wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12-р анги тест

Total questions: 50

Worksheet time: 50mins

Name
Class
Date
1.

Формацийн онолыг хэн боловсруулсан бэ?

a)

A. О. Шпенглер

b)

В. Ж.Тойнби

c)

С. К. Маркс

d)

D. Н.Я. Данилевский

e)

Е. У.Ростоу

2.

Индукцийн аргын мөн чанарт аль нь тохирох вэ?

a)

A. Тусгай тусгай юм үзэгдлүүд, баримтуудаас ерөнхий үндэслэл дүгнэлт гаргах

b)

B. Ямар нэг онол, үндэслэл, ерөнхий дүгнэлт зэргээс түүнд холбогдох бүлэг юмуу, бодгаль зүйлд хамруулсан дүгнэлт хийх

c)

C. Бүх л зүйлийг бүрэлдэхүүн хэсэг, нэгжид нь сэтгэхүйдээ салган хувааж задлах

d)

D. Танин мэдэгдсэн нэгж, салангад хэсгүүдийг нэг цогцод оруулан сэргээн холбож нэгтгэн дүгнэх

3.

Нийгмийн амьдралын зохион байгуулалт нь ураг төрлийн холбоонд тулгуурладаг нийгмийг . ........ . гэнэ.

a)

А. Газар тариалангийн

b)

В. Аж үйлдвэржсэн

c)

С. Цэцэрлэгжүүлэх

d)

D. Агнуурын болон түүвэрлэгчдийн

e)

Е. Аж үйлвэржсэний дараах

4.

Капитал” /1867-1894/ хэмээх бүтээлийг туурвин, “Нийгмийн ялгарлын үндсэн шалтгааныг нийгмийн тэгш бус байдал, ялангуяа өмчийн тэгш бус байдалтай холбон тайлбарласан сэтгэгч аль нь вэ?

a)

М.Вебер

b)

Э.Дюркгейм

c)

Т.Парсонс

d)

К.Маркс

5.

Нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүний нэг болох нэр хүндийн эх сурвалжид аль нь үл хамаарах вэ?

a)

Онцгой авьяас чадвар

b)

Олонд танигдсан байдал

c)

Ажил мэргэжил

d)

нийгмийн хэм хэмжээ

6.

Харьцангуй түгээмэл биш бөгөөд гол төлөв Азийн орнуудын давхраажилтад илэрдэг, шашны номлолоор зөвтгөгдөн, хөдөлмөрийн хуваарьтай нь холбогдон тодорхойлогдсон, хувийн байр суурийг өөрчлөх ямар ч боломжгүй уламжлалт хаалттай давхраажилтын тогтолцоо аль нь вэ?

a)

Анги-бүлэг

b)

Язгуур угсаа

c)

Эрх мэдэл

d)

Каст

e)

боолчлол

7.

Нийгмийн тогтолцоо дахь аливаа хувь хүний эзэлж буй байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагаар илэрдэг ойлголт аль нь вэ?

a)

Нийгмийн институт

b)

нийгмийн өөрчлөлт

c)

нийгмийн байр суурь

d)

нийгмийн тэгш бус байдал

8.

Энэхүү хандлага нь ангийн тэмцлийн тухай онолоос эх сурвалжтай ба нийгэм бол нийгэм- эдийн засгийн баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог ба ноёрхогч хэсэг нь өөрсдийн нийгмийн байр сууриа байнга хамгаалж байдаг гэж үздэг. Энэ нь:

a)

Бүтэц чиг үүргийн хандлага

b)

Институтын хандлага

c)

Функционалист хандлага

d)

Зөрчилдөөний хандлага

9.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Судалгааны эх олонлог буюу нийт хүн амыг бус түүний тодорхой хэсгийг судлан, гарсан дүгнэлтийг судалгааны нийт хүн амд хамаатуулан дэлгэрүүлж, дүгнэлт хийх зорилготой судалгааны аргыг ………………….. гэнэ.

a)

Түүврийн арга

b)

Кейс судлал

c)

Ажиглалтын арга

d)

Ярилцлагын арга

10.

Нийгмийн статусын талаарх дараах бодомжуудад алдаа байна уу?

a)

Аливаа хүн тодорхой нэг л статустай. .

b)

Статус нь хүний байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц.

c)

Хичээл чармайлтаар олж авсан статус нь төрөлх статус /

d)

мастер статус.

11.

Антропологич Э.Тайлорын соёлын тодорхойлолт аль нь вэ?

a)

Соёл бол хүний мөн чанарын илэрхийлэл мөн.

b)

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм.

c)

Соёл бол хүний оюун ухааны үр дүнд бий болсон бүхий л зүйлийн ерөнхий нэр мөн.

d)

Соёл бол хүний бүтээсэн хоёрдогч байгаль мөн.

12.

Газар зүйн их нээлтийн дараахан өрнөдийн соёл судлаачид Ази, Африк, Латин Америк, далайн буурай хөгжилтэй хүн амын соёлыг судалсан. Тэд эхэндээ очсон орныхоо соёлын хоцрогдмол, бүдүүлгийг гайхаж ном бичиж байв. Энэ нь:

a)

Релятивизм

b)

Этноцентризм

c)

Соёлын диффузи

d)

Соёлын харьцангуй үзэл

13.

“Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, харин төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой” Энэ хэний үзэл санаа вэ?

a)

Ф.Хайек

b)

Ж.Кейнс

c)

А.Смит

d)

А.Дебро

14.

Хүмүүс хоорондоо харилцахдаа мэдээлэл болон утгыг нүүрний хувирал, дууны өнгө, дохио зангаа, биеийн хөдөлмөрөөр илэрхийлж ойлголцдог. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ ?

a)

Нийгмийн харилцан үйлдэл

b)

Нийгмийн үүрэг

c)

Иргэний үүрэг

d)

Нийгмийн байр суурь

e)

Нийгмийн шинж

15.

2. Цэгийн хооронд тохирох хариултыг олно уу. .................. нь тийм үгүй эсвэл сайн дунд муу гэх мэт зөвхөн тодорхой тогтсон хариултаас сонгохыг оролцогчоос хүсдэг. Энэ нь

a)

Ганцаарчилсан асуулт

b)

Нээлттэй асуулт

c)

Хагас нээлттэй асуулт

d)

Хаалттай асуулт

e)

Чөлөөт асуулт

16.

"Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой. Ингэснээр гагцхүү өөрөө өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ" гэж хэн үзсэн бэ?

a)

Жан жак Руссо

b)

Джон Локк

c)

Т.Гоббс

d)

Ф.Бастиа

17.

Төр бол “левиафан” хэний тодорхойлолт вэ?

a)

Ф.Бастиа

b)

Т.Гоббс

c)

Р.Нозик

d)

Ж.С.Милль

18.

Төр бол “хүний эрхийн гол дайсан”

a)

Дж.Локк

b)

Ж.С.Милль

c)

Т.Гоббс

d)

Р.Нозик

19.

Төр бол “зайлшгүй байх ёстой муу зүйл”

a)

Дж.Локк

b)

Жан жак Руссо

c)

Ж.С.Милль

d)

Лорд Актон

20.

Засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван төрөлд хувааж, эдгээр эрх мэдэл харилцан хяналт, тэнцвэртэй байгаа нөхцөлд хүний эрх жинхэнэ ёсоор хамгаалагдана гэсэн санааг дэвшүүлжээ.

a)

Ш.Монтеське

b)

Д.Локк

c)

Сартр

d)

Маркс

21.

... нь засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй, хамгийн дээд хүчин чадалтай, засаг, төрийн гол хууль юм.

a)

Үндсэн хууль

b)

Эрх мэдлийн хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Иргэний хууль

22.

Манай улсын хувьд үндсэн хуулиар эрх, үүргээ тодорхойлуулсан засаг, төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий “...” гэх байгууллага ажилладаг.

a)

Үндсэн хуулийн цэц

b)

Авилгатай тэмцэх газар

c)

Шүүх

d)

Шүүхийн зөвлөл

23.

... гэдэг нь эдийн болон эдийн бус баялагийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэлнэ.

a)

Өмчлөх эрх

b)

эзэмших эрх

c)

зарцуулах эрх

d)

ашиглах эрх

24.

... нь бүрэн хараа хяналтандаа байлгах

a)

захиран зарцуулах эрх

b)

ашиглах эрх

c)

эзэмших эрх

d)

өмчлөх эрх

25.

"Эрх гэж байхгүй зөвхөн “өмчлөх эрх” л байдаг аж. Нэгдүгээрт: хувь хүн өөрөө өөрийнхөө эзэн өөрийгөө мэддэг гэсэн жам ёсны баримт байна. Хоёрдугаарт: хүний аливаа эрх өмчлөх эрх дээр хураангуйлагддаг" гэж хэн хэлсэн бэ?

a)

Мюррей Н.Ротбард

b)

Дж.Локк

c)

К.Маркс

d)

Артур

26.

Оюуны өмчийн эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ нь зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай болон ... юм.

a)

Патентийн тухай хууль

b)

Үндсэн хууль

c)

Иргэний хууль

d)

Зохиогчийн хууль

27.

... гэдэг нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу анхан шатны шүүхээр дамжуулан эрх зөрчигчид тавьж буй шаардлага юм.

a)

Нэхэмжлэл

b)

Гэрээ

c)

Хэлцэл

d)

Гомдол

28.

... гэж хууль, дүрэм, журмыг зөрчсөн нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл эс үйлдлийг хэлнэ.

a)

эрх зүйн зөрчил

b)

гэмт хэрэг

c)

хууль зүйн зөрчил

d)

зөв хариулт алга

29.

Гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар юм.

a)

Хохирол

b)

Хор уршиг

c)

Гэмт хэрэг

d)

Гэм хор

30.

Эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэл

a)

гэмт хэрэг

b)

хор уршиг

c)

хохирол

d)

эрх зүйн зөрчил

31.

Туслах чиг үүрэг бүхий этгээд. Жишээ нь: гэрч, өмгөөлөгч, хэлмэрч, шинжээч, орчуулагч гэх мэт

a)

Хэргийн оролцогч

b)

Бусад оролцогч

c)

Гуравдагч этгээд

32.

Хүн бүр хаана, хэн болон төрж, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувьд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш байх тухай ойголтыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хүний эрх

b)

Хүний эрхэм чанар

c)

Тэгш байдал

d)

Тэгш эрх

33.

"Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах ..." гэсэн зорилготой НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

1940

b)

1948

c)

1945

d)

1942

34.

Дараах бодомжуудаас бурууг олно уу?

a)

Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг

b)

Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж үл болно

c)

Хүний эрхэм чанарт халдаж болохгүй

d)

Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл

e)

Алдаатай бодомж алга

35.

Иргэний эрх зүйн бүрэн чадамж нь ... наснаас эхлэн бий болно.

a)

16

b)

14

c)

18

d)

20

36.

0-7 насны хүүхэд иргэний эрх зүйн чадамжийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Эрх зүйн чадамжгүй

b)

Эрх зүйн зарим чадамж

c)

Эрх зүйн бүрэн бус чадамж

d)

Эрх зүйн бүрэн чадмж

37.

7-14 хүртэлх этгээд иргэний эрх зүйн ... чадамжтай байна.

a)

бүрэн

b)

бүрэн бус

c)

зарим

d)

боломжит

38.

... иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээд.

a)

Иргэний эрх зүйн харилцааны субьект

b)

Иргэний эрх зүйн харилцааны обьект

c)

Иргэний эрх зүйн харилцааны агуулга

d)

Иргэний эрх зүйн харилцааны чадамж

39.

... нь эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/ багтана.

a)

Иргэний эрх зүйн харилцааны субьект

b)

Иргэний эрх зүйн харилцааны обьект

c)

Иргэний эрх зүйн харилцааны агуулга

d)

Иргэний эрх зүйн харилцааны чадамж

40.

Иргэний эрх зүйн ... нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно.

a)

чадвар

b)

чадамж

c)

эрх

d)

үүрэг

41.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх ... хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.

a)

14-18

b)

16-18

c)

12-18

d)

10-18

42.

... гэдэг нь хоёр түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаварыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ.

a)

Гэрээ

b)

Бичиг

c)

Нэхэмжлэл

d)

Хуудас

43.

Хөдөлмөрийн гэрээнд тусгагдах гол нөхцөлүүдийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

Ажлын байрны буюу албан тушаалтны нэр

b)

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг

c)

Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

d)

Хөдөлмөрийн нөхцөл

e)

Алдаатай бодомж алга

44.

Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлт

a)

өргөдөл

b)

гомдол

c)

хүсэлт

d)

нэхэмжлэл

45.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэл аль нь вэ?

a)

Сануулах

b)

Ажлаас халах

c)

Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

d)

Дээрх бүгд зөв

46.

... нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор, захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр юм.

a)

Захиргааны шийдвэр буюу акт

b)

Захиргааны тушаал

c)

Захиргааны шийтгэл

d)

Сануулга

47.

Эрх зүйн үндэслэлтэй байх, хаяглагч буюу хандсан этгээдийг зөв сонгосон байх, шийдвэрийн хувьд алдаагүй байх нь захиргааны актид тавигдах ямар шаардлага вэ?

a)

Формаль буюу хэлбэрийн

b)

Материаллаг буюу агуулгын

c)

Аман

d)

Бичгийн

48.

Зөрчлийн тухай хуульд зааснаар дараах шийтгэлийг зөрчил гаргасан этгээдэд оногдуулна.

a)

Торгох

b)

Баривчлах

c)

Тусгайлан олгосон эрх хасах

d)

Бүгд зөв

49.

... нь иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцаа юм.

a)

Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа

b)

Нийгмийн даатгал

c)

Нийгмийн халамж

d)

Нийгмийн тэтгэмж

50.

Нийгмийн даатгалд албан журмаар болон ... гэсэн хоёр хэлбэрээр хамрагдана.

a)

сайн дураар

b)

албан бус

c)

төрийн журмаар

d)

Зөв хариулт алга