NEW
Font size
WorksheetsСонгууль, сонгуулийн тогтолцоо ЭЕШ
Total questions: 10
Worksheet time: 5mins
“Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашигладаг албадлагын арга хэрэгслийн цогц юм” гэж хэн үзсэн бэ?
Истон
Макиавелли
Локк
Монтеське
Даль
“Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм” гэж хэн үзсэн бэ?
Монтеське
Макиавелли
Локк
Истон
Даль
Ардчилсан сонгуулийн бүх нийтээр оролцох зарчмыг аль нь илэрхийлж байна вэ?
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
Нас, хүйс, яс үндэс, гарал угсаа зэрэг үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
Сонгуулийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Сонгуульд оролцохдоо чөлөөтэй сонголтоо хийн, саналаа чөлөөтэй илэрхийлдэг байх
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн үзэмжээр саналаа өгдөг байх
Ардчилсан сонгуулийн саналаа нууцаар гаргах зарчмыг олно уу.
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан сонгуульд оролцох
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
Ардчилсан сонгуулийн саналыг шууд өгөх зарчмыг олно уу.
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
Ардчилсан сонгуулийн тэгш оролцох зарчмыг аль нь илэрхийлж байна вэ?
Сонгуулийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Нас, хүйс, яс үндэс, гарал угсаа зэрэг үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
Сонгуульд оролцохдоо чөлөөтэй сонголтоо хийн, саналаа чөлөөтэй илэрхийлдэг байх
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн үзэмжээр саналаа өгдөг байх
Сонгуулийн мажоритари тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
a2,b3,c1
a2,b1,c3
а1,b3,c2
a1,b2,c3
a3,b1,c2
Сонгуулийн тогтолцоог тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
a1,b2,c3
a2,b1,c3
а1,b3,c2
а2,b3,c1
a3,b1,c2
2000 оны Улсын Их Хурлын сонгуульд МАХН /одоогийн МАН/ сонгогчдын 52%-ийн санал авсан ч парламентын суудлын 94.7% буюу 72-ыг авсан бол бусад нам эвслүүд нийт сонгогчдын 48%-ийн санал авсан хэдий ч парламентад дөнгөж 4 суудал авч байжээ. Энэ баримт сонгуулийн аль тогтолцооны сул талыг харуулж байна вэ?
Пропорциональ тогтолцоо
Мажоритари тогтолцооны энгийн олонх
Мажоритари тогтолцооны үнэмлэхүй олонх
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
Холимог тогтолцоо
2016 оны Улсын их хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69%-ийн санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан байсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 54.31%-ийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ?
Мажоритари тогтолцооны энгийн олонх
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
Мажоритари тогтолцооны үнэлмлэхүй олонх
Пропорциональ тогтолцоо
Холимог тогтолцоо
