wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн институт

Total questions: 10

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Нийгмийн байр суурь

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгэм

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн институт

2.

Нийгэм нь нөөцийг хянаж, эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдаг. Зөрчлийг шийдвэрлэх, даван туулах гэсэн үйлдлүүд нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг гэж үзсэн нь аль онолын үндэслэл вэ? 

a)
  • Иргэншлийн

b)
  • Зөрчилдөөний

c)
  • Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн  

d)
  • Бүтэц чиг үүргийн

e)
  • Нийгмийн

3.

................ гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц юм.           

a)
  • Үүрэг

b)
  • Байр суурь

c)
  • Эрх

d)

  • Нийгмийн бүтэц

e)

Институт

4.

Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?

a)
  • Би Булган аймагт төрсөн

b)

  • Миний аав Алаг адуу овогтой

c)
  • Би 11 настай

d)

  • Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй

e)

  • Миний ээж Монгол үндэстэн

5.

Дараах ойлголтоос аль нь бурангүй үзлийг тодорхойлсон байна вэ?              

a)

Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл

b)

Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг.

c)

Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага

d)

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах ойлголт.

e)

Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа.

6.

Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг.................................. гэнэ.

a)

Нийгмийн хувьсал   

b)

Нийгмийн шинэчлэл  

c)

Нийгмийн хувьсгал

d)

Нийгмийн хяналт 

e)

Нийгмийн гажуудал

7.

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол  аль нь вэ?

a)
  • Нийгмийн онол

b)
  • Шалтгаант чанарын онол

c)
  •  Харилцан үйлдлийн онол              

d)

  • Зөрчилдөөний онол

e)

  • Бүтэц чиг үүргийн онол

8.

Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?

a)
  • Бүтэц-чиг үүргийн хандлага

b)

  • Харилцан үйлдлийн хандлага

c)

  • Тогтолцооны хандлага

d)

  • Зөрчилдөөний хандлага

e)
  • Шалтгаант чанарын хандлага

9.

Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын  үүрэг  вэ?      

a)
  • Гэр бүлийн

b)
  • Боловсролын

c)
  • Улс төрийн

d)
  • Эдийн засгийн 

e)

Шашны

10.

Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой  нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны                  нийлбэр нь..................юм. 

a)
  • Нийгмийн бүтэц  

b)
  • Нийгмийн харилцаа 

c)
  • Нийгэм   

d)
  • Нийгмийн хандлага 

e)
  • Нийгмийн тогтолцоо