Font size
WorksheetsАмьд бие ба амьдрах орчин
Total questions: 12
Worksheet time: 9mins
Экосистемийг хамгийн сайн тодорхойлж буй өгөгдөл аль нь вэ?
A. Амьд биесийн хоорондын харилцан үйлчлэл
B. Амьгүй биесийн хоорондын харилцан үйлчлэл
C. Махан идэшт амьд биесийн хоорондын харилцан үйлчлэл
D. Амьд биес болон тэдний хүрээлэн буй орчны харилцан үйлчлэл
Экосистем дэх идэш тэжээлийн сүлжээг харуулжээ. Энэ экосистемийн бүдүүвч зурагт тусаагүй нь гишүүнийг сонгоно уу
A. Биотик хүчин зүйл ба задлагч
B. Абиотик хүчин зүйлс ба задлагч
C. Зөвхөн автотрофууд
D.Зөвхөн гетеротрофууд
Экологийн суваргын А түвшинд байх амьд биеийг сонгоно уу.
шувуу
хөхтөн
шавж
халгай
Энергийн суваргын талаарх зөв өгүүлэмжийг сонгоорой
A. Махчин амьтдын биомасс өвсөн тэжээлт амьтдынхаас ямагт их байдаг
B. Суваргын орой дээрх амьд биесд их хэмжээний энерги байна
C. Энергийн суварга дахь бүх амьд биест нарны гэрэл нэн чухал
D. Бүтээгчдээс энерги авахын тулд анхдагч болон хоёрдогч хэрэглэгч өрсөлддөг
А түвшний амьд биесийн эрчим хүчний эх үүсвэрийг сонгоорой
A. Ургамал
B. Нар
C. түвшин- B
D. түвшин- D
Идэш тэжээлийн сүлжээн дэх X амьд биесийн тухай өгүүлэмжийг сонгоорой.
A. Автотроф
B. Махчин организм
C. Задлагч
D.Паразит
Эксистем дэх энергийн урсгалд аль хүчин зүйл хамгийн их нөлөөтэй вэ?
A. Нарны гэрлийн хэмжээ ихээр буурах
B. Махчин амьтдын тоо толгой ихээр нэмэгдэх
C. Задлагчдын тоо бага зэрэг өсөх
D.Ашигт малтмалын хэмжээ буурах
Идэш тэжээлийн хэлхээний түвшин бүрт энергийн хэдэн хувь дамждаг вэ?
10%
50%
90%
100%
Идэш тэжээлийн гинжин хэлхээний хоёрдогч хэрэглэгчдэд 45кЖ энерги дамжин ирсэн бол бүтээгчдэд байх энергийн хэмжээг олоорой.
A. 45кЖ
B. 450кЖ
C. 4500кЖ
D. 45000кЖ
Идэш тэжээлийн хэлхээн дэх энергийн шилжилтийг сумаар зааж үзүүлэв. Аль хэлхээ нь тэжээлийн түвшингүүдийн хоорондох энергийн алдагдлыг зөв илэрхийлсэн бэ?
A
B
C
D
Цагаан зээр өвөл идэш тэжээлийн хомсдлоос болж тоо толгой нь эрс буурав. Дээрх өөрчлөлт чононд ямар нөлөө үзүүлэх вэ?
А. Хоол тэжээл багассан тул хавар чонын тоо толгой буурна
В. Өөр газар нутаг руу явах тул чонын тоо толгой буурна
С. Чоно үржилд орохоо болино
D. Чонын тоо толгойд өөрчлөлт гарахгүй
Нэгэн модонд холтос идэгч олон тооны шавжууд амьдрах бөгөөд тэдгээр шавжийн авгалдайгаар шувууд ирж хооллоно. Энэхүү идэш тэжээлийн хэлхээний тооны суваргыг зурж үзүүлнэ үү

