Font size
WorksheetsНийгмийн ухаан-VII Дасгал
Total questions: 10
Worksheet time: 35mins
Дараах ойлголтуудаас нийгмийн бүлэг гэсэн тодорхойлолтыг гарган бичнэ үү.
- Нийтлэг адилсал
- 2 ба түүнээс дээш хүний нэгдэл
- Байнгын, тогтвортой харилцан үйлдлийн явцад
Мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон
Анхдагч хоёрдогч бүлгийн ялгааг бичээрэй.
Чи яагаад анхдагч бүлгийн гишүүн болж байгаа вэ? Жишээгээр тайлбарлаарай.
Аль хариулт зөв бэ?
Соёл бол нэг талаас хувь хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа, нөгөө талаас хувь хүний идэвхтэй бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон үнэт зүйлсийн тогтолцоо юм.
Соёл бол хамтын амьдрал, үйл ажиллагааны чухал хэрэгсэл юм.
Гэр бүлийн соёлын үнэт зүйл тус бүрт холбогдох жишээг бичээрэй.
Хүндэтгэх...........
Хариуцлага.........
Бид хүссэн бүх зүйлээ мөнгөөр худалдан авах боломжтой юу? Баримтанд үндэслэн тайлбарлаарай.
Чиний бодлоор ангийн даргыг хэн сонгосон нь дээр вэ? яагаад?
А. Ангийн багш
в. Ангийн сурагчид
С. Сайн дураараа
Өөрийн хүмүүжил юунаас эхэлдэг вэ?
А. Өөрийгөө таньж мэдэхээс
Б. Өөрийгөө шүүмжлэхээс
С. Өөрийгөө өөрчлөхөөс
Тохиолдолыг уншиж дараах асуултанд хариулаарай. Саран охины хичээл өдөр бүр 17 цагт тардаг. Тэр сургуулиас гэр хүртэл цаг гаруй явдаг. Саран охины гэртээ харих зам гэрэлтүүлэггүй бас хөл хөдөлгөө бага. Тэр маш их айдаг. Саран охины эрх зөрчигдсөн үү?
Өөрийн амьдарч буй орон нутгийн тухай та юу юу мэдэх вэ? Таны амьдарч буй орон нутагт ямар нийгмийн асуудлууд байдаг вэ?
