wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

History

Total questions: 21

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

1585 онд Хархорум хотын суурин дээр баригдаж, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд орсон хийд аль вэ?

a)

A. Амарбаясгалант хийд

b)

B. Эрдэнэ зуу хийд

c)

C. Манзушир хийд

d)

D. Төвхөн хийд

2.

Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү. 1587 онд Аюуш гүүш Энэтхэг, Төвөд үгийг монгол бичгээр галиглах ................ үсгийг зохиожээ.

a)

A. Тод үсэг

b)

B. Соёмбо үсэг

c)

C. Али гали

d)

D. Ганжуур

3.

Бурхны шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор монголчуудын амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

a)

A. Эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй заримдаа гараасаа эрих салгахгүй явах болсон

b)

B. Эсгий ширж хээ угалзаар чимэглэх болсон

c)

C. Гэрийн тооно авсаархан болж, нүүх, тээвэрлэхэд улам тохиромжтой болсон

d)

D. Жилийн дөрвөн улирал, аж байдалдаа зохицсон нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон

4.

Их Юань улсын ноёрхол эцэс болсны дараа Хятадад ямар улс байгуулагдсан бэ?

a)

A. Сүн улс

b)

B. Мин улс

c)

C. Гуулин улс

d)

D. Хань улс

5.

Газарзүйн зурагт “2”-ын тоогоор ямар нутаг дэвсгэрийг харуулсан байна вэ?

a)

A. Халх

b)

B. Өвөр Монгол

c)

C. Шинжаан

d)

D. Төвөд

6.

1640 онд Англид хөрөнгөтний хувьсгал дэгдэв. Уг үйл явдал хэддүгээр зуунд хамаарах ба одоогоос хэдэн жилийн өмнө болсон бэ?

a)

A. XVII зуун, 384 жилийн өмнө

b)

B. XVI зуун, 3663 жилийн өмнө

c)

C. XVII зуун, 3663 жилийн өмнө

d)

D. XVI зуун, 383 жилийн өмнө

7.

Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж, шашны үзэл номлолыг ашиглаж байсан нь ард олныг ямар зан авиртай болгох бодлого вэ?

a)

A. Зоригтой, тууштай

b)

B. Хөдөлмөрч, ууртай

c)

C. Зөрүүд, гөжүүд

d)

D. Номхон, хүлцэнгүй

8.

1755 – 1758 оны үед Манжийн эрхшээлийн эсрэг Ойрад Монголчуудыг удирдаж тусгаар тогтнолын төлөө тэмцсэн хүн хэн бэ?

a)

A. Чингүнжав

b)

B. Амарсанаа

c)

C. Жавзандамба

d)

D. Тогтохтөр

9.

Түмэн засагт хаан улс орноо ямар арга замаар нэгтгэх бодлого хэрэгжүүлсэн бэ?

a)

A. Зүүн, баруун түмнийг эвлэрүүлэх

b)

B. Баруун, зүүн түмнийг хагаралдуулах

c)

C. Мин улстай нэгдэж Зүүн, баруун түмнийг нэгтгэх

d)

D. Бүх Монголыг цэргийн хүчээр дарж нэгтгэх

10.

Түүхэн сурвалж бичгүүдэд “Гар газар, хөл хөсөр” хэмээн ямар хааны үеийг тэмдэглэн бичсэн байдаг вэ?

a)

A. Түмэн засагт хаан

b)

B. Батмөнх даян хаан

c)

C. Тогоонтөмөр хаан

d)

D. Галдан бошгот хаан

11.

Монголчуудын Манжийн эрхшээлд орсон он цагийг зөв харгалзуулаарай.

1. Өвөр Монгол A.1755 он

2. Халх Монгол B.1691 он

3. Ойрад Монгол C.1636 он

a)

A. 1a,2b,3a

b)

B. 1b,2a,3c

c)

C. 1c,2b,3a

d)

D. 1a,2c,3b

12.

1492 оны 10-р сарын 12 нд Төв Америкийн арлуудад хүрч, Америк тивийг нээсэн хүн хэн бэ?

a)

A. Фернан Магеллан

b)

B. Васко да Гама

c)

C. Христофер Колумб

d)

D. Тосканелл

13.

Манжийн эсрэг тэмцсэн алтан ургийн сүүлчийн хаан хэн вэ?
                

a)
  • А. Тогоонтөмөр

b)
  • В. Лигдэн

c)
  • С. Мархүргэс

d)
  • D. Батмөнх

14.

Монголчууд бичиг үсэгтэй хүмүүсээ багш гэж дуудна. Бичиг үсэг сурах сурагчдыг ........... гэнэ. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.

a)
  • А. Сурагч 

b)
  • В. Шавь

c)
  • С. Ард  

d)
  • D. Суралцагч

15.

Манж Чин гүрний эсрэг тэмцэлд амиа алдсан хатан аль нь вэ?

      

a)
  • А. Мандухай сэцэн хатан  

b)
  • В. Ану хатан

c)
  • C. Самар хатан  

d)
  • D. Юнгэн хатан

16.

Зүүн гарын хаант улсыг хэн үндэслэн байгуулсан бэ?
      
      

a)
  • А. Батмөнх Даян хаан 

b)
  • В. Галдан бошгот хаан 

c)
  • С. Хошой Чин ван Ханддорж

d)
  • D. Лигдэн хутагт хаан

17.

1755-1758 онд Халх Монголд гарсан зэвсэгт тэмцлийн удирдагч хэн байсан бэ?
                
         

a)
  • А. Чингүнжав 

b)
  • В. Тогтох  

c)
  • С. Сэвдэнбалжир   

d)
  • D.  Амарсанаа

18.

Монголд байгуулагдсан шарын шашны анхны хийд аль вэ?
                            

a)
  • А. Амарбаясгалант 

b)
  • В. Зүүн хүрээ  

c)
  • С. Эрдэнэ зуу  

d)
  • D.Манзушир

19.

Улс төрийн бутралын үе нь хэддүгээр зуун хамаардаг вэ?

a)
  • A. XII-XIII зуун

b)
  • B. XIV-XVII зуун

c)
  • C. XV-XVII зуун 

d)
  • D. XVI-XVII зуун

20.

"...Бид дээрээ ноён авах хэрэг манд юун. Өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй заа" хэмээн өгүүлснийг утга санааг  зөв тайлбарласныг сонгоно уу.
                                            
                                    

a)
  • A. Ноёдууд бие даасан бодлого явуулахыг хүссэн  

b)
  • В. Хааны захиргаа болон улсын эдийн засаг суларсан

c)
  • С. Бусдын дэмжлэгийг олж нэгдэн нийлэх оролдлого хийсэн    

d)
  • D. Өөрийн газар нутгаа хамгаалахыг хүссэн

21.

Дараах эх сурвалжийг анхааралтай уншиж асуултад хариулна уу.

Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.  1688 онд Галдан бошгот хаан Түшээт хан болон Занабазар нартай нэгдэн Манжийн эсрэг тэмцэхийг зорьсон боловч Түшээт хан нар Манжийн нутагт зугтан гарсан. Халхын ноёд 1688 оны 9 сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулж Занабазар “Хойд зүгийн шар Хятад (Орос) хэмээх улсын хааны төр амгалан, их улс боловч шажин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцадын зах буруу тул үл болмуй. Өмнө зүгийн хар Хятад (Манж -С.Ц.) хэмээх улсын хааны төр төвшин амгалан сайны дээр бас түүнд бурхны шашин дэлгэрсэн, ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэ- нэсийн хив хадаг, торго тэргүү- тэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүг явбаас, төр тогтож, хамаг амьтан жарга- муй” хэмээн өгүүлснээс үүдэн  Халх Манжид дагаар орох шийдвэр гаргажээ.

а. Монголын сүүлчийн хаан хэн бэ?

b. Халх Монгол ямар шалтгааны улмаас Манжид дагаар орох шийдвэр гаргасан бэ?

c. Анхдугаар богд Жавзундамбын Манжид дагаар орох болсон шийдвэр нь бидэнд ямар сургамжийг үлдээсэн бэ?

d. Халх Монголыг манжид дагаар орох шийдвэрийг хаана болсон чуулганаар хэлэлцэн гаргасан бэ?

d. Занабазар яагаад Манжид дагаар орох шийдвэр гаргасныг тайлбарлан бичнэ үү.

4 lines