NEW
Font size
WorksheetsУран дүрслэл
Total questions: 56
Worksheet time: 34mins
Нар намайг
нааш ир нааш ир гэлээ
бэлгэдэл
хүншүүлэл
зүйрлэл
адилтгал
Юм үзэгдлийн аль нэг шинжийг товойлгон тодруулах зорилгоор түүнтэй төстэй өөр юм үзэгдлийн нэрээр утга шилжүүлж нэрлэх найруулгын ур маяг
ихэсгэл
егөөдөл
адилтал
ёгтлол
Алтан гартай эмч юм даа
ихэсгэл
адилтгал
хүншүүлэл
юмшуулал
эрвээхэй наадах нугад
эрдэнийн солонго шиг шингэнэ
юмшуулал
төлөөлөл
ёгтлол
зүйрлэл
малын толгой дээшээ
өвчний толгой доошоо
дом шивлэг
ертөнцийн гурав
зүйр үг
ерөөл
ус нь намайг угаах гэж
эрэг дээгүүрээ цоройж
эх орон нар руу ирсэн
адитгал
төлөөлөл
амьгүйчлэл
хүншүүлэл
Амьгүй юмыг адгуус амьтны хийдэг үйлдэл хийлгэж, амьтай мэт дүрслэх ур маягийг
амьдчилал
хүншүүлэл
амьгүйчлэл
адилтгал
эрдэмтэй хүн даруу
их мөрөн дөлгөөн
ихэсгэл
хүншүүлэл
адилтгал
юмшуулал
Мод заримдаа хүн шиг алаг эрээн амьдралын аливаа тавиланг амсаж байна.
Адилтгал
амьдчилал
хүншүүлэл
зүйрлэл
малгайтай чоно
хүншүүлэл
хэтрүүлэл
ёгтлол
егөөдөл
Багш- хормой өвдгөөс нь адис авмаар хүмүүн бурхан
адилтгал
ихэсгэл
егөөдөл
төлөөлөл
сүн далайг шалбааг байхад
сүмбэр уулыг гүвээ байхад
багасгал
ёгтлол
хэтрүүлэл
зүйрлэл
хамхуулийн хэлсэн үг
амьдчилал
хэтрүүлэл
төлөөлөл
юмшуулал
ус ууж өвс идсэн юм шиг
тойруулал
хэтрүүлэл
адилтгал
төлөөлөл
модны тайрдасаас төрсөн Буратино
хэтрүүлэл
юмшуулал
амьдчилал
ихэсгэл
Ховдог цэцэгс шүүдрээ бухна, холын уулс сүүдрээ шилгээнэ
хүншүүлэл
ихэсгэл
амьдчилал
хүншүүлэл
Улаанбаатар хот маань элгээ хөштөл хөхрөх байх даа
тойруулал
юмшуулал
ихэсгэл
амьдчилал
Хүн амьтан, амьд биетийг адил төстэй эд юмаар төлөөлүүлэн дүрслэх ур маяг
амьдчилал
амьгүйчлэл
ихэсгэл
хүншүүлэл
Манай энэ гэж ёстой бул хар чулуу, дүлий хар годил гэсэн үг
юмшуулал
ихэсгэл
бэлгэдэл
хүншүүлэл
Амьдчилалын эсрэг уран хэрэглүүр. Хүн , амьанд байдаг гол шинжүүдийг өөр амьтан , юмсад шилжүүлэн дүрслэх ур маягийг
юмшуулал
хүншүүлэл
тойруулал
адилтгал
Арван тавтай хүү нь
Аав ээждээ дэнлүү дээ
юмшуулал
ихэсгэл
тойруулал
төлөөлөл
Адгуус амьтан, амьгүй юмыг хүний хийдэг үйлдэл хийлгэж, амьтай мэт дүрслэх ур маягийг
хүншүүлэл
төлөөлөл
тойруулал
амьдчилал
Хоорондоо ямар ч төсөөгүй зүйлийг гадаад дотоод аль нэг шалтгаант холбоогоор нь дамжуулан хамааруулж, нэгийг нөгөөгөөр орлуулан дүрслэх уран яруу хэрэглүүр.
төлөөлөл
тойруулал
хүншүүлэл
адилтгал
Монголын үзэсгэлэнт сарангоо намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж
зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж
зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж
ахиулал
ихэсгэл
төлөөлөл
зүйрлэл
Үйл явдлын хэмжээ, өрнөлийг эрчимжүүлэн лавшруулж илэрхийлэх ур маягийг
ахиулал
төлөөлөл
ихэсгэл
адилтгал
Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг
ахиулал
егөөдөл
ихэсгэл
багасгал
чи идүүзэй
чи шулуузай
чи шунуузай
чи тонуузай
ахиулал
ихэсгэл
багасгал
хүншүүлэл
хорвоогийн өнгө ч хав хар
хоол унд ч хав хар
хүнд хэцүү тэр цагт
хүний сэтгэл л цагаан
харшуулал
ёгтлол
егөөдөл
тойруулал
Дэй сэцэн Есүхэй баатартай тааралдахадаа ярианы сүүлд " надад нэг өчүүхэн охин буй" хэмээх дүрслэл нь
охиноо жижиг хэмээн хэлсэн тул багасгал
охиноо өчүүхэн гэсэн үгээр утга далдалсан тул ихэсгэл
чиний хөвгүүнд тохирох сайхан охин буй хэмээсэн тул тойруулал
охиноо өчүүхэн хэмээн дорд үзсэн тул егөөдөл
Д.Нацагдорж " Хөдөө талын үзэсгэлэн" зохиолд
МОРЬТОЙ БОЛООД ЗАВТАЙСАН Н БОЛ ... гэсэн нь
яруу асуулт
орхилтын ур маяг
яруу хандал
яруу анхааруулга
Дээгүүр чинь тэгнэх хоёр ногоон арслан л
Дэргэдүүрээ өнгөрөх болгоноос усаа харамлан архирах юм
Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол
Чухамдаа тэгээд энэ чинь хэний гол юм бэ
яруу асуулт
яруу хариулт
яруу хандал
яруу анхааруулга
Гар гэдэг ! олдсоноо шүүрч аваад аманд хийдэг
Эрхтэн биш !
Гар гэдэг ! онгоцны дээрээ бөмбөгний товч мултлах
Эрхтэн биш !
яруу анхааруулга
яруу асуулт
яруу хандалт
Үг хэллэгийн үгийн сангийн шууд утгыг нь эсрэг утгаар илэрхийлж, сайнаар буюу жирийн хэлсэн мэт боловч угтаа муугаар егөөдөж шүүмжлэх санаа илэрхийлэх ур маягийг ....
егөөдөл
ёгтлол
тойруулал
ихэсгэл
Нар сарыг гэртээ мандуулаад
Навч цэцгийг хотондоо дэлгэрүүлээд
Явган нүүж
Нүцгэн жаргаарай
егөөдөл
ёгтлол
төлөөлөл
амьдчилал
хүний нүдэнд бол
хөгцтэй хад шиг
хөх толгойтой
хөгшин хүү минь
ижийнхээ нүдэнд бол
манцуйндаа тарвалзах
мяндас цагаан хүү минь
П.БАДАРЧ " ЭХИЙН СЭТГЭЛ" шүлэг
ёгтлол
багасгал
ихэсгэл
төлөөлөл
Цав цагаан үүл
Хаш цагаан үүл
адилтгал
ихэсгэл
тойруулал
ёгтлол
"аавын нударга шиг дулаахан илч өөдөөс төөнөн, удаж төдөлгүй нүүр ам дулаацна" өгүүлбэрийн дүрслэх ур маяг нь
зүйрлэл
хүншүүлэл
тойруулал
ёгтлол
" Тэртээх алсад их талын хаяанд явган зэрэглээ бараан дээр харайлах хөх ишиг адил тонгочин тоглоно"
егөөдөл - адилтгал
төлөөлөл - зүйрлэл
зүйрлэл - амьдчилал
ёгтлол - зүйрлэл
Түүний ганц хүү нь "аавынд" арваад жил сууж байгаа гэнэ
адилтгал
төлөөлөл
зүйрлэл
егөөдөл
Дуулж байхад нь онигор нүднээс нь нэгэн цэхэр нулимс сэмээрхэн мөлхөн гарч ирээд ичингүйрхэх мэт саатсанаа гэнэт ухасхийгээд зовхиных нь доод гүн нугалаас руу орж алга болов...
адилтгал
төлөөлөл
амьдчилал
тойруулал
Цасангаагийнх сумын баруун захад нэлээн зайдуу, хэсэгхэн унь шовойлгоод эсгий навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоо туйлчихсан тэмээ гэлтэй.
адилтгал
төлөөлөл
хэтрүүлэл
тойрууулал
Тэр морины магнай дээгүүр цас хяруу шиг мөнгөн буурал сор унаж цохон дээрх жижигхэн цагаан сар нь бүдгэрэн цайжээ.
хүншүүлэл
зүйрлэл
төлөөлөл
юмшуулал
Эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хавцал талаас нь түшиж явлаа
төлөөлөл
адилтгал
тойруулал
ёгтлол
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэнэ.
хүншүүлэл
адилтгал
юмшуулал
хэтрүүлэл
Ихэсгэж хэтрүүлсэн дүрслэл бүхий өгүүлбэрийг сонгоорой.
Туулай сайхан зоотой, дугариг сайхан хүзүүтэй
Хас эрдэнэ шүдтэй, халир мөнгөн уруултай
Ерэн алд биетэй, есөн төө чихтэй
Бугын тарганыг булганы харыг намнаж
Хүншүүлэх ур маягт тохирох өгүүлбэрийг олоорой.
Ганц бодол намайг өмөөрнө.
Говийн амьдрал загийн амь шиг бөх, худгийн ус шиг яндашгүй ээ.
Нуур ногоо халгисан нутагт буух.
Харшуулах ур маягт тохирох өгүүлбэрийг олоорой.
Эргэж ч харсангүй. Мэдээж нийллээ.
Нар хэчнээн л халуун шатах тусам худгийн ус төчнөөн л хүйтэн байна.
Олуулаа нийлээд, аргалдаа явдаг байх гэж санана.
Жаргал бол зовлонгийн түлхүүрээр онгойдог хаалга.
адилтгал - нэг шинжийг товойлгон тодруулах зорилгоор түүнтэй адил үзэгдлээр утга шилжүүлсэн
ёгтлол- тойруу замаар өөр юм үзэгдэлтэй жишиж зүйрлэсэн
бэлгэдэл - сайн муу зүйлийг тойруу замаар шинжээр нь харьцуулан бэлгэдэж бичсэн
харамгүй ам
хавиргагүй нуруу
хоёр чац
хоосон арьс \ майхан\
ёгтлол - тойруу замаар өөр юм үзэгдэлтэй жишиж зүйрлэсэн дүрслэл
егөөдөл - үгийн шууд утгыг нь эсрэг утгаар илэрхийлж сайнаар буюу жирийн хэлсэн мэт боловч угтаа муугаар шүүмжилсэн санаатай
төлөлөл - юм үзэгдэл ухагдахууныг түүнтэй нягт холбоотой өөр үгээр сольж нэрлэсэн
цээрлэл - юм үзэгдлийг шууд нэрлэхийн оронд өөр үг хэллэгээр орлуулан нэрлэсэн
Газар доор базар эрих \ могой\
цээрлэл - юм үзэгдлийг шууд нэрлэхийн оронд өөр үг хэллэгээр орлуулан нэрлэсэн
төлөлөл - юм үзэгдэл ухагдахууныг түүнтэй нягт холбоотой өөр үгээр сольж нэрлэсэн
егөөдөл - үгийн шууд утгыг нь эсрэг утгаар илэрхийлж сайнаар буюу жирийн хэлсэн мэт боловч угтаа муугаар шүүмжилсэн санаатай тул
ёгтлол - тойруу замаар өөр юм үзэгдэлтэй жишиж зүйрлэсэн дүрслэл
Ургаагүй дэрсний үзүүрээс төрөөгүй бөжин барих
егөөдөл - үгийн шууд утгыг нь эсрэг утгаар илэрхийлж сайнаар буюу жирийн хэлсэн мэт боловч угтаа муугаар шүүмжилсэн санаатай тул
ёгтлол - тойруу замаар өөр юм үзэгдэлтэй жишиж зүйрлэсэн дүрслэл
цээрлэл - юм үзэгдлийг шууд нэрлэхийн оронд өөр үг хэллэгээр орлуулан нэрлэсэн
Дараах эшлэлүүдээс нар, сарны дүрслэл нь бусдаасаа
ялгаатай хэсгийг олоорой.
Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Дараах эшлэлүүдээс сарны дүрслэл нь бусдаасаа ялгаатай хэсгийг олоорой.
Санан санан хүлээсэн
Сарын сайн өдөр хө
Дэрэн дээр саран асгарсан
Зөөлөн салхитай тэр л үдшээр
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн дүрслэлээс уншаад,
улиралтай нь зөв харгалзуулсныг олоорой.
1c2a3b4d
1a2c3b4d
1b2a3c4d
Балай их уувал ............ биш үү
Бага зэрэг уувал .......... биш үү
Балмад их согтвол ............. биш үү
Үргэлж уувал ...................... биш үү
өвчин, жаргал, галзуу, улиг
галзуу, улиг, жаргал, өвчин
жаргал, өвчин, улиг, галзуу
Сааль нь арвин байг
Саальчин нь мөнх наслаг
магтаалын үг
зүйр цэцэн үг
бэлгэ дэмбэрэлийн үг
мялаалгын үг
