Worksheets11-р анги Нийгмийн харилцаа бүлэг сэдэв
Total questions: 79
Worksheet time: 40mins
Name
Class
Date
1.
Нийгмийн гишүүдийг эрүүл мэндийн үйлчилгээ авах үйлээр нь :
1дэх ангид эдийн засаг, санхүүгийн хувьд амжилттай байгаа
2 дахь ангид цалингаараа амьдардаг дундаж хэсгийнхнийг
3дахь ангид ур чадвараараа бага, даржин амьдралтай хэмээн хуваан судалсан судлаач хэн бэ?
a)
Ө.Күүс
b)
Д.Датон
c)
Гилберт
d)
Калл
2.
Ангийн ялгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ авах үйлдэл,хандлагын ялгаанд хүргэдэг болохыг хэн судалсан бэ?
a)
Ө.Күүс
b)
Д.Датон
c)
Гилберт
d)
Калл
3.
ЭМШУҮИС –аас 2013 онд хийсэн судалгааны дүгнэлт аль нь вэ?
a)
өвчний 1 шинж илрэхэд эрүүл мэндийн үйлчилгээ хүсдэг нэг дэх ангийнхан
b)
Өвчний 10 шинж тэмдэг илрэхэд ноцтой биш гэж үздэг гурав дахь ангийнхан
c)
Өвчний шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгийн үйлчилгээ авдаг тэргүүн ангийнхан
d)
бага орлогтой хүн ам , малчид, оюутнууд бодит хэрэгцээ тулгарахад үед л эмнэлэгээр үйлчлүүлдэг.
4.
Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь:1-рт санхүүгийн боломж, 2-рт ядуусын соёл, 3-рт нийгмийн институтын саад бэрхшээлтэй холбоотой гэж хэн дүгнэсэн бэ?
a)
Ө.Күүс
b)
Д.Датон
c)
Гилберт
d)
Калл
5.
” Капитал”, “ Коммунист намын тунхаг” бүтээлийг хэн бичсэн бэ?
a)
М.Вебер
b)
О.Райт
c)
Л.Уорнер
d)
К.Маркс
6.
“....капиталист нийгэмд үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч капиталист, амь зуухын тулд хөдөлмөрөө капиталистуудад зарж буй ажилчин анги гэсэн үндсэн хоёр том анги, шилжилтийн буюу завсрын бусад анги оршин байна...” гэж хэн үзсэн бэ?
a)
М.Вебер
b)
О.Райт
c)
Л.Уорнер
d)
К.Маркс
7.
"Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэдэг. Энэ нь ангийн зөрчилд хүргэх ба ангийн зөрчил нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог.” гэж хэн үзсэн бэ?
a)
М.Вебер
b)
О.Райт
c)
Л.Уорнер
d)
К.Маркс
8.
Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлага хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
9.
Газар тариаланд анжисыг нэвтрүүлсэн нь тариалангийн цар хэмжээ, үр өгөөжийг ихээр нэмэгдүүлж, түүнийг дагасан суурьшил, солилцоо, зохицуулалтуудыг бий болгосон. Энэ нь нийгмийн ямар хэв маяг вэ?
a)
Ан агнуур, түүврийн нийгэм
b)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
c)
газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
цэцэрлэг аж ахуйн нийгэм
10.
Статусын бүлэг, намын ялгарал нь давхраажилтанд нөлөөлдөг гэж үзсэн судлаач хэн бэ?
a)
М.Вебер
b)
О.Райт
c)
Л.Уорнер
d)
К.Маркс
11.
Нийгмийн тэгш бус байдлын талаарх социологийн сонгодог үеийн төлөөлөгч аль нь биш вэ?
a)
К.Маркс
b)
Ж. Мердок
c)
М. Вебер
d)
Э.Дюркгейм
12.
Орчин үеийн нийгэмд бюрократ эрх мэдэл нь ажилтнуудад тэгш биш байдлаар хуваарилагддаг. Үүнээс үүдэн ноёрхогч ба дагагч гэсэн хоёр ангид хуваагддаг. Хүмүүс олон янзын ашиг сонирхлоо хэрэгжүүлэ чадах эсэх нь эрх мэдлээс хамаардаг.эрх мэдэлтэй нь ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу байдалд байх ба бусад нь тэдний ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр хүчин зүтгэх нөхцөл байдалд байдаг. Эрх мэдлийн ялгаа нь зөрчилд хүргэдэг. Аль онолын үзэл санаа вэ?
a)
бүтэц чиг үүргийн онол
b)
зөрчилдөөний онол
c)
шүүмжлэлт онол
d)
социологийн онол
13.
Капиталист, менежер, ажилчин, жижиг хөрөнгөтөн гэсэн 4 ангийг тодорхойлж төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг илэрхийлж байдаг. Нийгэм дэх өмчийн ялгаралаас гадна эрх мэдлийн ялгарал нь давхраажилтын шалтгаан. Аль онолын үзэл санаа вэ?
a)
бүтэц чиг үүргийн онол
b)
зөрчилдөөний онол
c)
шүүмжлэлт онол
d)
социологийн онол
14.
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал болон хөдөлмөрийн хуваарь нь тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан юм.Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.Аль онолын үзэл санаа вэ?
a)
бүтэц чиг үүргийн онол
b)
зөрчилдөөний онол
c)
шүүмжлэлт онол
d)
социологийн онол
15.
Аль нь нийгмийн давхраажилтын талаар өгүүлсэн бүтээл биш вэ?
a)
Анги, нам,статус
b)
капитал
c)
Коммунист намын тунхаг
d)
Хуулийн амин сүнс
16.
”Анги, статус, нам” бүтээлийг хэн бичсэн бэ?
a)
М.Вебер
b)
О.Райт
c)
Л.Уорнер
d)
К.Маркс
17.
Эртний Грек, Ром, 1850 он хүртэл Америкийн өмнөд, ХХ зуунд Германы нацист, ЗХУ-ын коммунист лагерьт байсан ба өнөө үед далд хэлбэрээр оршсоор байгаа гэж үздэг давхраажилтын хэт маягийг нэрлэнэ үү.
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
18.
Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, нийгэм дэх эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог, онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтой хаалттай давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
19.
Бат “ Монос” группын хувьцаа эзэмшигч ба сарын нэг сая найман зуун мянган төгрөгийн цалинтай. Батын энэ байр суурийг нийгмийн давхраажилтын эдийн засгийн баялаг гэсэн хэмжигдэхүүнээр хэмжнэ. Тэгвэл эдийн засгийн баялгийг юу гэж ангилдаг вэ?
a)
хувьцаа, цалин хөлс
b)
хадгаламж, түрээсийн орлого
c)
үл хөдлөх хөрөнгө, тусламж, тэтгэмж
d)
өмч хөрөнгө, орлого
20.
Хувь хүний давхраажилт дахь байр суурийг тодорхойлохдоо субьектив ба обьектив хэмжүүр ашигладаг. Тэгвэл хүний тэгш бус байдлыг тогтоох субьектив хэмжүүр аль нь вэ?
a)
нийгэм, эдийн засгийн байр суурь
b)
боловсрол орлогын байр суурь
c)
ажил мэргэжлийн байр суурь
d)
нийгмийн байр суурь
21.
Гол төлөв Азийн улсууд буюу Энэтхэг, Балба, Пакистан, Шри Ланк, Индонези зэрэг орнуудын давхраажилтын тогтолцоонд илэрдэг хэв маяг аль нь вэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
22.
Орон гэргүйчүүд, хар тамхи, архинд донтогсод зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээ, тусламжаас гадна амьдардаг, гадуурхагдсан, шоовдорлогдсон хүмүүсийг аль ангид хамруулдаг вэ?
a)
ёроолын хэсэг
b)
дундын дээд
c)
дундын дунд
d)
ядуу ажилчин анги
23.
Өндөр боловсролтой , нарийн мэргэжсэн, мэргэжилтнүүд багтдаг, их хэмжээний баялаг эзэмшихгүй ч , өндөр орлоготой, хянах, шийдвэрт оролцох эрх мэдэлтэй цагаан захтнуудыг аль ангид хамааруулдаг вэ?
a)
дээдийн доод
b)
дундын дээд
c)
дундын дунд
d)
ядуу ажилчин анги
24.
Орчин үеийн нийгэм дэх эдийн засгийн баялаг, орлогын хэмжээ, ажил мэргэжлээр ялгагдах дээд, дунд, доод ангиас тогтдог, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
25.
Удирдлага, менежер, мэргэжилтэн, туслах, гүйцэтгэх, техникийн түвшний оюуны хөдөлмөр эрхлэгчдийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
ажилчин анги
b)
цагаан захтан
c)
хөх захтан
d)
сэхээтэн
26.
Дундад зууны үед оршин байсан давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
27.
Тухайн хүний эрхэлж буй ажил мэргэжил, авьяас чадвар, эрдэм боловсрол, гарал угсаа, уламжлал зэрэг байр суурь нь аль хэмжигдэхүүнээр тодорхойлогдох вэ?
a)
эдийн засгийн баялаг
b)
эрх мэдэл
c)
нэр хүнд
d)
боловсрол
28.
Хувь хүн бусдаасаа илүү хүчтэй, давуу байж, шийдвэр гаргах, хянах, нөлөөлөх эрхтэй байгаагаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүн аль нь вэ?
a)
эдийн засгийн баялаг
b)
эрх мэдэл
c)
нэр хүнд
d)
боловсрол
29.
Хувь хүний тэгш бус байдлыг тогтоох обьектив хэмжүүр аль нь вэ?
a)
нийгэм, эдийн засгийн байр суурь
b)
боловсрол орлогын байр суурь
c)
ажил мэргэжлийн байр суурь
d)
боловсрол, орлого , ажил мэргэжлийн
30.
Бюрократ байгууллага аль нь вэ?
a)
2 ба түүнээс дээш хүнтэй зорилго бүхий байгууллага
b)
албан тушаалын шаталсан бүтэцтэй байгууллага
c)
ажилтан албан хаагчтай , тодорхой эрх үүрэг бүхий байгууллага
d)
албан тушаалын шаталсан бүтэц бүхий, албан тушаалтны эрх , үүргийг албан ёсны хэм хэмжээгээр тогтоосон байгууллага
31.
Хувь хүний эдийн засгийн байр суурийг ямар үзүүлэлтээр хэмжих вэ?
a)
боловсрол
b)
орлого
c)
ажил мэргэжил
d)
эрх мэдэл
32.
Орлого олж амьжиргаагаа залгуулахаар эрхэлж буй үйл хэрэг
a)
ажил мэргэжил
b)
орлого
c)
боловсрол
d)
албан тушаал
33.
Социализмын үеийн Монголын нийгмийн давхраажилтыг судалж 4 ангийн бүтэцтэй байсныг тодорхойлсон судлаач аль нь вэ?
a)
О. Мөнхбат
b)
Ц.Уртнасан
c)
Х. Гүндсамбуу
d)
Б. Энхцэцэг
34.
XII-XIY зуунд дээд давхраанд Чингис хааны алтан ураг, талын язууртнууд, мянгатын ноёд, тэргүүн бөө нар багтаж байв . Жирийн иргэд нь “ улсын иргэн”, “ харьяат иргэн” гэж хуваагджээ. Харин Манжийн эрхшээлийн үед дээд давхраанд хошууны ноёд, тайж лам нар байв. Эдгээр түүхэн үеүдэд нийгмийн давхраажилтын ямар хэв маяг байсан бэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
35.
Нийгэмд амьдрах болон ажил мэргэжлийг эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагын цогцыг... гэнэ.
a)
ажил мэргэжил
b)
орлого
c)
боловсрол
d)
албан тушаал
36.
Асуулгад өрхийн хэв шинжийн хариултыг дан, нийлмэл, өрх толгойлсон, ганц бие гэсэн 4 хариулттайгаар мэдээлэл цуглуулсан бол алийг дунджийн үзүүлэлт болгон ашиглах вэ?
a)
моод
b)
моод болон голч
c)
дундаж
d)
дундаж болон моод
37.
Социализмын үеийн давхраажилтыг 4 бүтэцтэйгээр тодорхойлсон байдаг. Доорх өгөгдлөөс илүүцийг олно уу.
a)
Ажилчдын давхраа
b)
Номенклатурчдын давхраа
c)
Малчдын давхраа
d)
Хөрөнгөтний давхраа
e)
Сэхээтний давхраа
38.
Асуулгад ам бүлийн тоо, орлого зэргийг тоогоор хэмжсэн бол алийг дунджийн үзүүлэлт болгон ашиглах вэ?
a)
моод
b)
моод болон голч
c)
дундаж
d)
дундаж болон моод
39.
Тэгш бус байдал үүсэх нөхцлийг зөв дараалуулсныг олж дугуйлна уу.
a)
Бурангуй үзэл-алагчлал-тэгш бус байдал
b)
Алагчлал-тэгш бус байдал-бурангуй үзэл
c)
Бурангуй үзэл-тэгш бус байдал-алагчлал
d)
Тэгш бус байдал-бурангуй үзэл-алагчлал
40.
Асуулгад боловсролын түвшнийг “ боловсролгүй, бага, бүрэн дунд, бүрэн бус дунд, тусгай дунд, дээ” гэсэн хариуллтайгаар хэмжсэн бол алийг дунджийн үзүүлэлт болгон ашиглах вэ?
a)
моод
b)
моод болон голч
c)
дундаж
d)
дундаж болон моод
41.
Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага аль нь вэ?
a)
алагчлал
b)
тэгш биш байдал
c)
бурангуй үзэл
d)
ялгаварлан гадуурхалт
42.
Нэг бүлэгт давуу болгосон атлаа нөгөө бүлгийн боломжийг хааж буй үйлдэл аль нь вэ?
a)
алагчлал
b)
тэгш биш байдал
c)
бурангуй үзэл
d)
ялгаварлан гадуурхалт
43.
Эцэг, эх гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай тодорхой нь хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол ямар шилжих хөдөлгөөн бэ?
a)
хувийн шилжих хөдөлгөөн
b)
үе хоорондын шилжих хөдөлгөөн
c)
үе доторх шилжих хөдөлгөөн.
d)
бүлгийн шилжих хөдөлгөөн
44.
Шууд бус алагчлал аль нь вэ?
a)
Ижил буюу төстэй нөхцөлд нас, хүйс,үндэс ,угсаа,шашин шүтлэг зэрэг шинжээр ялгаатай байдалд хүргэсэн үйлдэл
b)
ямар нэг стандарт, хэм хэмжэээ, үйлдэл нь ялгаатай байдалд хүргэхийг
c)
бичигдмэл болон бичигдмэл бус хэм хэмжээнд суурьшсан, байгууллагын хувь ялгарах төрөл
d)
бүх алагчлалыг хэлнэ.
45.
Ижил буюу төстэй нөхцөлд нас, хүйс,үндэс ,угсаашашин шүтлэг зэрэг шинжээр ялгаатай байдалд хүргэсэн үйлдлийг ямар алагчлал гэх вэ?
a)
шууд алагчлал
b)
шууд бус алагчлал
c)
институтийн алагчлал
d)
бүлгийн алагчлал
46.
Эцэг, эх гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ..... шилжих хөдөлгөөн юм.
a)
хувийн
b)
үе хоорондын
c)
үе доторх
d)
бүлгийн
47.
Байр суурийн шилжих хөдөлгөөнийг судалж, хааллтай ба нээлттэй нийгэм хэмээн нийгмийн хэв маягийг тодруулсан судлаач хэн бэ?
a)
Л.Козер
b)
Г. Ленский
c)
Ж.Ленский
d)
Ф. Тённис
48.
Америкийн социологичЛ.Козерийн үзсэнээр нээлттэй нийгэмд ямар шилжих хөдөлгөөн хийж болох вэ?
a)
Босоо чиглэлийн, хувийн, үе хоорондын
b)
үе доторх, үе хоорондын , хэвтээ
c)
бүлгийн, хэвтээ, үе доторх
d)
хэвтээ, бүлгийн үе хоорондын
49.
Цэрэг арми болон шашин, сүм хийд нь хүмүүсийн байр сууриа өөрчлөх суваг болж байсан нийгэм аль нь вэ?
a)
нээлттэй
b)
энгийн
c)
уламжлалт
d)
орчин үеийн
50.
Орчин үеийн нийгэмд төрөлхийн байр сууриа өөрчлөх гол сувгийг юу гэж үзсэн бэ?
a)
өрсөлдөөн
b)
хөдөлмөр
c)
боловсрол
d)
хичээл зүтгэл
51.
тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ..... гэдэг.
a)
нийгмийн өөрчлөлт
b)
нийгмийн шинэчлэл
c)
нийгмийн дэвшил
d)
нийгмийн хувьсал
52.
Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосон, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй, эндогами буюу гэрлэх хосоо зөвхөн өөрийн хүрээнээс сонгодог хаалттай давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
язгуур
b)
анги
c)
каст
d)
боолчлол
53.
Нийгмийн өөрчлөлтийг эдийн засгийн нөөцийг хэн эзэмшиж, ашиглаж байгаад ямар өөрчлөлт гарч байгаатай холбон үзэж боолын, феодлын, капиталист, коммунист нийгмийг дамжин хөгждөг хэн үзсэн бэ?
a)
К.Маркс
b)
Г.Ленский ,Ж.Ленский
c)
Ф. Тённис
d)
Гилберт
54.
Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг, ураг төрлийн холбоонд суурилсан олон төрлийн овгуудаас тогтох ба өнөө үед Африкт уламжлагдан хадгалагдаж буй нийгэм аль нь вэ?
a)
Ан агнуур, түүврийн нийгэм
b)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
c)
газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
цэцэрлэг аж ахуйн нийгэм
55.
Технологи, шинжлэх ухааны мэдлэгт суурилан, хүн, амьтны булчингийн хүчийг халж, дулаан, цахилгаан, атомын эрчим хүчийг үйлдвэрлэлд ашигласан ба нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг асар ихээр үйлдвэрлэсэн.
a)
Ан агнуур, түүврийн нийгэм
b)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
c)
газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
цэцэрлэг аж ахуйн нийгэм
56.
“...өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлүүд нийгмийн давхраажилтанд нөлөөлдөг...” гэж хэн үзсэн бэ?
a)
М.Вебер
b)
О.Райт
c)
Л.Уорнер
d)
К.Маркс
57.
Эрчимжсэн технологийн шинэ эх үүсвэрт тулгуурлан уур болон шатахуунаар хөдлөх техник бүтээгдэж, газар тариалан үйлдвэрлэлд шинэ үеийг авчирсан зэрэг нь нийгмийн ямар хэв маягт хамаарах вэ?
a)
Ан агнуур, түүврийн нийгэм
b)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
c)
газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
цэцэрлэг аж ахуйн нийгэм
58.
Азийн нийгмийг өрнөдийн нийгмийн туулж өнгөрүүлсэн нийгмийн хэв маягаас ялгаатай гэж хэн үзсэн бэ?
a)
К.Маркс
b)
Г.Ленский ,Ж.Ленский
c)
Ф. Тённис
d)
Гилберт
59.
Хүний нийгэм энгийнээс нарийн төвөгтэй байдал руу шилжиж өөрчлөгддөг гэж үздэг бүтэц- чиг үүргийн онолын гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?
a)
Г.Ленский ,Ж.Ленский
b)
М. Вебер, Нолан
c)
Бауман, Лиотард
d)
Ф, Тённис, К Маркс
60.
Аж үйлдвэржилтийн нийгмийн өмнөх үеийн нийгмээс ялгарах ялгааг тодруулж, гемайншафт\ хөдөөний буюу уламжлал\ , гезеллшафт\ хотын буюу орчин үеийн\ гэсэн ойлголт ашиглан хэн тайлбарласан бэ?
a)
К.Маркс
b)
Г.Ленский ,Ж.Ленский
c)
Ф. Тённис
d)
Гилберт
61.
Аль нь уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинж биш вэ?
a)
шинжлэх ухаан итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
b)
шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал,эсвэл төрийн бүтэцгүй
d)
хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх гэр, гэр бүлийн хүрээ байна.
62.
Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг..... гэдэг.
a)
нийгмийн өөрчлөлт
b)
нийгмийн шинэчлэл
c)
нийгмийн дэвшил
d)
нийгмийн хувьсал
63.
Нийгэм хэрхэн өөрчлөгдөж ирснийг судалж, нийгмийн хэв маягуудыг тодорхойлсон судлаачдаас аль нь биш вэ?
a)
К.Маркс
b)
Г.Ленский ,Ж.Ленский
c)
Ф. Тённис
d)
Гилберт
64.
Аль нь орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинж биш вэ?
a)
шинжлэх ухаан итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
b)
аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна
c)
угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал,эсвэл төрийн бүтэцгүй
d)
үндэсний төрийн бүгд найрамдах засаглал бүхий төртэй байна
65.
Өнөө цагт нийгмийг уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх, орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм, орчин үеийн дараах буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм гэсэн хэв маягт хуваасан социологич хэн бэ?
a)
К.Маркс
b)
Г.Ленский ,Ж.Ленский
c)
Ф. Тённис
d)
Т.Билтон
66.
Бауман, Лиотад нарын үзэж байгаагаар орчин үеийн буюу аж үйлдвэржсэний дараах нийгмийн шинжүүдээс аль нь биш вэ?
a)
үндэстэн дамнасан эдийн засаг , соёл, улс төрийн үйл ажиллагаа нь үндэстний төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх болсон ба улс төрийн хувд нийгмийн асуудал руу анхаарах болж ,илүү зүүний чиглэлийн бодлогыг засгийн газрууд хэрэгжүүлэх болсон
b)
шинжлэх ухааныг туйлчлан дээдлэх хандлага эрчээ алдаж, нэг арга зам хандлагаар мэдлэг бүтээх гэхээсээ ялгаатай хандлага, арга зүйг хүлээн зөвшөөрөх болсон
c)
гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилж , ганц биеэр амьдрах, ижил хүйстэнтэй гэрлэх зэрэголон янзын төрөл хувилбарууд хүлээн зөвшөөрөгдөх болсон
d)
хүний амьдралыг үйл ажиллагаа өрх, гэр бүлийн хүрээнээс гаднаолон нийтийн байгууллагын хүрээнд олон янзын үүрэг хүлээж олон талт харилцаа бүхий байна.
67.
нийгэм нь энгийн бүтэцтэй байгаагаас нарийн төвөгтэй, олон талт бүтэц рүү хувьсан шилжих замаар өөрчлөгддөг гэж ямар онол вэ?
a)
бүтэц чиг үүргийн онол
b)
зөрчилдөөний онол
c)
шүүмжлэлт онол
d)
социологийн онол
68.
Нийгмийн хувьсал өөрчлөлт бол нийгмийн институтуудын ялгарлын өсөн нэмэгдэлт, шинэ хэрэгцээ бий болж гадаад орчны шаардлагад зохиоцож байгаа нь тэрхүү хэрэгцээг хангах шинэ институт бий болох замаар нийгэм өөрчлөгдөнө гэж хэн үзсэн бэ?
a)
Г.Ленский,Ж.Ленский
b)
Бауман, Лиотард
c)
Т. Парсонс
d)
М. Вебер
69.
Нэг үйлдвэрлэлийн аргыг нөгөөх нь солих замаар нийгэм өөрчлөгддөг. Үйлдвэрлэлийн арга нь үйлдвэрлэх хүч ба үйлдвэрлэлийн харилцаанаас тогтоно. Үйлдвэрлэх хүч ба үйлдвэрлэлийн харилцааны зөрчил нь нийгмийг өөрчлөх гол хүч болдог гэж хэн үзсэн бэ?
a)
К.Маркс
b)
Бауман, Лиотард
c)
Т.Парсонс
d)
М.Вебер
70.
Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр , арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэн үзсэн бэ?
a)
Г.Ленский,Ж.Ленский
b)
Бауман, Лиотард
c)
Т.Парсонс
d)
М. Вебер
71.
Нийгэм өөрчлөгдөхөд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдээс илүүцийг олно уу.
a)
хүн амын өсөлт
b)
дайн, улс төрийн маргаан, нийгмийн хөдөлгөөн
c)
хүрээлэн буй орчин
d)
соёл, технологи
e)
Илүүц зүйл алга
72.
Нийгмийн хөдөлгөөн гэсэн утгатай үг аль нь вэ?
a)
modernization
b)
social evolution
c)
social movement
d)
social reform
73.
Э.Гидденс хувьсгалыг ямар шинжтэй гэж тайлбарласан бэ?
a)
олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан байна
b)
өргөн хүрээтэй шинэчлэл буюу засаглалын бүтцийг, дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг
c)
хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл
d)
бүгд зөв байна.
74.
Дараах бодомжуудын аль нь зөв бэ?
a)
хувийн өмчийг устгаснаар нийгэмд тэгш байдлыг тогтоож чадна
b)
хувийн өмчийн ялгааг арилгах боломжгүй бөгөөд өмчийн ялгаа тэгш бус байдалтай холбоогүй
c)
эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй тэгш бус байдлыг арилгаж чадах ч мэргэжлийн нэр хүндээс үүдэлтэй тэгш бус байдал арилах боломжгүй байна
d)
тэгш бус байдлын үндсэн шалтгаан бол эрх мэдлийн ялгаа гэдэг нь харагдаж байна
e)
Нийгмийн бүх гишүүд хүсэж чадах аваас нийгэмд тэгш байдлыг тогтоож чадна
75.
К. Марксын үзсэнээр капиталистууд ажилчин ангийг хэрхэн мөлждөг вэ?
a)
өөрийн ажилчдад цалин өгөлгүйгээр
b)
нэмүү өртгийг ажилчдаар бүтээлгэн өөртөө авч
c)
ажилчдыг шалтгаангүйгээр ажиллуулан
d)
ашгийг ажилчдад хуваарилж
76.
Язгуурын давхраажилтын хэв маяг дараах нийгмүүдийн алинд нь зонхилдог вэ?
a)
орчин үеийн нийгэм
b)
газар тариалангийн нийгэм
c)
аж үйлдвэржсэн нийгэм
d)
мэдээллийн нийгэм
e)
Ан агнуурын нийгэм
77.
Монгол улсын эдийн засаг 2011 онд 17.5, 2012 онд 12.3 хувиар эрчимтэй өсөж байна. Харин ядуурлын хамрах хүрээ 2011 онд 9.4, 2012 онд 2.4 хувиар буурчээ. Тухайн жилүүдэд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор эрчимтэй өсөж байсан ч өсөлтийн үр ашиг ядуурлыг дорвитойгоор буурахад нөлөө багатай байсны учир шалтгааныг аль дүгнэлт хамгийн оновчтой тайлбарласан байна вэ?
a)
эдийн засгийн өсөлтийг дагаж, ядуурал буурсантай холбоотой
b)
эдийн засаг өссөн ч, тэгш бус байдал өсссөнтэй холбоотой
c)
эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулаагүй байна
d)
эдийн засгийн өсөлттэй ядуурлын бууралт холбогдох албагүй
78.
Девис , Мур нар дараах дүгнэлтүүдийн алийг нь хүлээн зөвшөөрсөн бэ?
a)
нийгмийн гарлаас хамаараад авьяасаа нээн илрүүлэх боломж янз бүр
b)
хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөн нь ажлын орчин, нэр хүндийн ялгаанд нөлөөтэй
c)
хөдөлмөрийн зах зээлийн орчин нь баялгийн ялгаанд гарцаагүй хүргэдэг.
d)
хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх нь цалин хөлс их байхын гол шалтгаан биш
79.
Гадаад орчны зүгээс ирэх шаардлагад нийцэх, дасан зохицох замаар нийгэм өөрчлөгддөг гэж үзсэн онол аль нь вэ?
a)
Марксизм
b)
функционализм
c)
зөрчилдөөний онол
d)
бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
100 %
