wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

СОЁЛ 11-800

Total questions: 96

Worksheet time: 48mins

Name
Class
Date
1.
Соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хэзээ бий болсон бэ?
a)
1970-аад оны үе
b)
1980-аад оны үе
c)
1990-ээд оны эхэн
d)
1990-ээд оны төгсгөл
e)
2000 оны эхэн
2.
Монгол улс Соёльн үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийн зорилгыг олно уу
a)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх
b)
Соёлын салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
c)
Улс, үндэстнийхээ арвин баялаг өв уламжпал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх
d)
Бүгд зөв
3.
Монгол улс «Соёлын үйлдвэрлэл"-ийг ямар хүрээнд хэрэгжүүлэхээр болсон бэ?
a)
Дизайн, дурслэх урлаг
b)
Кино урлаг
c)
Тайзны уран бутээл
d)
Соёлын өв, уламжлал
e)
Бүгд зөв
4.
"Урлагийн бүтээл + Зохиогчийн эрх + үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл" хэмээн соёлын үйлдвэрлэлийг тодорхойлсон судлаач аль нь вэ?
a)
Б.Баяр
b)
Г.Туул
c)
Ц.Оюундарь
d)
М.Шинэхүү
e)
Г.Уянга
5.
Соёлын даяаршил нь ямар аюул дагуулдаг вэ?
a)
Соёлын олон янз байдалд
b)
Соёлын оршин тогтнолд
c)
Соёлын элементэд
d)
Нэгдмэл соёлд
6.
Олон улсын туршлагаас харахад соёлын үйлдвэрлэлийг "Утаагүй үйлдвэрлэл" гэж тайлбарласан утгыг олно уу.
a)
Хүний биед сөрөг нөлөөгүй
b)
Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн
c)
Эдийн засгийн алдагдалгүй
d)
Байгаль орчинд хор хөнөөлгүй
e)
Бүгд
7.
Түүх, соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аяллыг юу гэх вэ?
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын аялал жуулчлал
c)
Дотоодын аялал жуулчлал
d)
Олон улсын аялал жуулчлал
e)
Соёлын орон зай
8.
Олон улсын туршлагаас харахад соёлын үйлдвэрлэлийн "шинэ эдийн засаг гэж тайлбарласан уттыг олно уу.
a)
Цоо шинэ нээлт
b)
Материаллаг баялаг бус оюуны үйлдвэрлэл
c)
Материаллаг баялагт тулгуурлах
d)
Шинэ санаа
e)
Шинжлэх ухааны хөгжил
9.
Олон улсын туршлагаас харахад соёлын үйлдвэрлэлийг "Чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл" гэж тайлбарласан утгыг олно уу.
a)
Үзэл бодлоо илэрхийлэх гарц
b)
Иргэдийн бүтээн туурвих боломжийг нэмэгдүүлэх
c)
Оюуны үйлдвэрлэл
d)
Материаллаг үйлдвэрлэл
e)
Бүгд
10.
Техник, технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотой олон улсын түвшинд....хэмээх ойлголт анх гарч ирсэн. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу.
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын аялал жуулчлал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын харилцан үйлчлэл
e)
Тогтвортой хөгжил
11.
Соёлын аялал жуучлал хэмээх ойлголт хэдэн оноос нийтийн хэрэглээнд нэвтрэх болсон бэ?
a)
1960-аад он
b)
1980-аад он
c)
2000 он
d)
1970-аад он
e)
1990-ээд он
12.
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл, үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэдэг вэ?
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын аялал жуулчлал
d)
Соёлын харилцан үйлчлэл
e)
Тогтвортой хөгжил
13.
Соёлын даяаршлын тодорхойлолтыг сонгоно уу.
a)
Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг хэлнэ.
b)
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл, үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг хэлнэ.
c)
Түүх, соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аяллыг хэлнэ.
d)
Дээрх бүгд
14.
Соёлын аялал жуучлалд баримталдаг зарчмыг олно уу
a)
Соёлын солилцоонд тулгуурлах
b)
Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх
c)
Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
d)
Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
e)
Дээрх бүгд
15.
Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл, туурвил, үйлчилгээ багтдаг. Илүүц зүйлийг олно уу.
a)
Археологи
b)
Архитектур
c)
Гар урлал
d)
Үндэсний тоглоом
e)
Богд хан уул
16.
Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдлоос илүүцийг сонгоно уу.
a)
Ажлын байр нэмэгдэх
b)
Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулах
c)
ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх
d)
YHБ-ий хэмжээг бууруулах
e)
Дэлхий нийтэд өөрсдийн брэндийг бий болгох
17.
Соёлын үйлдвэрлэлийн салбарт онцгой байр суурь эзэлдэг салбарыг олно уу.
a)
Улс төрийн салбар
b)
Эдийн засгийн салбар
c)
Соёлын орон зай
d)
Аялал жуулчлалын салбар
e)
Соёлын бодлого
18.
Манай улсыг зорин ирсэн жуулчид аль аймгийг илүүтэй сонирхож аялдаг вэ?
a)
Төв
b)
Өвөрхангай
c)
Хөвсгөл
d)
Өмнөговь
e)
Дээрх бүгд
19.
Жуулчдын манай улсыг сонирхож, зорин ирж буй шалтгаанаас илүүцийг олно уу
a)
Унаган байгаль
b)
Нүүдэлчдийн зан заншил
c)
Чингис хааны тухай
d)
Хөгжил дэвшил
e)
Дээрх бүгд
20.
Соёлын аялал жуулчлалын ач холбогдлоос илүүцийг сонгоно уу.
a)
Эдийн засгийн өсөлт
b)
Энх тайвнаар зэрэгцэн орших
c)
Tүүx, соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгох
d)
Соёлын олон янз байдал, баялаг шинжийг зөв ойлгох
e)
Хотруу чиглэх хүн амын урсгалыг нэмэгдүүлэх
21.
Биеэр очиж үзэх, судлах, аялан жуулчлах гол шалтгаан нь юу вэ?
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын олон янз байдал
c)
Дотоодын аялал жуулчлалыг сонирхох
d)
Олон улсын аялал жуулчлалыг сонирхох
e)
Дээрх бүгд
22.
Судлаачид манай улсад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн түрүүнд тулгамдаж буй асуудлыг жуулчдын саналд үндэслэн гаргажээ. Үүнд үл хамаарах өгөгдлийг сонгоно уу.
a)
Бүс нутгийн онцлог бүхий брэнд бүтээгдэхүүнтэй болох
b)
Байгалийн гамшиг, утаа, халдварт өвчин зэрэг жуулчдын аюулуй байдлыг хангах
c)
Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
d)
Хөдөө орон нутагт дэд бүтэц, замын сүлжээг сайжруулах
e)
Суурин соёлын өвөрмөц төрх, давуу талыг тодруулах
23.
Соёл судлалд 1980-аад оны төгсгөлөөс бий болсон ойлголтыг сонгоно уу.
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын орон зай
d)
Кибер орон зай
e)
Соёлын аялал жуулчлал
24.
"Nop World" компанийн гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их ном уншдаг орноор ямар улсын иргэд шалгарсан бэ?
a)
Энэтхэгийн иргэд
b)
Сингапурын иргэд
c)
Германы иргэд
d)
Америкийн иргэд
e)
Монголын иргэд
25.
Соёлын даяаршил нь олон талын боломжийг олгодог. Үүнд илүүц зүйлийг сонгоно уу
a)
Хүний эрхийн зөрчилтэй тэмцэх хамтын ажиллагаа сайжрах боломж
b)
Соёл, боловсрол хариуцсан олон нийтийн байгууллагын үүрэг өсөн нэмэгдэх
c)
Олон ургалч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж
d)
Ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зуурт авах, өгөх боломж
e)
Мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, хүн хүчээ дэлхий даяар солилцох, хамтран ажиллах боломж хомс
26.
Соёлын даяаршлын үед хэрхэн хамгаалах бодлого явуулах вэ?
a)
Үндэсний соёлын өвөрмөц шинжээ хадгалах
b)
Үндэсний онцлогийг алдахгүй байх
c)
Олон улсын соёлд суралцах
27.
Даяаршлын эрсдэлтэй талыг сонгоно уу
a)
Бусад соёлын үнэлэмж нэвтрэхээс зайлсхийх
b)
Соёлын ойртон нягтрах үйл явцыг шүүмжлэх
c)
Өөрийн соёлын зарим үнэт зүйл, амьдралын уламжлалт хэв маягаас татгалзах
d)
Үндаэсний соёлын өвөрмөц шинжээ хадгалах
e)
Үндэсний онцлогийг алдахгүй байх
28.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндэс юунд оршиж байна вэ?
a)
Байгаль, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг алдагдуулахгүй байх
b)
Ес суртахууныг дээдлэх
c)
Нийгмийн хариуцлагаа биелүүлэх
d)
Сахилгыг өндөржүүлэх
e)
Дээрх бүгд
29.
Соёлыг хуулбарлан дуурайх гэж юу вэ?
a)
Ихэвчлэн тухайн цаг үеийн хүчирхэг гүрнүүдийн зүгээс бага буурай улс оронд хандсан үйлдэл юм.
b)
Бүтээсэн бүхнийг устгаж, хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдуулэх үйл явц.
c)
Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн.
d)
Илүү еренхий ойлголт бөгөөд улс үндэстэн, угсаатны соёл харилцан үйлчлэлцэх хэлбэрүүд
30.
Даяаршлын үеийн үндсэн бодлого юу вэ?
a)
Нэг дэлхий нэг улс
b)
Нэг дэлхий нэг хэл соёл
c)
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
d)
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
e)
Дээрх бүгд
31.
Компьютер, технологи, цахим сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмжийг юу гэх вэ?
a)
Соёлын орон зай
b)
Кибер орон зай
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын үйлдвэрлэл
32.
Судлаачид соёлын ойртон нягтрах үйл явцыг шүүмжлэх байр суурь давамгайлж байна. Үүний илрэлийг олно уу.
a)
Үндэсний үзэл
b)
Орчин үеийн шашны мөргөлдөөн
c)
Бүс нутгийн шинжтэй хөдөлгөөн
d)
Бүс нутгийн шинжтэй тэмцэл
e)
Дээрх бүгд
33.
Ямар хөтөлбөрт хувь хүний чадавхийг дээшлүүлэхийг онцлон тэмдэглэсэн бэ?
a)
Мянганы хөгжлийн зорилт
b)
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
c)
Сирусын бортого
d)
Магна Харти
e)
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
34.
Судлаачид соёлын ойртон нягтрах үйл явцыг шүүмжлэх байр суурь давамгайлж байна. Уг үзэгдэл ямар улс орнуудад зонхилох шинжтэй байгаа вэ?
a)
Ази
b)
Африк
c)
Латин америк
d)
Европ
e)
Португали
35.
Соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдээс сонгоно уу
a)
Соёлыг хуулбарлан дуурайх
b)
Соёлын солилцоо
c)
Соёлын тулгалт
d)
Соёлын даяаршил
e)
Соёлын орон зай
36.
Соёлын орон зай өргөжихөд аль нь чухал үүрэгтэй вэ?
a)
Нийгмийн өөрчлөлт
b)
Хүмүүсийн ухамсар
c)
Соёлын үзэгдэл
d)
Соёлын харилцаа
e)
Нийгмийн харилцаа
37.
Экосистем нь соёл иргэншлээ агуулдаг гэдэг утгаар нь өнөөгийн соёл иргэншил ба байгаль орчныг бүхэлд нь юу гэж нэрлэж байна вэ?
a)
Ногоон соёл иргэншил
b)
Ногоон дэлхий
c)
Эко дэлхий
d)
Эко иргэншил
e)
Дээрх бүгд
38.
Манай улсын судлаачид "Соёлын ижилсэл" "Соёлын өөрийншил" "Соёлын өвөр төрх" гэх мэтээр ямар ойлголтыг нэрлэж байгаа вэ?
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын аялал жуулчлал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын орон зай
e)
Соёлын адилсал
39.
Соёлын тулгалт гэж юу вэ?
a)
Ихэвчлэн тухайн цаг үеийн хүчирхэг гүрнүүдийн зүгээс бага буурай улс оронд хандсан үйлдэл юм.
b)
Бүтээсэн бүхнийг устгаж, хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц.
c)
Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн
d)
Өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн.
e)
Илүү еренхий ойлголт бөгөөд улс үндэстэн, угсаатны соёл харилцан үйлчлэлцэх хэлбэрүүд.
40.
Монгол улс хэдэн онд дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон бэ?
a)
2000 он
b)
2005 он
c)
2010 он
d)
2015 он
e)
2019 он
41.
....төрсөн нутаг биш, соёлын дурсгалт зүйлс биш, харин улс ундэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж юм. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу.
a)
Соёлын орон зай
b)
Кибер орон зай
c)
Соёлын үйлдвэрлэл
d)
Соёлын даяаршил
42.
1930-1940-өөд оны үед манай улс уламжлалт шашин, соёл, үндэсний бичиг үсэг зэргээ орхиход хүргэсэн. Энэ нь нийгмийн ямар ойлголтод хамаарах вэ?
a)
Соёлын солилцоо
b)
Соёлыг хуулбарлан дуурайх
c)
Соёлын тулгалт
d)
Тогтвортой хөгжил
e)
Дээрх бүгд буруу
43.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хамаарах өгөгдлийг сонгоно уу
a)
Нийгэм, соёл
b)
Байгал орчин
c)
Эдийн засаг
d)
Цөлжилт
e)
Агаарын бохирдол
44.
Манайд 1989 оны байдлаар 418 номын сан байсан бол, 2007 оны байдлаар 278 болж 33.5 хувиар бурсан үзүүлэлт гарчээ. Номын сангийн уншигчдын тоо 1989 онд 6431 байсан бол, 2012 оны байдлаар 2233 болж 65.3 хувиар буурчээ. Уг нөхцөл байдал ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?
a)
Даяаршил
b)
Глобалчлал
c)
Мэдээллийн олон шинэ сувгууд гарч ирсэн
d)
Чөлөөт цагаа өнгөрүүлэх бусад боломж нэмэгдсэн
45.
Гэрийн тоонон дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг нь угтаа тооныг гэрийн толгой тэргүүн буюу хүний тэргүүнээр төсөөлөн бэлгэддэгтэй нь холбоотой. Энэ нь ямар ойлголттой холбоотой вэ?
a)
Соёлын орон зай
b)
Кибер орон зай
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын үйлдвэрлэл
46.
Гар утасны цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир олон улсын эрдэмтэд хэдэн нас хүртэлх хүүхдэд хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байгаа вэ?
a)
10 нас
b)
12 нас
c)
14 нас
d)
15 нас
e)
16 нас
47.
Соёлын орон зайн дүр төрх өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлсийг сонгоно уу
a)
Хувцасны загвар
b)
Техникийн дэвшил
c)
Шинэ барааны сурталчилгаа
d)
Хотын өнгө үзэмж
e)
Дээрх бүгд
48.
Дэлхийн соёлын орон зайд соёл хоорондын харилцан ойлголцлыг нэвтрүүлэх арга замыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Цахим оршихуй
b)
Глобал
c)
Даяаршил
d)
Цахим ертөнц
e)
Олон улсын соёл
49.
Соёлын адилслын тухай ойлголт хэдэн оноос нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлсэн бэ?
a)
1960 оны | хагас
b)
1970 оны Il хагас
c)
1980 оны I хагас
d)
1980 оны II хагас
e)
1990 оноос
50.
Кибер орон зайн онцлогоос илүүц зүйлийг олно уу.
a)
Хиний танин мэдэхүйн, бүтээхүйн болон харилцааны бололцоог бүх талаар өргөжүүлэн тэлж байна.
b)
Дэлхийн соёлд цэрэг арми, эдийн засаг, улс төрийн хориг, гааль, татвар, хяналт шалгалтаас үл хамааран чөлөөт бүсийг бий болгож байна.
c)
Хувь Хүний танилын хүрээг өргөжүүлэн тэлж байна.
d)
Эдийн засаг болон улс төрийн шийдэл гаргах бололцоог бий болгож хязгаарлах.
e)
Мэдээллийн эх сурвалжийн төлөөх тэмцэл, түүнийг хүлээн авах явдыг хязгаарлах
51.
Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай" тогтоол гарч сургууль цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарласан тогтоол хэдэн оны хэдэн сараас хэрэгжиж эхэлсэн бэ?
a)
2017.12.13
b)
2018.10.01
c)
2018.01.15
d)
2019.02.05
e)
2019.03.05
52.
Соёл бүрд, өөрийн гэсэн үнэт зүйл (хэл, зан үйл, ёс заншил гэх мэт) байдаг гэж үзвэл энэхүү үнэт чанараа хадгалах чадварыг юу гэх вэ
a)
Соёлын орон зай
b)
Соёлын адилсал
c)
Кибер орон зай
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын тээгч
53.
Даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найдвартай тээгчид бол...гэдгийг судлаачид тэмдэглэжээ.
a)
Үндэстэн
b)
Угсаатан
c)
Аймаг
d)
Ястан
e)
Овог
54.
Судлаачид даяаршлын сөрөг хандлагыг хэрхэн тайлбарладаг вэ?
a)
Тухайн угсаатны бүлгийн гишүүдийг нэгтгэж, тэр хэмжээгээрээ бусад угсаатны бүлгээс ялгарах үндэс суурь болдог.
b)
Даяаршил нь төрт улсын тусгаар тогтнолыг хадгалагч арга харэгслийн хүрээг өргөжүүлэхэд хүргэдэг.
c)
Будын соёл хүмүүст харилцан адилгүй төсөөлөгдөх боломжтой.
d)
Дээрх бүгд
55.
Хүн өсөж торнисон соёлынхоо ... байдаг
a)
Бүтээгч
b)
Дамжуулагч
c)
Өвлуулэгч
d)
Тээгч
e)
Хамгаалагч
56.
Хүн эхлээд өөрийн соёлыг өөрт нь өгөгдсөн зүйл мэтээр ойлгодог, гагцхүү өөр соёлын төлөөлөлтэй уулзах үед, соёлын харилцааны үр дүнд, харьцуулалтын үр дүнд өөрийн соёлын онцлогийг мэдэрч, бас өөрсдийнхөөс нь өөр амьдралын хэв маяг, үзэл төсөөлөл, үнэлэмж, зан төлөвийн хэм хэмжээ байдаг гэдгийг ойлгодог. Энэ байдлыг соёл судлалд ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын аялал жуулчлал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын орон зай
e)
Соёлын адилсал
57.
Судлаачид Соёлын дархлаа алдагдахад хүрч буй хүчин зүйлсийг хэрхэн тайлбарласан бэ?
a)
Залуусын соёлын хурээ
b)
Телевизийн нэвтрүүлэг
c)
Цахим сүлжээ буюу цахим орчны хэрэглээ
d)
Хэлний соёлын хүрээ
e)
Дээрх бүгд
58.
Хүний эрх гэж юу вэ?
a)
Хүн бүрт олгогдсон адил тэгш боломжийг хэлнэ.
b)
Хүн бүрийг ижил тэнцүү үнэлэх үнэлэмжийг хэлнэ.
c)
Хүн бүрийн сонголтыг эрхэмлэх үйл явцыг хэлнэ.
d)
Хүн бүр бусдын эрхийг хүндлэн өөрийн үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж, түүний баталгааг хэлнэ.
59.
Эрх чөлөө гэж юу вэ?
a)
Хүн бүрт олгогдсон адил тэгш боломжийг хэлнэ.
b)
Хүн бүрийг ижил тэнцүү үнэлэх үнэлэмжийг хэлнэ.
c)
Хүн бүрийн сонголтыг эрхэмлэх үйл явцыг хэлнэ.
d)
Хүн бүр бусдын эрхийг хүндлэн өөрийн үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж, түүний баталгааг хэлнэ.
60.
Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх гэж хэн хэлсэн бэ?
a)
Жон Локк
b)
Дж. Кэмпбелл
c)
Э.Фромм
d)
Ж. Отгонбаяр
e)
Б. Баатархүү
61.
2004 оны НҮБ-ын Хүний хөгжлийн илтгэлд Соёлын эрх чөлөөг хэрхэн тодорхойлсон бэ?
a)
Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх эрх.
b)
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувь чанараа хөгжүүлэх, хэн байх, хэрхэн аж төрөх вэ? гэдгээ сонгох чадвар.
c)
Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдаж байх эрх
d)
Бүгд зөв
62.
“Хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн" гэж хэн хэлсэн бэ?
a)
Жон Локк
b)
Дж. Кэмпбелл
c)
Э.Фромм
d)
Ж.Отгонбаяр
e)
Б. Баатархүү
63.
Соёлын эрх чөлөөний асуудалд хамаарахгүй өгөгдлийг сонгоно уу.
a)
Соёлын, угсаатны, арьсны, бэлгийн чиг баримжааны, шашны, оюун санааны ялгаатай байдлыг үнэлэх.
b)
Нийгмийн бүлгүүдийн харилцан адилгүй санаа бодлыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах
c)
Хувийн онцлогоос хамааран нээлттэй байж чадахгүй байгаа хүмүүст манлайлах боломжийг олгох, дэмжих.
d)
Амьдралын хэв маягийг тулгахгүй байх.
e)
Бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байх.
64.
Соёлын эрх чөлөөний суурь зарчим аль нь вэ?
a)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх. Хувь хүн болон бүлгийн аж төрөх хэв маягаа сонгох нөхцөл, боломжийг хязгаарлаж, нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох.
b)
Улажлалт ёс заншлыг байгаагаар нь мухар сохроор ёсчлон дагах биш, харин хувь хүний сонголт хийх бололцоог өргөжүүлэх.
c)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг оролцуулан бүх соёлыг ижил тэгш үнэлж, хүндэтгэх.
d)
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах. Хүмүүсийг соёлын өвөрмөц хэв шинжээс нь болж нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох боломжийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хавчих.
65.
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага аль нь вэ?
a)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх. Хувь хүн болон бүлгийн аж төрөх хэв маягаа сонгох нөхцөл, боломжийг хязгаарлаж, нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох.
b)
Улажлалт ёс заншлыг байгаагаар нь мухар сохроор ёсчлон дагах биш, харин хувь хүний сонголт хийх бололцоог өргөжүүлэх.
c)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг оролцуулан бүх соёлыг ижил тэгш үнэлж, хүндэтгэх.
d)
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах. Хүмүүсийг соёлын өвөрмөц хэв шинжээс нь болж нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох боломжийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хавчих.
66.
"Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гэхэд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал, эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална гэж хэн хэлсэн бэ?
a)
Жон Локк
b)
Э. Фромм
c)
Дж. Кэмпбелл
d)
Ж.Отгонбаяр
e)
Б.Баатархүү
67.
Соёлын эрх чөлөөг үгүйсгэхэд үүсэх үр дагаврыг сонгоно уу.
a)
Хүмүүсийн бололцоог хязгаарлах
b)
Амьдралыг явцууруулах
c)
Соёлын харилцаанаас хөндийрүүлэх
d)
Дээрх бүгд
68.
"Соёлын шок" хэмээх ойлголтыг хэдэн онд, хэн гэдэг эрдэмтан хэрэглэж эхлэх болсон бэ?
a)
1867 онд К.Маркс
b)
1945 онд У Черчилль
c)
1920 онд М.Вебер
d)
1954 онд К.Оберг
e)
2011 онд Пан Ги Мүүн
69.
“Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураар амьдардаг” байсны хувьд тэдэнд ямар зан төрх ихээр ажиглагдаж байна хэмээсэн бэ?
a)
Дэг журамд орох дургүй
b)
Өөрийгөө хүндэтгэдэг
c)
Биеэ тоосон
d)
Цагийн мэдрэмж муутай
e)
Дээрх бүгд
70.
Соёлын шок хэмээх нэр томьёог монголоор хэрхэн орчуулах вэ?
a)
Соёлын олон янз байдал
b)
Соёлын нэвчилт
c)
Сөрөг соёл
d)
Соёлын цочирдол
e)
Дээрх бүгд
71.
Соёлын гол зорилгыг тодорхойлно уу
a)
Хувь хүнийг хүмүүнлэг, бүтээлч болгон хөгжүүлэх
b)
Бие хүнийг хүмүүнлэг, энэрэнгүй болгон хөгжүүлэх
c)
Угсаатны соёлыг дэмжих
d)
Үндэсний соёлыг дэмжих
72.
Соёлын цочирдолд орохгүй байхын тулд хувь хүнээс бус нийгмээс хамаарах хүчин зүйлсийг сонгоно уу.
a)
Эх орон ба зорчих орны соёлын ялгаа
b)
Эх орон ба зорчих орны харилцаа таатай эсэх
c)
Эх орон ба зорчих орны хоорондын түүхэн уламжлалт харилцаа
73.
"Б" төрийн тусгай албан хаагч тул томилолтоор 5 жил хөдөө орон нутаг ажиллахаар болов. Энэ тохиолдолд?
a)
Соёлын цочирдолд оров
b)
Орон нутгийн шилжилт хөдөлгөөн түүнд нөлөөлөхгүй
c)
Насанд хүрэгчдийн сэтгэл зүйн онцлогт соёлын шок гэж бий
d)
Түр зуурын хямрал
74.
Харь орны соёл, зан үйлийн онцлогт дасан зохицох явцад гардаг хүндрэл
a)
Хоол, ундны соёл
b)
Арьс өнгөний үзэл
c)
Соёлын шок
d)
Хүйсийн ялгарал
e)
Шашин шүтлэг
75.
Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Сөрөг соёл
b)
Соёлын дасан зохицох үйл явц
c)
Соёлын цочирдол
d)
Соёлын шок
76.
1989 онд Мери Месенжер Девиэс "Зурагт хүүхдэд сайн зүйл үү" гэдэг номондоо юуны тухай судалсан бэ?
a)
Зурагтаар үзүүлдэг балмад явдлууд хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг анхааран судалсан.
b)
Зурагтын нэвтрүүлэг хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгож байна.
c)
Зурагтын нэвтрүүлэг хүүхдэд сурах арга барил эзэмшүүлдэг.
d)
Дээрх бүгд зөв
77.
Соёлын цочирдлыг ихээр мэдрэх үйл явц аль нь вэ?
a)
Эдийн засгийн хүндрэлтй байдал ихээр нөлөөлнө
b)
Эх орон ба зорчсон орны соёлын ялгаа нь их байх тусам
c)
Соёлын ялгааг хүлээн зөвшөөрөхгүй байх үед
d)
Сэтгэл зүйн онцлог буюу хувь хүнтэй холбоотой асуудал
e)
Нийгмийн харилцаанд орохгүй байх үед
78.
Соёлын цочирдол хэдэн удаа давтагдах вэ?
a)
Нэг удаа
b)
Нэг удаа биш
c)
Хэд хэдэн удаа
d)
1 эсвэл 2 удаа
e)
Насан туршдаа
79.
Соёлын цочирдолд орохгүй байхын тулд хувь хүнээс хамаарах хүчин зүйлсээс илүүцийг сонгоно уу
a)
Эх орон, зорчих орны харилцаа таатай эсэх
b)
Олон талын мэдлэгтэй байх
c)
Бусадтай ойлголцож чаддаг байх
d)
Хүлээцтэй
e)
Тэвчээртэй
80.
Аль болох бага цочирдол мэдрэхийн тулд яах ёстой вэ?
a)
Шинэ соёл, үндэстэн, угсаатны онцлогийн талаарх мэдлэг хуримтлуулах
b)
Мэдээлэл цуглуулах
c)
Хүмүүсийн харилцааны онцлогийг судлах
d)
Холбогдох ном, сэтгүүл авч явах
e)
Дээрх бүгд
81.
Харийн соёлд дасан зохицох үйл явцыг удаашруулдаг хүчин зүйлийг сонгоно уу.
a)
Төрөлх соёлд хатуу чанга дэг ёс байх
b)
Хувь хүнээс шалтгаалах дасан зохицох чадвар
c)
Хувь хүнээс шалтгаалах харилцааны ур чадвар
d)
Нийгмийн хүчин зүйл буюу 2 орны хоорондын харилцаа
e)
Дээрх бүгд
82.
"Б"-ийн эцэг эх нь хотод томилогдож ажиллах үед, шинэ сургуульд сурч, шинэ найз нөхөдтэй болжээ. Эхний 3 сар түүний хувьд маш их хүндрэлтэй санагдлаа. Энэ тохиолдолд?
a)
Соёлын цочирдолд оров
b)
Өсвер насны сэтгэл зүйн онцлог
c)
Бүх насны хүмүүст тулгардаг асуудал
d)
Орон нутгийн шилжилт хөдөлгөөн
e)
Түр зуурын хямрал
83.
Соёлын цочирдлын илрэх шинж тэмдгийг сонгоно уу.
a)
Бүгд
b)
Бухимдах
c)
Хэт их шүүмжлэх
d)
Гомдоллох
e)
Өөртөө итгэх итгэл алдрах
84.
Соёлын дасан зохицох зам гэж юуг хэлэх вэ?
a)
Гадны соёлыг хүлээн авах
b)
Гадны соёлд хүндэтгэлтэй хандах
c)
Сөрөг соёл үүсгэхгүй байх
d)
Соёлын цочирдлыг даван туулах үйл явц
e)
Бүгд
85.
Соёлым эрх чөлөөний суурь зарчим гэж юу вэ?
a)
Соёлын ялгаатай байдлыг ойлгох
b)
Хүлцэн тэвчих, хүндэтгэн хүний ёсоор хамтран амьдрах, харилцах ойлголцохыг эрмэлзэх
c)
Соёлыг нэгтгэх
86.
Зарим судлаачид, харийн соёлд дасан зохицох хэдэн үе шат байдаг гэж үзсэн бэ?
a)
3 үе шат
b)
5 үе шат
c)
7 үе шат
d)
9 үе шат
e)
11 үе шат
87.
Зарим судлаачдын үзэж байгаагаар соёлын цочирдлыг зөвхөн харь соёлд биш, бас ....нөлөөллөөр үүсч болохыг тайлбарласан. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу.
a)
Дээрх бүгд зөв
b)
Байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл (хар салхи, цунами, газар хөдлөх гэх мэт
c)
Терроризм
d)
Улс орнуудын хоорондын зэвсэгт мөргөлдөөн
e)
Санхүүгийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг амсах үед
88.
1960-аад оны сүүлч, 70-аад оны эхээр америк хүмүүс бараг орой болгон зурагтын мэдээгээр биет аллагын үйлдлийг үзэх болжоэ. Тэдэнд Вьетнамын дайныг өмнөх ямар ч дайныг үзүүлээгүй аргаар харуулжээ. Америкчууд иргэд ба цэргүүдийн зовлонг үзээд мэдрэмтгий болж энэ жигшил зэвүүцэл нь америкийн цэргийг татаж авахад хүргэсэн нийтийн эсэргүүцэл өрнөхөд тусалжээ. Энэ нь Мери Месенжер Девиэсийн судалгааны аль төрөлд хамаарах жишээ вэ?
a)
Цочирдол
b)
Цагаатгал
c)
Мэдрэмжгүй болох
89.
Ямар нэртэй тоглоомоор туршилт хийхэд мэдрэмжгүй болох нөлөөг нотолсон бэ?
a)
BOZO
b)
CANDY
c)
PUBG
d)
DRAGON MAP
e)
TETRIS
90.
Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд гарсан өөрчлөлтөөс илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Үг хэлэх, чөлөөтэй ярих, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө
b)
Үндэсний чөлөөт хэвлэл бүрэлдэн бий болох эрх
c)
Авьяас билгээ дайчлан, бүтээн туурвих эрх чөлөө
d)
Сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө
e)
Социалист орнуудын хүрээнд аялах, зорчих
91.
"С" Америкт суралцахаар явжээ. Түүнд найз нөхөд байхгүй мэт санагдах болжээ. Эна нь харь соёлд дасан зохицох аль үе шат вэ?
a)
F шат
b)
A шат
c)
B шат
d)
C шат
e)
D шат
92.
"Ц" 3 сар болоход шинэ газар түүнд таалагдаж эхэлжээ. Энэ нь харь соёлд дасан зохицох аль үе шат вэ?
a)
A шат
b)
B шат
c)
C шат
d)
D шат
e)
E шат
93.
"М" Америк хүмүүсийн амьдралын хэв маягийг ойлгож, хүмүүстэй харилцаа тогтоожээ. Энэ нь харь соёлд дасан зохицох аль үе шат вэ?
a)
G шат
b)
А шат
c)
B шат
d)
C шат
e)
D шат
94.
“Б”-д эхний 1 сар хоол хүнс нь тохирохгүй, бухимдаж эхлэв. Энэ нь харь соёлд дасан зохицох аль үе шат вэ?
a)
B шат
b)
A шат
c)
C шат
d)
D шат
e)
E шат
95.
Манай улсад соёлын даяаршил хэрхэн илэрч харагдаж байгааг харах хамгийн тод жишээ аль нь вэ?
a)
Хэл
b)
Ёс заншил, итгэл унэмшил
c)
Урлаг
d)
Шашин шүтлэг
e)
Бүгд
96.
Аялал жуучлалын салбарын нийт орлого 2012 онд 286.5 сая ам доллар байхад, ДНБ-д эзлэх хувь хэмжээ хэд байсан бэ?
a)
2.3 %
b)
3.2 %
c)
3.5 %
d)
3.7 %
e)
4.0 %