NEW
Font size
Worksheets10-р анги Ил хаант улс, Цагадай, Пакс Мон
Total questions: 10
Worksheet time: 10mins
Аль улсын баруун хэсэг нь суурин иргэд төвлөрсөн Мавераннахр, зүүн хэсэг нь нүүдэлчид зонхилсон Могулистан гэж хоёр хэсэгт хуваагддаг байсан бэ?
Ил хаант
Цагадайн
Алтан Орд
Их Юань
Цагадайн улсын нийслэл хотууд аль нь вэ?
Алмалиг, Аксу, Карши
Марага, Тебриз, Султание
Сарай Бат, Сарай Бэрх
Дайду, Шанду
Ил хаант улсын нийслэл хотууд аль нь вэ?
Алмалиг, Аксу, Карши
Марага, Тебриз, Султание
Сарай Бат, Сарай Бэрх
Дайду, Шанду
Цагадайн улсын үндсэн нутгаас гадна Иран, Афганистан, Бага Ази, Иракийг нэгтгэсэн эзэнт гүрэн болсныг түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ?
Төмөрийн эзэнт гүрэн
Да Юань улс
Цагадайн улс
Византийн эзэнт гүрэн
Өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армян, Гүрж, Турк, Афганистаны баруун хэсэг, Сирийн хойд хэсгийг багтаасан улс аль нь вэ?
Ил хаант улс
Да Юань улс
Алтан Орд улс
Цагадайн улс
Хүлэгү ханы зарлигаар 1260 онд аль хотод Баруун Азийн хамгийн том одон орон судлах төв байгуулагдсан бэ?
Тебриз
Марага
Султание
Газан
Монголын эзэнт гүрний хүч чадал, засаглал, нөлөөн доор дэлхий дахинд энх амгалан байдал тогтож, соёл иргэншил цэцэглэн хөгжиж байсан үеийг түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ?
Пакс Монголика
Монголын эзэнт гүрэн
Монголын байлдан дагуулал
Монголын хүчирхэгжин мандсан үе
Ази, Европыг дамнасан замыг ................................. гэнэ.
Торгоны зам
Монголын зам
Мэлхийн зам
Могойн зам
Монголын эзэнт гүрний үед шашин хоорондын мөргөлдөөн эцэслэж, найртайгаар зэрэгцэн орших болжээ. Энэ үед ямар дайн зогссон бэ?
Загалмайтны аян дайн
Исламын аян дайн
Ахмад хөвгүүдийн аян дайн
Америкийн иргэний дайн
. Монгол хаадын илгээсэн элч нар дэлхийн дипломат харилцааны түүхэнд үлгэр жишээ соёлыг нэвтрүүлж байв. Ялангуяа элч нарын халдашгүй дархан байдлын илэрхийлэл болсон гэрэгэ нь хожим ямар зүйлийн эхлэл болсон бэ?
дипломат паспорт
дипломат харилцаа
дипломат ёс
дипломат нийгэм
