wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

LAW321

Total questions: 25

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Нэг л худалдан авагч үнэ тогтоох давамгай эрхийг ………. гэнэ.

a)

монополь

b)

олигопол

c)

монопсонь

d)

олигопсонь

2.

Давамгай байдалтай өрсөлдөгч ААН өрсөлдөөнд саад учруулсан ямар хэлцэл хийж болохгүй вэ?

a)

Зах зээлийн нутаг дэвсгэрээр хуваарилах

b)

Барааг гуравдагч этгээдэд худалдах болон худалдан авахыг хязгаарлах

c)

Зах зээлийг хэрэглэгчээр хуваарилах

d)

Дээрх бүгд зөв

3.

Давамгай байдалтай ААН зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулах зорилгоор өрсөлдөгчийн хувьцааг худалдан авах, түүнтэй нэгдэх, нийлэхийг хориглоно.

a)

Үнэн

b)

Худал

4.

Худалдагч хүнс болон ахуйн хэрэглээний барааны эдэлгээний хугацаа буруу тогтоогдсоноос үүсэх гэм хорыг дараах хугацаанд арилгана.

a)

Нэн даруй

b)

7 хоногийн дотор

c)

14 хоногийн дотор

d)

10 хоногийн дотор

5.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ямар аж ахуйн нэгж, байгууллагад

шалгалт хийх эрхтэй вэ?


a)

Зөвхөн хувийн өмчийн аж ахуй нэгж байгууллагад

b)

Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй нэгж байгууллагад

c)

Зөвхөн төрийн өмчийн аж ахуй нэгж байгууллагуудад

d)

Аль нь ч биш

6.

Зар суртачилгааг бүтээх байрлуулах түгээх үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалсан заалтууд нь зар суртачилгааны ………………… юм.

a)

Ерөнхий шаардлага

b)

Тогтоосон шинжтэй ерөнхий шаардлага

c)

Хориглосон шинжтэй ерөнхий шаардлага

d)

Тусгай шаардлага

7.

Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгаатай холбоотой баримт болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

a)

Үнэн

b)

Худал

8.

Харилцан орлох шинж чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж тодорхой зах зээлийг хангахын төлөө бизнес эрхлэгчдийн хооронд үүссэн эдийн засгийн харилцааг .................. гэнэ.

a)

Зүй ёсны монополь

b)

Өрсөлдөөн

c)

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч

d)

Картель

9.

Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.

a)

Үнэн

b)

Худал

10.

Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Тохирохыг сонгоно уу?

a)

Өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахдаа, өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах

b)

Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох

c)

Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох

d)

Тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх

11.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор … нэртэйгээр Ш адар сайдын 17 дугаар тушаалаар анх байгуулагдсан.


a)

Шударга өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газар

b)

Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар

c)

Хууль эрх зүй, дотоод хяналтын газар

d)

Шударга өрсөлдөөнийг дэмжих, зохицуулах газар

12.

Хууль бус зар сурталчилгаанд хамаарахгүйг сонгоно уу.


a)

Зүй бус зар суртчилгаа

b)

Бодит байдалд үл нийцсэн зар суртчилгаа

c)

Далд зар сурталчилгаа

d)
  1. Сөрөг зар сурталчилгаа

13.

Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд зар сурталчилгаа бүтээх түгээхэд тавих ерөнхий шаардлагуудыг зааж өгсөн ба тогтоосон 8, хориглосон 4 шинжтэй.


a)

Үнэн

b)

Худал

14.

Зар сурталчилгааны хуулийн 7.3.1-ээс 7.3.11-д заагдсан мэдээллийн талаар хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн бол тухайн зар сурталчилгааг…................ гэнэ.

a)

Зүй бус зар сурталчилгаа

b)

Ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа

c)

Бодит байдалд үл нийцсэн зар сурталчилгаа

d)

Далд зар сурталчилгаа

15.

Зар суртачилгаа гэдэг нь аливаа нэг бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааны сайн талыг олонд танилцуулан мэдээлэх, сурталчлах, хамтран ажиллах, харилцахыг уриалах арга хэлбэр гэж юунд дурдсан байдаг вэ?

a)

Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь

b)

Facebook

c)

Cоса Cоlа компаний сурталчилгааны агентлаг

d)

Аль нь ч биш

16.

................. нь зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид борлуулах зорилгоор бараа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн юм.

a)

Гүйцэтгэгч

b)

Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх

c)

Баталгаат хугацаа

d)

Үйлдвэрлэгч

17.

………………нь зар сурталчилгааны тухай хуулинд тодорхойлсноор өөрийгөө эсвэл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээд юм.


a)

Зар сурталчилгаа түгээгч

b)

Зар сурталчилгаа захиалагч

c)

Зар сурталчилгаа бүтээгч

18.

………………… нь зар сурталчилгааны тухай хуулинд тодорхойлсноор захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээд юм.

a)

Зар сурталчилгаа түгээгч

b)

Зар сурталчилгаа захиалагч

c)
  1. Зар сурталчилгаа бүтээгч

19.

………………..нь зар сурталчилгааны тухай хуулинд тодорхойлсноор мэдээлэх хэрэгслийг ашиглах эсвэл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж нийтэд сурталчилж байгаа этгээд юм.


a)

Зар сурталчилгаа түгээгч

b)

Зар сурталчилгаа захиалагч

c)

Зар сурталчилгаа бүтээгч

20.

Гүйцэтгэгч гэдэг нь…………

a)

зохион байгуулалтын хэлбэрээсээ үл  хамааран хэрэглэгчид борлуулах зорилгоор  бараа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн

b)

зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид төлбөртэй болон  төлбөргүй ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн

c)
  1. үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацаа

d)

Аль нь ч  биш

21.

Хүний амь, нас, эрүүл мэндэд аюултай бараа худалдан авахаас хамгаалагдах

эрх буюу ………. юм.


a)
  1. сонголт хийх эрх

b)

санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

c)

бодит мэдээлэл авах эрх

d)

аюулгүй байдлын эрх

22.

Тээврийн хэрэгсэл ашиглан зар сурталчилгаа явуулахдаа түүнийг өмчлөгчтэй байгуулсан гэрээг үндэслэх ба нутгийн өөрөө удирдах байгууллага энэ төрлийн зар сурталчилгаанд тавих аюулгүй ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болохоор хуулинд заасан байна.


a)

Үнэн

b)

Худал

23.

Улс төрийн нам буюу нэр дэвшигчийг сурталчилж байна гэдгээ ил тод тайлбарлаж ойлгуулахгүйгээр сонин, сэтгүүл, радио, телевизээр нийтэлж нэвтрүүлэхийг … гэнэ. 


a)

Далд сурталчилгаа

b)

Ёс суртахуунд үл нийцсэн зар сурталчилгаа

c)

Бодит байдалд үл нийцсэн зар сурталчилгаа

d)

Зүй бус зар сурталчилгаа

24.

Нэг хүнд ногдох рекламны зардлын хувь хэмжээгээр АНУ тэргүүлдэг.

a)

Үнэн

b)

Худал

25.

Хэрэглэгч бол хүн бүр биш юм. Гагцхүү бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авсан худалдаж авахаар захиалж, гэрээ, хэлцэлээ байгуулсан, үнийг төлсөн эсвэл урьдчилгааг өгсөн, мөн ажил, үйлчилгээг хүртсэн, гэрээ, хэлэлцээрийг байгуулсан хувь хүн юм.


a)

Үнэн

b)

Худал

Similar Resources on Wayground