WorksheetsНийгэм, нийгмийн харилцаа 9
Total questions: 30
Worksheet time: 16mins
Нийгмийн байр сууль, боловсролын түвшин, нутаг ус, сэтгэлзүйн байдлыг үгэн бус харилцааны аль онцлогоос мэдэх боломжтой вэ?
A. Дуу хоолой
B. Орон зай
C. Гар хөлийн байрлал, хөдөлгөөн
D. Нүүр хувирал
Үгээр илэрхийлсэн утга санааг илүү хүчтэй болох нь үгэн бус харилцааны аль үүрэгт хамаарах вэ?
A. Хүч нэмэх
B. Зөрчилдөх
C. Орлох
D. Нэмэх
Дохио зангаа, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөн зэргийг хэрхэн нэрлэдэг вэ?
A. Биеийн хэл
B. Үгэн харилцаа
C. Үгэн бус харилцаа
D. Харилцаа
Хүмүүс хоорондоо материаллаг ба материаллаг бус зүйлсийг солилцох үйл явц нь харилцан үйлдлийн аль хэлбэрт хамаарах вэ?
A. Албадлага
B. Зөрчилдөөн
C. Өрсөлдөөн
D. Солилцоо
Талуудын сонирхол, зорилго, эрх ашгийг хөндсөн санал зөрөлдөөн нь харилцан үйлдлийн аль хэлбэрт хамаарах вэ?
A. Хамтын ажиллагаа
B. Албадлага
C. Зөрчилдөөн
D. Өрсөлдөөн
Аливаа хүн болон нийгмийн тодорхой бүлгүүд нийгэмд биеэ хэрхэн зөв авч явах тухай заасан, нийгмийн олонхид хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн шаардлага аль нь вэ?
A.Нийгмийн хэм хэмжээ
B.Нийгмийн харилцаа
C.Нийгмийн харилцан үйлдэл
D.Нийгмийн өөрчлөлт
Боолчлол, арьс өнгөөр ялгаварлах үзэл нь олон жилийн тэмцэл, зөрчилдөөний үр дүнд арилсан байдаг. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?
A.Зөрчилдөөн бол зөвхөн сөргөлдөөн бүгд сөрөг үр дагавартай
B.Зөрчилдөөн нь зарим асуудлыг илүү танин мэдэх, зөв шийдэх боломж олгодог
C.Зөрчилдөөний шалтгаан, өдөөгчийг олдог байх хэрэгтэй
D.Зөрчилдөөний үр дүн муу байх тохиолдол байдаг
Аливаа асуудал зөрчил бэрхшээл тулгархад түүнд яарч адгалгүй нарийн тооцож ухаалаг шийдвэр гаргаж байхыг сургасан хэлц үг аль нь вэ?
A.Долоо хэмжиж нэг огтол
B.Дэм дэмэндээ дээс эрчиндээ
C.Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа
D.Суусан цэцнээс явсан тэнэг дээр
Авлига, шударга бус байдалтай холбоотой зөрчил нь зөрчилдөөн үүсэх шалтгааны аль хэлбэрт багтах вэ?
A.Үл ойлголцлын
B.Үзэл бодлын
C.Хуваарилалтын
D.Ашиг сонирхолын
тресс үүсгэгчийг 3 үндсэн төрөлд ангилдаг. Тэгвэл дараах төрлүүдээс аль нь зөв хувилбар вэ?
A.1.Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт 2. Урт хугацааны дарамт, сорилт 3. Өдөр тутмын асуудлууд
B.1. Зорилгогүй байдал 2. ашиг сонирхолын зөрчил 3. сэтгэл ханамжтай байх
C.1. Өөдрөг үзэл 2. үзэл бодлын зөрчилдөөн 3. зорилгогүй байдал
D.1. Аливаа зүйлсийн үгүйсгэл 2. шүүмжлэлт харилцаа 3. санал хүсэлт гаргах
Зөрчилдөөнтэй байдалд тодорхой асуудал дээр өөрийн итгэл үнэмшил, байр сууринаасаа ухрах, татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх нь аль хандлагад хамаарах вэ?.
A.Буулт хийх
B.Зайлсхийх
C.Сөргөлдөх
D.Хамтран ажиллах
Эртний Грекийн философич Аристотель “Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан” гэж хэлсэн нь доорх өгөгдлүүдээс аль утгыг нь илэрхийлж байна вэ?
A.Хүнийг амьтантай зүйрлэж, аюулаас өөрийгөө хамгаалах чадвартай гэж үзсэн
B.Амьтныг амьдруулахын тулд эд эрхтэн нь үүрэг гүйцэтгэдэг тэгвэл түүнтэй адил хүнд нийгэм хэрэгтэй гэж үзсэн
C.Хүн нийгмийн харилцаанд орохгүйгээр амьдрах боломжгүй гэж үзсэн
D.Амьтан хүн хоёр адилхан гэж үзсэн.
Нийгмийн амьдрал эмх цэгцтэй, хэвийн үргэлжлэх үндэс аль нь вэ?
A.Бүх хүмүүс боловсролтой байх
B.Хүмүүс өөрийн дур зоргоор байх
C.Хүмүүс амиа бодсон харилцаатай байх
D.Хүмүүсийн харилцаа үр дүнтэй байх
Ц хөдөө томилолтоор яваад ирэх хугацаанаасаа 1 хоног хоцорч иртэл эхнэр нь уурлаж “Утас чинь ч холбогдохгүй, бас 1 хоног хаагуур яваад ирж байгаа юм” гэж ууртай асуулаа. Нөхөр “Машин эвдрээд сүлжээгүй газар би яах юм” гэж ширүүн хариулав. Зөрчил үүсгэж буй өдөөгч хүчин зүйл аль нь вэ?
A.Шаардлага
B.Бухимдал
C.Шүүмжлэл
D.Үгүйсгэл
Зөрчилдөөнийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга аль нь вэ?
A. Сөргөлдөх
B.Бие биенээсээ давж гарах
C.Өөрийнхөөрөө зүтгэх
D. Дундын шийдэл
. “Х”, “Б” нар сорилын хариунаас болж санал зөрөлджээ. “Х” түүний санал бодлыг үл ойшоож, зөвхөн өөрийн хариуг зөв хэмээн хичээж байгаа нь зөрчилдөөний ямар хандлага вэ?
A. Сөргөлдөх буюу давуу тал олж ноёрхох хандлага
B. Зайлсхийх буюу үгүйсгэх хандлага
C. Буулт хийх буюу найр тавих хандлага
D. Хамтран ажиллах буюу зэрэгцэн орших
Сурагч ”Т” ангийн ширээн доогуураа гар утсаа хийж мартсан ба түүнээсээ болоод нилээдгүй бухимдав.Түүний энэ үйлдэл стресс үүсгэгч аль төрөлд хамаарах вэ?
A. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
B. Урт хугацааны дарамт, сорилт
C. Өдөр тутмын асуудлууд
D. Хугацаагүй дарамт, сорилт
Аав нь охиноо “гэрийн даалгавраа хий” гэж хэлсэн боловч охин нь гар утаснаасаа салж чадахгүй байв.Үүнээс болж аав охин хоёрын хооронд зөрчил үүсчээ.Зөрчлийг өдөөгч хүчин зүйл аль нь вэ?
A. Шаардлага
B. Үл ойлголцол
C. Шийдэл
D. Мухардал
О” энэ жил шинэ сургуульд шилжин ирсэн бөгөөд ангийн хүүхдүүдтэйгээ дотно танилцах хүртэл түүнд ганцаардсан мэт сэтгэгдэл төрж таагүй байсан нь стресс үүсэх гурван үндсэн төрлийн алиных нь жишээ вэ?[
A. Өдөр тутмын асуудлууд
B. Урт хугацааны дарамт сорил
C. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
D. Дунд хугацааны гэнэтийн өөрчлөлт
“Т”: Сайн уу? Сонин юу байна даа?
“Б”: Надаар уу? Чи яг аль сониныг нь асуугаад байна даа?
“Т”: Юун сүртэй юм бэ? Чамтай мэндэлж болохоо байгаа юу? (муухай харснаа яваад өгөв) тодруулсан үг нь харилцааны аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?
A. Аман яриа
B. Бичгийн хэл
C. Үгэн харилцаа
D. Биеийн хэл
Дараах хэлц үгсийн аль нь "шийр зааж тэвчих мөн бусдад өшөө хорслоо хадгалах" гэсэн утгыг илэрхийлж байна вэ?
A. Чулуу хөөлгөх
B. Шил нь татах
C. Шүд зуух
D. Мөчөөгөө өгөхгүй
Чи дотны найздаа математикийн хичээлийн ойлгоогүй бодлогыг нь тайлбарлаж өгөөд түүнээс ойлгосон эсэхийг нь асуухад найз нь маш сайн ойлгосноо хэлж баярласнаа илэрхийлж буй нь доорх өгөгдлийн аль нь вэ?
A. Мэдээллийг илгээгч
B. Хүлээн авагч
C. Илэрхийлэх
D. Эргэх холбоо
Багшийн заасан хичээлийг сонсож буй сурагч харилцааны үйл явцын аль бүрэлдэхүүн хэсэгт хамаарах вэ?
A.Илгээгч
B.Орчин нөхцөл
C.Хүлээн авагч
D.Саад
Уурлах, баярлах, гуниглах, айх, гайхах, дургуйцэх гэсэн хүний 6 суурь сэтгэл хөдлөл хүний............................илүү тод илэрдэг.
A.Дохио зангаагаар
B.Гар хөдөлгөөнөөр
C.Нүүрний хувирлаар
D. Хөлийн хөдөлгөөнөөр
Зөрчилдөөн үүссэн үед сөрөг үр дагавар гарахаас нь өмнө түүнийг зохистойгоор шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд ямар үйлдлийг хийх нь зөв, оновчтой вэ?
A.Буруутныг олж тогтоох
B.Маргалдаж мэтгэлцэн асуудлыг шийдвэрлэх
C.Өөрийн давуу талыг ямар нэг байдлаар бий болгох
D.Зөрчилдөх болсон шалтгааныг олж тогтоох
Аль нь оновчгүй, буруу дүгнэлт вэ?
A. Монголчуудын мэндчилгээ ахуй амьдралтайгаа нягт холбогдсон
B. Монголчуудын мэндчилгээ цаг агаар, мал сүрэгтэй олон янзаар холбогддог
C. Монголчуудын мэндчилгээ олон мянган жилийн уламжлалтай
D. Монголчуудын мэндчилгээ нь бусад улс оронтой адилхан байдаг.
Хүмүүсийн хооронд үүсэх эерэг харилцааг илэрхийлсэн хэлц аль нь вэ?
A. Гар бариад бугуй барих
B. Гар хоосон
C. Гар татах
D. Гар нийлэх
Хүмүүсийн хооронд үүсэх таагүй харилцааг илэрхийлсэн хэлц үг аль нь вэ?
A. Гар бариад бугуй барих
B. Гараа гарган хийх
C. Гар барих
D. Гар нийлэх
Гутранги хандлага, төсөөлөлийг аль илэрхийлж байна вэ?
A. Өнөөдөр чадаагүй ч дараагийн удаа чадах болно.
B. Би ч зарим үед гялалзаж өгдөг дөө.
C. Би үнэхээр азгүй юм байна.
D. За яахав түр зуурын азгүйтэл гарлаа.
Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
А. П. Мейер
B. А. Мехрабиан
C. К. Томас
D. Р. Киллман
