NEW
Font size
WorksheetsУргамлын хооллолт
Total questions: 10
Worksheet time: 5mins
Фотосинтезээр шим бодис үүсэхийг илрүүлэх туршилтад ургамлыг яагаад харанхуй өрөөнд 72 цаг байлгадаг вэ?
A. Ургамлыг цардуулгүй болгох
B. Ургамалд цардуул үүсгэх
C. Нүүрсхүчлийн хийг шингээж авах
D. Хүчилтөрөгч ялгаруулах
Фотосинтезэд шаардлагатай хийг илрүүлэх туршилтад навчийг яагаад натрийн шүлттэй уусмалд хийдэг вэ?
A. Хүчилтөрөгч ялгаруулах
B. Нүүрсхүчлийн хийг шингээж авах
C. Хүчилтөрөгч шингээж авах
D. Гэрлийг шингээж авах
Хлоропластын бүтцийн зургийг ажиглан 1, 2, 4, 5 дугаартай бүтцийн хэсгийг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.
A. 1-гадаад мембран 2-дотоод мембран
4-тилакойд
5-гран
B. 1-дотоод мембран 2-гадаад мембран
4-гран
5-тилакойд
C. 1- гран
2-тилакойд
3-дотоод мембран
4-гадаад мембран
D. 1-дотоод мембран 2-гадаад мембран
3-строма
4-гран
Нүүрсхүчлийн хийн концентраци, фотосинтезийн эрчим ямар хамааралтайг зөв тайлбарласан дугаарыг сонгоно уу.
A. Нүүрсхүчлийн хийн концентраци нэмэгдэхэд фотосинтезийн эрчим тасралтгүй нэмэгдэнэ.
B. Нүүрсхүчлийн хийн концентраци нэмэгдэхэд фотосинтезийн эрчим аажмаар буурна.
C. Нүүрсхүчлийн хийн концентраци хязгаарлагч хүчин зүйл болох хүртэл фотосинтезийн эрчим нэмэгдэнэ.
D. Нүүрсхүчлийн хийн концентраци нэмэгдэхэд фотосинтезийн эрчим өөрчлөгдөхгүй.
. Ургамлын фотосинтезийн эрчим хэт өндөр температурт яагаад буурдаг вэ?
A. Амсрын эсүүд хаагдана.
B. Нүүрсхүчлийн хийг их шингээж авна.
C. Хүчилтөрөгчийг их шингээж авна.
D. Энзимүүд денатурацид орно.
Навчийн эпидермисийн эсүүд яагаад хлоропласт агуулдаггүй вэ?
A. Навчийн зөөлөн эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх.
. B. Хийн солилцоо явуулах нөцлийг бүрдүүлэх
C. Усыг хөвсгөр эдэд хурдан хүргэх
D. Усны ууршилтыг бууруулах
Ургамлаас транспираци явагддаг бүтцийн хэсгийн зурагт тэмдэглээрэй.
a
b
c
d
Ургамалд уураг нийлэгжих, хлорофиллын молекул үүсэхэд ямар эрдэс бодисууд зайлшгүй шаардлагатай байдаг вэ?
A. Кальци, төмөр
B. Азот, магни
C. Натри, зэс
D. Кали, хлор
Хлоропласт гэрлийн эрчим ихтэй үед навчийн .................. рүү шилжин хөдөлж байршдаг
A. Төв хэсэгт
B. Голын хэсэгт
C. Хажуу ирмэг
D. Доод хэсэгт
Хөх ногоон замаг хэрхэн хооллодог вэ?
A. Автотроф
B. Гетеротроф
C. Миксотроф
D. Бэлэн шим бодис
