wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эдийн засаг 12

Total questions: 45

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

Хувь хүн болон аж ахуй нэгжээс авах татварын хэмжээг бууруулах нь төсвийн бодлогын аль чиглэлд хамаарах вэ?

a)

Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх

b)

Төсвийн орлогыг бууруулах

c)

Мөнгө зээлийн бодлого

d)

Мөнгөний тэлэх бодлого

2.

Өөрийн гаргасан шинэ санааг патентжуулаад түүнийгээ үйлдвэрлээд борлуулах үйл явцыг...........гэнэ

a)

Зохиогчийн өмч

b)

Зохиогчийн эрх

c)

Соёлын үйлдвэрлэл

d)

Инноваци

e)

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

3.

Төрийн зардлыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч болох вэ?

a)

Гадаад руу ажиллах хүчээ илгээх

b)

Гаднаас ажиллах хүчнийг импортлох

c)

Зээлийн хүүг өсгөх

d)

Зам гүүр барих

e)

Хувийн секторуудын татварыг бууруулах

4.

Джон Мейнард Кейнсийн үзэл баримтлалыг олно уу.

a)

Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой

b)

Уламжлалт эдийн засгийн тогтолцоо нь эдийн засгийн жигд өсөлтийг хангаж чаддаг

c)

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед төр бүхий л асуудлыг шийддэг нь хамгийн зөв шийдэл

d)

Холимог эдийн засгийн тогтолцоо нь ажилгүйдлийг арилгаж чадах ганц боломж

e)

Үйлдвэрлэгчид улс орны баялгийг бүтээгчид

5.

Манай орон "Чингис" бондыг гаргаснаар :

a)

Мөнгөний хомсдлоос гарсан

b)

Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн

c)

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийсэн

d)

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн

e)

А ба В хариулт зөв

6.

Монголчууд сүүлийн жилүүдэд соёлын үйлдвэрлэлд илүү ач холбогдол өгч байгаа нь ямар үр дагавартай хэмээн үзэж байна вэ?

a)

Монгол улсын нэр хүнд өсөх учраас

b)

Гадаад харилцаа өргөжих учраас

c)

Эдийн засгийн эерэг нөлөөтэй учраас

d)

Эдийн засгийн сөрөг нөлөөтэй учраас

e)

Урлаг соёлын салбар хөгжих учраас

7.

Джон Мейнард Кейнсийн зөвөлгөөгөөр аль улс банкны шинчлэл хийсэн бэ?

a)

Монгол

b)

Англи

c)

Герман

d)

Орос

e)

Солонгос

8.

Төрийн сангийн бодлогыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?

a)

Эдийн засгийн өсөлтийн үед

b)

Эдийн засгийн уналтын үед

c)

Улсын орлого нэмэгдүүлэх үед

d)

Улсын зарлага өсөх үед

e)

Эдийн засгийн мөчлөгөөс үл шалтгаалан байнга

9.

Төсөв ямар тохиолдолд хомсдолд орох вэ?

a)

Сүүдрийн эдийн засаг бага үед

b)

Инфляци их байх үед

c)

Эдийн засгийн уналтын үед

d)

Төрийн зардал орлогоосоо давбал

e)

Төрийн зардал орлогоосоо бага үед

10.
  1. Аль нь зөв тодохойлолт вэ

a)

Нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого зарлагыг өөрчлөх бодлогыг төсвийн бодлого гэнэ

b)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого зарлагыг өөрчлөх бодлогыг төсвийн бодлого гэнэ

c)

Нийт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр нь төсвийн бодлого юм

d)

Нийт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр нь сангийн бодлого юм

e)

Экспорт инпортын зөрүүг тэнцвэржүүлэх нь төсвийн бодлого юм

11.
  1. Инновацийн илрэх хэлбэрүүдээс илүүц зүйлийг олно уу

a)

Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх

b)

Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших

c)

Шинэ зах зээл нээх

d)

Шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг

e)

Шинэ түүхий эд гарган авах

12.
  1. Нийлүүлэлт нэмэгдвэл

a)

Үнэ өснө тоо хэмжээ өснө

b)

Үнэ буурна тоо хэмжээ буурна

c)

Эрэлт өснө

d)

Эрэлт буурна

e)

Тэнцвэрт үнэ тогтоно

13.
  1. Хувь хүний орлогын албан татварын хэмжээг бууруулахад нийт өрхийн орлого буюу хэрэглээний зардал тэр хэмжээгээр нэмэгдэх үед ямар үзэгдэл болох вэ?

a)

Нийлүүлэлт өснө

b)

Нийлүүлэлт буурна

c)

Эрэлт өснө

d)

Эрэлт буурна

e)

Тэнцвэрт үнэ тогтоно

14.
  1. Эдийн засаг хэмээх нэр томьёог анх шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан эрдэмтэн хэн бэ?

a)

Стэвен Д. Левит

b)

Стифен Ж. Дабнер

c)

Ксенофон

d)

А. Смит

e)

Д. Рикардо

15.
  1. Харьцангуй давуу талын онолыг боловсруулсан эрдэмтэн хэн бэ?

a)

Стэвен Д. Левит

b)

Стифен Ж. Дабнер

c)

Ксенофон

d)

А. Смит

e)

Д. Рикардо

16.
  1. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь эдийн засгийн үндсэн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?

a)

Юуг~Яаж~Хэнд

b)

Зах зээл~ үйлдвэрлэл~хувиарлалт

c)

Яаж~Хэнд~Юуг

d)

А ба В хариулт зөв

e)

Үйлдвэрлэл~Хувиарлалт~Зах зээл

17.
  1. Макро төвшний эдийн засгийн асуудлын шийдвэрийг хэн гаргах вэ?

a)

Ерөнхийлөгч

b)

Улсын их хурал

c)

Засгийн газар

d)

Аж ахуй нэгжийн удирдагчид

e)

А ба В хариулт зөв

18.
  1. Төвлөрсөн төвөлгөөт эдийн засгийн тогтолцоо эдийн засгийн үндсэн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?

a)

Юуг~Яаж~Хэнд

b)

Зах зээл~Үйлдвэрлэл~Хувиарлалт

c)

Яаж~Хэнд~Юуг

d)

Зах зээл~Хувиарлалт~Үйлдвэрлэл

e)

Хэнд~Юуг~Яаж

19.
  1. Микро төвшний эдийн засгийн асуудлын шийдвэрийг хэн гаргах вэ?

a)

Ерөнхийлөгч

b)

Улсын их хурал

c)

Засгийн газар

d)

Аж ахуй нэгжийн удирдагчид

20.

"Ковид 19"~ийн өвчлөлтэй холбоотойгоор манай эмийн сан маскны тоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн бол ямар асуудлаа шийдэж байна вэ?

a)

Хэнд~Хувиарлалт

b)

Юуг~Зах зээл

c)

Яаж~Үйлдвэрлэл

d)

Эрэлтийг нэмэгдүүлэх

e)

Орлогоо нэмэгдүүлэх

21.

Банкны систем нь нэг шатлалтай буюу улсын банк л байна. Энэ нь

a)

Төвлөрсөн төвөлгөөт эдийн засгийн тогтолцоотой

b)

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой

c)

Холимог эдийн засгийн тогтолцоотой

d)

Уламжлалт эдийн засгийн тогтолцоотой

e)

Аль нь ч бич

22.
  1. Манай эмийн сан маскны борлуулалтаа бүх аймгууд руу түгээх төлөвлөгөөтэй байна гэж үзвэл эдийн засгийн үндсэн асуудлынхаа алийг нь шийдэж байна вэ?

a)

Хэнд~Хувиарлалт

b)

Юуг~Зах зээл

c)

Яаж~Үйлдвэрлэл

d)

Орлогоо нэмэгдүүлэх

e)

Нийлүүлэлтээ нэмэгдүүлэх

23.
  1. Энэ үед хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэнд боловсролд анхаарах шаардлагатай. Зайлшгүй харж үзэх нийгмийн эмзэг хэсгийг төр хамгаалалтандаа авах ёстой. Энэ нь:

a)

Төвлөрсөн төвөлгөөт эдийн засаг

b)

Зах зээлийн эдийн засаг

c)

Уламжлалт эдийн засаг

d)

Холимог эдийн засаг

e)

Аль нь ч биш

24.
  1. Яаж~Үйлдвэрлэл асуултаар эдийн засгийн үндсэн асуудлын алийг нь шийддэг вэ?

a)

А. Ямар боломжит бараа үйлчилгээг эдийн засгийн тухайн нөхцөлд хичнээн тоо хэмжээгээр хэзээ үйлдвэрлэх вэ?

b)

В. Тэдгээр бараа үйлчилгээг хүмүүс өрх гэрийн хооронд хэрхэн хүртээж ногдуулах вэ?

c)

С. Боломжит хувилбаруудаас сонгосон бараа үйлчилгээг ямар түүхий эд технологиор хэнээр хийлгэх вэ?

d)

D. A ба В

e)

Е. В ба С

25.

Физиократизм гэдэг нь ямар утгатай үг вэ?

a)

Худалдаачид

b)

Байгалийг засаглах

c)

Үндэсний баялаг нь мөнгө

d)

Үл үзэгдэгч гар

e)

Хүчирхэг улс

26.

Төрийн зохицуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэсэн зарчмыг баримталдаг онол аль нь вэ?

a)

Меркантализм

b)

Физиократизм

c)

Сонгодог эдийн засгийн ухаан

d)

Шинэ сонгодог онол

e)

Кейнсизм

27.
  1. Мекантапистуудыг шүүмжлэн гарч ирсэн онол аль нь вэ?

a)

Меркантализм

b)

Физиократизм

c)

Сонгодог эдийн засгийн ухаан

d)

Шинэ сонгодог онол

e)

Кейнсизм

28.
  1. Эдийн засгийн сонгодог сургаалийн чиглэлийн гол төлөөлөгч К. Марксийн үзлийг олно уу?

a)

Төрийн зохицуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно

b)

Тогтвортой байдлыг арилгахад төрийн оролцоо зайлшгүй

c)

Нэмүү өртөг нь хөдөлмөрийн бус орлого буюу мөлжлөгийн үр дүн

d)

Үл үзэгдэгч гарын зохицуулалт

e)

Үндэсний баялаг нь мөнгө юм

29.

Монетаризмын онолын гол төлөөлөгч аль нь вэ?

a)

А. Смит

b)

Д. Рикардо

c)

К. Маркс

d)

М. Кейнс

e)

М. Фридман

30.

БНМАУ~ын үеийн төрийн эдийн засгийн тогтолцоо:

a)

Зах зээлийн эдийн засаг

b)

Төвлөрсөн төвөлгөөт эдийн засаг

c)

Уламжлалт эдийн засаг

d)

Холимог эдийн засаг

e)

Дээрх бүгд

31.

Зурагтыг 1960~аад оны үед тансаг бараа гэж үзэж байсан бол өнөөдөр ямар хэрэгцээнд оруулж үзэх болсон бэ?

a)

Оршин амь зуух хэрэгцээ

b)

Соёлын хэрэгцээ

c)

Тансаг хэрэгцээ

d)

Бүлийн хэрэгцээ

e)

Нийгмийн хэрэгцээ

32.
  1. Үйлдвэрлэлийн хүчин зүйл гэж юу вэ?

a)

Тоног төхөөрөмжүүд

b)

Чөлөөт баялаг ба чөлөөт бус барилга

c)

Зах зээл Үйлдвэрлэл Хувиарлалт

d)

Газар хөдөлмөр капитал хөдөлмөр эрхлэх ур чадвар

e)

Үйлдвэрлэл Хувиарлалт Арилжаа хэрэгцээ

33.

Үйлдвэрлэлийн анхдагч хүчин зүйл аль нь вэ?

a)

А. Газар

b)

В. Хөдөлмөр

c)

С. Капитал

d)

D. Хөдөлмөр эрхлэх ур чадвар

e)

А ба В

34.

Их дэлгүүрээс ээлжит хямдрал зарлан телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Танд мэдрүүлэхээр дахин хямдрууллаа " гэсэн нь өрсөлдөөний аль хэлбэр вэ?

a)

Борлуулалтын өрсөлдөөн

b)

Үнийн өрсөлдөөн

c)

Технологийн өрсөлдөөн

d)

Эрэлтийг бий болгох чадварын өрсөлдөөн

e)

Төгс бус өрсөлдөөн

35.

"Б" энэ жил 00 цаасны үйлдвэртэй болсон бөгөөд хэрэглэгчдээ татахын тулд эхний 6 сар ашиг бус чанарт анхаарал хандуулж тогтвортой хэрэглэгчтэй болсон хойноо үнээ аажмаар нэмжээ . энэ нь:

a)

Борлуулалтын өрсөлдөөн

b)

Үнийн өрсөлдөөн

c)

Технологийн өрсөлдөөн

d)

Эрэлтийг бий болгох чадварын өрсөлдөөн

36.
  1. Монгол улсын иргэний үнэмлэхний зураг авах үйлчилгээний эрхийг тендерийн шугамаар фото зургийн "Г" агентлагт олгосон . Энэ нь монополийн аль аргад хамаарах вэ?

a)

Нэгдэх замаар

b)

Онцгой нөөцийг эзэмших

c)

Төрлөхийн монополь

d)

Патент юм уу зохиогчийн эрхийн улмаас

e)

Засгийн газрын олгосон эрхийн улмаас

37.

Бие даасан Аж ахуй нэгжүүдийн хувь оруулсан өмч бүхий төмөөхөн аж ахуйг........гэнэ

a)

Картель

b)

Синдакат

c)

Трест

d)

Концент

e)

Корпораци

38.
  1. Тухайн бараа үйлчилгээний үнэ өсөхөд эрэлтийн тоо хэмжээнд гарах өөрчлөлтийг ол

a)

Тоо хэмжээ буурна

b)

Тоо хэмжээ өснө

c)

Тоо хэмжээ тэнцвэржинэ

d)

Үнийн өсөлт нь эрэлтийн тоо хэмжээнд хамаарахгүй

e)

Бараа үйлчилгээний өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлнэ

39.
  1. Худалдан авагчийн тоо буурахад:

a)

Эрэлт нэмэгдэнэ

b)

Эрэлт буурна

c)

Нийлүүлэлт нэмэгдэнэ

d)

Эрэлт тогтворжино

e)

Үнэ өснө

40.
  1. Үзэг черниль бол хослох бараанууд юм. Үзэгний үнэ өсөхөд:

a)

Эрэлт буурна

b)

Эрэлт нэмэгдэнэ

c)

Хослох бараа боловч нэг нь нөгөөдөө нөлөөлөхгүй

d)

Нийлүүлэлт нэмэгдэнэ

e)

Эрэлт тогтворжино

41.
  1. Ямар нэг барааны оронд хэрэглэгдэх өөр барааг орлох бараа гэнэ. Үхрийн махны үнэ өссөн гэж үзвэл?

a)

Хонины махны эрэлтэд огт нөлөөлөхгүй

b)

Хонины махны нийлүүлэлт багасана

c)

Үхрийн махны эрэлт багасаж хонины махны эрэлт нэмэгдэнэ

d)

Үхрийн махны эрэлт ихсэж хонины махны эрэлт багасна

e)

Үхрийн махны эрэлт хонины махны эрэлт аль аль нь ихэснэ

42.
  1. Сангийн бодлогыг хэрэгжүүлсний дараа нийт эрэлтийн муруй анхны байрлалаасаа аль чиглэлд шилжилт хийх вэ?

a)

Баруун параллель

b)

Зүүн параллель

c)

Эгц доош буурна

d)

Эгц дээш өгсөнө

e)

Тухайн үеээсээ хамаарна

43.
  1. Ажилгүйдлийн ердийн түвшин хэдэн хувьтай байх вэ?

a)

1~3% байх тохиолдолд

b)

5~6% байх тохиолдолд

c)

7с дээш % байх тохиолдолд

d)

Хүн бүр 100% ажилтай байгаа тохиолдолд

e)

7% байх тохиолдолд

44.

Зээлийн мөнгөний төрлүүдээс илүүцийг олно уу

a)

Вексель

b)

Банкнот

c)

Депозит мөнгө

d)

Цаасан мөнгө

e)

Чек

45.

Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт банкны тасалбарыг юу гэдэг вэ?

a)

Вексель

b)

Банкнот

c)

Депозит мөнгө

d)

Цаасан мөнгө

e)

Чек