wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрх зүй бататгал-1

Total questions: 22

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?
a)
1947
b)
1948
c)
1946
d)
1945
2.
Хүн бүр хүмүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт аль нь вэ?
a)
Хүний эрх
b)
эрх чөлөө
c)
хүний эрхэм чанар
d)
нэр төр
3.
Аль нь хүний эрхэм чанар\ human dignity\ үндсэн шинж биш вэ?
a)
Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан
b)
Хүнээс хүний эрхэм чанарыг салгаж болохгүй
c)
Хүний эрхэм чанарт халдаж болохгүй
d)
Хүний эрхэм чанар нь хэмжигдэж болох зүйл
4.
Хэн боолуудыг чөлөөлөн , бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг түүхэнд анх удаа тунхаглан шавар бортого дээр бичиж үлдээсэн бэ?
a)
Эртний Грекийн Софистууд
b)
Мартин Лютер Кинг
c)
Аугаа Сириус
d)
Элеанор Рузвельт
5.
Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал” эрхийн сургаалийг үндэслэгч
a)
Эртний Грекийн Софистууд
b)
Мартин Лютер Кинг
c)
Аугаа Сириус
d)
Элеанор Рузвельт
6.
“ Эрх чөлөөний баримт бичиг буюу “ magna charta” нь аль улсын эрх чөлөөний тулгын чулуу гэгддэг вэ?
a)
Грек
b)
Ром
c)
Англи
d)
НҮБ
7.
” Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах.....” гэсэн үндсэн зорилготой НҮБ хэзээ байгуулагдсан бэ?
a)
1945
b)
1948
c)
1961
d)
1990
8.
Аливаа шийдвэр “ хуульд үндэслэгдсэн , бодит шаардлагад нийцсэн байх” шаардлага тавьдаг. Ямар зарчмаас улбаатай вэ?
a)
Ялгаварлан гадуурхахгүй байх
b)
Эрх зүйд захирагдах ёсны зарчим
c)
хариуцлага тооцох
d)
Хуваагдашгүй байх
9.
Улс орны төр засгийн газрыг хэн нэгэн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож, тэрхүү хууль дүрэм журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх нь эрх зүйд захирагдах ёс ... юм.
a)
Rule of law
b)
Rule by law
10.

Иргэний эрх зүйн харилцаанд иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа эрх зүйн чадвар, чадамжтай этгээд нь аль бүрдэл хэсэг вэ?

a)

субьект

b)
обьект
c)

агуулга

d)
хуулийн этгээд
11.
Эрх эдэлж үүрэг хүлээх ерөнхий ойлголтыг юу гэж нэрлэдэг вэ?
a)

чадвар

b)
чадамж
c)
эрх
d)
үүрэг
12.
Ямар нэг үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох, үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг биечлэн хариудах онцгой чадварыг юу гэдэг вэ?
a)

чадвар

b)
чадамж
c)
эрх
d)
үүрэг
13.
Иргэний эрх зүйн харилцаанд эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх\ эзэмших, ашиглах, захиран зарцуулах\ -ийг юу гэдэг вэ?
a)

субъект

b)

объект

c)

агуулга

d)
хуулийн этгээд
14.
Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг ...гэнэ
a)
Гомдол
b)
хэлцэл
c)
гэрээ
d)
шийдвэр
15.
Гэрээ байгуулах санал гэж ойлголт аль нь вэ?
a)
Харилцан тохиролцсон баримт бичиг
b)
нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитой, хангалттай, тодорхой илэрхийлсэн илэрхийлэл
c)
гэрээний гол нөхцлийн талаар талууд ттохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлж авах тухай бичиг
d)
гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд баримт бичиг үйлдэн , гарын үсэг зурсан баримт бичиг
16.

Дараах эх сурвалжид үндсэн хуулийн ямар суурь зарчмыг илэрхийлж байна вэ?

1.3.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

a)

Ардчилсан ёсны зарчим

b)

Хууль дээдлэх зарчим

c)

Тэгш байдлыг хангах зарчим

d)

Шударга ёсны зарчим

17.

Э 16 настай  иргэний эрх зүйн ямар чадамжтай вэ?

a)

бүрэн чадамжтай

b)

бүрэн бус чадамжтай

c)

зарим чадамжтай

d)

чадамжгүй

18.

Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж нь хүн бүрт тэгш үйлчлэх явдлыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

үндсэн хуулийн зарчим

b)

эрх зүйд захирагдах ёс

c)

үндсэн хууль

d)

тэгш эрх

19.

Дараах бодомжуудаас бурууг олно уу?

a)

Хүний эрхэм чанар нь хүн бүрт адилхан байдаг

b)

Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй

c)

Хүний эрхэм чанарт халдаж болохгүй

d)

Хүний эрхэм чанар хэмжигдэх үнэт зүйл

20.

Шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг анхлан тунхагласан түүхэн баримт бичиг аль нь вэ?

a)

Үндсэн хууль

b)

Магни харти

c)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

d)

Сирусын бортого

21.

Хүний эрхийн суурь зарчмуудыг зөв харгалзуулаарай.

a)

a3 b2 c1

b)

a3 b2 c1

c)

a1 b2 c3

d)

a3 b1 c2

22.

7 настай хүүхэд иргэний эрх зүйн харилцааны чадамжтай субъект юм.

a)

үнэн

b)

худал