Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

8 соёл бататгал

Total questions: 22

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

Хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

a)

Албан ба хууль дүрэм

b)

Зан заншил ба шударга ёс

c)

Сайн ба муу

d)

Албан ба албан бус

2.

Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль аль хэм хэмжээнд хамаарах вэ?

a)

Албан хэм хэмжээ

b)

Албан бус хэм хэмжээ

c)

Зан заншлын хэм хэмжээ    

d)

Ёс суртахууны хэм хэмжээ

3.

Дараах бодомжийн аль нь зөв бэ?

a)

Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэггүй.

b)

Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэг.

c)

  Зан заншил нь албан хэм хэмжээ юм.

d)

Зан заншил нь хууль дүрэм юм.

4.

Албан хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

a)

Тогтоол

b)

Ёс заншил     

c)

Ёс суртахуун

d)

Уламжлал

5.

Соёлын хожимдлын жишээ аль нь вэ?

a)

Уул овоогоо тахих

b)

Нутаг усаа хайрлан хамгаалах       

c)

Байгал орчныг бохирдуулах

d)

Ёс заншлаа сахих

6.

Соёлын нэвчилтийн жишээнд аль нь хамаарахгүй вэ?

a)

Төрсөн өдрийн баяр

b)

Шинэ жилийн баяр

c)

Эрийн гурван наадам

d)

Буддын шашин

7.

Соёлыг бүтээгч болон тээгчээс нь шалтгаалж хэрхэн ангилдаг вэ?

a)

Ардын, нийтийн, сонгодог

b)

Хувь хүний, бүлэг байгууллагын, орон нутгийн, улс үндэстний, хүн төрөлхтний соёл

c)

Нэг хэв загварын ба олон хэв загварын

d)

Анхдагч ба хоёрдогч

8.

Тухайн нийгмийг бусад нийгмээс ялгах шинж, тухайн нийгмийн хөгжлийнх нь үндэс төдийгүй хүмүүс хойч үедээ өвлүүлдэг үнэт зүйл юу вэ?

a)

Хэл

b)

Хэм хэмжээ

c)

Зан заншил

d)

Соёл

9.

Тухайн нутгийн зон олны хөгжлийн үндэс болж буй, эрт эдүгээд эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн хөгжүүлсээр ирсэн бүхий л үнэт зүйлсийг .......................... гэнэ.

a)

Орон нутгийн соёл

b)

Үндэстний соёл        

c)

Соёл 

d)

Өв уламжлал

10.

Эртний болон одоо үеийнхний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс, тэдгээртэй харьцах зан үйл, арга ухааныг ............... гэнэ.

a)

Орон нутгийн соёл           

b)

Соёлын үнэт зүйлс        

c)

Ёс заншил          

d)

Биет бус соёл

11.

Тухайн орон нутгийн ард түмний амьдралын хэв маяг, өв соёлтой газар дээр нь танилцдаг соёлын харилцааны онцгой хэлбэр аль нь вэ?

a)

Музей 

b)

Аялал жуучлал

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Сошиал орчин

12.

2012 оны байдлаар ЮНЕСКО-гийн дэлхийн өвд манай улсын гурван газрыг бүртгэжээ. Илүүц нь аль вэ?

a)

Увс нуурын ай сав газар           

b)

Орхоны хөндийн соёлын дурсгалт газар

c)

Монгол Алтайн хадны сүг зураг      

d)

Булган уул

13.

Биетээр оршин байх боломжгүй, зөвхөн хүний оюун санаагаар дамжин өвлөгддөг зүйлсийг багтаадаг ойлголт аль нь вэ?

a)

Биет соёл             

b)

Биет бус соёл         

c)

Соёлын өв            

d)

Соёлын үнэт зүйл

14.

Нутгийнхаа өвөрмөц онцлогийг илтгэсэн жуулчдад зориулсан гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг бий болгох нь дараах ойлголтуудын аль нь вэ?

a)

Орон нутгийн соёлыг улс үндэстний хэмжээнд сурталчлан таниулах

b)

Орон нутгийнхаа соёлыг хайрлан хамгаалах

c)

  Орон нутгийн соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах

d)

Аялал жуулчлал нь соёлын харилцааны онцгой хэлбэр

15.

  ....................... нийгмийн бүх гишүүдийн даган мөрддөг эрхэм чанар, хэм хэмжээг илэрхийлж байдаг.

a)

Соёл

b)

Биет бус соёл

c)

Биет соёл

d)

Зан заншил

16.

  Өдөр тутмын аж төрөхүйд баримталдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил, уламжлал тэргүүтнийг бүхэлд нь хүмүүсийн харилцаа, нийгмийн дэг журмыг зохицуулж байдаг зүйлийг ................ гэнэ.

a)

Албан хэм хэмжээ

b)

Хэм хэмжээ

c)

Зан заншил

d)

Ёс суртахуун

17.

Буруу, зөв гэж хатуу үнэлэгддэггүй, тухайлбал, үсээ самнах, хувцсаа тохируулж өмсөх, бусдын амар мэндийг асуух гэх мэт амьдралд байнга давтагддаг мөрдлөгөөнүүдийг хэрхэн нэрлэх вэ?

a)

Албан хэм хэмжээ             

b)

Хэм хэмжээ               

c)

Зан заншил            

d)

Ёс суртахуун

18.

  ......................................... нь худал хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх, үүрэг хариуцлагаа эрхэмлэдэг байх гэх мэт хүний зан араншин, авир үйлдлийг зохицуулдаг. Нөгөө талаас, эрх зүй, эдийн засаг, улс төр зэрэг бусад хэм хэмжээний үндэс, суурь болдог.

a)

Албан хэм хэмжээ            

b)

Хэм хэмжээ               

c)

Зан заншил            

d)

Ёс суртахуун

19.

  ................................................. нь албадлага хэрэглэдэггүй, сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байдгаараа онцлогтой. Тэдгээрийг дагаж мөрдүүлэх сахиулах хүч нь олон түмний сайшаах, буруутгах, дургүйцэх, цээрлэх зэрэг харилцаа юм.

a)

Албан хэм хэмжээ

b)

Хэм хэмжээ               

c)

Зан заншил            

d)

Ёс суртахуун

20.

.................... нь хөдөлгөөнгүй зүйл биш. ..................үүсч, хөгжиж бас доройтолд орж, нэг ард түмэн, улс орноос нөгөөд түгэн дэлгэрч, өнгөрсөн үеийнхнээс хойч үеийнхэнд уламжлагдан дамжиж, өөрчлөгдөж байдаг.

a)

Соёл

b)

Зан заншил            

c)

Хэм хэмжээ            

d)

Ёс суртахуун

21.

1876 онд телефон, 1903 онд агаарын тээвэр, ХХ зуунд компьютерийг бүтээсэн  нь соёлын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийн аль вэ?

a)

Шинэ бүтээл, ололт амжилт                     

b)

Соёлын харилцан нөлөөлөл, нэвчилт

c)

Байгаль орчин

22.

Соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явцыг ........................ гэдэг.

a)

Соёлын шинэчлэл         

b)

Соёлын нэвчилт            

c)

Шинэ нээлт   

d)

Соёлын өөрчлөлт