wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11 соёл

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг……………………… гэнэ.

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Эдийн засгийн үйлдвэрлэл

c)

Эдийн соёлын үйлдвэрлэл

d)

Оюуны үйлдвэрлэл

e)

Оюуны өмчийн үйлдвэрлэл

2.

Соёлын аялал жуулчлалын ач холбогдолд аль нь хамаарахгүй вэ?

a)

Эдийн засгийн өсөлт, тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг дэмждэг

b)

Түүх, соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгодог

c)

Өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах, бэхжүүлэхэд тусалдаг

d)

Үндэсний бахархлыг сэргээх, соёлын дархлааг идэвхжүүлдэг

e)

Дээрх бүгд хамаарна

3.

Соёлын аялал жуулчлалыг хэрхэн ангилж болох вэ?

a)

Албан ба албан бус аялал жуулчлал

b)

Түүх, соёлын болон эдийн засаг бизнесийн аялал жуулчлал

c)

Дотоодын болон олон улсын аялал жуулчла

d)

Гадаадын болон дотоодын аялал жуулчлал

4.

Соёлын даяаршил хэмээх ойлголт соёл судлалд 1980-аад оны төгсгөлөөс бий болжээ.Дараах өгөгдлөөс аль нь соёлын даяаршлын хэлбэрт хамаарах вэ?

a)

Эрдэм соёлын чуулган, кино наадам, урлаг-спортын өдөр, үзэсгэлэн

b)

Урлаг спортын одуудын солилцоо, уран зохиол-утга зохиол орчуулгын зохиол

c)

Бүтээлийн солилцоо, багш, оюутан солилцоо түүх, соёлын хамтын судалгаа

d)

Хоёр улсын хамтарсан кино, урлагийн тоглолт, аялал жуулчлал

e)

Дээрх бүгд хамаарна

5.

“Тогтвортой хөгжил”-ийн үзүүлэлтэд илүүц зүйл байна уу?

a)

Бичиг үсэг тайлагдсан байдал

b)

Эдийн засаг

c)

Байгаль орчин

d)

Нийгмийн байдал

6.

Соёлын орон зай гэж юу вэ?

a)

Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин

b)

Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц

c)

Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж

d)

Компьютер, технологи, интернет сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмж

7.

Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?

a)

Энэ хоёр ойлголт ижил утгатай

b)

Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай юм

c)

Кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай юм

d)

Энэ хоёр ойлголт хоорондоо ямар ч хамаагүй

8.

Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?

a)

Үндэстнийг бусдаас ялгах гол шинж, ард түмний бахархал буурснаас

b)

Үндэстний эв нэгдлийн үндэс, тусгаар тогтнолын баталгаа алдагдснаас

c)

Бусдын соёлыг хуулбарлан дууриах өөр соёлын тулгалт хийх явдлаас

d)

Эрин цагийнхаа түүхэн хандлага, өөрчлөгдөж зохицохгүй байгаа учраас

9.

Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг .................................... .....гэнэ.

a)

Соёлын адилсал

b)

Соёлын орон зай

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа

10.

Хүний төрөлх 3 эрхийг /амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх / тунхагласан сэтгэгчийг нэрлэнэ үү?

a)

Э.Фромм

b)

Э.Фромм

c)

Жон Локк

d)

О.Шпенглер

11.

НҮБ-ын хүний хөгжлийн 2004 оны илтгэл ”Соёлын эрх чөлөө” сэдэвтэй байв. Үүгээр соёлын эрх чөлөөнд юуг хамааруулсан бэ?

a)

Хүнийг хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл

b)

Эх хэлээрээ ярьж, шашнаа шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх

c)

Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, хувь чанараа хөгжүүлэх

d)

Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад төрлийн нийгмийн баталгаагаар хангагдах явдал

e)

Дээрх бүгд хамаарна

12.

Хүн бүр суралцах, амьдарч ажиллах, аялж зугаалах гэх мэт янз бүрийн зорилгоор гадаад орныг зорьдог. Хэдийгээр сайхан бүхнийг төсөөлөн очдог ч харь оронд мэдэхгүй хэлээр дасал болоогүй хүмүүстэй харилцаж, дасан зохицож амьдрах явцад гардаг бэрхшээлийг юу гэж нэрлэх вэ?

a)

Соёлын нэгдэл

b)

Соёлын гажилт

c)

Соёлын хожимдолт

d)

Соёлын цочирдол

13.

“BOZO тоглоом ” гэдэг туршилтыг эрдэмтэд хийжээ. Тэрээр бага насны хүүхдүүдэд том тоглоом руу хүүхдүүд алх барин довтолж байгааг харуулсан кино үзүүлжээ. Дараа нь яг кинонд үзүүлсэнтэй адил тоглоом бүхий өрөөнд хүүхдүүд юу хийхийг ажигласанд олон хүүхэд дэлгэцээр үзсэнтэйгээ адил балмад авирлажээ. Энэ нь Мери Месенжер Девиесийн үзсэнээр аль зөрчил вэ?

a)

Мэдрэмжгүй болох

b)

Зорилгод хүрэх

c)

Дасан зохицох

14.

Монгол улс хэдэн онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон бэ?

a)

1995

b)

1998

c)

2008

d)

2005

15.

Улс бүхэнд байдаг хүндэтгэл, идээ ундаа, дуу хөгжим, үндэсний спорт, хэл, бичиг үсэг, түүх, шашин, урлал, зан үйл, хөдөлмөрийн соёл зэргийг багтаамждаа агуулсан ойлголт аль нь вэ?

a)

Сонгодог соёл

b)

Нүүдэлчин соёл

c)

Үндэсний соёл

d)

Суурьшмал соёл

16.

Түүх, соёл, урлаг, үндэсний амьдралын хэв маяг, үнэт зүйл үнэлэмж, уламжлал төдийгүй соёл хоорондын харилцаа, солилцооны бүтээлч үйл ажиллагааны олон арга замыг өөртөө багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аяллыг…............... гэнэ.

a)

Түүхийн аялал жуулчлал

b)

Соёлын аялал жуулчлал

c)

Дотоодын аялал жуулчлал

d)

Урлагийн аялал жуулчлал

17.

C үе шатанд ямар үйл явц өрнөх вэ?

a)

Шинэ газар таалагдаж, урам зориг эрч хүчтэй байна

b)

Шинэ орчинд бүрэн дасна

c)

Бага багаар орчиндоо дасаж, шинэ зүйл-ийг хүлээн авч чаддаг болно

d)

Найз, нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрнө

18.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .....................гэнэ.

a)

Соёлын адилсал

b)

Соёлын орон зай

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа

19.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг...................... гэнэ

a)

Соёлын адилсал

b)

Соёлын орон зай

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа

20.

Соёл судлалын ухаанд соёлын шок гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтыг анх хэдэн онд Aмерикийн сэтгэл судлаач К.Оберг хэрэглэсэн бэ?

a)

1921

b)

1948

c)

1954

d)

1976