NEW
Font size
S
M
L
XL
Worksheets33- СОРИЛ- 3 бүлэг - 12 Сар
Total questions: 60
Worksheet time: 58mins
Name
Class
Date
1.
2022.A.4. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ? /2 оноо/
a)
Марксист онол
b)
Бүтэц-чиг үүргийн онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Иргэншлийн онол
e)
Хүн ам зүйн онол
2.
2022.A.5. Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ? /1 оноо/
a)
Ан агнуурын нийгэм
b)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
Газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
3.
2022.A.6. Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу? /2 оноо/
a)
Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм
d)
Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна
e)
Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
4.
2020.A.4. Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
a)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино
b)
Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна
c)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
d)
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
e)
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
5.
2020.A.5. XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
a)
Нийгмийн өөрчлөлт
b)
Нийгмийн давхраажилт
c)
Нийгмийн судалгаа
d)
Нийгмийн бүтэц
e)
Нийгмийн гажуудал
6.
2020.A.6. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
a)
Нийгмийн нийтлэг
b)
Нийгмийн давхраажилт
c)
Нийгмийн ялгарал
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн давхраа
7.
2019.A.2. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ? \ 1 оноо\
a)
Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Улс төрийн
d)
Эдийн засгийн
e)
Шашны
8.
2019.A.4. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтуудын оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ? \1 оноо\
a)
Нийгмийн онол
b)
Шалтгаант чанарын онол
c)
Харилцан үйлдлийн онол
d)
Зөрчилдөөний онол
e)
Бүтэц чиг үүргийн онол
9.
2019.A.5. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ……………….гэдэг. \1 оноо\
a)
Нийгмийн хувьсгал
b)
Нийгмийн өөрчлөлт
c)
Нийгмийн хөдөлгөөн
d)
Нийгмийн шилжилт
e)
Нийгмийн хувьсал
10.
2019.A.6. Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? \1 оноо\
a)
Мал аж ахуйн нийгэм
b)
Аж үйлдвэржсэн нийгэм
c)
Гар урлалын нийгэм
d)
Газар тариалангийн нийгэм
e)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
11.
2021.A.4. Тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл ................ юм. /1 оноо/
a)
Үнэлэмж
b)
Хэл
c)
Мэдлэг
d)
Бэлгэ тэмдэг
e)
Хэм хэмжээ
12.
2021.A.5. Соёлыг ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд нийцэж байна вэ? /1 оноо/
a)
Суурь үнэлэмжээр нь
b)
Сонголт хийх боломжоор нь
c)
Бүтээгч, хэрэглэгчээр нь
d)
Аж ахуй эрхлэлтээр нь
e)
Түвшинээр нь
13.
Зарим тохиолдолд баян, амьдралын бололцоо сайтай хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ бага авдаг нь юунаас болдог вэ ?
a)
Санхүүгийн боломж
b)
Ядуусын соёл
c)
Интитутын саад бэрхшээл
14.
Ижил төстэй хүмүүсийн статистик нэгдэл ?
a)
Нийгмийн нийтлэг
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн ялгарал
15.
Социологийн сонгодог үеийн төлөөлөгчид аль нь вэ ?
a)
Маркс, Вебер, 19 -р зууны сүүл үе анхдагчид учир
b)
Парсонс, Конт - Социологи нэр томьёог хэрэглэсэн учир
c)
Уорнор, Дэвис болон Мур - шинэ үзэл, судалгаа нь сонгодог учир
16.
Үндсэн 2 том анги, тэр дунд нь завсрын бусад ангиуд оршдог. Энэ нийгмийн давхраажилтын хэний үзэл вэ ?
a)
К.Маркс
b)
М.Вебер
c)
О.Райт
d)
Дюркгейм
17.
Статусын бүлэг, намын ялгарал зэрэг нь :
a)
Нийгмийн бүлгүүдийн нэр хүндийн ялгарал, эрх мэдлийн ялгарлын тухай М.Веберийн ойлголт
b)
Нийгмийн бүлгүүдийн орлогын ялгаатай байдал, Веберийн үзэл
c)
Нийгмийн бүлгүүдийн өмчийн ялгаатай байдлын тухай Марксын үзэл
d)
Нийгмийн давхраажилтын тухай неомарксист үзэл
18.
Өмчийн гэхээсээ илүү эрх мэдлийн ялгаатай түлхүү холбогддог, ноёрхогч хийгээд дагагч ангийн тухай авч үзсэн давхраажилтын онол аль нь вэ ?
a)
Зөрчилдөөний онол
b)
Шүүмжлэлт онол
c)
Бүтэц чиг үүргийн онол
d)
Индивидуалист онол
19.
Өмч+Хянах=Капиталист, менежер,ажилчин, жижиг хөрөнгөтөн
a)
Зөрчилдөөний онол
b)
Неомарксизм
c)
Бүтэц чиг үүргийн онол
d)
Тогтолцооны онол
20.
2021.A.20. 2012 оны байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны сүг зургийн цогцолборыг түүх соёлын дурсгалт газраар тус тус бүртгэжээ. Энэ нь олон улсын хэмжээнд баримтлах соёлын бодлогын аль чиглэлд хамаарч байна вэ? /2 оноо/
a)
Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах
b)
Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах
c)
Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
d)
Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах
e)
Соёлын харилцааг нээлттэй байлгах
21.
2021.A.22. Хувь хүн болон бүлгийн аж төрөх хэв маягаа сонгох нөхцөл, боломжийг үгүйсгэж, нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох нь соёлын эрх чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ? /1 оноо/
a)
Хүний эрх, эрх чөлөө
b)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
c)
Соёлын эрх чөлөө
d)
Тэгш эрх, шударга ёс
e)
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
22.
2021.A.24. Yсэг зэргээ орхиход хүргэсэн нь соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэрт хамаарах вэ? /1 оноо/
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын солилцоо
c)
Соёлыг хуулбарлан дуурайх
d)
Соёлын тулгалт
e)
Соёлын адилсал
23.
2022.A.19. Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын адилсал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
24.
2022.B.11. Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь илтгэдэг ойлголт аль нь вэ? /1 оноо/
a)
Хэм хэмжээ
b)
Хэл
c)
Үнэлэмж
d)
Бэлгэ тэмдэг
e)
Мэдлэг
25.
2022.B.12. ”Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс” хэмээх өгөгдөл нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу? /1 оноо/
a)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Үйл ажиллагааны чиг үүрэг
d)
Бэлгэдлийн чиг үүрэг
e)
Танин мэдэхүйн чиг үүрэг
26.
2022.B.16. Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж үздэг вэ? /1 оноо/
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын дархлаа
c)
Соёлын эрх чөлөө
d)
Соёлын адилсал
e)
Соёлын үйлдвэрлэл
27.
2022.B.17.“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ? /2 оноо/
a)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын дархлаа алдагдах
d)
Соёлын цочирдолд орох
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
28.
2022.B.18. Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ? /1 оноо/
a)
Дж.Кэмпбелл
b)
Ж. Локк
c)
Э.Фромм
d)
К.Оберг
e)
Э.Кассирер
29.
2019.B.11. Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ном судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамаарна гэж ямар хуульд заасан бэ?
a)
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд
b)
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
c)
Монгол улсын Соёлын тухай хуульд
d)
Монгол улсын Боловсролын хуульд
e)
Монгол улсын Үндсэн хуульд
30.
Хэлний ангилал :
a)
Төрөлх, зохиомол
b)
Төрөлх, гадаад
c)
Зохиомол, шинжлэх ухааны
d)
Зохиомол, үндэсний
31.
Тухайн үндэстнийг нэгтгэж, нийгэм болгож байгаа гол шинжийг юу гэж тодорхойлж болох вэ?
a)
Хэл
b)
Мэдлэг
c)
Үнэлэмж
d)
Хэм хэмжээ
e)
Бэлгэ тэмдэг
32.
Хүмүүс үзэл санаа, итгэл үнэмшил ёс суртахууны хувьд харилцан адилгүй сонголт хийдэг нь :
a)
Үнэлэмжийн баримжаа өөр тул
b)
Үнэлгээ хийх чадвар өөр тул
c)
Нийгмийн үнэлэмж өөр тул
d)
Хувь хүн бүр өөр тул
33.
Аливаа соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох нь ?
a)
Соёлын адилсал
b)
Соёлын үйлдвэрлэл
c)
Соёлын харилцан үйлдэл
d)
Соёлын хамаарал
34.
Хүн төрөлхтний соёлыг ерөнхийд нь юу гэж ангилдаг вэ ?
a)
Нүүдлийн, суурьшмал
b)
Хотын, хөдөөгийн
c)
Иргэншсэн, иргэншээгүй
d)
Эртний, орчин үеийн
35.
Улс үндэстэн бүр өөрийн соёлыг эрхэмлэдгийн учир юунд орших вэ ?
a)
Үндэсний тусгаар тогтнолын баталгаа тул
b)
Өөрийг нь бусад соёлоос ялгаж буй язгуур ба уламжлалт чанараа хадгалж, хамгаалах
c)
Бусдын соёлыг хуулбарлан дуурайх
d)
Өөр соёлын зүгээс соёлын тулгалт хийх
36.
Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гээд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чулах гэж ямар эрдэмтэн үзсэн бэ ?
a)
Ж.Локк
b)
Ж.Кемпбелл
c)
Э.Фромм
d)
К.Оберг
37.
Амьдралын хэв маягийг нь үгүйсгэх нь ..........
a)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
b)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
c)
Соёлын орон зай
d)
Соёлын шок
38.
Иргэний эрх зүйн харилцааны бүрдэл аль нь вэ ?
a)
Обьект, субьект, агуулга
b)
7,14,18 нас
c)
Чадвар, чадамж
d)
Иргэн, ААН, шүүх
39.
Технологийн дэвшлийн улмаас талууд гэрээг цахимаар хийх нь ихсэж байна. Тэгвэл цахимаар хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой юу ?
a)
Тоон гарын үсэг зурсан бол хүчинтэй
b)
Гараар гарын үсэг зурж байж л хүчинтэй болно
c)
Цахим гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй
d)
Цахимаар хэлцэл хийж болно, гэрээ хийж болохгүй
40.
Захиргааны хэргийг үндсэн оролцогчид аль нь вэ ?
a)
Иргэн,ААН - төр
b)
Иргэн - Иргэн
c)
Төр - Төрийн албан хаагч
d)
Төр - Төрийн бус байгууллага
41.
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэлт, шүүхэд шийдвэрлэлт нь 2 өөр арга уу, эсвэл шийдэх үе шат уу ?
a)
Энэ нь үе шат
b)
Энэ нь арга хэлбэр
42.
Захиргааны актын шаардлага аль нь вэ
a)
Аман
b)
Бичгийн
c)
Үйл хөдлөлийн
d)
Формаль
e)
Техникийн
43.
2021.A.50. Захиргааны байгууллагаас иргэний эрхийг хангахтай холбоотой хүлээх үүргийг олно уу. /1 оноо/
a)
Хүний эрх, эрх чөлөө
b)
Өргөдөл гаргах эрх
c)
Гомдол гаргах эрх
d)
Хүссэн мэдээллийг өгөх үүрэг
e)
Мэдэх эрх
44.
2021.B.42. Эрх зүйн актуудын төрөл болон төрийн байгууллагыг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу. /2 оноо/ 1. Тогтоол 2. Тушаал 3. Зарлиг a. ( _ ) Монгол Улсын Ерөнхий сайд b. ( _ ) Монгол Улсын Засгийн газар с. ( _ ) Монгол Улсын Ерөнхийлөгч
a)
а3,b2,c1
b)
a2,b3,c1
c)
А3,b1,c2
d)
a2,b1,c3
e)
a1,b2,c3
45.
2021.B.43. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр захирамжилсан шийдвэрийг ....................... гэнэ.
a)
Тогтоол
b)
Хууль
c)
Зарлиг
d)
Тушаал
e)
Хуульчилсан акт
46.
2021.B.44. Аав, ээж нь гэрээсээ хол, илүү цагаар ажилладаг тул гурван хүүхэд нь гэртээ хоол унд муутай, даарсны улмаас өвчин тусжээ. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийн Конвенцийн дараах заалтуудаас аль нь зөрчигдөж байна вэ? /2 оноо/
a)
Эцэг эх нь хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэхгүй байх;
b)
Хүүхдийн захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн халдаж болохгүй;
c)
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой орчинд зохистой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
d)
Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх эрхийг хүндэтгэх:
e)
Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлүүлэх;
47.
2023.A.45. Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 1-р үе шатанд иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой. /2 оноо/
a)
Захиргааны байгууллагын дараагийн шатны байгууллагад өргөдөл гаргах
b)
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан магадлал гаргах
c)
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргах
d)
Дээд албан тушаалтанд нь хандан аман болон бичгээр хүсэлт гаргах
e)
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргах
48.
2023.A.46. Дараах тодорхойлолтоос эрх зүйн зөрчил гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ? /1 оноо/
a)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
b)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
c)
Нийгэмд хор аюултай, эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
d)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.
e)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ,хүлээлттэй нийцэх төлвийг хэлнэ.
49.
2023.A.47. Аймаг нийслэлийн засаг дарга эрх зүйн ямар акт гаргах вэ? / 1оноо/
a)
Тушаал
b)
Захирамж
c)
Шийдвэр
d)
Тогтоол
e)
Зарлиг
50.
2023.B.40. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах жишээг олоорой. /2 оноо/
a)
Иргэн А нь ажлаа шалтгаангүйгээр тасалсан нь анхны тохиолдол
b)
Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
c)
Иргэн С нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан
d)
Иргэн Т нь сахилгын зөрчил гаргаж цалингийн 20%-иар шийтгүүлсэн
e)
Иргэн Д нь ээлжийн амралтаа авсан (48 хоног амарсан)
51.
2019.A.42. Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б-тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирчээ. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах вэ? \1 оноо\
a)
Аймаг нийслэлийн шүүх
b)
Иргэний хэргийн дунд шатны шүүх
c)
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
d)
Захиргааны хэргийн дунд шатны шүүх
e)
Иргэний хэргийн анхан шатны шүүх
52.
2019.A.43. Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус гэж ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл гэж юу вэ? \1 оноо\
a)
Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг
b)
Хуульд заасан үүргээ сайн биелүүлэхийг
c)
Ямар ч үйлдэл хийгээгүй байхыг
d)
Мэдээгүй байхыг
e)
Дэг журамгүй байхыг
53.
2019.A.45. Иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг. \1 оноо\
a)
15
b)
30
c)
14
d)
45
e)
10
54.
2019.A.46. Апь нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?
a)
Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол
b)
Иргэн Э нь өөрийн эзэмшлийн РЯ1113 30 маркийн автомашиныг түрээсийн гэрээгээр Б-д шилжүүлэв. Гэтэл 1 сарын дараа Б нь автомашиныг осолд оруулж дахиж унах аргагүй болгожээ. Тэрээр өөрийн өмч хөрөнгөнд халдсан гэж үзээд
c)
Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан гэж үзээд
d)
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдвол
e)
Төр нь хүний тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бол
55.
2020.B.15. Соёлуудын нэгдэн нягтрах үзэгдлийг бүхэлд нь ................... гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
a)
соёлын аялал жуулчлал
b)
соёлын эрх чөлөө
c)
соёлын үйлдвэрлэл
d)
соёлын даяаршил
e)
соёлын орон зай
56.
2020.B.17. Доорх өгөгдлүүдийн аль нь “соёлын эрх чөлөө” хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?
a)
хүн бүрт олгогдсон адил тэгш боломж
b)
эрхээ эдлэхгүй байх
c)
өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж
d)
хэн нэгний эрх чөлөөнд халдах
e)
бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх
57.
2020.B.18. Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү. 1. авьяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө 2. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө 3. бусад соёлыг шууд хуулбарлан дууриах эрх чөлөө 4. сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө 5. бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах эрх чөлөө
a)
2,3,4,5
b)
1,2,3,4
c)
1,2,3,5
d)
1,2,4,5
e)
2,3,4
58.
2022.A.13. Олон улсын соёл, монголчуудын соёл, баруун монголын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ? /2 оноо/
a)
Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
b)
Соёл ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
c)
Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
59.
2020.B.39. Иргэний эрх зүйн харилцаа нь ямар бүрдэл хэсгүүдтэй вэ?
a)
хувь хүн, төр, байгууллага
b)
агуулга, хэлбэр
c)
хууль, дүрэм, журам
d)
субъект, объект, агуулга
e)
үйлчилгээ, үйл ажиллагаа
60.
2020.B.40. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?
a)
Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан
b)
Насанд хүрээгүй
c)
Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн
d)
Өөрийн хүсэлтээр
e)
Ар гэрт гэнэтийн ажил гарахад
Reset
