WorksheetsНийгэм
Total questions: 10
Worksheet time: 5mins
Соёлын түүхэн хэв маягуудаас аж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах төлөөллийг олно уу. /1 оноо/
1. Ан агнуур 2. Түүвэрлэгчдийн соёл 3. Нүүдэлчдийн соёл
4. Газар тариаланчдын соёл 5. Өрнийн 6. Дорнын
A. 1, 3, 4, 6
В. 1, 2, 3, 4
С. 1, 2, 4, 6
D. 1, 3, 4, 5
Е. 1, 2, 3, 6
Ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ?
А. Соёл нь ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
В. Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
С. Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
D. Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
Е. Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
Соёлын үзэгдлүүд тэмдгэн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь хэл. Энэ нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу? /1 оноо/
А. Танин мэдэхүйн чиг үүрэг
В. Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
С. Бэлгэдлийн чиг үүрэг
D. Үйл ажиллагааны чиг үүрэг
Е. Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь илтгэдэг ойлголт аль нь вэ?
A. Бэлгэ тэмдэг
B. Хэл
С. Үнэлэмж
D. Хэм хэмжээ
E. Мэдлэг
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач
Т. Парсонсын үзэл санаа аль нь вэ? /2 оноо/
A. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
B. Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
C. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
D. Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.
E. Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
/2 оноо/
A. Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн.
B. Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн.
C. Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
D. Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна
E. Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн.
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ? /1 оноо/
A. Каст
B. Анги бүлгийн
C. Язгуур угсаа
D. Боолчлол
E. Нээлттэй нийгэм
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ? /2 оноо/
А. Марксист онол
В. Иргэншлийн онол
С. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
D. Бүтэц-чиг үүргийн онол
Е. Хүн ам зүйн онол
Гажуудал нь нийгмийн бүтэц ба соёлоосоо хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж, нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн гэж тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ? /2 оноо/
А. Гажуудлын сөрөг үр дагавар
В. Гажуудлын харьцангуй мөн чанар
С. Гажуудлын эерэг үр дагавар
D. Албан ёсны хяналт
Е. Соёлын зохицуулгын хомсдол
Нийгэмшилтийн талаарх ойлголтуудыг тохирох утгаар нь зөв харгалзуулна уу ?
А. a2, b1,c3 d4
В. a4, b1 c3, d2
С. a4, b1,c2 d3
D. a3,b4,c1,d2
Е. a2, b3,c4 d1
