Worksheetsenkhjin
Total questions: 27
Worksheet time: 14mins
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг ...................гэнэ.
Тэгш бус байдал
Нийгмийн ялгарал
Нийгмийн давхраа
Нийгмийн давхраажилт
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг ...............гэнэ.
Нийгмийн нийтлэг
Нийгмийн давхраа
Нийгмийн давхраажилт
Тэгш бус байдал
Нийгмийн давхраажилт гэдэг нь .............................................
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал
Ижил төстэй шинж бүхий тэгш бус байдлын тогтолцоо
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэг
Ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдлийг .......................гэнэ.
Нийгмийн давхраа
Нийгмийн давхраажилт
Адилсал
Нийгмийн нийтлэг
"Капиталист нийгэмд үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч капиталист, амь зуухын тулд хөдөлмөрөө капиталистуудад зарж буй ажилчин анги гэсэн 2 том анги, шилжилтийн буюу завсрын бусад анги оршин байна" хэмээн ямар эрдэмтэн авч үзсэн бэ?
К.Маркс
М.Вебер
Т.Парсонс
Е.О.Райт
Статусын бүлгийн гол онцлог шинж юу вэ?
Нэр хүндийн ялгарал
Эрх мэдэл
Эдийн баялаг
Боловсрол
"Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг. " хэмээн ямар эрдэмтэн авч үзсэн бэ?
Э.Дюркгейм
Т.Парсонс
Ө.Күүс
Дэвис ба Мур
Ашиг сонирхлын ялгаа, улмаар зөрчилд хүргэдэг. Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ илүү эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон авч үзсэн нь орчин үеийн давхраажилтын ямар онол тайлбарласан бэ?
Шүүмжлэлт онол
Бүтэц үүргийн онол
Зөрчилдөөний онол
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
Давхраажилтын хэв маягуудаас илүүцийг олно уу?
Боолчлол
Язгуур
Каст
Анги
Ан агнуур
............гэдэг нь нэг талаас эдийн баялагаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой. нээлттэй давхраажилтын хэв маяг
Цагаан захтан
Хөх захтан
Анги
Язгуур
Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарь тогтсон, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг аль нь вэ?
Анги
Боолчлол
Язгуур
Каст
Орон гэргүйчүүд, хар тамхи, архинд донтогсод зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээ, тусламжаас гадна амьдардаг, гадуурхагдсан, шоовдорлогдсон хүмүүс нийгмийн давхраажилтын аль ангид хамаарах вэ?
Доод анги
Ёроол хэсэг
Дундын дунд анги
Дундын дээд анги
Тэгш бус байдал нь түгээмэл, зайлшгүй мөн чанартай.
Тийм
Үгүй
"Анги, статус, нам" хэний бүтээл вэ?
К.Маркс
М.Вебер
Дункан
Э.Дюркгейм
Хувь хүний ангийн харьяаллыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субьектив үнэлгээ, хүндлэлээр хэмжих загварыг ямар эрдэмтэн боловсруулсан бэ?
Л.Уорнер
Дункан
Дэвис ба Мур
Е.О.Райт
Байр суурийн шилжих хөдөлгөөнийг ямар эрдэмтэн судалсан бэ?
К.Маркс
М.Вебер
Э.Дюркгейм
Л.Козер
1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн татаасаар ажилладаг байсан боловсруулах үйлдвэрүүдийн ихэнх нь хаагдсан. Үүнтэй холбоотойгоор олон тооны нэхмэлчин, оёдолчин, гуталчин, ээрмэлчид ажилгүйчүүдийн эгнээнд орсон. Энэ нь байр суурийн ямар шилжих хөдөлгөөн бэ?
Хувийн шилжих хөдөлгөөн
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
Эцэг эх, гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь аль шилжих хөдөлгөөн бэ?
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
Хэн хичээн ажиллаж, чадваржина, тэр амжилтад хүрэн, дээд ангид очих боломж олдож байгаа явдал нь ямар хэв шинжид хамаарах вэ?
Нээлттэй
Хаалттай
Тухайн байр суурийн төлөөх шударга өрсөлдөөн хэр зэрэг илэрч байгааг нийгэм дэх байр суурийн ...........болон ............ харуулна.
Босоо, үе хоорондын шилжих хөдөлгөөн
Босоо, үе дотоодын шилжих хөдөлгөөн
Хэвтээ , үе хоорондын шилжих хөдөлгөөн
Хэвтээ, үе дотоодын шилжих хөдөлгөөн
Биеийн хөдөлмөр эрхэлдэг мэргэжилгүй, ажил эрхэлдэг байсан хүн мэргэжлийн боловсрол эзэмших замаар мэргэжилтэн болох нь ямар хэв маягийн шилжих хөдөлгөөн бэ?
Босоо хэв маягийн шилжих хөдөлгөөн
Хэвтээ хэв маягийн шилжих хөдөлгөөн
Хувь хүний шилжих хөдөлгөөний онцлогоос илүүцийг олно уу?
Мэргэжлээ дээшлүүлэх
Боловсролын түвшингээ ахиулах
Удирдах болон захиргааны ажил үүргээ гүйцэтгэх
Төрийн эргэлт хийх
Малчин Батын ууган хүү Төмөр малчин болов. Энэ нь байр суурийн ямар шилжих хөдөлгөөний жишээ вэ?
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Хувийн шилжих хөдөлгөөн
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Нэгэн цагт баян чинээлэг,өндөр албан тушаал хашиж байгаад архинд орж,зугаа цэнгэл хөөцөлдөн аль эсвэл эрхэлж байсан ажил төрөл нь дампуурсан хүн хоромхон зуур үгүйрч болно.
Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн
Өгсөх чиглэлийн шилжих хөдөлгөөн
Тоосгоны үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн залуу дээд сургууль төгсч, барилгын инженер болжээ. Цаашдаа цехийн дарга болсон байна.
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди автозаводын засварчнаар ажлын гараагаа эхэлж хожим нь ерөнхийлөгч болжээ.
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
Цэрмаа зөөгч, цэвэрлэгч, асрагч гэх мэт ажил эрхэлж байсан. Энэ нь эрх мэдэл, орлогын хувьд дорвитой өөрчлөлт гараагүй.
Хэвтээ чиглэлт хөдөлгөөн
Хувийн чиглэлт хөдөлгөөн
Бүлгийн шилжилт хөдөлгөөн
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
