WorksheetsЭЕШийн тест
Total questions: 2
Worksheet time: 60secs
Хувилбар -A
Нацагдоржийн зохиолд “... цагийн зүү заг жиг.”, “Хажуугийн хүний хөлс чим чим дусална.” “Нимгэн цагаан цаасыг ярс ярс дэлгэн, ..., “...жирс жирс зурна.”, “Ертөнцийн манан пур пураар үүсэх.” “Хайрын зул ноцон ноцон алдах”, “...өндөр уулыг цагаан цасан хучаад, өнөө цагийн хүйтэн тас няс хийж, орой дээр олон одон жирэв журав гилтгэнэнэ.” г.м. сонин сонин дүрслэх болон дуу чимээний хоршоо үгсийг ёстой нэг онож хэрэглэсэн байдаг. Ялангуяа “жирэв журав”, “жирэв жарав” гэдэг хоршоо Нацагдоржийн хэд хэдэн зохиолд тохиолдоно. Ер тэгээд л бодоход, орой дээр од эрхсийн гялалзах хийгээд, орчилт ертөнцийн байдал дүрийг зохиолчид их л сониноор ойлгож, метафор сэтгэлгээний талаасаа өөр өөрийнхөөрөө дүрсэлж иржээ. Тухайлбал, “Одод гялалзана.”, “Одод орчино.”, “Одод анивчина.”, “Одод жирэв журав хийнэ.” г.м.-ээр өөр өөрөөр дүрсэлж ирж. Харин Нацагдорж, орчилт ертөнцийн тэр байдлыг хүмүүний явдал, сэтгэлийн ертөнц, хасын өнгө чанартай нөхцөлдүүлэн “жирэв журав гилтгэнэнэ...” гэж хэлсэн нь давтагдашгүй, найруулгыг илүү дүрслэг сайхан болгосон.
1. 1. Энэхүү эхэд зохиогчийн хэлэх гэсэн гол санаа аль нь вэ? Энэхүү эхэд зохиогчийн хэлэх гэсэн гол санаа аль нь вэ?
А. Нацагдорж, орчилт ертөнцийн тэр байдлыг хүмүүний явдал, сэтгэлийн ертөнц, хасын өнгө чанартай нөхцөлдүүлэн “жирэв журав гилтгэнэнэ...” гэж хэлсэн нь давтагдашгүй, найруулгыг илүү дүрслэг сайхан болгосон.
Б. Ер, тэгээд л бодоход, орой дээр од эрхсийн гялалзах хийгээд, орчилт ертөнцийн байдал дүрийг зохиолчид их л сониноор ойлгож, метафор сэтгэлгээний талаасаа өөр өөрийнхөөрөө дүрсэлж иржээ.
В. “... цагийн зүү заг жиг.”, “Хажуугийн хүний хөлс чим чим дусална.”, “Нимгэн цагаан цаасыг ярс ярс дэлгэн, ..., “...жирс жирс зурна.”,
Г. “Одод гялалзана.”, “Одод орчино.”, “Одод анивчина.”, “Одод жирэв журав хийнэ.” г.м.-ээр өөр өөрөөр дүрсэлж ирж.
2. Энэхүү эх нь дараах бүтэцтэй байна
А. Зөвхөн зохиогчийн үзэл бодлоос бүрджээ
Б. Баримт үзэл бодлыг хослуулжээ
В. Цэвэр уран сэтгэмжээс бүрджээ
