NEW
Font size
Worksheetsbiology
Total questions: 10
Worksheet time: 5mins
2. Өөх тос, триглицеридийн молекулын амьд биед гүйцэтгэх үүргийг сонгоно уу.
A. Биологийн катализаторын үүрэг гүйцэтгэнэ.
B. Ургамлын эсийн ханыг бүтээхэд оролцоно.
C. Эд эрхтнийг механик үйлчлэлээс хамгаална.
D. Эсийн бодисын солилцооны урвал явагдах орчин болно.
E. Мэдрэлийн эсээр мэдрэлийн импульс дамжихад оролцоно.
3. Калийн ионы амьд биед гүйцэтгэх үүргийг зөв дугуйлна уу
A. Яс шүдний үндсэн хэсэг
B. Зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах
C. Эсийн осмос даралтыг зохицуулна
D. 90 хувь нь эсийн дотор агуулагдана
E. ГФА н найрлагад оролцоно
4. Эсэд явагдах бодисын солилцооны урвалд энзим зайлшгүй шаардлагатай байдаг.
Энзимийн онцлог шинжүүдийг сонгоно уу.
1. Бөмбөлөг хэлбэрийн уургийн молекул
2. Агшиж, сунах чадвартай уургийн молекул
3. Субсраттай холбогддог идэвхтэй төвтэй
A. зөвхөн 1
B. 1 ба 2
C. 1 ба 3
D. 2 ба 3
E. 1, 2, 3
5. Дараах зургаас энзим - субсратын комплексийг сонгоно уу.
A
B
C
D
6. Дараах графикаас энзимт урвалын хурдны максимум утга (Vmax) болон Km утгыг тодорхойлно уу.
A. Vmax 25
Km 54
B. Vmax 40
Km 54
C. Vmax 54
Km 25
D. Vmax 40
Km 25
E. Vmax 54
Km 40
7. Гэрлийн микроскопын электрон микроскопоос ялгагдах ялгааг сонгоно уу.
1. 0.5 нм хүртэл хэмжээтэй дээжийг судлах боломжтой
2. 200 нм хүртэл хэмжээтэй дээжийг судлах боломжтой
3. Амьд дээжийг судлах боломжтой
4. Амьд дээж судлах боломжгүй
5. Гэрлийн урсгалыг оптик линзээр дамжуулна
6. Хүнд металл ашиглан дээжийг будна
7. Өнгөт будагч бодисоор дээжийг будна
8. Электроны урсгалыг цахилгаан соронзон орноор удирдана
A. 1, 4, 6, 8
B. 1, 3, 5, 7
C. 2, 3, 5, 7
D. 2, 4, 6, 8
E. 2, 3, 6, 8
8. Прокариот эсийн бүтцийн хэсгүүдийг зургаар үзүүлжээ. Дээрх бүтцээс амьтны эсэд агуулагддаг хэсгийг сонгоно уу.
A. цагариг ДНХ, шилбүүр
B. Цагариг ДНХ, капсул, мембран
C. эсийн хана, мембран, сийвэн
D. рибосом, плазмид, сийвэн
E. рибосом, сийвэн, мембран
9. Сурагч 40 мкм хэмжээтэй ургамлын баганан эсийг 16Х өсгөдөг окуляр линзтэй гэрлийн микроскопоор 640 дахин өсгөж харсан бол энэ микроскопын объектив линзийн өсгөлтийг тооцоолно уу.
A. 10X
B. 20X
C. 30X
D. 40X
E. 50X
10. Удамшлын мэдээлэл хадгалж, дамжуулдаг хромосомын бүтэцтэй холбоо бүхий ойлголтуудыг зөв харгалзуулна уу.
A. a1b3c4d2
B. a2b1c4d3
C. a4b2c1d3
D. a2b3c4d1
E. a3b4c2d1
11. Эсийн митоз хуваагдлын нэг шатыг зургаар илэрхийлжээ. Үүний дараагийн шатад явагдах үйл явцыг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.
A. Хромосомууд хроматидын утаслагаар салж, эсийн хоёр туйл руу татагдана.
B. Хромосомууд эсийн төвд эгнэж, ээрүүл хэлбэрт утаслагт бэхлэгдэнэ.
C. Хромосомууд эрчилж мушгиран, бөөмийн бүрхүүл уусна.
D. Хромосомууд эсийн хоёр туйлд очиж, бөөмийн бүрхүүл үүсгэж эхэлнэ.
E. Цитокинез явагдан, хоёр төл эс үүснэ.
