wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

7-р бүлэг. Дотоод хяналт

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.
1. Хяналтын орчны талаар ойлголттой болохын тулд аудиторын үнэлэх шаардлагатай зүйлсэд хамааралгүйг сонгоно уу
a)
a. Удирдлага үнэнч шударга байдал, ёс зүйтэй үйл хөдлөлийн соёлыг үүсгэж дэмждэг эсэх
b)
b. Хяналтын орчны хүчтэй талууд нь дотоод хяналтын бусад бүрдэл хэсгүүдэд тохиромжтой суурийг бүрдүүлдэг эсэх
c)
c. Эрсдэлүүдийн тохиолдох магадлалыг үнэлэх
d)
d. Дотоод хяналтын сул тал нь бусад бүрдэл хэсгүүдэд муугаар нөлөөлдөг эсэх
2.
2. Байгууллагын эрсдэлийг үнэлэх үйл явц нь:
a)
a. Дотоод хяналтын үйл ажиллагаа
b)
b. Үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх шалгуур
c)
c. Дотоод хяналтын бүрэлдэхүүн хэсэг
d)
d. Дотоод хяналтын мониторинг
3.
3. Үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлагналын зорилгуудад хамаатай бизнесийн эрсдэлүүдийг тодорхойлох, эрсдэлүүдийн ач холбогдол болон тохиолдох магадлалыг үнэлж эрсдэлүүдэд чиглэсэн үйлдлүүдийн талаар шийдвэр гаргах нь:
a)
a. Байгууллагын бизнесийн эрсдэлийг үнэлэх үйл явц
b)
b. Санхүүгийн тайлагналтай холбоотой мэдээллийн систем
c)
c. Дотоод хяналтын үйл ажиллагаа
d)
d. Дотоод хяналтын мониторинг
4.
4. Удирдлагын гаргасан шийдвэрүүд үйл ажиллагаанд ашиглагдаж, мөрдөгдөж байгаа эсэхийг батлахад туслах бодлого горимууд нь
a)
a. Хяналтын мониторинг
b)
b. Хяналтын үйл ажиллагаа
c)
c. Хяналтын орчин
d)
d. Дотоод хяналтын систем
5.
5. Үйлчлүүлэгчийн дотоод хяналтын функцийн талаар аудиторын олж авах ойлголтод хамаарахгүйг сонгоно уу
a)
a. Дотоод аудитын функцын хариуцлагын мөн чанар
b)
b. Дотоод аудитын функцын бүтэц зохион байгуулалт
c)
c. Дотоод аудитын функцын гүйцэтгэсэн болон гүйцэтгэх үйл ажиллагаанууд
d)
d. Дотоод аудитын функцийн үнэнч шударга байдал, ёс зүй, үнэт зүйлсийн мөрдөлт
6.
6. Хүүрнэсэн тэмдэглэлийн давуу тал нь:
a)
a. Уян хатан учир ямар ч системд ашиглаж болно.
b)
b. Мэдээллийг стандарт хэлбэрээр толилуулдаг тул харахад, нягтлахад хялбар.
c)
c. Зөв томьёолсон асуултууд бүх хяналтыг авч үздэг.
d)
d. Үйлчлүүлэгч хяналтыг хэтрүүлж тайлагнах боломжтой.
7.
7. Аудитын үеэр илрүүлсэн дотоод хяналтын алдаа дутагдлын талаар гүйцэтгэх болон засаглах удирдлагад мэдээлэхдээ аль стандартыг баримтлах вэ?
a)
a. АОУС 265 "Дотоод хяналт дахь дутагдлын талаар засаглах болон гүйцэтгэх удирдлагатай харилцах"
b)
b. АОУС 610 "Дотоод аудиторын ажлыг ашиглах нь"
c)
c. АОУС 260 "Засаглах удирдлагатай харилцах"
d)
d. АОУС 240 "Санхүүгийн тайлангийн аудитад залиланг авч үзэх аудиторын үүрэг, хариуцлага"
8.
8. Дотоод хяналтын бүрэлдэхүүн хэсгүүдэд дараахаас аль нь хамаарахгүй вэ?
a)
a. Хяналтын орчин
b)
b. Байгууллагын эрсдэлийг үнэлэх үйл явц
c)
c. Санхүүгийн тайлагналтай холбоотой мэдээллийн систем
d)
d. Аудитын хороо
9.
9. Удирдлагын гаргасан шийдвэрүүд үйл ажиллагаанд ашиглагдаж, мөрдөгдөж байгаа эсэхийг батлахад туслах бодлого горим гэдэг нь:
a)
a. Хяналтын үйл ажиллагаа
b)
b. Хяналтын мониторинг
c)
c. Дотоод хяналтын систем
d)
d. Дотоод хяналтын орчин
10.
10. Хяналтын эрсдэлийн үнэлгээ буюу системийг бүртгэх арга аль нь вэ?
a)
a. Хүүрнэсэн тэмдэглэл
b)
b. Ажиглалт
c)
c. Тулган баталгаажуулалт
d)
d. Шинжилгээний горим
11.
11. Дотоод хяналтын системийн бүрэлдэхүүнд хамаарахгүйг сонгоно уу.
a)
a. Хяналтын орчин
b)
b. Хяналтын мониторинг
c)
c. Байгууллагын эрсдэлийг үнэлэх үйл явц
d)
d. Компанийн засаглал
12.
12. Хяналтын орчин дахь засаглах удирдлагын оролцоонд хамаарах ойлголт аль нь вэ?
a)
a. Санхүүгийн тайлагналыг хүлээн авах хандлага тэдгээрт чиглэсэн үйлдлүүд
b)
b. Бизнесийн эрсдэлийг хүлээн авах удирдах арга хандлага
c)
c. Дотоод аудитор болох хараат бус аудитортой харилцах харилцаа, үйлдлийн зохистой байдал
d)
d. Ажилд авах чиглүүлэх үйл ажиллагаа
13.
13. Дараахаас аль нь хяналтын үйл ажиллагаа биш вэ?
a)
a. Тохируулга
b)
b. Баримт бичгүүдийн батлах хянах
c)
c. Компьютержсэн хэрэглээнд хяналт тавих
d)
d. Эрсдэлийн үнэлгээ хийх
14.
14. Ажилд авах, чиглүүлэх, сургах, үнэлэх, зөвшөөрөл өгөх, идэвхижүүлэх, дэвшүүлэх зэрэг үйл ажиллагаанууд нь:
a)
a. Хяналтын орчны элемент
b)
b. Хяналтын үйл ажиллагаа
c)
c. Хяналтын мониторинг
d)
d. Дотоод хяналт
15.
15. Алдаанаас сэргийлэх, илрүүлэх, залруулах зорилготой хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь:
a)
a. Хяналтын орчин
b)
b. Хяналтын үйл ажиллагаа
c)
c. Хяналтын мониторинг
d)
d. Дотоод хяналт
16.
16. Дараахаас аль нь дотоод хяналтын орчинд хамаарах вэ?
a)
a. Засаглах удирдлагын оролцоо
b)
b. Байгууллагын эрсдэлийг үнэлэх үйл явц
c)
c. Баримт бичгүүдийг батлах хянах
d)
d. Хяналтын мониторинг
17.
17. Нягтлан бодох бүртгэл болон хяналтын системийн хязгаарлалт аль нь вэ?
a)
a. Ажилтнуудын хуйвалдаан, удирдлага хяналтыг хэрэгжүүлэхгүй өнгөрүүлэх
b)
b. Бодит биш мэргэжлийн шийдэлд тулгуурладаг
c)
c. Дотоод хяналтын систем үр дүнтэй ажиллах
d)
d. Ажил үүргийн хуваарийг зөв зааглах
18.
18. Хяналтын эрсдэлийн үнэлгээ буюу системийг бүртгэх арга аль нь вэ?
a)
a. Хүүрнэсэн тэмдэглэл
b)
b. Хяналтын тест
c)
c. Биет тест
d)
d. Урьдчилсан шинжилгээний горим
19.
19. Дотоод хяналтын асуулгыг ямар хэлбэрээр бэлтгэх нь тохиромжтой вэ?
a)
a. Тийм эсвэл үгүй гэж хариулах асуултуудыг томьёолох
b)
b. Хүүрнэсэн тэмдэглэл байдлаар хариулагдах асуултуудын жагсаалт гаргах
c)
c. Мэдээллийн биет урсгалын график дүрслэл бэлтгэхийг хүсэх асуулт
d)
d. Асуулт асуухын оронд бичгээр тайлбар авах
20.
20. Дотоод хяналтын мэдэгдэхүйц алдаа дутагдлын талаар аудитор олж мэдвэл:
a)
a. Засаглах блон гүйцэтгэх удирдлагад мэдэгдэнэ.
b)
b. Зөвхөн засаглах удирдлагад мэдэгдэнэ
c)
c. Зөвхөн гүйцэтгэх удирдлагад мэдэгдэнэ
d)
d. Хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэнэ
21.
21. Удирдлагын гаргасан шийдвэрүүд үйл ажиллагаанд ашиглагдаж, мөрдөгдөж байгаа эсэхийг батлахад туслах бодлого горимууд нь:
a)
a. Хяналтын орчин
b)
b. Дотоод хяналт
c)
c. Хяналтын үйл ажиллагаа
d)
d. Дотоод аудит
22.
22. Ажил гүйлгээг бүртгэх, дараа үеийн эцэст тохируулгыг хийх ажлыг нэг хүн гүйцэтгэж болохгүй зэрэг нь ажил үүргийг зааглах аль аргад хамаарах вэ?
a)
a. Нягтлан бодох бүртгэлийн ялгаатай үйлдлүүдийг зааглах
b)
b. Чиг үүргийг зааглах
c)
c. Ажил гүйлгээг гүйцэтгэх ялгаатай үе шатуудыг зааглах
d)
d. Шат дараалсан хяналт
23.
23. Дотоод хяналтын асуулгатай холбоотой буруу хариултыг сонгоно уу
a)
a. Уян хатан учир ямар ч системд ашиглаж болно
b)
b. Тохирсон хяналт байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор зохиомжилсон асуултуудын жагсаалттай
c)
c. Үгүй гэсэн хариулт нь систем дэх дутагдлыг илэрхийлнэ
d)
d. Тийм эсвэл үгүй гэж хариулах асуултуудыг томьёолох
24.
24. Дотоод хяналт дахь ноцтой дутагдал гэж юу хэлэх вэ?
a)
a. Аудиторын мэргэжлийн шийдлийн дагуу засаглах удирдлагын анхаарлыг татах хүрэлцээтэй нөлөөлөл бүхий дотоод хяналт дахь дутагдал буюу дутагдлуудын нэгдэл
b)
b. Аудиторын мэргэжлийн шийдлийн дагуу засаглах удирдлагын анхаарлыг татах дотоод хяналт дахь дутагдал
c)
c. Аудиторын мэргэжлийн үл итгэх үзлийн дагуу засаглах удирдлагын анхаарлыг татах дотоод хяналт дахь дутагдал
d)
d. Аудиторын мэргэжлийн үл итгэх үзлийн дагуу засаглах удирдлагын анхаарлыг татах дотоод хяналт дахь дутагдал
25.
25. Дотоод хяналтын бүрэлдэхүүнийг зөв томьёолсон хариултыг сонгоно уу
a)
a. Хяналтын орчин, Байгууллагын эрсдэлийг үнэлэх үйл явц, Санхүүгийн тайлагналтай холбоотой мэдээллийн систем, Хяналтын үйл ажиллагаа, Хяналтын мониторинг
b)
b. Хяналтын орчин, Бизнесийн эрсдэлийг үнэлэх үйл явц, Санхүүгийн тайлагналтай холбоотой мэдээллийн систем, Хяналтын үйл ажиллагаа, Хяналтын мониторинг
c)
c. Шударга байдал, ёс зүй, Мэдлэг, ур чадвар, Засаглах удирдлагын оролцоо
d)
d. Шударга байдал, ёс зүй, Мэдлэг, ур чадвар, Хүний нөөцийн бодлого