NEW
Font size
WorksheetsОношилгооны шалгалт
Total questions: 12
Worksheet time: 6mins
Нэг голдож дээрх зэргэдүүдийн хоорондох зай ижил байвал тэнцүү зайт тусгаг гэнэ. Доорх тусгагийн төрлүүдээс тохирохыг сонгоорой.
Зурагт Арал нуурын 1984, 2000, 2020 оны сансрын зургийг харуулжээ. Нуурын талбайн хэмжээ багасахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
Үер усны аюул ихэссэн
Улирлаас хамаарч өөрчлөгдсөн
Цэвдэг хайлж ууршсан
Цутгал голын ус багассан
Хятад улсын баруун хэсгээр хүн амын тархалт бага байхад нөлөөлсөн байгалийн хүчин зүйлийг сонгоорой.
Ой мод, талбай ихтэй
Томоохон цөл ихтэй
Томоохон гол мөрөн ихтэй
Чийглэг уур амьсгалтай
Зурагт асуултын тэмдгээр астеносферээс дээших талст чулуулаг бүхий дээд мантийн хэсэг ба газрын давхаргыг хамтад нь нэрлэдэг үе давхаргыг харуулжээ. Зөв нэрлэсэн хэсгийг сонгоно уу.
Астеносфер
Литосфер
Эх газрын давхарга
Далайн давхарга
Тектоникийн идэвхжлийн үр дүнд дэлхийн гүн дэх халуун хайлмал бодисууд царцан үүссэн бүх чулуулаг магмын чулуулагт багтдаг. Зурагт үзүүлсэн чулуулгийн нэрийг зөв сонгоно уу.
Хөрзөн чулуу
Боржин чулуу
Галт уулын хөөс
Шаварлаг занар
Усны альбедо нь нарны тусгалын өнцгөөс хамаарна. Нарны тусгал 300-аас доош бол альбедо 60%-иас их байдаг. Дараах гадаргын (усны) төрлүүдээс аль нь альбедо хамгийн их байх вэ?
мөс
голын ус
нимгэн үүл
шинэ цас
Зурагт “4”- ийн тоогоор усны эргэлтийн ямар процессыг тэмдэглэсэн бэ?
Шууд ууршилт
Шүүрэл
Транспирац
Конденсаци
Европ тивийн хамгийн өндөрт байрлах идэвхитэй Этна галт уул нь 200-400 жижиг хажуугийн тогоотой бөгөөд дунджаар 3 сард нэг удаа тогооноос лаав дэлбэрч гардаг. Этна галт уулын энгэрт хүн ам шигүү суурьшихаас гадна чидун, усан үзэм зэрэг олон төрлийн жимсний талбай байдаг байна. Үүний учир шалтгааныг тайлбарлаарай.
Галт уулын үнсний жижиг хэсгүүд газрын гадаргад удаан тогтохгүй агаартай харилцан үйлчилж хүхрийн хүчил ялгаруулдаг учир.
Галт уул дэлбэрэх үеэр агаарын температур их хэмжээгээр нэмэгдэж, дэлхийн дулааралд нөлөөлж байдаг учир.
Галт уулын дэлбэрэлт нь янз бүрийн чулуулаг үүсэх ба халуун лаав хөрөх, хатуурах үед үүсдэг магмын чулуулгууд ихсэх учир.
Галт уулын бэл дэх үржил шимтэй, эрдсээр баялаг хөрс газар тариалангийн хөгжилд томоохон түлхэц болдог учир.
Хүлэмжийн хийг бууруулах арга замыг оновчтой тодорхойлсон хариултыг сонгоно уу.
1. Мод тариалалтыг нэмэгдүүлэх
2. Малын тоо толгойг өсгөх
3. Хүнсийг зохистой хэрэглэх
4. Хог хаягдлыг нэмэгдүүлэх
5. Усыг зохисгүй хэрэглэх
6. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах
3, 4, 6
1, 2, 5
1, 3, 4
1, 3, 6
Манай дэлхийн хамгийн урт мөрөн
Нил
Шар
Лена
Конго
Дараах улсуудын аль нь экваторын шугам дээр байдаг вэ?
Судан
Бразил
Перу
Хятад
2020 оны 4 – р сарын 5-ны өдөр хүртэл Ковид19 – ийн нас баралтын хувь хэмжээг аноморф зургаар илэрхийлэв. Уг зургийг зурагзүйн ямар дүрслэлийн арга голлон ашигласныг нэрлэж, нас баралт хамгийн өндөр гарсан тивийг сонгоорой.
Картограммын арга, Ази тив
Ареалийн арга, Африк тив
Картодиаграммын арга, Ази тив
Өнгөт дэвсгэрийн арга, Африк тив
