wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2019 B.

Total questions: 53

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.
1, ............................гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц. Зөв хариултыг сонгоно уу?
a)
Нийгмийн тогтолцоо
b)
Нийгмийн харилцаа
c)
Нийгмийн бүтэц
d)
Нийгмийн хандлага
e)
Нийгмийн институт
2.
2, Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Эдийн засгийн
d)
Улс төрийн
e)
Шашны
3.
3, Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.
a)
Албан ёсны хяналт
b)
Нийгмийн хяналт
c)
Гэмт хэрэг
d)
Албан бус хяналт
e)
Нийгмийн гажуудал
4.
4, Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
Харилцан үйлдлийн онол
b)
Бүтэц чиг үүргийн онол
c)
Зөрчилдөөний онол
d)
Нийгмийн онол
e)
Шалтгаант чанарын онол
5.
5, Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Дэвшил
b)
Хувьсал
c)
Шинэчлэл
d)
Хувьсгал
e)
Ухралт
6.
6, Нийгмийн давхраажилтын хэв маягуудад аль нь хамааралгүй вэ?
a)
Эд баялаг
b)
Боолчлол
c)
Язгуур
d)
Каст
e)
Анги
7.
7, Нийгмийн давхраажилтын марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?
a)
Эд баялаг
b)
Статус
c)
Нэр хүнд
d)
Эрх мэдэл
e)
Анги
8.
8, Нийгмийн давхраажилтын талаар М.Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Эрх мэдэл
b)
Нэр хүнд
c)
Эд баялаг
d)
Хүсэл тэмүүлэл
e)
Хөрөнгө мөнгө
9.
9, Давхраажилтын дараах хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ?
a)
Үл хөдлөх хөрөнгө эзэмших
b)
Бусдад нөлөөлөх, дагуулах
c)
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэнэ
d)
Онцгой авьяас чадвар
e)
Язгууртан угсаатан байх
10.
10, “Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ном судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамаарна” гэж ямар хуульд заасан бэ?
a)
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд
b)
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
c)
Монгол улсын Соёлын тухай хуульд
d)
Монгол улсын Боловсролын хуульд
e)
Монгол улсын Үндсэн хуульд
11.
11, Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болсон соёлыг ..................гэнэ.
a)
Сөрөг соёл
b)
Ардын соёл
c)
Нийтийн соёл
d)
Дагуул соёл
e)
Элитийн соёл
12.
12, Соёлын босоо чиглэлийн ангилалд илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Ардын соёл
b)
Элитийн соёл
c)
Соёлын эрх чөлөө
d)
Нийтийн соёл
e)
Зонхилогч соёл
13.
13, Соёлын салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, улс үндэстнийхээ соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц төрхийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүнийг дэлхийд сурталчлах зорилгыг эн тэргүүндээ тавьсан хөтөлбөр аль нь вэ?
a)
Уламжлалт соёл
b)
Соёлын бодлого
c)
Үндэстний соёлын онцлог
d)
Монгол өв соёл
e)
Соёлын үйлдвэрлэл
14.
14 Соёлын үйлдвэрлэлийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Бүтээлч шинэ эдийн засаг
b)
Соёлын орон зай
c)
Утаагүй үйлдвэрлэл
d)
Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл
e)
Чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл /шоу бизнес/
15.
15.......................нь орчин үед угсаатны соёл, соёлын философи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй, соёлын экологи гэх мэт салбаруудыг хамаарна.
a)
Оюуны соёл
b)
Эдийн соёл
c)
Соёл судлал
d)
Хэрэглээний соёл
e)
Материаллаг соёл
16.
16, Хүн бүрийн өвөрмөц онцлогийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн гэсэн нь хэний үзээл вэ?
a)
К.Маркс
b)
Ж.Локк
c)
М.Вебер
d)
Э.Фромм
e)
Н.Макиавелли
17.
17, Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү.
a)
Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
b)
Соёлын тэгш байдлыг үнэлэх
c)
Уламжлалт ёс заншлыг хадгалах
d)
Соёлын тулгалт хийх
e)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх
18.
18, ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Зах зээлийн
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Байнгын
d)
Тогтмол
e)
Бодит ДНБ
19.
19. ДНБ-ийг орлогоор тооцоход хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Зээлийн хүүгийн орлого
b)
Цалин, түрээсийн орлого
c)
Үндсэн хөрөнгий элэгдэл
d)
Хувь хүн орлого
e)
Шууд бус татварын орлого
20.
20. Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримтыг..................гэнэ.
a)
Бонд
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Хуримтлал
e)
Лиценз
21.
21. Макро эдийн засгийн бодлогын зорилго аль нь вэ?
a)
● Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
b)
● Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх
c)
● Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх
d)
● Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх
e)
● Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох
22.
22. Өндөр хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ?
a)
● Үндсэн хөрөнгө худалдан авч байгаа хүмүүс
b)
● Үндсэн хөрөнгөө худалдаж байгаа хүмүүс
c)
● Зээлээ төлж байдаг хүмүүс
d)
● Банкинд хадгаламжтай хүмүүс
e)
● Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүс
23.
23 Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ямар бодлого гэх вэ?
a)
● Мөнгөний тэлэх
b)
● Мөнгөний хумих
c)
● Засгийн газрын
d)
● Сангийн яамны
e)
● Эдийн засгийн
24.
24. Доор дурдсан шийдвэрүүдээс аль нь инфляцийн эсрэг бодлогод хамаарах вэ?
a)
● Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх
b)
● Банкны зээлийн хүүг бууруулах
c)
● Банкинд байгаа хадгаламжуудыг индексжүүлэх
d)
● Татварын хувь хэмжээг өсгөх
e)
● Засгийн газраас бонд гаргаж худалдах
25.
25. Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг.......................гэнэ.
a)
● Олон улсын худалдаа
b)
● Гадаад худалдаа
c)
● Гадаадын хөрөнгө оруулалт
d)
● Гадаадын зээл тусламж
e)
● Экспорт, импорт
26.
26. Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдэд хамааралгүйг олно уу?
a)
● Чадварлаг бүтээлч иргэд
b)
● Амьжиргааны түвшин дээшилж, эдийн засаг өссөн
c)
● Ажилгүйдэл, ядуурал буурсан
d)
● Эдийн засаг тогтворгүй өссөн
e)
● Үйлдвэрлэлийн салбар хумигдаж, эдийн засгийн бүтээмж буурсан
27.
27. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын томьёололд ороогүйг ялгаж олоорой.
a)
● Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэх үзэх
b)
● Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хөгжүүлэх
c)
● Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх
d)
● Байгаль орчноо хамгаалах
e)
● Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх
28.
28. Хууль тогтоох засаглал буюу парламент, шүүх-арми гэсэн бүтэцтэй гүйцэтгэх засаглал, хаан сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглалын ангилал хийсэн сэтгэгчийг нэрлэнэ үү.
a)
● Ж.Локк
b)
● Ш.Монтескье
c)
● Н.Макиавелли
d)
● К.Маркс
e)
● М.Вебер
29.
29. Иргэний нийгмийг юу гэж ойлгож болох вэ?
a)
● Хүмүүсийн аяндаа гаргасан үйл ажиллагааны үр дүн
b)
● Ёс суртахууны үндсийг бий болгох явдлын үр дүн
c)
● Иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдлийг
d)
● Хүмүүсийн бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх явдал
e)
● Хүмүүсийн үйл ажиллагааны чиг хандлага
30.
30. Иргэний нийгмийн үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?
a)
● Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
b)
● Нийгмийн бүх асуудлыг төрийн оролцоотойгоор шийдвэрлэх
c)
● Зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх
d)
● Мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө
e)
● Иргэдийн нийгмийн идэвх дээшлэх
31.
31. Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?
a)
● Хорих ял эдэлж буй иргэн
b)
● Аль нэг намын гишүүн
c)
● 25 насанд хүрсэн иргэн
d)
● Гадаадын харьяат иргэн
e)
● Сонгуулийн эрх бүхий иргэн
32.
32. Намын нэрээр санал хурааж, авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
a)
● Чөлөөт сонгууль
b)
● Холимог
c)
● Пропорцианоль
d)
● Мажоритар
e)
● Уламжлалт
33.
33. Нийтлэл нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэргийг...гэнэ.
a)
● Хэвлэл мэдээлэл
b)
● Хэвлэлийн эрх чөлөө
c)
● Өдөр тутмын хэвлэл
d)
● Олон нийтийн телевиз
e)
● Олон нийтийн радио
34.
34. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн баримтлах зарчмуудыг тоочихдоо илүүц зүйл оруулсныг ялгаж тэмдэглэнэ үү.
a)
● Олон түмний эрх ашгийн төлөө үнэн зөв мэдээлэл дамжуулах
b)
● Ард түмний дуу хоолой болох
c)
● Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшин харгалзахгүйгээр мэдээллийг бүх нийтиэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах
d)
● Улс төрийн аль нэг намын байр суурийг илэрхийлэгч байх
e)
● Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах
35.
35. Хүний эрхэм чанарын үндсэн шинжүүдэд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
● Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл
b)
● Хүний эрхэм чанар нь хүн бүрт адилхан байх
c)
● Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болохгүй
d)
● Хүний эрхэм чанарт халдаж болохгүй
e)
● Хүний эрхэм чанар хүн бүрт ялгаатай байх
36.
36. НҮБ нь хэдэн онд байгуулагдсан бэ?
a)
● 1950 он
b)
● 1948 он
c)
● 1961 он
d)
● 1945 он
e)
● 1952 он
37.
37. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар “тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь: .............. , ............... , ............... тэтгэвэр” гэсэн төрөлтэй байдаг.
a)
● Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, өндөр насны
b)
● Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны
c)
● Ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугийн
d)
● Тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн, жирэмсний
e)
● Оршуулгын, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны
38.
38. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгох вэ? 2 оноо
a)
● Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
b)
● Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
c)
● Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
d)
● Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 5 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
e)
● Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 7 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
39.
39. .....................................нь зөвхөн Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
a)
● УИХ
b)
● Үндсэн хуулийн цэц
c)
● Засгийн газар
d)
● Намууд
e)
● Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд
40.
40. Баялгийн үр шимийг хүртэх, баялгийг бүрэн хараа хяналтандаа байлгах, баялгийг худалдах, бэлэглэх, арилжир, зээлэх зэрэг эрх нь эдийн засгийн ямар эрхэд хамаарах вэ? 1 оноо
a)
● Ёс суртахууны эрх
b)
● Хүний эрх
c)
● Хөдөлмөрлөх эрх
d)
● Өмчлөх эрх
e)
● Иргэний эрх
41.
41. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?
a)
● Хохирол, хор уршиг
b)
● Гэм хор, хор уршиг
c)
● Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус
d)
● Хор уршиг, гэмт үйлдэл
e)
● Ёс суртахууны доройтол
42.
42. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй, хохирол багатай бол ямар зөрчилд тооцогдох вэ?
a)
● Зохиогчийн эрхийг зөрчих
b)
● Захиргааны зөрчил
c)
● Хүүхдийн эрхийг зөрчих
d)
● Сахилгын зөрчил
e)
● Эд хөрөнгийн зөрчил
43.
43. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч этгээдийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
● Туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээд
b)
● Гомдол гаргаж буй иргэн ба хуулийн этгээд
c)
● Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан
d)
● Гуравдагч этгээд
e)
● Дүүргийн засаг дарга
44.
44. Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцан үндсэн хэлбэрийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
● Гомдол мэдүүлэх
b)
● Өргөдөл гаргах
c)
● Нотлох баримт гаргах, шалгуулах
d)
● Хүсэлт гаргах
e)
● Санал гаргах
45.
47. Монгол услын гадаад бодлогын чиглэлд хамааралгүй зүйлийг тэмдэглэнэ үү.
a)
● Үзэл суртал, суртал нэвтрүүлгийн
b)
● Эдийн засаг, бизнесийн
c)
● Соёл, хүмүүнлэгийн
d)
● Улс төр, дипломатын
e)
● Шинжлэх ухаан, технологийн
46.
48. Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.
a)
● 2000 он
b)
● 1914 он
c)
● 1916 он
d)
● 1992 он
e)
● 2011 он
47.
49. Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтыг олно уу.
a)
● ОХУ, БНХАУ-тай найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
b)
● Ази номхон далайн улс орнуудтай харилцах
c)
● АНУ ба өрнөдийн хөгжингүй орнуудтай харилцах
d)
● Посткоммунист орнуудтай харилцах
e)
● Дэлхийн бүх орнуудтай харилцаж хамтын ажиллагаа өрнүүлэх
48.
50. Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны олон талт үйл ажиллагааны салбарт хамааралгүйг олно уу?
a)
● Гадаадын зээл тусламж
b)
● Бизнес, аж ахуйн хамтын ажиллагаа
c)
● Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
d)
● Аялал жуулчлал
e)
● Парламент хоорондын харилцаа
49.
51. Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
● Төв Африкийн орнууд
b)
● Хойд Америк ба Европын улс орнууд
c)
● Төв Азийн улс орнууд буюу, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
d)
● Зүүн хойд Азийн бүс нутаг /ОХУ, БНХАУ, Солонгос, Япон г.м/
e)
● Зүүн өмнөд Азийн бүс нутаг
50.
52. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль нь вэ?
a)
● Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/
b)
● Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах
c)
● Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /АСЕАН/
d)
● Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн
e)
● НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
51.
53. Ард түмэн олон улсын харилцаанд яаж оролцдог вэ?
a)
● Хараар /хууль бусаар ажиллаж амьдрах/
b)
● Гадаад гарч ажиллаж амьдрах
c)
● Гадаадын пүүс, компани, ААН-тэй гэрээ хийснээр
d)
● Хувийн шугамаар
e)
● Өөрийгөө төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулан
52.
54. Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамааралгүй зүйлийг олно уу?
a)
● Зорилгыг өөрчлөн чиглүүлэх
b)
● Сэтгэл татах чадвар
c)
● Албадлага
d)
● Үнэмшил, тогтолцоо
e)
● Үнэт зүйлс, соёл, төрийн бодлого
53.
55. Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим, дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?
a)
● Цэргийн хүч, эдийн засгийн хориг
b)
● Хатуу хүчний бодлого
c)
● Гурав дахь хөршийн бодлого
d)
● Олон улсын эрх зүй
e)
● Зөөлөн хүчний бодлого