NEW
Font size
WorksheetsБайгаль шинжлэл 2024
Total questions: 18
Worksheet time: 9mins
Зурагт навчны хөндлөн огтлолыг харуулжээ.
P, Q, R, S бүтцийг тодорхойлно уу?
A
P-хлоропласт
Q-флоэм
R-баганан эд
S-ксилем
B
P-кутикул
Q-ксилем
R-хлоропласт
S-амсрын сүв
C
P-флоэм
Q-баганан эд
R-кутикул
S-амсрын эс
D
P-ксилем
Q-хлоропласт
R-флоэм
S-кутикул
График нь хоол боловсруулах замын янз бүрийн хэсгүүдэд мальтозагийн концентрацийг харуулж байна. X цэгийн концентраци өөрчлөгдөхөд юу нөлөөлдөг вэ?
a. Мальтозын шингээлт
b. Амилаза энзимийн идэвх
с. Мальтоза энзимийн идэвх
d. Мальтоза энзимийн нийлэгжүүлэлт
Хэрвээ нэг цэцгийн үр боловсрох орны амсарт түүнтэй ижил зүйлийн өөр цэцгийн дохиурын тоос буусан бол энэ цэцгийг ....................... гэнэ.
A. Солбицон тоос хүртсэн
B. Өөртөө тоос хүртсэн
C. Бэлгийн бус үржлээр үржсэн
Ургал үржлээр үржсэн
Нүүрсхүчлийн хийгээр баялаг венийн цусыг зүрхнээс уушгинд зөөвөрлөн хүргэдэг уушгины артерийн судсыг хэд дугаараар тэмдэглэсэн байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Зурагт үет хөлтний хүрээний хавчийн ангийн төлөөлөгчийг харуулав. Энэ ангийн онцлог шинжүүдийг зөв нэрлэсэн хариултыг олно уу.
A. Бие нь толгой-цээж, хэвлий гэсэн 2 хэсгээс тогтоно, 4 хос хөлтэй, далавчгүй, трахейгаар амьсгална.
B. Бие нь толгой, цээж, хэвлий гэсэн 3 хэсгээс тогтоно, 3 хос хөлтэй, далавчтай, трахейгаар амьсгална.
C. Бие нь толгой-цээж, хэвлий гэсэн 2 хэсгээс тогтоно, 4 хос хөлтэй, далавчгүй, заламгайгаар амьсгална.
D. Бие нь толгой-цээж, хэвлий гэсэн 2 хэсгээс тогтоно, 5 хос хөлтэй, далавчгүй, заламгайгаар амьсгална.
Хөвчтөний хүрээний ангийг тодорхойлох түлхүүр бичиг өгөгджээ. II дугаараар тэмдэглэгдсэн амьтны ангийг
тодорхойлно уу.
Загасны анги
Хоёр нутагтны анги
Мөлхөгчдийн анги
Сүүгээр бойжигчдын анги
Зурагт 3-төрлийн цусны судасны хөндлөн огтлолыг дүрслэн харуулжээ. Аль нь хураагуур ба хялгасан судасыг дүрсэлсэн байна вэ?
Хураагуур судас
V
Хялгасан судас
W
Хураагуур судас
W
Хялгасан судас
V
Хураагуур судас
W
Хялгасан судас
X
Хураагуур судас
X
Хялгасан судас
W
хромосомтой Хүний биеийн эс хэдэн вэ?
A. 23
B. 48
C. 24
D. 46
Бэлгийн эсүүдийн ялгааны тухай зөв өгөгдлийг олно уу.
A. Эр бэлгийн эс хөдөлгөөн багатай, өндгөн эс хурдан хөдөлгөөнтэй
B. Эр бэлгийн эс олон тооны шилбүүртэй, өндгөн эс шилбүүргүй
C. Эр бэлгийн эс толгой, сүүлтэй, өндгөн эс зууван хэлбэртэй
D. Эр бэлгийн эс цөөн тоотой, өндгөн эс олон тоотой үүсдэг
Хромосомын бүрдлийг зөв тодорхойлсон мөрийг олно уу
A
B
C
D
. Өндгөн эс аялах дарааллыг зөв дэс дараалалд оруулна уу.
I. Умай II. Үтрээ III. Умайн гуурсан хоолой IV. Өндгөвч
A. I, II, III, IV
B. I, III, IV, II
C. IV, III, II, I
D. IV, III, I, II
Хавхлагтай судас аль нь вэ?
A. Артерийн судас
B. Венийн судас
С. Тараагуур судас
D. Хялгасан судас
Зурагт дүрслэгдсэн идэш тэжээлийн хэлхээний ногоон ургамалд агуулагдах энергийн хэмжээ 10% бол анхдагч хэрэглэгч болох царцаанд очих энергийн хэмжээг тодорхойлно уу.
A. 10%
B. 9%
C. 1%
D. 0.1%
Баганан эсийн зургийг ашиглан мэдрэлийн эсэд байдаггүй бүтцийн хэсгийг сонгоно уу.
А. 1 ба 2
В. 2 ба 5
С. 3 ба 4
D. 4 ба 5
Зурагт өгөгдсөн бичил биетнийг нэрлэж, түүний талаар зөв илэрхийлсэн мөрийг олно уу.
a
b
c
d
Хүснэгтэд амьсгалаар авч буй болон гаргаж байгаа агаарын найрлага дахь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, азот зэрэг хийнүүдийн эзлэх хувийг харуулжээ. Тухайн хийнүүдийн харгалзах хэмжээг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.
A. Хүчилтөрөгч- 16.3, нүүрсхүчлийн хий- 0.04,
азот- 79
B. Хүчилтөрөгч- 15, нүүрсхүчлийн хий- 0.05,
азот- 79
C. Хүчилтөрөгч- 14, нүүрсхүчлийн хий- 0.03,
азот- 78
D. Хүчилтөрөгч- 21, нүүрсхүчлийн хий- 0.4,
азот- 78
Цус тосгуураас зүрхний ховдол руу урсах үеийг зөв илэрхийлсэн мөр нь аль вэ?
a
b
c
d
Аль мөр нь бэлгийн үржлийг тодорхойлж байна вэ?
A. Бэлгийн эсийн хромосомын бүрдэл-Диплойд
Зиготын хромосомын бүрдэл-Диплойд
Генетикийн хувьд ялгаатай үр удмыг бий болгосон-X
B. Бэлгийн эсийн хромосомын бүрдэл-Диплойд
Зиготын хромосомын бүрдэл-Гаплойд
Генетикийн хувьд ялгаатай үр удмыг бий болгосон-X
C. Бэлгийн эсийн хромосомын бүрдэл-Гаплойд
Зиготын хромосомын бүрдэл-Диплойд
Генетикийн хувьд ялгаатай үр удмыг бий болгосон-✓
D. Бэлгийн эсийн хромосомын бүрдэл-Гаплойд
Зиготын хромосомын бүрдэл-Гаплойд
Генетикийн хувьд ялгаатай үр удмыг бий болгосон-✓
