wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

ОУХ 10

Total questions: 35

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.
НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчний YI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын ямар шагналаар шагнасан бэ?
a)
Энх тайван” медаль
b)
“Энхийн төлөө” медаль
c)
“Алтан гадас” одон
d)
“Энхийг сахиулагч” медаль
2.
Дэлхийн улс ба улс бус оролцогчид хоорондын олон талт харилцаа, тэдний гадаад бодлого, үйл ажиллагааг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбарыг .....
a)
олон улсын хамтын ажиллагаа
b)
гадаад харилцаа
c)
олон улсын харилцааны оролцогчид
d)
олон улсын харилцаа
3.
ОУХ-ны үндсэн оролцогч аль нь вэ?
a)
улс
b)
НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон улс
c)
улс бус оролцогч
d)
ҮДК
4.
Монгол улс хэдийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож зарласан бэ
a)
1990
b)
1992
c)
1995
d)
2003
5.
Тухайн улсыг бүрэн бус хэмээн хүлээн зөвшөөрсөн хэлбэр аль нь вэ?
a)
де-факто
b)
де-юре
6.
Монгол улс олон улсын эрх зүйн хүрээнд де-факто байх статусыг хэдэн он хүртэл эдэлж байсан бэ?
a)
1945 он хүртэл
b)
1956 он хүртэл
c)
1961 он хүртэл
d)
1990 он хүртэл
7.
Олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэр аль нь вэ?
a)
де-факто
b)
де-юре
8.
Олон улсын харилцаанд нөлөө багатай ч өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдаг, дэлхийн улсуудын 2\3 энэ ангилалд багтдаг олон улсын харилцаааны “улс” оролцогчийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Их гүрэн
b)
Дунд улс
c)
Бага улс
d)
том улс
9.
Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш, холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай олон улсын харилцааны “улс” оролцогчийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Их гүрэн
b)
Дунд улс
c)
Бага улс
d)
Том улс
10.
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай гөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй олон улсын харилцааны “улс” оролцогчийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Их гүрэн
b)
Дунд улс
c)
Бага улс
d)
Том улс
11.
Монгол улс ОУХ-ны “улс” оролцогчийн аль ангилалд багтана гэж үздэг вэ?
a)
Их гүрэн
b)
Сонгодог бага улс
c)
Дунд улс
d)
Том улс
12.
Аль нь ҮДК вэ?
a)
Засгийн газрын оролцоо дэмжлэггүйгээр, үйл ажиллагаагаараа олон улсын шинж чанартай, гадаадад хөрөнгөтэй үндэсний компани
b)
олон улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр үүсгэн байгуулагдаагүй ашгийн бус 2-оос дээш улсаас хандив авч, үйл ажиллагаа явуулдаг
c)
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай гөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй
d)
Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш, холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай
13.
Засаг дарга болон ИТХ нь олон улсын харилцааны оролцогч мөн үү?
a)
Мөн
b)
Биш
14.
Олон улсын харилцаанд оролцогчдыг үйл ажиллагааны хамрах хүрээ түвшингээр нь хэрхэн ангилдаг вэ?
a)
үндэсний , бүс нутгийн , дэлхийн
b)
орон нутгийн , үндэсний , дэлхийн
c)
улс орны, үндэсний , бүс нутгийн
d)
үндэсний , улс орны, орон нутгийн
15.
Үндэсний хэмжээний бичил оролцогчид аль нь вэ?
a)
ҮДК
b)
ТББ
c)
ЮНЕСКО
d)
иргэд, аан байгууллага
16.
Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаадад ялангуяа БНСУ-д ихээр суурьшин амьдрах болсон. Энэ ямар эрх зүйн үндэслэлтэй вэ?
a)
ОУХ-ны оролцогч тул
b)
Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна
c)
Монголын гадаад бодлого учир
d)
иргэний эрх зүйн харилцаагаар
17.
Олон улсын харилцаанд иргэд хоорондын харилцааг ямар эрх зүйгээр зохицуулдаг вэ?
a)
олон улсын иргэний эрх зүй
b)
монгол улсын иргэний эрх зүй
c)
үндсэн хууль
d)
олон улсын харилцааны эрх зүй
18.
Корона вирус хамгийн их тархсан БНХАУ, БНСУ аас Монгол улс иргэдээ тусгай үүргийн дагуу авчирсан билээ. Энэ эрсдэлтэй алхамыг хийх эрх зүйн үндэс аль нь вэ?
a)
Хилийн чанадад байгаа иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах нь төрийн бодлогын гол зорилтын нэг
b)
Хилийн чанадад байгаа иргэнээ авах нь зүй ёсны хэрэг
c)
Монгол улсын иргэн учраас төр нь авах нь зүйтэй
19.
Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого аль нь вэ?
a)
МУ-аас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах
b)
гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи , хүний наймаа зэрэг ноцтой хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон ОУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллах
c)
гадаадад байгаа иргэддээ тэдний хууль ёсны эрх, эрх чөлөө,үүрэг, хариуцлагын талаарх шаардлагатай бусад мэдээлэл, зөвлөгөө өгч байх, тэдний үүсгэл санаачлагын байгууллга, холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах
d)
Бүгд зөв байна
20.
Мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн хөрш гэж байдаг” XX зууны шилдэг улс төрч хэлсэн байдаг. Хэн бэ?
a)
В.Черчилл
b)
М. Лютер
c)
Н.Мандела
d)
Р. Ганди
21.
Монгол улс хоёр том хөрштэйгөө........ харилцах бодлого баримталдаг.
a)
соёлтой
b)
сонирхолтой
c)
тэнцвэртэй
d)
улс төрийн хүрээнд
22.
Улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрхтэй, харилцан ашигтай, хөгжлийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг тэргүүн зэрэгт тавих, улс бүрийн ялгаатай соёл иргэншил, амьдралын хэв маягийг ойлгон хүндэтгэх, зөвшлийн үндсэн дээр шийдвэр гаргах олон улсын харилцаа, үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Хамтын ажиллагаа
b)
сайн хөршийн
c)
олон тулгуурт
d)
стратегийн түншлэлийн
23.
Аль нь Монгол улсын хоёр хөрштэйгөө харилцах чиглэл вэ?
a)
Хамтын ажиллагаа
b)
сайн хөршийн
c)
олон тулгуурт
d)
эдийн засгийн
24.
Аль нь Монгол улсын хоёр хөрштэйгөө харилцах зарчим бэ?
a)
Хүмүүнлэгийн
b)
Улс төрийн
c)
Соёл, боловсролын
d)
Тэнцвэртэй, найрсаг
25.
Олон улсын засгийн газар хоорондын хамгийн түгээмэл, нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага аль нь вэ?
a)
ОУВС
b)
дэлхийн банк
c)
Европын холбоо
d)
НҮБ
26.
НҮБ-ын үндсэн зорилго аль нь вэ?
a)
олон улсын энх тайван аюулгүй байдыг сахин хамгаалах
b)
улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх
c)
нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх
d)
арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх ,эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах
e)
бүгд зөв
27.
Монгол улс НҮБ-д хэзээ элссэн ба хэд дэх гишүүн орон болсон бэ?
a)
1961онд 100 дахь
b)
1961 он 101 дэх
c)
1965 он 100 дахь
d)
1965 он 101 дэх
28.
Манай улс төр засгийн түвшинд дэлхийн хичнээн улстай албан ёсны харилцаа тогтоон харилцаж байгаа вэ?
a)
173
b)
180
c)
183
d)
200
29.
НҮБ хэдэн онд байгуулагдсан ба одоо хэдэн гишүүн оронтой вэ?
a)
1945 онд, 193 улс
b)
1948 онд,180 улс
c)
1961 онд , 200 улс
d)
1965 онд, 173 улс
30.
Эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан ази ,Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой АСЕМ-ын уулзалт 2016 онд Монгол улсад Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж 53 орны төлөөлөгчид оролцсон . Энэ нь АСЕМ-ын түүхэнд хэд дэх чуулга уулзалт байсан бэ?
a)
9
b)
10
c)
11
d)
12
31.
Улсынхаа аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааны түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилго бүхий гадаад харилцааны бодлогыг нэрлэнэ үү.
a)
хүмүүнлэгийн бодлого
b)
эдийн засгийн бодлого
c)
соёлын бодлого
d)
улс төрийн бодлого
32.
Улс төрийн гадаад бодлогын хэрэгжилт нь ... юм.
a)
сайн хөршийн харилцаа
b)
гадаад харилцаа
c)
тогтвортой харилцаа
d)
тэнцвэртэй харилцаа
33.
Гадаад бодлогын шийдвэр гаргах дарааллаас илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
мэдээлэл, цуглуулах, дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах
b)
дээд байгууллагад шийдвэр гаргах төсөл боловсруулж оруулах
c)
шийдвэр гаргах
d)
санал боловсруулах
34.
Улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах, элч төлөөлөгч солилцох, төрийн тэргүүний айлчлал, хамтарсан уулзалт, хурал зөвлөгөөн хийх зэрэг олон талт үйл ажиллагаа нь ямар чиглэлийн гадаад харилцаа вэ?
a)
эдийн засгийн
b)
боловсролын
c)
хүмүүнлэгийн
d)
улс төрийн
35.
Бараа үйлчилгээг улс үндэстний хилээр дамжуулан солилцох замаар дэлхийн эдийн засагт оролцох бололцоог олгогч, олон улсын эдийн засгийн харилцааны гол хэлбэр аль нь вэ?
a)
олон улсын худалдаа
b)
эдийн засгийн худалдаа
c)
улс орнуудын худалдаа
d)
валютын худалдаа