NEW
Font size
Worksheets7р анги Газарзүй
Total questions: 20
Worksheet time: 14mins
1.Дэлхийн газар зүйн зургийг ашиглан өмнөд өргөрөг, зүүн уртрагт бүтнээрээ орших тивийг сонгоорой.
Хойд Америк
Австрали
Өмнөд Америк
Ази
2.Экваторын шугамаар дэлхийг ямар хоёр хэсэгт хуваадаг вэ?
Зүүн ба Өмнөд
Өмнөд ба баруун
Баруун ба хойд
Хойд ба өмнөд
3.Р болон Т цэг хэдэн цагийн зөрөөтэй байна вэ?
6 цаг
5 цаг
4 цаг
3 цаг
4.Жижиг талбай эзэлдэг объектуудыг тэмдэгтийн аргаар дүрсэлдэг бол доорх өгөгдлүүдээс аль тохиромжтой вэ?
Сургууль
Нуур
Зам
Намаг
5.Уг гараг нь нарны аймгийн нарнаас алслагдсан дарааллаараа 5 дугаарт оршдог гараг аль нь вэ?
Дэлхий
Ангараг
Бархасбадь
Санчир
6.Дэлхийн гадаргын хотгор, гүдгэр хэлбэрт тектоникийн хавтангийн хөдөлгөөн нөлөөлж уул нурууд, тал нам газрууд үүсдэг. Физик газар зүйн зурагт нам талыг ямар өнгөөр дүрсэлдэг вэ?
Ногоон
Шар
Гүн цэнхэр
Цэнхэр
7.Доорх зургуудаас галт уулын нөлөөгөөр үүссэн гадаргын хэлбэрийг сонгоно уу?
8.Термометрийн заалтуудыг ажиглан хамгийн их температур хэдэн градус цельсийг заасан байгааг сонгоорой.
450
250
00
1100
9.Дараах уур амьсгалын диаграммыг уншиж 5, 6, 7, 8 дугаар саруудаас хамгийн их тунадас унасныг сонгоорой.
5-р сар
6-р сар
7-Р сар
8-р сар
10.Дараах улс орнуудаас цунамид хамгийн их өртөх магадлалтай орныг сонгоорой.
Парагвай
Судан
Монгол
Япон
11.Дэлхийн хүйтэн бүсэд амьдардаг амьтныг сонгоорой.
Оцон шувуу
Хүрэн баавгай
Сармагчин
Зээр
12.Ази тивийн хүмүүсийн онцлог төрхийг зөв сонгоорой.
Цагаан арьстай, христийн шашин нийтлэг шүтдэг ч дотроо католик, протестант урсгал хөгжсөн.
Уугуул иргэд нь нигержүү хар арьстай, лал болон христийн шашин шүтдэг.
Ихэнх хүмүүс нь шар арьстай бөгөөд холимог арьстан ихтэй будда, хинди, лалын шашин шүтдэг.
Угсаатны бүлэг, арьсны өнгө нь холимог, христийн шашин дэлгэрсэн ч индианчууд уугуул шашинтай.
12.Далайн урсгалын хүйтэн болон дулаан гэж ангилдаг. Африк тивийн ойролцоох далайн урсгалуудаас баруун өмнө хэсэгт орших хүйтэн урсгалыг сонгоно уу?
Гвинейн урсгал
Бенгалын урсгал
Канарын урсгал
Мозамбекийн урсгал
14.Агаар дахь усны уур хийн төлөвөөс шингэн төлөвт шилжиж, дулаан ялгаруулах усны уурын өтгөрөл буюу конденсацын үзэгдлийг хэдийн тоогоор тэмдэглэсэн байна вэ?
5
4
3
1
15.Америк тивд орших голуудаас хамгийн том ус цуглуулах талбайтайг нь сонгоно уу?
Маккензи
Миссисипи
Амзонк
Парана
16.3 дугаартай цэгийн уртраг, өргөргийн солбицлыг зөв тодорхойлсныг сонгоно уу?
ХӨ 450 БУ 900
ХӨ 450 ЗУ 900
ӨӨ 450 ЗУ 900
ӨӨ 450 БУ 900
17.Зураг дээрх байгалийн төрх байдал өгөршиж, өөрчлөгдөхөд ямар хүчин зүйл нөлөөлсөн байна вэ?
Дэлхийн гадаад хүчний нөлөөгөөр буюу салхиар элэгдэх үйл явцын үр дүн
Дэлхийн дотоод хүчний нөлөөгөөр буюу усаар элэгдэх үйл явцын үр дүн
Дэлхийн дотоод хүчний нөлөөгөөр буюу галт уул дэлбэрэх үйл явцын үр дүн
Дэлхийн гадаад хүчний нөлөөгөөр буюу газар хөдлөх үйл явцын үр дүн
18.Хуурай газрын усны төрлүүдийг дарааллын дагуу зөв нэрлээрэй.
Хүрхрээ, гол, мөрөн, нуур, мөсөн гол
Мөсөн гол, хүрхрээ, нуур, гол
Мөсөн гол, гол, хүрхрээ, нуур
Нуур, хүрхрээ, мөсөн гол, гол
19.Улаанбаатар хотоос Ховд аймгийн төв Ховд хот хүртэл 1410км байдаг бол, 1:3000000 масштабтай газар зүйн зурагт хэдэн сантиметрээр зурагдах вэ?
4.7 см
47см
470 см
2127см
20.Дэлхийн ямар уур амьсгалын бүсийг илэрхийлсэн уур амьсгалын диаграмм болохыг зөв тодорхойлсныг олоорой.
Эх газрын уур амьсгалын бүс
Туйлын уур амьсгалын бүс
Цөлийн уур амьсгалын бүс
Далай, тэнгисийн уур амьсгалын бүс
