Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн давхраажилт

Total questions: 37

Worksheet time: 36mins

Name
Class
Date
1.

1990-ээд онд нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарладаг болохыг судалжээ

a)

Күүс

b)

Датон

c)

Маркс

d)

Вебер

2.

Ангийн ялгаа эрүүл мэндийн үйлчилгээ авах үйлдэл, хандлагын ялгаанд хүргэдэг болохыг нотолсон эрдэмтэн хэн бэ?

a)

Датон

b)

Маркс

c)

Күүс

d)

Парсонс

3.

ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл, гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэжээ

a)

Күүс

b)

Датон

c)

Маркс

d)

Вебер

4.

баялаг, алдар хүнд, нөлөөлөл, хүндэтгэл, эрх мэдэл зэрэг үнэ цэнтэй бүхнийг олж авах адил бус боломжоороо ялгаатай, тэгш бус нөхцөлд байрладаг.


a)

Байр сууриуд

b)

Цалин орлого

c)

Үүрэг

d)

Эрх

5.

Тэгш бус байдал нь

a)

Түгээмэл салшгүй

b)

Харилцан ижил

c)

Ялгаатай

d)

Өөр хоорондоо

6.

нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ

a)

Нийгмийн ялгарал

b)

Тэгш бус байдал

c)

Нийгмийн давхраа

d)

Нийгмийн нийтлэг

7.

тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо

a)

Нийгмийн давхраажилт

b)

Нийгмийн ялгарал

c)

Тэгш бус байдал

d)

Нийгмийн давхраа

8.

баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэг

a)

Нийгмийн давхраа

b)

Нийгмийн давхраажилт

c)

Тэгш бус байдал

d)

Нийгмийн ялгарал

9.

ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл

a)

Нийгмийн давхраа

b)

Нийгмийн нийтлэг

c)

Нийгмийн давраажилт

d)

Нийгмийн ялгарал

10.

тэгш бус байдал бэхжиж, тэгш бус бүлгүүдийн хооронд тодорхой хэв шинж бүхий харилцаа бүрэлдэн тогтсоны үр дүн юм

a)

Нийгмийн давхраажилт

b)

Нийгмийн нийтлэг

c)

Нийгмийн давхраа

d)

Нийгмийн ялгарал

11.

Түүнийхээр анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа (өмчлөх харилцаа), түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн томоохон бүлэг юм

a)

Маркс

b)

Вебер

c)

Парсонс

d)

Дюркгейм

12.

ашиг сонирхлын ялгаанд хүргэдэг. Энэ нь ангийн зөрчилд хүргэх ба ангийн зөрчил нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэжээ

a)

Ангийн ялгаа

b)

үзэл санаа

c)

статусын бүлэг

d)

нам

13.

Тэрээр ангийн ялгааг авч үзэхдээ өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлсийг чухалчилж үзжээ. Түүнчлэн тэрээр давхраажилтын судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судалсан.

a)

Маркс

b)

Вебер

c)

Дюркгейм

d)

парсонс

14.

нийгмийн бүлгүүдийн нэр хүндийн ялгаралтай холбоотой

a)

Статусын бүлэг

b)

Ангийн ялгаа

c)

Нам

d)

Үзэл санаа

15.

нийгмийн бүлгүүдийн нэр хүндийн субьектив үнэлгээгээр тодорхойлогддогт оршино

a)

статусын бүлэг

b)

статусын бүлгийн онцлог

c)

Нам

d)

Ашиг сонирхол

16.

ашиг сонирхлоороо ялгаатай бүлэг хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгарлыг илтгэнэ

a)

Нам

b)

Ашиг сонирхол

c)

Ангийн ялгаа

d)

статусын бүлэг

17.

зөвхөн ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртал, итгэл үнэмшил зэргээс ч хамаардаг, төгсгөлгүй шинжтэй, зөвхөн хэлбэрт нь өөрчлөлт гардаг

a)

Нийгмийн зөрчил

b)

Ашиг сонирхлын ялгаа

c)

давхраажилтын ялгаа

d)

Ангийн ялгаа

18.

Марксын ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаа, улмаар зөрчилд хүргэдэг гэсэн санаанд тулгуурладаг ч ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үзсэн

a)

Зөрчилдөөний онол

b)

Шүүмжлэлт онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

d)

Ангийн ялгаа

19.

зохион байгуулагдсан шинжтэй эрх мэдлийн (бюрократ байгууллага болон улс төрийн) бүтцэд тусгалаа олдог. Орчин үеийн нийгэмд бюрократ байгууллагад эрх мэдэл ажилтнуудад тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ноёрхогч хийгээд дагагч гэсэн хоёр ангид хуваагдахад хүргэдэг

a)

Ангийн ялгаа

b)

Ашиг сонирхлын ялгаа

c)

Зөрчилдөөний онол

d)

Эрх мэдэл

20.

К.Марксын санааг М.Веберийн үзэл баримтлалаар засах оролдлого хийдэг буюу өмчөөс гадна эрх мэдлийн ялгарлыг чухалчилдаг. Тэд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлж байдаг гэж үздэг. Марксын үзэл санаанд тулгуурлан, М.Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол Е.О.Райт юм. Тэрээр К.Марксын үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа (өмч)-ны ялгарлыг чухалчилсан үзэл санааг үйлдвэрлэлийн харилцаан дахь М.Веберийн “хянах” эрх мэдлийн үзэл санаагаар баяжуулан судалсан юм.

a)

Зөрчилдөөний онол

b)

неомарксистууд буюу шүүмжлэлт онолынхон

c)

Шүүмжлэлт онол

d)

Төр

21.

үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч, бусдын хөдөлмөрийг хөлслөгч, бусдын хөдөлмөрийн үйл ажиллагааг хянагч юм

(a)  

22.

өөрийн хөдөлмөрөө борлуулагч, капиталистуудын төлөө бусдын хөдөлмөрийн үйл ажиллагааг хянагч.

(a)  

23.

өөрийн хөдөлмөрөө капиталистад борлуулагч, хянах эрх мэдэл үгүй анги юм.

(a)  

24.

өөрийн үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч, цөөн ажилтан хөлслөх тохиолдолд тэдний хөдөлмөрийн үйл ажиллагаанд хяналт тавигч, эсвэл ажилтангүй тохиолдолд хяналт тавих эрх мэдэлгүй анги хэмээн үзсэн.

(a)  

25.

Бүтэц-чиг үүргийн онолын хандлагын төлөөлөгчид тухайлбал хэн бэ



(a)  

26.

социологичид анхнаасаа нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг. Тэд хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан гэжээ.

a)

Парсонс

b)

Дюркгейм

c)

Девис Мур

d)

Уорнер

27.

тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг. Тэгэхээр бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг

a)

Парсонс

b)

Дюркгейм

c)

Девис Мур

d)

Уорнер

28.

Тэдний судалснаар нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгддэг гэж үздэг

a)

Девис ба Мур

b)

Дюркгейм

c)

Парсонс

d)

Уорнер

29.

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол

(a)  

30.

Тэрээр хувь хүний ангийн харьяаллыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субьектив үнэлгээ, хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан юм

a)

Дюркгейм

b)

Уорнер

c)

Дэвис ба Мур

d)

Парсонс

31.

Ажил мэргэжлийн нэр хүндийг тодорхойлохдоо обьектив шалгуурыг ашиглах үүднээс … нийгэм, эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан. Энэхүү аргачлал нь ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог

(a)  

32.

иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг

a)

Боолчлол

b)

Каст

c)

Язгуур

d)

Анги

33.

эртний Грек, Ром, 1850 он хүртэлх Америкийн өмнөд, ХХ зуунд Германы нацист, ЗХУ-ын коммунист хорих лагерьт байсан гэж судлаачид дүгнэдэг

(a)  

34.

улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын хэв маяг. Энэ давхраажилтын тогтолцооны үед нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог онцлогтой

a)

Язгуур

b)

Анги

c)

Каст

d)

Боолчлол

35.

Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог. … нь дундад зууны үед оршин байсан бөгөөд улс орнуудад өөр өөрийн онцлогтойгоор оршиж байжээ

(a)  

36.

гол төлөв Азийн улс орнуудын давхраажилтын уламжлалт хэв маягийн нэг. Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг

a)

Боолчлол

b)

Каст

c)

Язгуур

d)

Анги

37.

гэрлэх хосоо зөвхөн тухайн кастын хүрээнээс сонгодог эндогами гэрлэлтийн хэлбэртэй. Энэ нь Энэтхэг, Балба, Пакистан, Шри Ланк, Индонези зэрэг орны давхраажилтын тогтолцоонд илэрдэг байна.

(a)