wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2022 Нийгэм С хувилбар

Total questions: 52

Worksheet time: 26mins

Name
Class
Date
1.
Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.
a)
• Сургууль
b)
• Гэр бүл
c)
• Үе тэнгийнхэн
d)
• Хэвлэл мэдээлэл
e)
• Ажлын байр
2.
Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ... Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
• Гажуудлын харьцангуй мөн чанар
b)
• Гажуудлын сөрөг үр дагавар
c)
• Гажуудлын эерэг үр дагавар
d)
• Гажуудлын ил чиг үүрэг
e)
• Гажуудлын сөрөг чиг үүрэг
3.
Уг онолын хандлага нь хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг хэмээн үзээд, хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
a)
• Марксист онол
b)
• Бүтэц-чиг үүргийн онол
c)
• Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
• Иргэншлийн онол
e)
• Хүн ам зүйн онол
4.
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ?
a)
• Ан агнуурын нийгэм
b)
• Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
• Газар тариалангийн нийгэм
d)
• Аж үйлдвэржсэн нийгэм
e)
• Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
5.
Т.Билтон нарын үзэж байгаагаар орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?
a)
• Нийгэм хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
b)
• Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
c)
• Орчин үеийн төрийн бүтэцтэй буюу үндэсний төрийн бүгд найрамдах засаглал бүхий төртэй
d)
• Гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилж ганц биеэр амьдрах зэрэг олон янзын төрөл хувилбарууд хүлээн зөвшөөрөгдөх болсон
e)
• Аж үйлдвэр нь эдийн засгийн гол талбар
6.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. ....................................гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.
a)
• Нийгмийн ялгарал
b)
• Нийгмийн давхраа
c)
• Нийгмийн давхраажилт
d)
• Тэгш бус байдал
e)
• Нийгмийн нийтлэг
7.
1850 он хүртэлх Америкийн өмнөд, хэсэгт түгээмэл байсан гэж үздэг, орчин үед далд хэлбэрээр оршин байгаа давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
• Каст
b)
• Анги бүлэг
c)
• Боолчлол
d)
• Язгуур угсаа
e)
• Нээлттэй нийгэм
8.
Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
a)
• Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
b)
• Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
c)
• Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг
d)
• Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
e)
• Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
9.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнерын жишээ загвар аль нь вэ?
a)
• Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
b)
• Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
c)
• Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
d)
• Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.
e)
• Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
10.
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг илтгэдэг ойлголт аль нь вэ?
a)
• Хэм хэмжээ
b)
• Хэл
c)
• Бэлгэ тэмдэг
d)
• Үнэлэмж
e)
• Мэдлэг
11.
”Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс” хэмээх өгөгдөл нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?
a)
• Танин мэдэхүйн чиг үүрэг
b)
• Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
• Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
d)
• Үйл ажиллагааны чиг үүрэг
e)
• Бэлгэдлийн чиг үүрэг
12.
Олон улсын соёл, монголчуудын соёл, баруун монголын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ?
a)
• Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
b)
• Соёл ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
c)
• Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
• Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
• Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
13.
Соёлын төрөл бүрийн үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг үндэсний соёлын бодлогод тусган хэрэгжүүлдэг. Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрт хамаарахгүй өгөгдлийг олно уу.
a)
• Улс, үндэснийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах
b)
• Тухайн салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
c)
• Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх
d)
• Соёлын үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхий нийтэд таниулан сурталчлах
e)
• Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх
14.
Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж үздэг вэ?
a)
• Соёлын дархлаа
b)
• Соёлын адилсал
c)
• Соёлын эрх чөлөө
d)
• Соёлын цочирдол
e)
• . Соёлын даяаршил
15.
“...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?
a)
• Соёлын цочирдолд орох
b)
• . Соёлын адилсал идэвхжих
c)
• . Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
d)
• . Соёлын дархлаа алдагдах
e)
• Соёлын үйлдвэрлэл эрхлэх
16.
Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ
a)
• Э.Кассирер
b)
• . Дж.Кэмпбелл
c)
• Ж. Локк
d)
• К.Оберг
e)
• Э.Фромм
17.
Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?
a)
• Соёлын эрх чөлөө
b)
• Соёлын адилсал
c)
• Соёлын даяаршил
d)
• Соёлын эрх чөлөөний суурь зарчим
e)
• Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
18.
Тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн түвшинд харьцуулж тодорхойлдог ойлголтыг юу гэдэг вэ?
a)
• Үндэсний нийт бүтээгдэхүүн
b)
• Нэрлэсэн ДНБ
c)
• Бодит ДНБ
d)
• Нэг хүнд ногдох ДНБ
e)
• Дотоодын нийт бүтээгдэхүүн
19.
“Сүү ХК”-ны технологийн шинэчлэл хийсэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?
a)
• Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
• . Төрийн зардал
c)
• Аж ахуйн нэгжийн зардал
d)
• Гадаадын хэрэглэгчийн зардал
e)
• Цэвэр экспорт
20.
Иргэн Б 2021 онд нэгэн компаний 1000 ширхэг нэгж хувьцааг, 1.000.000 төгрөгөөр хөрөнгийн биржээс худалдаж авсан. Жилийн дараа нэгж хувьцааны үнэ 1100 төгрөгт хүрсэн үед Б хувьцаагаа эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгтэй болох вэ?
a)
• 1.110.000
b)
• 1.100.000
c)
• 1.001.000
d)
• 1.101000
e)
• 1.111.000
21.
Зах зээлийн онолыг үндэслэгч, татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгч аль нь вэ?
a)
• Артур Лаффер
b)
• Фридрик фон Хайек
c)
• Джон Мейнард Кейнс
d)
• Адам Смит
e)
• Хенри Бокли
22.
Төрийн эдийн засаг бүдүүвчийн орхигдсон хэсэгт тохирох ойлголтыг сонгоно уу?
a)
• Санхүүгийн зохицуулах хороо
b)
• УИХ, Сангийн яам
c)
• Засгийн газар
d)
• Банкуудын холбоо
e)
• Арилжааны банк
23.
Татварын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
a)
• ААН -ээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ буурч нийт эрэлт өснө.
b)
• ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт буурна.
c)
• ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна.
d)
• ААН-ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт өснө.
e)
• ААН-ийн татварын хувь хэмжээг бууруулах нь эргээд төрийн орлого буурах нэг шалтгаан болно.
24.
Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Фридрик фон Хайекийн намтар, үзэл баримтлалаас илүүц ойлголтыг олно уу
a)
• Эдийн засгийн амьдрал, логик, ёс зүй болон социализмын шинжлэх ухааны үндэслэлийг бүх талаас нь судалж үзээд алдаатай байсан гэдгийг нотолсон.
b)
• Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй гэдгийг баталсан.
c)
• Зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
d)
• Эх орны өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгосон.
e)
• Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 1974 онд түүнд Нобелийн шагнал олгосон
25.
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдан авч болно. Үүнийг..................................гэнэ.
a)
• Олон улсын худалдаа
b)
• Портфелийн хөрөнгө оруулалт
c)
• Хөдөлмөрийн шилжилт
d)
• Гадаадын шууд хөрөнгө оруулалт
e)
• Гадаад худалдааны бодлого
26.
Эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн өсөлтийг бодвол илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд дараах үзүүлэлтүүдтэй холбогддог. Эдгээрээс хамааралгүй өгөгдлийг олно уу
a)
• Хүний хөгжлийн үзүүлэлт сайжирсан
b)
• Амьжиргааны түвшин дээшилсэн
c)
• Эдийн засгийн хараат байдал нэмэгдсэн
d)
• Аж үйлдвэржилт болон бүтцийн өөрчлөлт бий болсон
e)
• Эдийн засаг өссөн
27.
Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд хэн ч хуулиас дээгүүр эрх эдлэхгүй, зөвхөн хуулиар баталгаажсан эрхийг л эдэлнэ. Иргэн бүр хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээдэг. Уг өгөгдөлд хамаарах ардчиллын үнэт зүйл аль нь вэ?
a)
• Хуулийн засаглал
b)
• Хүний эрх, эрх чөлөө
c)
• Тэгш эрх
d)
• Иргэдийн улс төрийн оролцоо
e)
• Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих
28.
Монгол улсын төрийн эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог харуулсан бүдүүвчийг ажиглаад тохирох хариултыг нөхнө үү.
a)
• Тагнуулын ерөнхий газар
b)
• Ерөнхий сайд
c)
• Улсын их хурлын дарга
d)
• Үндсэн хуулийн цэц
e)
• Цагдаагийн ерөнхий газар
29.
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ”. Энэ нь иргэний нийгмийн тухай тодорхойлсон сэтгэгчдээс хэний үзэл санаа вэ?
a)
• К.Поппер
b)
• Г. Гегель
c)
• Р.Дарендорьф
d)
• Аристотель
e)
• Р.Путнам
30.
Иргэний нийгмийн төлөвшил нийгмийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
a)
• Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
b)
• Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
c)
• Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
d)
• Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
e)
• Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
31.
Ардчилсан сонгуулийн саналаа нууцаар гаргах зарчмыг олно уу.
a)
• Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан сонгуульд оролцох
b)
• Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
c)
• Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
d)
• Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
e)
• Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
32.
2016 оны Улсын их хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69%-ийн санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан байсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 54.31%-ийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ?
a)
• Пропорциональ тогтолцоо
b)
• Мажоритари тогтолцооны энгийн олонх
c)
• Мажоритари тогтолцооны үнэмлэхүй олонх
d)
• Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
e)
• Холимог тогтолцоо
33.
Байгаль, нийгмийн олон хүчин зүйлээр нөхцөлдсөн, тэгш бус байдлыг арилгаж нийгмийн хамгааллаар хангахад илүү чиглэсэн эдийн засаг дахь төрийн зохистой оролцоог дэмждэг улс төрийн үзэл баримтлал аль нь вэ?
a)
• Социал демократ
b)
• Либерал ардчилал
c)
• Консерватизм
d)
• Неолиберализм
e)
• Неоконсерватизм
34.
Улс төрийн намын үзэл баримтлалыг шугамд өгч тэмдэглэсэн байна. Тохирох үзэл баримтлалыг сонгож нөхнө үү?
a)
• Неокоммунизм
b)
• Социалист
c)
• Социал реформист
d)
• Нацизм
e)
• Либерализм
35.
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгодог. Дараах өгөгдлүүдээс илүүц зүйл дурдсан бол олно уу.
a)
• Хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах
b)
• Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тулд мэдээлэл дамжуулах
c)
• Нас, хүйс, шашин шүтлэг үл харгалзан олон нийтэд хүргэх
d)
• Хэвлэл мэдээлэл нь зөвхөн төр засгийн дуу хоолой болох
e)
• Боловсролын түвшин харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг хуулиар хангах
36.
2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй, 23,0 хувь нь дунд зэрэг, 8,3 хувь нь санал нийлдэг гэж үзжээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?
a)
• Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх сэтгүүлчдээс авсан дүгнэлт
b)
• Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
c)
• Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
d)
• Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл
e)
• Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага
37.
“Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн хүний эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх энх тайван, эрх чөлөө шударга ёсны үндэс” гэж ямар баримт бичигт тусгасан байдаг вэ?
a)
• “Эрх чөлөөний харти”
b)
• НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”
c)
• “Сирусын бортого”
d)
• Монгол улсын Үндсэн хууль
e)
• “Иргэний ба улс төрийн эрхийн ОУ-ын пакт”
38.
Иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцааг нэрлэнэ үү.
a)
• Иргэний эрх зүйн харилцаа
b)
• Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
c)
• Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
d)
• Захиргааны эрх зүйн харилцаа
e)
• Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа
39.
Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх үүснэ. Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг олно уу?
a)
• Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
b)
• Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
c)
• Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
d)
• Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
e)
• Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
40.
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу.
a)
• Засаг, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх
b)
• Ардчилсан дэглэм, бүгд найрамдах засаглалыг хүлээн зөвшөөрөх
c)
• Хүнлэг энэрэнгүй байдлыг бий болгох
d)
• Төрийн байгууламжийг тодорхой тусгасан байх
e)
• Үндсэн хуулийг хянах тогтолцоог бүрдүүлэх.
41.
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлэх шаардлагатай нэхэмжлэлийн бүрдүүлбэрүүдээс хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
• Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт
b)
• Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, утасны дугаар, хуулийн этгээд бол оршин байгаа газар
c)
• Эрх зөрчигчийн буюу хэргийн хариуцагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг
d)
• Нэхэмжлэгчийн нийгмийн гарал, боловсролын түвшин
e)
• Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих
42.
Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох /үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох, эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч, тэгш байдлыг бүрдүүлэх/ арга хэмжээ авах нь төрийн ямар үүрэгт орох вэ?
a)
• Ахиц дэвшил гаргах үүрэг
b)
• Хүндэтгэх үүрэг
c)
• Хангах үүрэг
d)
• Хамгаалах үүрэг
e)
• Нөлөөлөх үүрэг
43.
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг хэд хоногийн дотор байхаар тогтоож өгсөн вэ
a)
• 7 хоног
b)
• 14 хоног
c)
• 30 хоног
d)
• 45 хоног
e)
• 60 хоног
44.
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Б-гийн хувьд аль субьектэд хамаарах вэ?
a)
• Хуулийн этгээд
b)
• Гомдол гаргаж буй иргэн
c)
• Хариуцагч
d)
• Албан тушаалтан
e)
• Гуравдагч этгээд
45.
Судлаачид Монгол улсыг олон улсын харилцааны улс оролцогчын хувьд “бага улс” гэсэн статуст хамааруулдаг. Тэгвэл уг статуст хамаарахгүй өгөгдлийг олно уу.
a)
• Дэд бүтэц хөгжөөгүй, хүн ам цөөн
b)
• Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог
c)
• Далайд гарцгүй, эх газрын байршилтай
d)
• Түүхий эд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь хоёр хөршөөс хамааралтай
e)
• Улс төрийн тогтвортой байдал бүрэн хангагдсан
46.
Олон улсын улс төр, эрх зүй, эдийн засаг, соёлын олон талт харилцаанд гадаад бодлогоороо дамжуулан оролцох үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөллөөр тодорхойлогдох ойлголтыг олно уу?
a)
• ОУХ-нд оролцох зарчим
b)
• . ОУХ-нд оролцох үйл ажиллагааны чиглэл
c)
• ОУХ-нд оролцох нөлөө
d)
• ОУХ-ны тэргүүлэх чиглэл
e)
• ОУХ-нд оролцох үүрэг
47.
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?
a)
• Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх
b)
• Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль олон улсын гэрээний хүрээнд хамгаалах
c)
• Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллахдаа тодорхой шалгуур тавих
d)
• Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах
e)
• Гадаадад байгаа иргэддээ хууль ёсны эрх, үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх
48.
Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдэх, судалгаа, тооцоонд тулгуурлан, шат дараатай, сонголттойгоор хэрэгжүүлэх ойлголтыг юу гэж үзэх вэ?
a)
• Олон улсын тээвэр, дэд бүтэц
b)
• Эдийн засгийн аюулгүй байдал
c)
• Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
d)
• Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
e)
• Эдийн засгийн бие даасан байдал
49.
Тодорхой чиглэл, хүрээнд зорилго тавьж хэрэгжүүлдэг, иргэн байгууллагад түлхүү нээлттэй, сайн дурын шинжтэй, иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?
a)
• Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
b)
• Олон улсын байгууллага
c)
• Үндэстэн дамнасан корпорацууд
d)
• Олон улсын төрийн бус байгууллага
e)
• Олон улсын гэмт хэргийн сүлжээ
50.
2006 онд Монгол улсын Засгийн газрын зүгээс манлайлан санаачилга гаргаж үүсгэн байгуулалцсан олон улсын байгууллага аль нь вэ?
a)
• ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
b)
• Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
c)
• Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв
d)
• Олон улсын худалдааны эрх зүйн комисс
e)
• Олон улсын атомын энергийн агентлаг
51.
Монгол улс Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?
a)
• Олон талт хамтын ажиллагааны түншлэл
b)
• Иж бүрэн стратегийн түншлэл
c)
• Иж бүрэн түншлэл
d)
• Өргөн хүрээтэй түншлэл
e)
• Стратегийн түншлэл
52.
Хатуу хүчний бодлого нь зөөлөн хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл хатуу хүчний бодлогын зарчим аль вэ?
a)
• Эдийн засгийн хүч, урамшуулал
b)
• Албадлага
c)
• Удирдамж
d)
• Цэргийн хүч, эдийн засгийн хориг
e)
• Захирах чадвар