wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм нийгмийн харилцаа 10

Total questions: 40

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл

a)

нийгэм

b)

нийгмийн харилцаа

c)

нийгмийн нэгдэл

d)

нийгмийн бүтэц

2.

нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо

a)

Нийгэм

b)

Нийгмийн харилцаа

c)

Нийгмийн нэгдэл

d)

Нийгмийн бүтэц

3.

нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо - хэний тодорхойлолт вэ?

a)

Парсонс

b)

Дюркгейм

c)

Маркс

d)

Занден

4.

хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц

a)

Эрх

b)

Үүрэг

c)

Үүргийн зөрчил

d)

Байр суурь

5.

Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц

a)

Үүрэг

b)

Эрх

c)

Үүргийн зөрчил

d)

Байр суурь

6.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг

a)

Үүрэг

b)

Эрх

c)

Байр суурь

d)

Эрх мэдэл

7.

Хүйс, үндэс угсаа зэрэг нь

a)

Олдмол байр суурь

b)

Төрөлх байр суурь

c)

Мастер байр суурь

d)

Энгийн байр суурь

8.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулахыг

a)

Үүргийн мөргөлдөөн

b)

Үүрэг хариуцлага

c)

Үүргийн зөрчил

d)

Үүргийн маргаан

9.

нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл

a)

Нийгэм

b)

Бүтэц

c)

Нийгмийн хэв маяг

d)

Институт

10.

хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах үүрэг нь

a)

Улс төр

b)

Гэр бүл

c)

Шашин

d)

Эдийн засаг

11.

“Бүтэц-чиг үүргийн онол”-ын хандлагын гол төлөөлөгч

a)

Конт

b)

Маркс

c)

Мид

d)

Вебер

12.

нийгмийн институтийн чиг үүргийг (функц) судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг хэмээн үзсэн

a)

Маркс

b)

Мертон

c)

Вебер

d)

Мид

13.

Марксизмын онолын гол төлөөлөгч

a)

Маркс

b)

Вебер

c)

Мид

d)

Дюркгейм

14.

“Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол”-н төлөөлөгч

a)

Маркс

b)

Парсонс

c)

Мид

d)

Дюркгейм

15.

Хүний нийгмийн үйлдлийн мөн чанарыг тайлбарласан онол

a)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

b)

Марксизм онол

c)

Шүүмжлэлт онол

d)

Бүтэц-чиг үүргийн онол

16.

Хувь хүн нь нийгэм, нийгмийн бүтцийн нөлөөлөлд амьдардаг болохыг тайлбарласан онол

a)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

b)

Марксизм

c)

Бүтэц-чиг үүргийн онол

17.

нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг хэмээн үздэг онол

a)

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

b)

Марксизм

c)

Бүтэц - чиг үүргийн онол

18.

үйлдэгч урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар

a)

Далд чиг үүрэг

b)

Ил чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

19.

Нийгмийн үйлдэгчдийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүргэх

a)

Далд чиг үүрэг

b)

Ил чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

20.

Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагавр

a)

Далд чиг үүрэг

b)

Ил чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

21.

хоёр ба түүнээс дээø тооны хүмүүс харилцан бие үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг

a)

Нийгэм

b)

Нийгмийн харилцаа

c)

Харилцан үйлчлэл

d)

Харилцан үйлдэл

22.

хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц

a)

Нийгмийн адилсал

b)

Нийгэмшилт

c)

Бие даах

d)

Нийгмйн нөлөө

23.

Бүх хүний нийгэмшилт нь өмнөх туршлага дээрээ тулгуурласан өгсөх замаар явагддаггүй. Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх нь бий. Гол төлөв сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог.

a)

Зан төлөв

b)

Хөгжил

c)

Нийгэмшилт

d)

Дахин нийгэмшилт

24.

нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогц

a)

Нийгэмшилтийн агент

b)

Нийгэмшилтийн хүчин зүйл

c)

Насанд хүрэгчид

25.

ойр дотны хүмүүсийн зан үйлийн загвар, үнэлэмж, итгэл үнэмшлийн тогтолцоо хувь хүний нийгэмшилтийн үндэс суурь болдог буюу үндсэн агент нь

a)

Гэр бүл

b)

Үе тэнгийнхэн

c)

Сургууль

d)

Хэвлэл мэдээлэл

26.

танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой, ёс суртахуун, ёс зүйн төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц агент

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийхэн

d)

Хэвлэл мэдээлэл

27.

Гэр бүл, сургуулиас өгдөггүй тодорхой чадвар, дадлуудыг өгдөг агент

a)

Гэр бүл

b)

Үе тэнгийнхэн

c)

Ажлын байр

d)

Хэвлэл мэдээлэл

28.

нийгэмшилтэд албан ёсоор үүрэг хүлээгч агент буюу тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулдаг

a)

Гэр бүл

b)

Үе тэнгийнхэн

c)

Сургууль

d)

Хэвлэл мэдээлэл

29.

насанд хүрэгчдийн нийгэмшилт явагдах гол талбар болдог, үүрэг биелүүлэх, дүрэм журамд нийцэн ажиллахыг шаарддагаараа хүний итгэл үнэмшил, үнэлэмж, зан үйлд нөлөөлдөг.

a)

Гэр бүл

b)

Үе тэнгийнхэн

c)

Сургууль

d)

Ажлын байр

30.

нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ. Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөвийн аялдах үйлийг

a)

Нийгэмшилт

b)

Конформист

c)

Нийгмийн хяналт

d)

Нийгмйин хэм хэмжээ

31.

Юуг гажуудалд тооцох, түүнд нийгмийн гишүүдийн зүгээс хариу арга хэмжээ авах тогтолцоо нь бүхэлд нь

a)

Нийгмийн гажуудал

b)

Нийгмийн албадлага

c)

Нийгмйин хяналт

d)

Нийгмийн хүлээлт

32.

нийгмийн ертөнцийн тухай асуултад хариулт хайж буй үйл явц

a)

Нийгмийн хэрэгцээ

b)

Нийгмийн судалгаа

c)

Нийгмийн хүлээлт

d)

Нийгэм

33.

Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан, онол бүтээх боломжтой гэж үздэг онол

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм (шүүмжлэлт онол)

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

34.

Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ. нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж тайлбарладаг

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм (шүүмжлэлт онол)

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

35.

Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн, өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг. Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч, далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой гэж үздэг

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм (шүүмжлэлт онол)

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

36.

Хоёр ба түүнээс дээш утга, шинжээр илэрч байдаг зүйл. Жишээ нь, хүйс нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр шинжээр илэрдэг

a)

Хувьсагч

b)

Үл хамаарах хувьсагч

c)

Хамаарах хувьсагч

37.

Бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж буй, шалтгаан нь болж буй хувьсагч. Жишээ нь, ажил эрхлэлт нь боловсролын түвшнээс хамаарч байгаа бол боловсрол нь

a)

Хувьсагч

b)

Үл хамаарах хувьсагч

c)

Хамаарах хувьсагч

38.

Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагч. Жишээ нь, ажил эрхлэлт нь боловсролын түвшнээс хамаарч байгаа бол ажил эрхлэлт нь

a)

Хувьсагч

b)

Үл хамаарах хувьсагч

c)

Хамаарах хувьсагч

39.

Баримт бичгийн агуулга, догол мөр, өгүүлбэр, үг зэргийг утгыг ойлгох, нийтлэг ерөнхий дүр зургийг дүрслэн харуулах арга

a)

Баримт бичгийн чанарын шинжилгээний арга

b)

Чанарын арга

c)

Тоон арга

d)

Контент анализ

40.

Баримт бичгээс тодорхой утгын нэгжийг хувьсагчаар сонгон, давтамж, хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжлэх арга.

a)

Баримт бичгийн чанарын шинжилгээний арга

b)

Чанарын арга

c)

Тоон арга

d)

Контент анализ