wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10 анги Түүх " Чингис хааны ба түүний залгамжлагчдын байлдан

Total questions: 20

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

Мавераннахр дахь Цагадайн улс мөхөх болсон шалтгаанд аль нь хамаарах вэ?                                  

a)

 Сербедарын босогчид Цагадайн улсыг мөхөөсөн.

b)

Барлас овгийн доголон хэмээх Төмөр Цагадайн улсыг мөхөөсөн.

c)

 Ил хаант улс баруун талаас нь довтлон, эзлэн авсан.

d)

 Хятадын Мин улс Цагадайн улсыг эзлэн авсан.

2.

.

1260-1264 онд Аригбөх болон Хубилайн хооронд хаан ширээний тэмцэл өрнөж Хубилай хаан ялжээ.  Аригбөх хаан Хубилай хаанд ялагдсан гол  шалтгаанд аль нь хамаарах вэ?  

a)

 Хубилай хаанд Хайду хан цэргийн хүчээр тусалсан.

b)

 Алтан ургийн ихэнхи ноёд Хубилайг дэмжиж байсан.

c)

 Хубилай хаан цэрэг, эдийн засгаар  давуу байдалтай байсан.

d)

Хубилай хаан Аригбөх хаанаас илүү ухаалаг хүн байсан.

3.

Хубилай хаан болон Өгөдэй угсааны Хайду хан нарын тэмцэл XIII зууны сүүл хагасаас XIV зууны эхэн хүртэл үргэлжилжээ. Хайду хан Хубилай хаантай тэмцэх болсон гол шалтгаанд аль нь хамаарах вэ?

a)

Аригбөхийг Их Монгол улсын хаан сууринд буцаан суулгахын тулд 

b)

Мөнх хаан Өгөдэй, Цагадайн угсааны ноёдыг хэлмэгдүүлэн цаазалсан тул

c)

 Хубилайг Монголын төвийг Хятадад шилжүүлсэн, хууль бусаар хаан сууринд суусан гэж

d)

 Ази, европыг холбосон худалдааны торгоны замын хяналтандаа авахын тулд

4.

Алтан Ордны улс мөхөхөд нөлөөлсөн шалтгаанд аль нь орохгүй вэ?     

a)

Ил хаант улс Алтан Ордны улсыг цэргийн их хүчээр дайлсан.

b)

 Хаан ширээний тэмцэл гарч, дотоод хямралд автсан.

c)

Алтан Ордны улс хэдэн хэсэг болон хуваагдсан.

d)

Эзлэгдсэн орнуудад бослого тэмцэл гарах болов.

5.

Аль нь Ил хаант улс мөхөөхөд нөлөөлсөн хүчин зүйл БИШ вэ?                              

a)

 Ил хаант улс Кавказын бүс нутгийг Алтан Ордны улстай булаалдан тэмцэлдэж байсан.

b)

 Ил хаант улс Египетийн мамлюкуудтай удаа дараа дайтсан.

c)

Абу Саид хаан нас барснаар Ил хаант улс бие даасан жижиг ханлигуудад хуваагдав.

d)

Газан хааны шинэтгэл эсэргүүцэлтэй тулгарч, Ил хаант улсын задралыг түргэтгэсэн.

6.

.

Аль нь Монголын Их Юань гүрэнийг мөхөөсөн хүчин зүйл БИШ вэ?

a)

 Хятадад олон жил дарааллан ган, байгалийн гамшиг нүүрлэсэн.

b)

Тогоонтөмөрийн жанжин Цагаантөмөр Юань улсын эсрэг бослого гаргасан.

c)

Юань улсын хаан Тогоонтөмөр ордны зугаа цэнгэлд хэт автсан

d)

Хятадад тариачдын бослого гарч, Юань гүрнийг мөхөөсөн.

7.

Монголын эзэнт гүрний бүрэлдхүүн улсуудын түүхэнд холбогдох үйл явдлуудыг зөв харгалзуулна уу             

  1. 1. 1260 он          А. Түүхэнд “Ахмад хөвгүүдийн аян дайн” хэмээн нэрлэгддэг дайн эхлэв

  2. 2. 1264 он       В. Цагадайн улсыг Алгуй хаан нэгтгэн захирав

  3. 3. 1271 он        С. Хубилай, Аригбөх нарын тэмцэл Хубилайн ялалтаар өндөрлөжээ

  4. 4. 1236 он        D. Хүлэгү Ил хаант улсыг байгуулав

  5. 5. 1256 он        

a)

1b, 2c, 4a, 5d

b)

1d, 2b, 3a, 4c

c)

1а, 2d, 5c, 4b

d)

 1a, 5a, 3c, 4d

8.

Их Монгол улсын бүрэлдхүүн улсуудын хаадуудыг зөв тохируулна уу. /1 оноо/

  1. 1. Юань улс                        А. Бэрх

  2. 2. Алтан Ордоны улс          В. Абага

  3. 3. Цагадайн улс                   С. Төмөр

  4. 4. Ил хаант улс                    D. Алгуй

                                        Е. Гүег

a)

 1b, 2c, 3d, 4е

b)

1с, 2а, 3d, 4b

c)

1с, 2е, 3a, 4d

d)

 1а, 2d, 3b, 4c

9.

Их Монгол улсын бүрэлдхүүн улсуудын хаадуудыг зөв тохируулна уу. 

  1. 1. Юань улс                         А. Бэрх

  1. 2. Алтан Ордоны улс           В. Абага

  2. 3. Цагадайн улс                   С. Төмөр

  3. 4. Ил хаант улс                    D. Алгуй

                                          Е. Мөнх

a)

1b, 2с, 3d, 4a

b)

 1а, 2b, 3е, 4d

c)

1b, 2а, 3d, 4е

d)

1с, 2а, 3d, 4b

10.


Ил хаант улс Мамлюкуудтай тэмцэхдээ ямар улсуудтай холбоо тогтоож байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

Цагаадайн улс, Алтан Ордны улс 

b)

Англи, Франц        

c)

Испани Португал

d)

Могулистан, Мавераннахр

11.

Юань улсын нийт хүн ам дөрвөн зэрэгт хуваагдаж байв. Гуравдугаар зэрэгт ямар хүмүүс орж байсан бэ?

a)

Зүрчид, Хятан 

b)

Өнгөт нүдтэн, араб

c)

Нанхиад, өмнөд хятад

d)

Уйгур, перс

12.

Дараах улсуудаас аль нь суурин иргэд төвлөрсөн Мавераннахр, нүүдэлчин зонхилсон Могулистан хэмээх хоёр хэсэгт хуваагдсан бэ?

a)

Алтан ордны улс  

b)

Ил хаант улс

c)

Цагаадайн улс

d)

Юань улс

13.

Алтан Ордны улсын нийслэл Сарай хот хаана байсан бэ?

a)

A.Москва голын хөвөөнд  

b)

B. Дунай мөрний хөвөөнд

c)

C.Ижил мөрний эрэгт

d)

D.Днепр мөрний эрэгт

14.

Хэн нь Ил хаант улсыг үндэслэн байгуулсан бэ?

a)

Хүлэгү хаан   

b)

Бэрх хаан

c)

Абага хаан 

d)

Газан хаан

15.

Алтан Ордны улс хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

1221 он 

b)

1242 он

c)

1256 он

d)

1271 он

16.

Алтан Ордны улс, Ил хаант улс хоорондоо сөргөлдөх болсны шалтгаан нь юу байсан бэ?

a)

Армян, Гүрж, Туркийг булаацалдан тэмцэлдсэнээс

b)

Хорасан, Багдадыг булаацалдан тэмцэлдсэнээс

c)

Азербайжан, Кавказын нурууг булаацалдан тэмцэлдсэнээс

d)

.Долоон гол кашгаарын нутгийг булаацалдан тэмцэлдсэнээс

17.

Ил хаант улс болон Цагаадайн улс юуны учир хоорондоо сөргөлдөх болсон шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

Армян, Гүрж, Туркийг булаацалдан тэмцэлдсэнээс

b)

Хорасаныг булаацалдан тэмцэлдсэнээс

c)

Кавказын нурууг булаацалдан тэмцэлдсэнээс

d)

Азербайжаныг булаацалдан тэмцэлдсэнээс

18.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын эзэмшил нутгийг зөв харгалзуулна уу.

          1. Алтан Ордон улс         а. Дорно зүгт Эрчис мөрөн, өрнө зүгт Дунай мөрний доод урсгал, өмнө зүгт Кавказын нуруу, хойд зүгт Ижил мөрөн хүртэлх нутаг

      2. Ил хаант улс                b. Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг (хуучин Хар Киданы нутаг)

3. Цагадайн улс               c. Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнууд

          4. Юань улс                      d.Өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армян, Гүрж, Турк, Афганстаны баруун хэсэг, Сирийн хойд хэсэг

a)

1a2c3b4d

b)

1c2d3a4c

c)

1b2a3c4d

d)

1a2d3b4c

19.

Аль эзэнт гүрний мөхөлд хүргэх үндсэн шалтгаанд хамааралгүй вэ?

a)

Эзэнт гүрний нутаг нь 4 том эзэмшилд хуваагдсан

b)

Чингис хаан эзэмшил нутгаа амьд ахуйдаа өөрийн хөвгүүддээ хувааж өгсөн

c)

Монгол хаад язгууртнуудын хаан ширээний төлөө тэмцэл

d)

Эзлэгдсэн орнуудын эсэргүүцэл, тэмцэл

e)

Эзлэгдсэн орнуудын эдийн засгийн хөгжлийн ялгаа

20.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын газар нутгийг зөв харгалзуулаарай 

(a)