс
b)
B. Улсын их хурал
c)
C. Дэлхийн банк
d)
D. НҮБ-ын Ерөнхий Ассамблей
e)
E. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо
83.
21. Анх боолуудыг чөлөөлөн, бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхаглан шавар бортого дээр бичиж үлдээсэн хүн хэн бэ?
a)
A. Жозеф Самуэль Най
b)
B. Жорж Мёрдок
c)
C. Сирус
d)
D. Антино Гутирреш
e)
E. Мартин Лютер Кинг
84.
22. НҮБ-ын зорилго аль вэ?
a)
A. Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах
b)
B. Энх тайван, аюулгүй байдлыг сахих
c)
C. Үндэстэн хоорондын найрамдалт харилцааг тогтоох
d)
D. Дэлхий нийтийн чанартай асуудлаар хамтран ажиллах
e)
E. Үндэстнүүдийн үйл ажиллагааг нэгтгэх төв байх
85.
23. Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг. Энэ нь хүний эрхийн аль суурь зарчим бэ?
a)
A. Тэгш байдлыг хангах
b)
B. Ялгаварлан гадуурхахгүй байх
c)
C. Хуваагдашгүй байх
d)
D. Харилцан хамааралтай байх
e)
E. Хариуцлага тооцох
86.
24. Хуульчлан дагаж мөрдөх албагүй, зөвлөмж, уриалгын шинжтэй баримт бичгийг юу гэдэг вэ?
a)
A. Конвенц, пакт
b)
B. Протокол
c)
C. Тунхаглал
d)
D. Гэрээ
e)
E. Хэлцэл
87.
25. Ямар тохиодолд этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч \эцэг эх, асран хамгаалагч\ хэлцэл хийх вэ?
a)
A. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай
b)
B. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай
c)
C. Иргэний эрх зүйн заримдаг чадамжтай
d)
D. Иргэний эрх зүйн чадамжгүй
e)
E. Бүх насны хүүхдийн өмнөөс эцэг эх, асран хамгаалагч хэлцэл хийнэ
88.
26. Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг юу гэх вэ?
a)
A. Өргөдөл
b)
B. Гомдол
c)
C. Хүсэлт
d)
D. Гэрээ
e)
E. Мэдэгдэл
89.
27. "Гэмт хэрэг нь эрх зүйг үгүйсгэж буй хэрэг бөгөөд ял нь уг үгүйсгэлийг үгүйсгэх замаар эрх зүйг эргүүлэн тогтооно" гэж хэн хэлсэн бэ?
a)
A. А.Линкольн
b)
B. Р.Даль
c)
C. Г.Гегель
d)
D. Мартин Лютер Кинг
e)
E. Аугаа Сирус
90.
2021.B.6. Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, кино, дурслэх урлаг, зар сурталчилгаа зэрэг нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? /1 оноо/
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын орон зай
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын үйлдвэрлэл
91.
2021.B.7. Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ? /1 оноо/
a)
“Сүү” ХХК
b)
Эмнэлэг
c)
Цагдаагийн байгууллага
d)
Музей, галерей
e)
УЗН
92.
2021.B.9. Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс хамаарах хувьсагчийг олно уу. /1 оноо/
a)
Инфляци
b)
ДНБ-ний хэмжээ
c)
Ажил эрхлэлт
d)
Ажилгүйдэл
e)
Ажилгүйдлийн түвшин
93.
2021.B.10. Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү. /2 оноо/
a)
Туршилт
b)
Тоон судалгаа
c)
Бүлгийн ярилцлага
d)
Чанарын судалгаа
e)
Контент анализ
94.
2022.A.1. Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ? /1 оноо/
a)
Сургууль
b)
Гэр бүл
c)
Үе тэнгийнхэн
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
95.
2022.A.3. Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ. Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ? /2 оноо/
a)
Гажуудлын харьцангуй мөн чанар
b)
Гажуудлын сөрөг үр дагавар
c)
Гажуудлын эерэг үр дагавар
d)
Гажуудлын ил чиг үүрэг
e)
Гажуудлын сөрөг чиг үүрэг
96.
2022.A.4. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ? /2 оноо/
a)
Марксист онол
b)
Бүтэц-чиг үүргийн онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Иргэншлийн онол
e)
Хүн ам зүйн онол
97.
2022.A.5. Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ? /1 оноо/
a)
Ан агнуурын нийгэм
b)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
Газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
98.
2022.A.6. Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу? /2 оноо/
a)
Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм
d)
Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна
e)
Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
99.
2022.A.7. ....................................гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ. /1 оноо/
a)
Нийгмийн ялгарал
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн нийтлэг
Reset
