wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам

Total questions: 30

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалалыг олно уу?

a)

нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

b)

ийслэлд Дүүргийн Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

c)

ийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх шүүх

2.

нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:

a)

үнэн

b)

худал

3.

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ,,,,,, дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлэнэ.

a)

15

b)

2

c)

20

4.

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ:

a)

бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах;

b)

дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах;

c)

хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах;

d)

бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах.

5.

Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ.

a)

шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;

b)

энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл;

c)

ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.

d)

энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл;

6.

Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргаж болно.

a)

үнэн

b)

худал

7.

Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй.

a)

үнэн

b)

худал

8.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, ........... баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.

a)

бичмэл, эд мөрийн баримт

b)

бичмэл болон эд мөрийн, цахим баримт

c)

цахим баримт болон эд мөрийн баримт

d)

бичмэл болон цахим

9.

Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш .... хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш .... хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ. Дээрх хугацааг тухайн шүүхийн шүүгчид зөвлөгөөнөөс нэг удаа .... хүртэлх хоногоор сунгаж болно.

a)

30,14,30

b)

30,30,14

c)

45,14,14

d)

45,7,30

10.

нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ... хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. 

a)

10

b)

7

c)

5

11.

үүхэд ирүүлсэн болон шүүхийн бэлтгэсэн цахим баримтыг шүүх ......... байдлаар хадгална.

a)

хэвлэмэл

b)

хэвлэж

c)

цахим

d)

нууцлах

12.

Шүүх хавтаст хэргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цахим хэлбэрээр эрхлэн хөтөлж болно. Цаасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх цахим ажиллагаанд тавигдах техникийн шаардлагад нийцүүлэн хөрвүүлнэ. Цаасан баримтыг хөрвүүлсэн огноо, ажилтны талаарх мэдээллийг хавсаргаж, хөрвүүлсэн ажилтан тоон гарын үсгээ зурсан байна.

a)

алдаагүй

b)

алдаатай

c)

бага зэрэг алдаатай

d)

бүгд алдаатай

13.

цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш .... хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.

a)

5

b)

7

c)

10

d)

ажлын 7 хоног

14.

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран  хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.

a)

үнэн

b)

худал

15.

Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш .... хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно.

a)

10

b)

5

c)

7

16.

Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа .... удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ.

a)

нэг

b)

хэд хэдэн

c)

ганц

17.

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд ямар үед гуравдагч этгээдээр оролцож болох вэ?

a)

тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй тохиолдолд

b)

хүсэлт өгснөөр

c)

шүүхэд нэхэмжлэл гаргаснаар

d)

эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд

18.

Гэрч нь үнэн зөв мэдүүлснээ илэрхийлсэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно.

a)

үнэн

b)

худал

19.

Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай гэрч, шүүгч, зохигч нэгэн зэрэг холбогдон авсан гэрчийн мэдүүлгийг хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно

a)

үнэн

b)

худал

20.

.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн нь гэрчийн мэдүүлгийг энэ хуулийн 756.2-т заасны дагуу үнэлэхэд саад болохгүй. 

a)

үнэн

b)

худал

21.

Хэргийн оролцогч цахим баримтыг шүүхийн мэдээллийн системийн техникийн шаардлагыг хангуулан дараах аргаар шүүхэд гаргаж болно:

a)

шүүхийн мэдээллийн системд өөрийн эрхээр нэвтрэн байршуулах;

b)

хэргийн оролцогч шүүхтэй харилцахаар сонгосон цахим шуудангийн хаяг.

c)

дээрх бүгд

22.

шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг едийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ:

a)

.нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн;

b)

тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн.

c)

хэрэг хянан шийдвэрлэх хугацаанаас хэтэрсэн тохиолдолд

d)

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болсон тохиолдолд

23.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай шүүгчийн захирамжид .............

a)

гомдол гаргахгүй

b)

7 хоногийн дотор гомдол гаргаж болно.

c)

давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргаж болно.

24.

Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй.

a)

үнэн

b)

худал

25.

.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.

a)

тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхийг хориглодог тул худал.

b)

байж болно.

c)

агуулга нь зөв ч гэлээ хууль зүйн үндэслэл нь буруу байна.

d)

яг зөв

26.

шүүхийн шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн ........ агуулгыг дурдана.

a)

заавал

b)

бүрэн

c)

товч

d)

хэсэгчлэн

27.

Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш (a)   хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна.

28.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш ........... сараас илүүгүй байна.

a)

гурван

b)

ёс

c)

зургаа

d)

нэг

29.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш ... хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

a)

14

b)

10

c)

5

d)

7

30.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

a)

үнэн

b)

худал, учир нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж болно.

Similar Resources on Wayground