wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

33 vs 84

Total questions: 41

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.
Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг юу гэх вэ ?
a)
ДНБ
b)
1 хүнд ногдох ДНБ
c)
ҮНБ
d)
ҮЦБ
e)
Бодит ДНБ
2.
Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнийг ДНБ -д тооцох уу
a)
Тооцно - учир нь үйлдвэрэгдсэн
b)
Тооцно - учир нь үйлвэрлэгдээгүй
c)
Тооцохгүй - учир нь борлогдоогүй
d)
Тооцохгүй - учир нь үйлчилгээ учир
3.
Тухайн орны нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ДНБ - д тооцох уу
a)
Тооцно - манай улсад үйлдвэрлэгдсэн тул
b)
Тооцно - гадаадын ААН тул
c)
Тооцохгүй - гадаадын ААН тул
d)
Тооцохгүй - үзүүлэлт биш тул
4.
Тэтгэвэр тэтгэмж, оюутны цалин, зэрэг нь ДНБ -д тооцогдох уу
a)
Үгүй - үйлдвэрлэл, үйлчилгээтэй хамаагүй шилжих орлогууд тул
b)
Тийм - орлого тул
c)
Үгүй - ҮНБ тул
d)
Тийм - Бодит ДНБ тул
5.
Яагаад ДНБ -г эцсийн бүтээгдэхүүний өртөгөөр тооцдог вэ ?
a)
Зардлыг давхардуулж тооцохгүйн тулд
b)
Зардлыг давхардуулж тооцох тул
c)
Эцсийн үнэ нь арай их байдаг тул
d)
Загвар нь тийм тул
6.
ДНБ -ийн өсөлтийг яаж тооцдог вэ ?
a)
Энэ оны ДНБ -г өмнөх оны ДНБ -д хуваагаад 100 -д үржүүлнэ
b)
Энэ оны ДНБ -г өмнөх оны ДНБ -дээр нэмээд 100 -д хуваана
c)
Өмнөх оны ДНБ -г энэ оны ДНБ-д хуваагаад 100 -д үржүүлнэ
d)
Өмнөх оны ДНБ - дээр энэ оны ДНБ -г нэмээд 100 -д хуваана
7.
ҮНБ=ДНБ+1-2 бол +1 нь юу вэ
a)
Гадаадад үйлдвэрлэгдсэн манай улсын бараа үйлчилгээний
b)
Манай улсад үйлдвэрлэгдсэн гадаадын ААН -н бараа үйлчилгээ
c)
Бодит ДНБ
d)
Гадаадын хөрөнгө оруулалт
e)
Капиталын хөрөнгө оруулалт
8.
C I G X = ДНБ гэвэл ямар аргаар тооцож байна вэ ?
a)
Зардлын аргаар
b)
Орлогын аргаар
c)
Томъёоны аргаар
d)
Эмперик аргаар
9.
Аль нь иргэдийн амьжиргааны түвшинг харуулах вэ ?
a)
ДНБ
b)
1 хүнд ногдох ДНБ
c)
Бодит ДНБ
d)
Нэрлэсэн ДНБ
e)
ДНБ -ийн өсөлт
10.
W R d i T P Pp=ДНБ гэвэл ямар аргаар тооцож байна вэ ?
a)
Зардлын аргаар
b)
Орлогын аргаар
c)
Томъёоны аргаар
d)
Эмперик аргаар
e)
ДНБ -ийн өсөлт
11.
Бодит ДНБ -г ямар үнээр тооцдог вэ?
a)
Суурь оны үнээр
b)
Өнөөгийн үнээр
c)
Тайлант оны үнээр
d)
Зах зээлийн үнээр
12.
Бодит ДНБ -г яаж олдог вэ ?
a)
НДНБ -г инфляцийн түвшинд хувааж
b)
БДНБ -г инфляцийн түвшинд хувааж
c)
НДНБ-г БДНБ -д хувааж
d)
Олох боломжгүй
13.
Ажил мэргэжлийн эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүсдэг ажилгүйдлийн төрлийг олно уу ?
a)
Бүтцийн
b)
Мөчлөгийн
c)
Улирлын
d)
Шилжилтийн
14.
Ажил хийх бие махбодийн болон оюун санаа, эрх зүйн чадамжтай хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ ?
a)
Эдийн засгийн идэвхитэй хүн ам
b)
Баялаг бүтээгч
c)
Ажил идэвхитэй хайж байгаа хүмүүс
d)
Ажилгүй хүмүүс
e)
Иргэд
15.
ОУКЕН -ий хууль нь:
a)
Ажилгүйдлийн эдийн засгийн үр дагавар
b)
Ажилгүйдлийн нийгмийн үр дагавар
c)
Ажилгүйдлийн анхааруулга
d)
Татварын хэмжээ, татвар төлөгчийн сэтгэл зүйн хамаарал
16.
Улаанбаатар хотын төвлөрөл, ажилгүйдлийн гол шалтгаануудын нэг мөн. Тиймээс орон нутгаас шилжин суурьшигчдад хязгаарлалт хийх, хаягийг нь баталгаажуулахгүй байх зэрэг арга хэмжээг нэн яаралтай авах нь зүйтэй:
a)
Эдийн засгийн арга хэрэглэж байна
b)
Захиргааны арга хэрэглэж байна
c)
Гадаад хүчин зүйлсийг ашиглаж байна
d)
Зөв арга хэмжээ авч байна
17.
Зохисгүй инфляци аль нь вэ ?
a)
Эрэлтийн инфляци
b)
Зардлын инфляци
c)
Цогио инфляци
d)
Хэтрүү инфляци
e)
Мөлхөө инфляци
18.
Жам ёсны инфляци аль нь вэ
a)
Эрэлтийн инфляци
b)
Зардлын инфляци
c)
Цогио инфляци
d)
Хэтрүү инфляци
e)
Мөлхөө инфляци
19.
Аль томъёо төрийн буруутай үйл ажиллагааны улмаас үүсдэг инфляцийг илтгэх вэ ?
a)
M=PQ/T
b)
M>PQ/T
c)
M<PQ/T
d)
PQ=p1q1+p2q2
20.
Гадуур ипотекийн удаан хугацааны зээлийн талаар шүүмжлэл их явдаг. Банк сар бүрийн төлөлт дээрээ хүүгээ их хэмжээгээр эхэлж аваад сүүлрүүгээ үндсэн зээлээс нь хасагдах эргэн төлөлтийн граффик зээлдэгч нартаа гаргаж өгдөг. Энэ нь :
a)
Инфляцаас банк хохирох учир
b)
Инфляциас иргэд хохирох учир
c)
Банк ашгаа эхэлж авч байна
d)
Иргэд банкнаас зээл авч байгаа учир
e)
Ипотек бол төрийн мөнгө тул
21.
Инфляцийн түвшинг яаж олох вэ ?
a)
Тухайн үеийн бүтээгдэхүүний үнийг суурь үеийн бүтээгдэхүүний үнэд харьцуулаад 100 -д үржинэ
b)
Суурь үеийн бүтээгдэхүүний үнийг тухайн үеийн бүтээгдэхүүний үнэд харьцуулаад 100 -д үржүүлнэ
c)
Тухайн үе, суурь үеийг нэмнэ
d)
Харьцуулна
22.
Үнэт цаас гэж юу вэ ?
a)
Бонд
b)
Хувьцаа
c)
Бонд болон хувьцаа
d)
Мөнгөн хөрөнгө
e)
Үнэлгээ бүхий актив
23.
Хэн Бонд гаргах боломжтой вэ ?
a)
ААН
b)
ТӨР
c)
ААН & ТӨР
d)
ИРГЭД
24.
Абсолют цэвэр өсөлтийн олох томъёо аль нь вэ ?
a)
Yn - Yn-1
b)
Yn/Yn-1
c)
Yn/Yn-1x100
d)
Yn/Yn-1x100-100
25.
Yn-1 ?
a)
Өмнөх оны үзүүлэлт
b)
Тухайн оны үзүүлэлт
c)
Өсөлтийн хурдыг олох томъёо
26.
Төр ямар үед эдийн засгийн сангийн болон мөнгөний бодлого хэрэгжүүлдэг вэ ?
a)
Инфляци их ажилгүйдэл бага үед
b)
Инфляци бага ажилгүйдэл их үед
c)
Ажилгүйдэл их, инфляци их үед
d)
Ажилгүйдэл бага , инфляци их үед
27.
C I G X = ?
a)
Нийт эрэлт
b)
Нийт эргэлт
c)
Нийт нийлүүлэлт
d)
Нийлбэр
e)
Зөв хариу алга
28.
Нийт эрэлтийг бууруулахын тулд төрөөс :
a)
Татварыг нэмж, улсын зардлыг багасгаж, зээлийн хүүгийн хатуу бодлого явуулж, бонд гаргана
b)
Татварын багасгаж, улсын зардлыг нэмж, зээлийн хүүгийн зөөлөн бодлого явуулж, бонд худалдаж авна
c)
Татварыг нэмж, улсын зардлыг багасгаж, зээлийн хүүгийн зөөлөн бодлого явуулна
d)
Татварыг өөрчлөхгүйгээр, улсын зардлыг ихэсгэж, зээлийн хүүгийн хатуу бодлого явуулж, бонд худалдаж авна
29.
Төсвийн дефицит гэж:
a)
Зарлага нь орлогоосоо давах
b)
Орлого нь зарлагаасаа давах
c)
Орлого зарлага тэнцэх
d)
Зарлага нь орлоготойгоо нийлэх
30.
Шударга байх, Ил тод байх гэсэн татварын зарчмыг хэн гаргасан бэ ?
a)
А.Смит
b)
Ж.Кейнс
c)
Хайек
d)
Маркс
e)
Д.Рикардо
31.
Кейнсийн санаа аль нь вэ ?
a)
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин хооронд шууд хамааралгүй
b)
Зах зээлийн тогтолцоо нь уналтаас өөрийгөө аварч чадахгүй
c)
Ажилгүйдлийн түвшин ДНБ хоёр шууд хамааралтай
32.
Төрийн эдийн засгийн бодлогын арга хэмжээ нь :
a)
Нэг хэсгийн сонирхолтой зөрчилдөж байдаг
b)
Нийгмийн бүх хэсгийн сонирхолтой нийцэж байдаг
c)
Цөөн хэсгийн сонирхолд зориулагдсан
d)
Олонхи нь дандаа гомдолтой үлддэг
33.
Гадаад худалдааны нийт эргэлт гэдэг нь :
a)
Экпорт, импортын нийлбэр
b)
Экспорт, импортын зөрүү
c)
Эцсийн бүтээгдэхүүний өртөг
d)
Гадаад валютын нөөц
34.
Гаалийн татвар, хөнгөлөлт, хязгаарлалт нь :
a)
Гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлэх арга
b)
Гадаад худалдааг хийх суваг
c)
Гадаад худалдааны зорилго
d)
Төрийн орлогын эх үүсвэр
35.
Бүрэн чөлөөт худалдаа гэж амьдрал дээр байдаг уу?
a)
Байхгүй
b)
Байдаг
36.
Үндэсний валютын ханш яахад дотоодын хэрэглэгчдийн хувьд импортын бараа хямдрах вэ ?
a)
Өсөхөд
b)
Буурахад
c)
Хэвэндээ байхад
d)
Нөлөөлөхгүй
37.
Төв банкнаас ямар үед интервенц хийдэг вэ ?
a)
Валютын ханшийг бууруулахын тулд валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг
b)
Валютын ханшийг өсгөхийн тул валютын нийлүүлэлтийг бууруулдаг
c)
Ханшийг өөрчлөхийн тулд зохиомлоор хийдэг
d)
Ханшинд интервенц хамааралгүй
38.
Зах зээлийн зарим нэг сигмент нь үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай, ирээдүйд гадагшлах валютын урсгалд онц их хэмжээгээр нөлөөлөхгүйц салбарт төрийн зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ ?
a)
Протекционист бодлого хэрэгжүүлнэ
b)
Чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлнэ
c)
Гадаад худалдааны бодлого хэрэгжүүлнэ
d)
Үндэсний бодлого хэрэгжүүлнэ
e)
Дэмжих бодлого хэрэгжүүлнэ
39.
Үндэсний үйлдвэрлэлийн хөгжил сайнгүй, байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнууд нь :
a)
Капитал импортолдог
b)
Капитал экспортолдог
c)
Хөдөлмөр экспортолдог
d)
Хөдөлмөр гадагш илгээдэг
e)
Хөрөнгө гадагш нь гаргадаг
40.
Ажилгүйдлийн түвшин өндөр орнууд нь:
a)
Капитал импортолдог
b)
Капитал экспортолдог
c)
Хөдөлмөр экспортолдог
d)
Хөдөлмөр гадагш илгээдэг
e)
Хөрөнгө гадагш нь гаргадаг
41.
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэр байгуулахыг :
a)
Гадаад худалдаа
b)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
c)
Гадаадын шууд бус хөрөнгө оруулалт
d)
Портфейлийн хөрөнгө оруулалт
e)
Гадаад худалдааны бодлого