Font size
Worksheets9-р анги нийгэм
Total questions: 45
Worksheet time: 33mins
Тодорхой нутаг дэвсгэрт аж төрөн суугаа хүмүүс, тэдний төлөөлөл өөрсдийн амьдрал аж ахуйд хамаатай бүхий л асуудлыг орон нутгийнхаа санхүү эдийн засгийн боломждоо тулгуурлан хууль тогтоомжийн хүрээнд хамтран шийдвэрлэх эрх мэдлийг ...............................гэдэг.
Нутгийн өөрөө удирдах ёс
Орон нутгийн удирдлага
Орон нутгийн холбоо
Орон нутаг
Орон нутгийн удирдлага нь нутгийн өөрийн удирдлагыг .................................... хослуулан хэрэгжүүлдэг билээ.
хамтын удирдлагатай
төрийн удирдлагатай
нийтийн удирдлагатай
иргэдийн удирдлагатай
Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч албан тушаалтан хэн бэ?
Засаг дарга
ИТХ дарга
ИНХ дарга
Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг захиргааны нэгжид орохгүй өгөгдөл аль нь вэ?
Аймаг, нийслэл
Сум, дүүрэг
Баг, хороо
Байр, гудамж
Орон нутгийн удирдлагын тогтолцоонд орохгүй субъект аль нь вэ?
Засаг дарга
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Иргэндийн нийтийн хурал
Малчин иргэн
Орон нутгийн иргэдийн төлөөлөгч сонгох сонгууль хэдэн жилд нэг удаа болдог вэ?
1
2
3
4
Баг, хорооны иргэдээ шагналд тодорхойлох, өөрийн нутаг дэвсгэрт байгалийн баялгийг хэрхэн ашиглахыг хэлэлцэх зэрэг эрх үүргийг хэн хүлээдэг вэ?
Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Засаг дарга
Сум, дүүрэг, аймаг, нийслэлийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрх хэнд байдаг вэ?
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал
Засаг дарга
Зурагт хүүхдийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
Адил тэгш хандах
Сурч боловсрох
Хөгжих
Хамгаалуулах
Ард иргэдийн саналыг төрд хүргэх, иргэдийг хамгаалах үүрэгтэй иргэдийн төлөөлөл аль нь вэ?
Засаг дарга
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Улсын их хурлыг гишүүн
Ерөнхий сай
“Хүн бол уг мөн чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхээ хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус аль эсвэл бурхан байж таарна. Хүн бол нийгмийн зүг тэмүүлэх мөнхийн эрмэлзэлтэй” хэмээн бичжээ. Энэ хэн гэдэг эрдэмтний үзэл санаа вэ?
М.Харрис
Аристотель
Ч.Баасанжаргал
А.Мехрабиан
Р.Киллман
Мэдээллийг илгээгч гэж хэнийг хэлэх вэ?
Дамжуулахыг зорьж буй мэдээллээ үг болон дохио зангаа зэргээр илгээх үйл явц
Илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүд юм
Илгээгчээс илгээсэн мэдээллийг хүлээн авч, ойлгох үйл явц
Ямар нэгэн мэдээлэл дамжуулахыг зорьж буй тал
Илгээгчийн дамжуулж буй мэдээллийг хүлээн авагч тал
Хэл, соёл, боловсролын ялгаа, буруу ойлголцол, мэдээллийг дамжуулж буй арга, харилцааны орчин, нийгэмд тогтсон өрөөсгөл ойлголт зэргийг дурдаж болно. Дараах жишээнд тохирох хариултыг сонго.
Саад
Орчин нөхцөл
Эргэх холбоо
Мэдээлэл дамжуулах суваг
B ба C хариулт зөв
.......................нь нийгмийн амьдралын оршин тогтнох үндсэн нөхцөл юм.
Нийгмийн харилцаа
Хүмүүсийн харилцаа
Хүний нийгэмтэй харилцах харилцаа
Хүний төлөвшил
Хувь хүний төлөвшил
Монголчуудын мэндчилгээ цаг агаар, мал сүрэгтэй олон янзаар холбогддог. Түүнчлэн, нэг газар төвлөрөн суурьшсан иргэдтэй адилаар байнга тааралдах, уулзах боломжгүй байдаг. Дараах жишээг зөв тодорхойлсон хариултыг ол.
Монголчуудын мэндчилгээний ёс
Монголчуудын нүүдлэх ёс
Монголчуудын ёс заншил
Монголчуудын уламжлал
Зөв хариулт байхгүй
Дараах бодомжуудын аль нь зөв бэ?
Ёс заншил нь тухайн ард түмнийхээ төлөвшил, хүмүүжилд онцгой үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Ёс заншил бол өмнөх үеийнхээ ололт туршлагад тулгуурлан шинэ бүтээлч зорилтуудыг шийдвэрлэх өвөрмөц арга юм.
Ёс заншил нь амьдралын бүх талыг хамарна.
А ба В зөв
Бүгд зөв
“Монгол түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа” хэмээн ямар хуулинд заасан байдаг вэ?
Монгол Улсын Үндсэн Хууль
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
Монгол Улсын Соёлын хууль
Монгол Улсын Иргэний хууль
Захиргааны хууль
Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалт зүйлсийг…................гэдэг.
Соёлын биет өв
Соёлын өв
Соёлын биет бус өв
Олдвор
Хөшөө
. ...................... бүх хүнд хамааралтай бөгөөд урлагийн бүтээлийг бий болгох, түүнийг ойлгож, хүртэх эзэмших арга, урлагийн бүтээлийг хадгалах, дэлгэрүүлэх, судлах, түүнд нөлөөлөх бүхий л үйл ажиллагааны арга чадварыг багтаадаг.
Нийтийн соёл
Сонгодог соёл
Уран сайхны соёл
Гоо сайхны соёл
Соёлын нэвчилт
Цахим харилцааны соёлтой харилцах хэлбэрээс илүүг ол.
Цахим орчинд
хэнтэй найз байх, ямар үг хэллэг хэрэглэх, ямар зүйл нийтлэх талаар өөртөө
шаардлага тавьдаг, өөрийгөө хянадаг байх
Цахим хэрэглээгээр
дамжиж буруу зүйлд уруу татагдах
Мэдээллийг ямар ч
хяналтгүйгээр ашиглахгүй байх
Хэн нэгнийг
санаатайгаар доромжлох, нэр төрд нь халдах, хуурамч мэдээлэл тараахгүй
байх
Нууц нэрээр хаяг
нээх, юу дуртайгаа бичих, бүдүүлэг үг хэрэглэх нь зохисгүй үйлдэл мөн
гэдгийг анхаарах
.........................бол нийгмийн байнга өсөн нэмэгдэж байгаа материалын болон оюун санааны хэрэгцээг хангах гол эх сурвалж юм.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөр
Ажил
Ажил эрхлэл
Эдийн засаг
Үйлдвэрийн хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь ......................юм.
Хүний хөдөлмөр
Оюуны хөдөлмөр
Биеийн хөдөлмөр
Техникийн хөдөлмөр
B ба D зөв
Хөдөлмөрийн зах зээлийн үүргээс зөвийг олно уу.
Хөдөлмөрийн харилцаа нь аж төрөх баталгаагаа хангах цорын ганц боломж
Хөдөлмөрийн нийлүүлэлт ба хөдөлмөрийн эрэлтийг зохицуулна
Нийгмийн эрэлт, захиалагчдын хүсэлтийг үндэслэн шаардлагатай ажил мэргэжлийн хүнийг олох, бэлтгэх, давтан сургах замаар ажиллах хүчийг бэлтгэдэг
Ажиллах хүчийг бэлтгэнэ
Дээрх бүгд зөв
Цалинг хэрхэн ангилдаг вэ?
Тогтмол ба бодит
Нэрлэсэн ба тогтмол
Хувьсах ба нэрлсэн
Нэрлэсэн ба бодит
Хувьсах ба тогтмол
Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний ..................................давснаар ажилгүйдэл үүсдэг.
Нийлүүлэлт
Эрэлт
Эрэлтээс нийлүүлэлт
Нийлүүлэлтээс эрэлт
Ажлын байрнаас
Ардчилсан нийгэм дэх төр, иргэний харилцаанд хамаарахгүйг ол.
Гаралт
Төр
Эргэх холбоо
Иргэд
Бүгд зөв
Иргэдээс төрийн байгууллага, ажилтны бодлого, шийдвэр үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа оролдлогыг юу гэдэг вэ?
Ардчилалын үнэт зүйл
Иргэдийн идэвх
Иргэдийн оролцоо
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Иргэдийн дэмжлэг
Хууль, дүрэм, журам, бодлого хөтөлбөр зэрэг нь юу вэ?
Шийдвэр
Оролт
Эргэх холбоо
Гомдол
Шаардлага
Иргэдийн оролцоо нь ямар байдаг вэ?
Нэг зорилго чиглэлтэй, хамтын төлөвлөгөөтэй
Зорилго чиглэл, агуулгаасаа хамааран олон төрөл хэлбэртэй
Хувирамтгай, гаралтаас хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг
Тогтонги, нэг хэлбэртэй
Аль нь ч биш
Иргэдийн оролцоог ерөнхийд нь юу гэж ангидаг вэ?
Нийцтэй, нийцгүй
Хууль ёсны, хууль бус
Албан, албан бус
А ба В
Бүгд зөв
Төрийн үйл ажиллагаа бүхэлдээ . . . . . . захирагдана.
Төрд
Иргэдэд
Хуульд
Нийгэмд
Засгийн газарт
Тухайн үед нийгмийн амьдралыг зохицуулж буй эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн гишүүдийн дийлэнхийн эрхэмлэдэг үнэт зүйлсэд харшлахгүй зорилго арга хэлбэртэй оролдлогуудыг юу гэдэг вэ?
Албан оролцоо
Албан бус оролцоо
Нийцтэй оролцоо
Нийцгүй оролцоо
Хууль бус оролцоо
Эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийх нь ямар оролцоо вэ?
Албан бус
Хууль ёсны
Нийцтэй
Албан
Хууль бус
Хууль нь иргэдийн . . . . . ашиг сонирхлыг илэрхийлдэг.
Хувийн
Нийтлэг
Нийцтэй
Түгээмэл
Олонхын
УИХ, өөрийн тойргоос сонгогдсон гишүүнд захидал бичих нь иргэдийн ямар оролцооны хэлбэр вэ?
Төлөөллөөр дамжуулан оролцох
Захидал бичих
ИТХ болон ИНХ оролцох
Сонирхлын бүлгээр дамжуулан оролцох
А болон В
Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг юу гэх вэ?
Цалин
Үнэ
Төлбөр
Хөдөлмөр
Цалинг хэрхэн ангилдаг вэ?
Бодит ба хуурамч
Нэрлэсэн ба Бодит
Нэрлэсэн ба Нэрлээгүй
Ажлын нэгж хугацаанд (1 цаг, 1 сар, 1 жил, 1 хоног гэх мэт) зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө ажилчны авч байгаа мөнгөн төлбөр бол?
Бодит цалин
Нэрлэсэн цалин
Цалин
Нэрлэсэн цалингийн худалдан авах чадварыг илэрхийлэх, хүн амын амьжиргааны түвшинг хэмжих үзүүлэлт бол?
Бодит цалин
Нэрлэсэн цалин
Цалин
«Хувь хүний орлогын албан татварын тухай» хуулийн 11 дүгээр зүйлд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж тэдгээртэй адилтгах бусад орлогын жилийн дүнгийн хэдэн хувиар тооцож хүн амын орлогын албан татвар ноогдуулна гэж заасан байдаг вэ?
5
10
15
20
«Нийгмийн даатгалын тухай» хуулийн 15 дугаар зүйлд зааснаар даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд хэдэн хувийн шимтгэл төлнө хэмээн заасан байдаг вэ?
5
10
15
20
Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг ?
Татвар төлөгч
Даатгуулагч
Шимтгэл төлөгч
Хуулийн этгээд
Ямар цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгах вэ?
Бодит цалин
Нэрлэсэн цалин
Гар дээрх цалин
Бохир цалин
Ажиллагсдын ердийн горимоор гүйцэтгэсэн ажлын хөлсийг юу гэх вэ?
Бодит цалин
Нэрлэсэн цалин
Үндсэн цалин
Бохир цалин
Мэргэжлийн ур чадварын зэрэгтэй холбоотой тогтмол болон тогтмол бусаар олгогдож байгаа хөдөлмөрийн орлого бол?
Шагнал, урамшуулал
Дээрх бүгд
Нэмэгдэл хөлс
Нэмэгдэл
