NEW
Font size
Worksheets12 сонгон
Total questions: 52
Worksheet time: 47mins
"Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой. Ингэснээр гагцхүү өөрөө өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ" гэж хэн хэлсэн бэ?
Жан жак Руссо
Джон Локк
Т.Гоббс
Ф.Бастиа
"Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм вэ? Хариулт маш тодорхой юм. Байгалиас заяасан эрх чөлөөгөө эдлэх нь таатай гэсэн үг биш. Хүмүүс бусдын халдлагад хэзээ ч өртөх боломжтой байдаг. Ийм учраас тэд өөртэй нь ижил аюулгүй байдлаа хангах хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж нэгддэг" гэж хэн хэлсэн бэ?
Жан жак Руссо
Джон Локк
Т.Гоббс
Ф.Бастиа
Төр бол “левиафан” хэний тодорхойлолт вэ?
Ф.Бастиа
Т.Гоббс
Р.Нозик
Ж.С.Милль
Төр бол “татвараар сорон мөлжигч” хэн хэлсэн бэ?
Ф.Бастиа
Лорд Актон
Дж.Локк
Р.Нозик
Төр бол “хүний эрхийн гол дайсан”
Дж.Локк
Ж.С.Милль
Т.Гоббс
Р.Нозик
Төр бол “зайлшгүй байх ёстой муу зүйл”
Дж.Локк
Жан жак Руссо
Ж.С.Милль
Лорд Актон
“Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг.”
Дж.Локк
Лорд Актон
Жан жак Руссо
Т.Гоббс
Засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван төрөлд хувааж, эдгээр эрх мэдэл харилцан хяналт, тэнцвэртэй байгаа нөхцөлд хүний эрх жинхэнэ ёсоор хамгаалагдана гэсэн санааг дэвшүүлжээ.
Ш.Монтеське
Д.Локк
Сартр
Маркс
... нь засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй, хамгийн дээд хүчин чадалтай, засаг, төрийн гол хууль юм.
Үндсэн хууль
Эрх мэдлийн хууль
Эрүүгийн хууль
Иргэний хууль
Манай улсын хувьд үндсэн хуулиар эрх, үүргээ тодорхойлуулсан засаг, төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий “...” гэх байгууллага ажилладаг.
Үндсэн хуулийн цэц
Авилгатай тэмцэх газар
Шүүх
Шүүхийн зөвлөл
... гэдэг нь эдийн болон эдийн бус баялагийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэлнэ.
Өмчлөх эрх
эзэмших эрх
зарцуулах эрх
ашиглах эрх
... бол тухайн баялагийн үр шимийг хүртэх
ашиглах эрх
эзэмших эрх
захиран зарцуулах эрх
өмчлөх эрх
... нь бүрэн хараа хяналтандаа байлгах
захиран зарцуулах эрх
ашиглах эрх
эзэмших эрх
өмчлөх эрх
... нь тус баялагийн хувь заяаг шийдвэрлэх боломж юм.
ашиглах эрх
захиран зарцуулах эрх
эзэмших эрх
өмчлөх эрх
"Эрх гэж байхгүй зөвхөн “өмчлөх эрх” л байдаг аж. Нэгдүгээрт: хувь хүн өөрөө өөрийнхөө эзэн өөрийгөө мэддэг гэсэн жам ёсны баримт байна. Хоёрдугаарт: хүний аливаа эрх өмчлөх эрх дээр хураангуйлагддаг" гэж хэн хэлсэн бэ?
Мюррей Н.Ротбард
Дж.Локк
К.Маркс
Артур
Оюуны өмчийн эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ нь зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай болон ... юм.
Патентийн тухай хууль
Үндсэн хууль
Иргэний хууль
Зохиогчийн хууль
... гэдэг нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу анхан шатны шүүхээр дамжуулан эрх зөрчигчид тавьж буй шаардлага юм.
Нэхэмжлэл
Гэрээ
Хэлцэл
Гомдол
... гэж хууль, дүрэм, журмыг зөрчсөн нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл эс үйлдлийг хэлнэ.
эрх зүйн зөрчил
гэмт хэрэг
хууль зүйн зөрчил
зөв хариулт алга
Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн, гэмт хэргийн бус зөрчил гэж ангилна.
Зөв
Буруу
Мэдэхгүй
Зөв хариулт алга
Гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар юм.
Хохирол
Хор уршиг
Гэмт хэрэг
Гэм хор
... хохирлын улмаас үүссэн үр дагаврыг хэлнэ.
Хохирол
Хор уршиг
Гэмт хэрэг
Зөв хариулт алга
Эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэл
гэмт хэрэг
хор уршиг
хохирол
эрх зүйн зөрчил
... гэдэг нь хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг хэлдэг. Жишээ нь гэмт хэргийн талаар мэдсэн хэрнээ мэдээлэл өгөхгүй байх нь эс үйлдлээр эрх зүйн зөрчил гаргасанд тооцогдоно.
Эс үйлдэл
Хохирол
Гэмт хэрэг
Хор уршиг
Иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргах ерөнхий хугацааг ... хоногийн дотор байхаар тогтоож өгсөн. Тухайн гомдол гаргагч холбогдох захиргааны актыг “хүлээн авсан, эсхүл мэдсэн” үеэс эхлэн тоолно.
30
25
28
10
Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага албан тушаалтан, гуравдагч этгээдийг хэлнэ.
Хэргийн оролцогч
Бусад оролцогч
туслах чиг үүрэг бүхий этгээд. Жишээ нь: гэрч, өмгөөлөгч, хэлмэрч, шинжээч, орчуулагч гэх мэт
Хэргийн оролцогч
Бусад оролцогч
Иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс тогтоосон хэмжээгээр хуулийн дагуу төрийн байгууллагад заавал төлөх ёстой буцалтгүй шинжтэй хураамжийг ..... гэнэ.
Хураамж
Төлбөр
Татвар
Шимтгэл
Улсын төсөв нь ................ болон .................. гэсэн хэсгээс бүрддэг.
Хураамж, Зардал
Төлбөр, Хураамж
Татварын орлого, Хураамж
Татварын орлого, Төрийн зардал
Хүний эрхийн үндэсний тогтолцоонд хамрагдах байгууллагуудын ангиллыг дурдахдаа хамааралгүй өгөгдөл оруулсан бол олно уу.
Төрийн байгууллагууд
Иргэний нийгмийн байгууллагууд
Нутгийн захиргааны байгууллага
Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага
1. НҮБ хэдэн онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан бэ?
А. B. C. D. E.
1940
1945
1992
1948
1924
1. Иргэний эрх зүйн харилцаа нь субьект, обьект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй. Дараах өгөгдлөөс аль нь иргэний эрх зүйн харилцааны обьектод хамаарах вэ?
Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс
Иргэд хоорондын харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд
Эрх зүйн чадвар, чадамжтай этгээд
Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг
.................нь зөвхөн үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж засаг хуульд заасан тодорхой байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхт хяналт тавьдаг.
Үндсэн хуулийн цэц
Үндсэн хууль
Эрх зүйн акт
Шүүх байгууллага
Үндсэн хуулийн хамгийн гол зорилго юунд орших вэ?
Засаглалын эрх мэдлийг хуваарилах
Улс орны суурь гол харилцааг зохицуулах
Нийгэмд дэг журмыг сахиулах
Дээрх бүгд зөв
Хүний эрхийг баталгаажуулах
Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?
Эрүүгийн, гэмт хэргийн бус
Эрүүгийн, зөрчлийн
Гэмт хэргийн, гэмт хэргийн бус
Гэмт хэргийн, эс үйлдэл
2 болон түүнээс дээш улсын хуульчлан дагаж мөрдөхөөр баталсан хүний эрхийн гэрээ аль нь вэ?
Тунхаглал
Конвенц, пакт
Протокол
Хүний эрхийн билл
Эдийн баялаг гэдэгт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ойлгодог бол эдийн бус баялагт оюуны өмч, зохиогчийн эрх, патент, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр зэрэг хамаарна. Тэгвэл эдгээр баялагийг ямар хуулиар хамгаалж байдаг вэ?
Захиргааны
Эрүүгийн
Иргэний
Зөрчлийн
Иргэн, хуулийн этгээд гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандсан зэрэг өмч хөрөнгөд хор хохирол учрах, ашиг орлогоо алдах гэх мэт тохиолдолд хаана хамгийн эхэнд нэхэмжлэл гаргах вэ?
Иргэний хэргийн шүүх
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүх
Улсын дээд шүүх
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах нь төрийн аль үүрэгт хамаарах вэ?
Хүндэтгэх
Хамгаалах
Хууль тогтоох
Дээдлэх
Хангах
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолын үндэслэгч хэн бэ?
Ш.Монтескье
К.Маркс
Ж.Локк
М.Вебер
1. Хүний эрхийг төр хэрхэн хамгаалах үүрэгтэй вэ? Зөвийг сонгоно уу?
Хангах
Хамгаалах
Эрх зүйн орчин бүрдүүлэх
А, В, С зөв
Хүндэтгэх
Патентийн тухай хууль нь ямар эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ вэ?
Ашиглах эрх
Эзэмших эрх
Өмчлөх эрх
Бүгд зөв
Оюуны өмчийн эрх
Монгол улсын төрийн эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог харуулсан бүдүүвчийг ажиглаад
тохирох хариултыг нөхнө үү.
A. Цагдаагийн ерөнхий газар
B. Ерөнхий сайд
С. Улсын их хурлын дарга
D. Тагнуулын ерөнхий газар
E. Улсын ерөнхий прокурор
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу.
А. Иргэний нийгмийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх
В. Хүний эрхийг баталгаажуулах
С. Эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх
D. Засаг, төрийн эрх мэдлийг хуваарилах
Е. Социалист төрийг бэхжүүлэх
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц тогтолцоог бий болгох, боловсронгуй хууль тогтоомж батлах нь төрийн ямар үүрэгт орох вэ?
А. Хамгаалах үүрэг
В. Хүндэтгэх үүрэг
С. Хангах үүрэг
D. Ахиц дэвшил гаргах үүрэг
Е. Нөлөөлөх үүрэг
Цэгийн оронд тохирох үийг нөхнө үү?
.............................................Монгол улсын Үндсэн хуульд зааснаар төр нь хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой байгууллага, тогтолцоог бүрдүүлэн ажилладаг.
Хүний эрхийн зөрчил
НҮБ-ын дүрэмд үндэслэгдсэн байгууллагууд
Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо
Ннгдсэн үндэсний байгууллага
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль юм.
Хөдөлмөрийн тухай хууль
Үндсэн хууль
Боловсролын тухай хууль
Захиргааны тухай хууль
Хүн төрөлхтөн хэдий үеэс байгалиас заяасан жам ёсны эрхийн талаар ярьж эхэлсэн бэ?
НТӨ IV зуун
НТӨ VI зуун
НТӨ V зуун
НТӨ VIII зуун
"Хуулийн амин сүнс" хэний бүтээл вэ?
Ж.Локк
Ж.Ж.Руссо
Ш.Монтескье
Р.Нозик
Хүний эрхийн комисс гомдлыг хуулийн дагуу хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?
14 хоног
21 хоног
30 хоног
45 хоног
Хүний эрхийн хариуцагч этгээд хэн бэ?
Төр
Хувь хүн
Хуулийн этгээд
Төрийн бус байгууллага
Пакт, Протокол, Конвенц зэрэг нь юу вэ?
олон улсын гэрээний хэлбэр
олон улсын хүний эрхийн гэрээний төрөл
эрх зүйн баримт бичиг
хүний эрхийн билл
Гомдол шийдвэрлэх үйл явцыг зөв дараалалд оруулсан өгөгдлийг сонгоно уу?
Гомдлын мөрөөр шалгалт хийх
Гомдлыг шийдвэрлэх
Гомдол хүлээн авах, бүртгэх
Гомдол хүлээн авах, бүртгэх
Гомдлын мөрөөр шалгалт хийх
Гомдлыг шийдвэрлэх
Гомдлыг шийдвэрлэх Гомдол хүлээн авах, бүртгэх
Гомдлын мөрөөр шалгалт хийх
