wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Соёл 10

Total questions: 16

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Соёл судлал нь хэзээнээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн бэ?

a)

XIX зууны эхэн үе

b)

XIX зууны сүүл үе

c)

ХХ зууны сүүл үе

d)

ХХ зууны эхэн үе

e)

ХХI зууны эхэн үе

2.

"Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс,тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаасан цогц ойлголтыг соёл гэдэг"нь аль эрдэмтний тодорхойлолт вэ?

a)

А.Гидденс

b)

Р.Бенедикт

c)

Э.Тайлор

d)

Э.Кассирер

e)

С.Дулам

3.

.........хуулинд монгол хэл,бичиг үсгээ хамгаалах,хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн,хуулийн этгээдэд 4 жил тутамд "Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно"гэж заажээ.

a)

2008 он,Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль

b)

2001 он,Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

c)

2008 он,Монгол улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө зарцуулах тухай

d)

2015 он,Монгол хэлний тухай

e)

2014 он,Номын сангийн тухай

4.

"Үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ,түвшин"дараах ойлголтын аль вэ?

a)

Үнэлэмж

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт зүйл

e)

Соёл

5.

"Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс".Энэ нь соёлын аль чиг үүрэг вэ?

a)

Бэлгэдлийн чиг үүрэг

b)

Үнэлэмж ,хэм хэмжээний чиг үүрэг

c)

Нэгтгэн зохицуулах чиг үүрэг

d)

Үйл ажиллагааны чиг үүрэг

e)

Дээрх бүгд

6.

Түүх,соёл,амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл,нэгэн угсаа гаралтай хүмүүсийг юу гэх вэ?

a)

Угсаатан

b)

Аймаг

c)

Ястан

d)

Овог

e)

Үндэстэн

7.

Социализмын үеийн монголчуудын соёл аль нь вэ?

a)

Сонгодог соёл

b)

Сөрөг соёл

c)

Нэг хэв загварын соёл

d)

Олон хэв загварын соёл

e)

Өрнийн соёл

8.

Жорж Мёрдокийн үзсэнээр соёлын түгээмэл шинж хэд байгаа вэ?

a)

Соёлын 50 гаруй түгээмэл шинж

b)

Соёлын 72 түгээмэл шинж

c)

Соёлын 1000 гаруй түгээмэл шинж

d)

Соёлын 15 түгээмэл шинж

e)

Соёлын 60 гаруй түгээмэл шинж

9.

Угсаатны хамгийн бага нэгж нь юу вэ?

a)

A.Аймаг

b)

B.Ястан

c)

C.Овог

d)

D.Үндэстэн

e)

A ба B

10.

Хэлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Төрөлх ба олдмол

b)

Угсаатны хэл ба олон улсын хэл

c)

Улс үндэстний хэл ба олон улсын хэл

d)

Харь хэл ба үндэсний хэл

e)

Төрөлх хэл ба зохиомол хэл

11.

Уран шувуу модны хөвөнцөр,малын хялгас зэргийг цуглуулаад үүрээ барьдаг ажээ.Энэ нь соёл мөн үү.

a)

Уран гоё хийцтэй учир соёл мөн

b)

Шувууны үүр нь өөрөө материаллаг соёл мөн

c)

Бүх амьтдад соёл байдаг болохоор соёл мөн.

d)

Уран шувуу үүрээ улам сайжруулж,тайлбарлаж чадахгүй учраас соёл биш

e)

Уран шувуу л амьтдаас ганцаараа соёлтой амьтан

12.

Соёл гэдэг нь латин хэлний culture \colere\ гэх ............,.......... гэсэн утга илэрхийлдэг.

a)

Соёолуулан боловсруулах,хөрс боловсруулах

b)

Харилцаа,чадвар

c)

Уламжлал,даяаршил

d)

Хүндэтгэл,хариуцлага

e)

Эзэмшигч,хэрэглэгч

13.

Дараах өгөгдлүүдээс соёлын онцлог шинжид хамаарах өгөгдлийг олно уу.

a)

Соёл бүтээх болон эзэмших явдал бол ямар нэг ид шидийн хүчний илрэл биш

b)

Хүмүүс хамтын амьдралынхаа явцад тодорхой хэрэгцээний дагуу бүтээдэг

c)

Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм.

d)

Хүн бол соёлын бүтээгдэхүүн

e)

Дээрх бүгд

14.

"Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг,итгэл үнэмшил,урлаг,ёс суртахуун,хууль,зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм"гэж соёлын анхны тодорхойлолтыг гаргасан эрдэмтэн хэн бэ?

a)

Эдуард Тайлор

b)

А.Гидденс

c)

Р.Бенедикт

d)

Эрнст Кассирер

e)

В.Занден

15.

"Ард аюушийн хөшөө бол Монголын ард түмний эх оронч байдлын илэрхийлэл болдог "Энэ нь соёлыг бүрдүүлэгч аль элементэд хамаарах вэ?

a)

Хэл

b)

Үнэлэмж

c)

Бэлгэ тэмдэг

d)

Хэм хэмжээ

e)

Мэдлэг

16.

Цэгийн оронд тохирох хариултыг бичнэ үү. ...........нь тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл юм .

a)

Төрөлх хэл

b)

Техникийн хэл

c)

Зохиомол хэл

d)

Философийн хэл

e)

Шинжлэх ухааны хэл