Font size
WorksheetsНийгмийн давхраажилт 11-р анги сорил
Total questions: 20
Worksheet time: 10mins
1.Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
А.Нийгмийн нийтлэг
Б.Нийгмийн давхраа
В.Нийгмийн давхраажилт
Г.Нийгмийн ялгарал
2.Анги, статус, нам бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
А.М.Вебер
Б.К.Маркс
В.Т.Парсонс
Г.Ф.Энгельс
3.Дундад зууны үед голчлон зонхилж байсан, нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын систем аль нь вэ?
А.Боолчлол
Б.Каст
В.Язгуур
Г.Анги
4.Манжийн эрхшээлийн үед Монголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байсан бөгөөд дунд давхрааг хэн бүрдүүлж байсан бэ?
А.Хошууны ноёд
Б.Тайж, лам нар
В.Гэрийн боолууд
Г.Малчин ард
6.Давхраажилтын хэмжигдэхүүнүүдээс илүүцийг сонго.
А.Эрх мэдэл
Б.Шашин
В.Эд баялаг
Г.Боловсрол
6.Оюуны хөдөлмөр-Цагаан захтан анги Биеийн хөдөлмөр-.....................?
А.Улаан захтан
Б.Хөх захтан
В.Цэнхэр захтан
Г.Цагаан цамцтан анги
7.Нээлттэй нийгэм?
А.Боолчлол
Б.Каст
В.Язгуур
Г.Анги
8.Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоорой.
А.Боолчлол, каст,анги
Б.Эд баялаг, эрх мэдэл, нэр хүнд, боловсрол
В.дээд анги, дунд анги, доод анги
Г.хүйс, жендэр, угсаатан
9.Социализмын үеийг малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатура гэсэн ангийн бүтэцтэйгээр тодорхойлсон судлаач аль нь вэ?
А.О.Мөнхбат
Б.Х.Түмэннасан
В.Х.Гүндсамбуу
Г.Ц.Уртнасан
10.Энэ нь эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын хэв маяг
А.Боолчлол
Б.Каст
В.Язгуур
Г.Анги
11.Танин мэдэхүйн асуулт-Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ?
А.71%
Б.81%
В.69%
Г.87%
12...............гэдэг нь оюуны хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд удирдлага, менежер, мэргэжилтэн, туслах, гүйцэтгэх, техникийн түвшний оюуны хөдөлмөр эрхлэгчид бүгд багтана.
А.Анги
Б.Каст
В.Цагаан захтан анги
Г.Хөх зөхтөн анги
13.Танин мэдэхүйн асуулт-Му-ын төв цэг?
А.Баянхонгор
Б.Хөвсгөл
В.Төв
Г.Өвөрхангай
14.Давхраажилтын хэдэн хэв маяг байдаг вэ?
А.4
Б.6
В.8
Г.2
15.Танин мэдэхүйн асуулт-Шатарт хүний хэдэн дүрс байдаг вэ?
А.2
Б.3
В.4
Г.5
16.1990 оноос хойш МУ-ын нийгмийн давхраажилт хэдэн ангид хуваагдаж ирсэн бэ?
А.2
Б.4
В.6
Г.3
17.Энэтхэгийн гол шүтдэг бурхан буюу Пурушу бурхны гуянаас төрсөн хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ?
А.Кшатрий
Б.Шудра
В.Брахман
Г.Вайша
18.Танин мэдэхүйн асуулт-Ингэний сүүгээр хийсэн ундаа?
А.хоормог
Б.айраг
В.тараг
Г.ээзгий
19.Байр суурийн шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь юу гэж хуваадаг вэ?
А.үе дотоодын, үе хоорондын
Б.хувийн бүлгийн
В.босоо, хэвтээ
Г.дээд, доод
20.Танин мэдэхүйн асуулт-Хөвөнг юунаас гаргаж авдаг вэ?
А.Ус
Б.ургамал
В.Мод
Г.цаас
