wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Niigmiin davhaajilt

Total questions: 10

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1-4.

Боолчлол. Боолчлол нь иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч

нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа

өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг. Дайн байлдаан, өр төлөөс

эсвэл тоталитар дэглэмийн нөлөөгөөр боолчлол үүсэж байсан. Боолчлол нь эртний

Грек, Ром, 1850 он хүртэлх Америкийн өмнөд, XX зуунд Германы нацист, ЗХУ-ын

коммунист хорих лагерьт байсан гэж судлаачид дүгнэдэг. Энэ бүгдэд хүний үндсэн

болон иргэний эрхийг нь хязгаарлаж, албадлагын хөдөлмөрийн харилцаа оршин

байсантай холбоотой. Өнөө үед боолчлолыг хууль ёсоор халсан ч, хүний наймаанд

цөөн биш хүн өртөж байгааг боолчлол далд хэлбэрээр оршиж байна гэж дүгнэж

болно.

Язгуур. Энэ нь улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн

хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын хэв маяг. Энэ давхраажилтын

тогтолцооны үед нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог

онцлогтой. Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой

гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх

боломжтойгоороо онцлог. Язгуур нь дундад зууны үед оршин байсан бөгөөд улс

орнуудад өөр өөрийн онцлогтойгоор оршиж байжээ.

Каст. Каст нь гол төлөв Азийн улс орнуудын давхраажилтын уламжлалт хэв маягийн

нэг. Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн байр

суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг бол каст юм. Мөн

каст нь гэрлэх хосоо зөвхөн тухайн кастын хүрээнээс сонгодог эндогами гэрлэлтийн

хэлбэртэй. Энэ нь Энэтхэг, Балба, Пакистан, Шри Ланк, Индонези зэрэг орны

давхраажилтын тогтолцоонд илэрдэг байна.

Анги. Энэ нь эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой

нээлттэй давхраажилтын хэв маяг. Социологичид орчин үеийн нийгэмд эдийн

засгийн баялаг, орлогын хэмжээ, ажил мэргэжлээр ялгагдах дээд, дунд, доод

ангиас аливаа нийгэм тогтдог хэмээн тайлбарладаг. Эдийн засгийн баялгийн

өсөлт нэмэгдэж, тэрхүү өсөлтийн хуваарилалт шударга явагддаг нийгэмд дундаж

ангийнхны эзлэх хувийн жин нэмэгддэг байна. Баялгийн шударга бус хуваарилалт

бүхий нийгэмд цөөнх хэсэг баялгийн ихэнхийг хүртэж, олонх хэсэг ядуу амьдардаг.

1.

Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн

байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

2.

Дайн байлдаан, өр төлөөс эсвэл тоталитар дэглэмийн нөлөөгөөр

давхраажилтын ямар хэв маяг үүссэн бэ?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

3.

Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой

гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх

боломжтойгоороо онцлог давхраажилт аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

4.

Эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой

нээлттэй давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)
Анги
b)

Каст

c)

Язгуур

d)

Боолчлол

5.

Тун бага хувийг эзэлдэг ч баялгийн дийлэнхийг эзэмшдэг. Энэ

ангийн байр суурь нь үе залгамжилдаг ангийг сонгоно уу.

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундын дээд анги

d)

Дундын дунд анги

e)

Ядуу ажилчин анги

6.

Мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгч, инженер техникийн

ажилтан зэрэг цагаан захтан, нарийн мэргэжсэн хөх захтан багтдаг ангийг сонгоно уу.

a)

Дээдийн дээд анги

b)

Дундын дээд анги

c)

Дундын дунд анги

d)

Доод анги

7.

Орон гэргүйчүүд, хар тамхи, архинд донтогсод зэрэг нийгмийн бүхий л

үйлчилгээ, тусламжаас гадна амьдардаг, гадуурхагдсан, шоовдорлогдсон хүмүүсийн ангийг сонгоно уу.

a)

Дээд анги

b)

Дунд анги

c)

Ядуу ажилчин анги

d)

Доод анги

e)

Ёроолын хэсэг

8.

Доодын дээд ангийг юу гэдэг вэ?

a)

Доодын дээд анги

b)

Ёроол хэсэг

c)

Нэн ядуу иргэд

d)

Ядуу ажилчин анги

e)

Ядуус

9.

Цагаан захтан анги гэдэг нь .....

a)

оюуны хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд үүнд удирдлага,

менежер, мэргэжилтэн, туслах, гүйцэтгэх, техникийн түвшний оюуны хөдөлмөр

эрхлэгчид бүгд багтана.

b)

биеийн хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд нарийн ур чадвар

шаардах биеийн хүчний ажилчдаас эхлээд тусгай бэлтгэл, ур чадвар үл шаардах

энгийн ажил эрхлэгчид багтана.

10.

Бюрократ байгууллага нь албан тушаалын шаталсан бүтэц бүхий, албан

тушаалтны эрх, үүргийг албан ёсны хэм хэмжээгээр тогтоосон байгууллага.

a)

Худал

b)

Үнэн

11.

Судлаач Д.Гонгор нь давхраажилтыг хэрхэн хуваасан бэ?

a)

1.алтан ургийн

ноёд

  1. 2.жирийн малчин ард

  2. 3.гэрийн боолчууд

b)

1.харц язгуурын түшмэд, дархад, тайж

нар

  1. 2. чинээлэг хөрөнгөтэй, элч,

    хиа зэргийн жижиг эрх мэдэлтнүүд

  2. 3. жирийн харц иргэд

c)
  1. 1.номенклатура

  2. 2.сэхээтний

  3. 3.ажилчдын

  4. 4.малчдын

12.

Нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь буюу өрхийн нийгэм, эдийн засгийн

судалгаа (2016)-гаар доод ангид хэдэн хувь нь багтаж байгаа вэ?

a)

30

b)

26.7

c)

19.9

d)

21

e)

29.6

13.

Дээд анги нь .....

a)

Нийт хүн амын 8-15 хувь

b)

Нийт хүн амын 3 хувь

c)

Нийт хүн амын 30-35хувь