Worksheetssazv
Total questions: 24
Worksheet time: 12mins
Судлах зүйлийнхээ зорилгод нийцүүлэн өмнө бий болсон бэлэн баримтыг судалж болох бөгөөд энэ нь ямар баримт бичигт тооцогддог вэ?
Бэлэн
Гарын доорх
Анхдагч
Танин мэдэхүйн үүргийн гол зорилго нь:
Хүмүүсийн өдөр тутмын практик үйл ажиллагааны талаарх индексэн мэдээлэл цуглуулахад оршино.
Улс орны нийгэм, нийгэм эдийн засаг, улс төр, оюун санааны хөгжлийн хэтийн төлөвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход оршино.
Нийгмийн үйл явцын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглал дэвшүүлэхэд оршино
төлөвлөгөөгөөр судалгаа явуулснаар судлаач ямар асуудлыг шийдвэрлэдэг вэ?
Шийдвэрлэх асуудал, зорилгыг тогтоож, таамаглал дэвшүүлнэ
Судалж буй үзэгдэл үйл явцынхаа орчинтой харилцах харилцаа холбоог тогтооно
Судалж буй үзэгдэл үйл явцынхаа орчинтой харилцах харилцаа холбооноос гарах шинж чанарыг тогтооно
Позитивист социологийг үндэслэгчийг нэрлэнэ үү
О.Конт
Г.Спенсер
Н.Смелзер
Социологийн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг хэд ангилдаг вэ?
2
3
4
5
Ажиглалтын аргаар судалгаа явуулахад тавигдах шаардлагад илүүц зүйл дурдсаныг олно уу?
Шийдвэрлэх асуудал, таамаглалтай холбоотой тодорхой зорилготой байна.
Урьдчилан боловсруулсан тодорхой төлөвлөгөөний дагуу ажиглалт хийнэ.
Судалгааны зорилго, зорилтыг судалгаанд оролцогчид танилцуулсан байх ёстой
Мэдээллийн тогтвортой чанарыг шалгах боломжтой байх ёстой
шаардлагын аргаар мэдээлэл ашиглахад судлаач ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
Судалгааны зорилго, зорилтыг зөв тодорхойлсон, асуултынхаа мөн чанарыг сайтар ойлгосон байх ёстой
Яриаг хөтөлж явуулах өндөр чадвар, арга техникийг эзэмшсэн байх ёстой
Ярианд оролцож байгаа хүнээ хүндэтгэх, өөрөөр хэлбэл, хүнд анхааралтай хандах чадвартай байх
Бүгд зөв
Тоон судалгааны онцлогийг дурдана уу.
Шинжилгээний логик нь дедуктив хэлбэртэй, ерөнхий суурь мэдээллийг бий болгодог
Шинжилгээний логик нь индуктив хэлбэртэй, нэгж юмсын талаарх мэдээллийг бий болгодог
Цөөн тооны мэдээлэл хүргэгч, эсхүл баримтыг судална
Төр засаг, бусад байгууллагын тогтоол шийдвэр, протокол, мэдэгдэл, албан мэдээ, хурал зөвлөгөөний тайлан мэдээлэл болон цаг үеийн баримт бичиг зэрэг нь ямар ангилалд хамаарах вэ?
Албаны
Хувийн
Хоёрдогч
Судлаач судалгаандаа ажиглалтыг аргыг ашиглахаар сонгон авчээ. Ямар төрлийн мэдээллийг бүрэн тодорхойлох боломжтой вэ?
Хүмүүс олон нийтийн дунд байхдаа юу хийдгийг мэдэж авах
Хүмүүс олон нийтийн дунд биш, хувийн орчинд байхдаа юу хийдгийг мэдэж авах
Хүмүүс юу бодож, мэдэрч, юунд итгэж байгааг олж мэдэх
Тэдний чадварыг тогтоох, оюун ухаан эсвэл хувь хүний шинж чанарыг хэмжих
Судалгааны судлах зүйлийн шинжилгээ нь хөтөлбөрийн аль хэсэгт хамаарах вэ?
Арга зүйн бүрэлдэхүүн хэсэгт хамаарна
Аргачлалын бүрэлдэхүүн хэсэгт хамаарна
Судалгааны арга хэрэглэх үйл явцад хамаарна
Марксист социологийн бусад хөгжлийн үеүдээс ялгарах гол онцлогуудыг нэрлэ.
Чанарын судалгаа нь тооноос илүүтэйгээр үг, өгүүлбэр, бичвэр мэдээлэлд анхаарлаа хандуулдаг
Чанарын судалгаа нь холбоо хамаарлаас илүүтэй үйлдлийн субъектив учир утга, учир холбогдолд анхаарлаа хандуулдаг
Чанарын судалгаа нь таамаглал шалгахад бус судалгааны явцад таамаглал дэвшүүлэхэд анхаарлаа хандуулдаг
Бүгд зөв
Бүгд буруу
Баримт бичиг судлах уламжлалт 1 аргаар юуг судлах вэ?
Гол агуулгыг илэрхийлж байгаа нэгжүүдийн хэрэглэгдэж байгаа давтамж, баримт бичгийн доторх янз бүрийн элементүүдийн харилцаа, мэдээллийн ерөнхий хэмжээг судална
Баримт бичгийн агуулга дахь нуугдмал далд шинж чанарыг илрүүлэхэд ашиглалт
Тодорхой хугацаанд хэвлэлд нийтлэгдсэ өгүүлэл, тэмдэглэлийг агуулгын хувьд нэгтгэн дүгнэж чиг хандлагыг нь тодорхойлох
Судалгаагаар шийдвэрлэх асуудал гэж юу вэ?
Зөрчил бүхий нийгмийн үзэгдэл үйл явцыг ХЭЛНЭ
Шинж чанар онцлог нь шинжлэх ухааны тухайн түвшинд мэдэгдээгүй, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг хүмүүс ухамсарлаж ойлгосон тийм зөрчлийг хэлнэ
Судалгааны обьектын хүрээнд шууд хамаарагдах тодорхой тал, шинж чанар, элементүүдийг хэлнэ
Эх олонлогийн бүх гишүүдийг дугаарлах юмуу, эсвэл гишүүн бүрт тодорхой карт хөтлөөд, тоон олонлогООС санамсаргүйгээр нэг төлөөлөгч авах замаар түүврийг зохион байгуулж болох ба үүнийг түүврийн ямар хэлбэр гэдэг вэ?
Энгийн санамсаргүй түүвэр
Системчилсан санамсаргүй түүвэр
Олон шатат санамсаргүй түүвэр
Бүтэц үүргийн холбоо гэж юу вэ? (
Нэг үзэгдлийн элементүүд бие биедээ харилцан үйлчилж, нөлөөлж байгааг хэлнэ
Нийгмийн нэг үзэгдэл нөгөө үзэгдэл юмны хөгжил хөдөлгөөнд нөлөөлж байгааг хэлнэ
Хоёулаа зөв
Судалгааны обьектын талаар судлаачийн мэдлэг хангалтгүй, чухам ямар асуудал шийдвэрлэх нь тодорхойгүй, улмаар судалгааны зорилтыг тогтоож, таамаглал дэвшүүлэх бололцоогүй үед судалгааг ямар төлөвлөгөөгөөр явуулах вэ?
Хайгуулын төлөвлөгөө
Бичиглэлийн төлөвлөгөө
Сорилын төлөвлөгөө
Ажиглалтын аргыг голчлон ямар судалгаанд ашигладаг вэ?
Хайгуулын судалгаанд
Асуудал шийдвэрлэх судалгаанд
Сорилын судалгаанд
Туршилтын аргыг таамаглал дэвшүүлэх, батлах аргынх нь хувьд хэрхэн ангилдаг вэ?
Эрдэм шинжилгээний ба практикийн
Лабораторийн ба ердийн
Зэрэгцсэн ба дараалсан
Нийгмийн янз бүрийн асуудлын талаар анхдагч мэдээлэл авахаас эхлээд дүгнэлт, зөвлөмж боловсруулах хүртэл үйл ажиллагааг гүйцэтгэж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны хөгжлийн хэтийн төлөвийг шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн нийгмийн загваруудыг тодорхойлоход чиглэгддэг" нь социологийн ямар үүрэг вэ?
Танин мэдэхүйн
Практик
Үзэл суртлын
Үл хамаарах хувьсах хэмжигдэхүүн гэж юу вэ?
Сонгож авсан үзүүлэлт буюу хэмжигдэхүүн үзэгдэл юмсын өөрчлөлтийн шалтгаан болдог
Сонгож авсан үзүүлэлт буюу хэмжигдэхүүн үзэгдэл юмсын өөрчлөлтийг даган хувирч өөрчлөгддөг
Хоёр буюу түүнээс олон утга буюу категори агуулж, хувьсан өөрчлөгдөж байдаг ойлголтууд
Сонгож авсан үзүүлэлт буюу хэмжигдэхүүн нь үзэгдэл юмсын өөрчлөлтийг даган хувирч өөрчлөгдөж байвал түүнийг юу гэж нэрлэх вэ?
Үл хамаарах хувьсах хэмжигдэхүүн
Хамаарах хувьсах хэмжигдэхүүн
Хөндлөнгийн хувьсах хэмжигдэхүүн
Судалгааны үндсэн ойлголтын тайлбарлал гэж юу вэ?
Ерөнхий ба тусгай онолын ойлголт категориор дамжуулж онолын системд судалгааны обьект, судлах зүйлийн эзлэх байр суурийг тодорхойлсон онолын мэдээлэл
Нийгмийн үзэгдлийн бүтэц болон судалгааны обьектын элементүүдийн хоорондын холбоо, харилцан хамаарлын шинж чанарыг урьдчилан, тодорхой магадлалтайгаар өгүүлсэн мэдээлэл
Нийгмийн үзэгдлийг бүхэл бүтэн систем болгон үзэж түүнийг бүрдүүлэгч элементүүдийг тодруулж, элемент тус бүрийн уг системд гүйцэтгэх үүрэг, мөн тэдгээрийн харилцан үйлчлэлийг гаргах, бас элемент систем хоёрын хамаарлыг тодорхойлно
Сонгодог социологийн онолын гол агуулгыг нэрлэнэ үү.
Хүн аливаа зүйлийг хүсэл зоригоороо хийх, албан шахалтаар хийх хоёрын хооронд байнга сонголт хийж байдаг бөгөөд үүний улмаас байнгын зөрчилтэй тулгардаг. Нийгмийн харилцааны явцад албан шахалтаар иргэний үүргийн дагуу албадлагын шинжтэй хийгдэх үйл ажиллагаа нь давамгайлах шинжтэй байдаг
Түүх, эрх зүй, нийгмийн ба бусад шинжлэх ухаан дээр суурилсан түүхэн үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, хүн, нийгмийн харилцаа, нийгмийн орчинг судалгааны гол обьектоо болгодог онол
Байгалийн тодорхой шинжлэх ухааны онолын адил баталж болохуйц үндэслэл бүхий зохистой нийгмийн онолыг бий болгоход чиглэсэн онол
