NEW
Font size
WorksheetsОношилгооны шалгалт
Total questions: 16
Worksheet time: 8mins
Соёлын биет бус өвд аль нь хамаарах вэ?
A. Эртний дурсгалт газрууд, хадны зураг, бичээс
B. Эх хэл, ардын язгуур урлаг, баяр наадам
C. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар
D. Тухайн ард түмний түүх, соёлын үнэт зүйлс
Нутгийнхаа өвөрмөц онцлогийг илтгэсэн жуулчдад зориулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг бий болгох нь дараах ойлголтуудын аль нь вэ?
A. Орон нутгийн соёлыг улс үндэстний хэмжээнд сурталчлан таниулах
B. Орон нутгийнхаа соёлыг хайрлан хамгаалах
C. Орон нутгийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах
D. Аялал жуулчлал нь соёлын харилцааны онцгой хэлбэр
Соёлын хожимдол гэдэг ойлголтод аль нь хамаарах вэ?
A. Хүн болон хүн, байгаль хоёрын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон гайхамшигт бүтээл, бүх талын ач холбогдол бүхий түүхийн дурсгалт газрыг багтаасан бүс нутаг
B. Материаллаг соёл буюу байшин барилга, хөшөө дурсгал, археологийн олдворууд
C. Тухайн нутгийн зон олны хөгжлийн үндэс болж буй хойч үедээ өвлүүлэн хөгжүүлсээр ирсэн бүхий л үнэт зүйл юм.
D. Материаллаг зүйлсэд хэт их шунах нь зарим сөрөг үр дагаварт хүргэдэг.
Оюуны соёлд хамаарах өгөгдлийг олно уу. Өгөгдөл: /1-шашин, 2-баяр наадам, 3-хөшөө дурсгал, 4-археологийн олдвор, 5-шинжлэх ухаан, 6-урлаг/
A. 1, 2, 5, 6
B. 1, 4, 5, 6
C. 2, 3, 5, 6
D. 2, 3, 4, 5
0. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялгаар хангахыг ............ гэнэ.
A. орон нутгийн эдийн засаг
B. зах зээл
C. эдийн засаг
D. үйлдвэрлэл
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Тухайн зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг ................................гэнэ.
A. эрэлт
B. зах зээлийн тэнцвэрт үнэ
C. нийлүүлэлт
D. үнэ
Хүний оюуны ба биеийн хүчний чадавх нь дараах ойлголтуудын алинд нь хамаарах вэ?
A. газар
B. хөдөлмөр
C. капитал
D. ур чадвар
Орлогын тооцооны дутууг гүйцээж тооцоолсныг сонгоорой.
A. a-200, b-45000, c-8000
B. a-250, b-3000, c-50000
C. a-300, b-50000, c-3000
D. a-50, b-40000, c-13000
Хүний бүх эрх, эрх чөлөө адил тэгш хүчинтэй байх бөгөөд нэг эрх нь бусдаас илүү чухал, давуу гэж үзэж болохгүй гэдэг нь дараах зарчмуудын алинд хамаарах вэ?
A. Хариуцлага хүлээх зарчим
B. Харилцан хамааралтай байх зарчим
C. Тэгш эрхийн зарчим
D. Салшгүй байх зарчим
1215 онд Английн хаан Жон “Магна харта” хэмээх бичиг баримтад гарын үсэг зурсныг хүний эрхийн түүхэн баримт бичгүүдийн нэг гэж үздэг. Энэ нь дараах баримт бичгийн аль нь вэ?
A. Зөвшилцлийн гэрээ
B. Хаммураби хааны хууль
C. Тусгаар тогтнолын тунхаглал
D. Күнзийн сургаал
Гарч буй бодлого, шийдвэрийн агуулга, цар хүрээ, найруулга зэргийг мэргэжлийн ажилтнууд эсвэл, хурлын төлөөлөгчид, Засаг даргын ажлын алба боловсруулдаг. Энэ нь бодлого шийдвэр гаргах үйл явцын аль үе шат вэ?
A. хэрэгжүүлэх
B. хэлэлцэх
C. үнэлгээ хийх
D. боловсруулах
1. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Тодорхой нутаг дэвсгэрт аж төрөн суугаа хүмүүс, тэдний төлөөлөл өөрсдийн амьдрал аж ахуйд хамаатай бүхий л асуудлыг орон нутгийнхаа санхүү эдийн засгийн боломждоо тулгуурлан хууль тогтоомжийн хүрээнд хамтран шийдвэрлэх эрх мэдлийг ............................ гэнэ.
A. Орон нутгийн удирдлага
B. Шийдвэр гаргах үйл явц
C. Нутгийн өөрөө удирдах ёс
D. Иргэдийн Нийтийн Хурал
Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж нь аль вэ?
A. баг, хороо
B. сум, дүүрэг
C. аймаг
D. нийслэл
ИНХ, ИТХ-ын тэргүүлэгчдээс гарч буй шийдвэрийг хэрхэн нэрлэдэг вэ?
A. зарлиг
B. захирамж
C. тушаал
D. тогтоол
Орон нутагт бодлого шийдвэр гаргах үйл явцыг зөв дараалалд оруулсныг сонгоорой. Өгөгдөл: /1-Санаачлах, 2-Хэрэгжүүлэх, 3-Боловсруулах, 4-Хэлэлцэх, 5-Батлах, 6-Үнэлгээ хийх/
A. 1, 3, 5, 4, 2, 6
B. 1, 3, 5, 4, 2, 6
C. 1, 3, 4, 5, 2, 6
D. 1, 4, 3, 5, 2, 6
Зөрчилдөөний ангиллуудын өгөгдлүүдийг дараах хүснэгтэд зөв байршуулсныг сонгоорой.
Өгөгдөл: /1-материаллаг, 2-оюун санааны, 3-нийгмийн, 4-ширүүн, 5-алгуур/
A. a-1,2,3; b-4,5
B. a-4,5; b-1,2,3
C. a-1,2; b-3,4,5
D. a-3,4,5; b-1,2
