wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

НББ-ийн тухай хууль, НББНХЗЗ

Total questions: 30

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

НББ-ийн тухай хууль анх хэдэн онд батлагдсан бэ?

a)

1990

b)

1991

c)

1992

d)

1993

2.

Мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;

a)

Мөнгөн суурь

b)

Сайжруулсан мөнгөн суурь

c)

Аккруэл суурь

d)

Аль нь ч биш

3.

Ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичихийг

a)

Журналын бичилт

b)

Ерөнхий дэвтэр

c)

Давхар бичилт

d)

Ерөнхий журнал

4.

ААНБ-ын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансдыг .............. гэнэ.

a)

Түр данс

b)

Холимог данс

c)

Ерөнхий дэвтэр

d)

Ерөнхий журнал

5.

Мэргэшсэн нягтлан бодогч нь

a)

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүчийг

b)

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг;

c)

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, эдийн засагчийг;

d)

Аль нь ч биш

6.

ААНБ-ын ерөнхий нягтлан бодогчийг хэн томилох вэ?

a)

Сангийн сайд

b)

ААНБ-ын удирдлага

c)

УИХ

d)

Засгийн газар

7.

НББ-ийн бодлогын баримт бичиг гэдэг нь:

a)

аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг;

b)

бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг;

c)

Аль нь ч биш

8.

ААНБ нь дараах бүртгэлийн баримт бичгийг дагаж мөрдөнө.

a)

СТОУС, ЖДААНСТОУС, УСНББОУС

b)

СТОУС, НББОУС, ЖДААНСТОУС, УСНББОУС

c)

СТОУС, УСНББОУС

9.

СТОУС-ыг дагаж мөрдөх ААНБ-ын ангилал шалгуур үзүүлэлтийг хуульд нийцүүлэн санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн ...........................тогтоож нийтэд мэдээлнэ.

a)

УИХ-ын гишүүн

b)

Улс төрийн намын гишүүн

c)

Засгийн газрын гишүүн

d)

УИХ-ын дарга

10.

СТОУС-ыг дараах аж ахуйн нэгж байгууллагын аль нь заавал дагаж мөрдөхгүй вэ?

a)

Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани;

b)

Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага;

c)

Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага

d)

Дээрх бүгд заавал дагаж мөрдөнө.

11.

ААНБ нь нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална. /бурууг ол/

a)

Бие даасан байх

b)

Материаллаг байх

c)

Зохицох

d)

Үнэн зөв байх

12.

ААНБ нь нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална. /бурууг ол/

a)

Тасралтгүй

b)

Зохистой

c)

Хэмжигдэхүйц

d)

Жинхэнэ хэрэгжилтийн

13.

Аж ахуйн нэгж, байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэж болно.

a)

Тийм

b)

Үгүй

14.

Санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй

a)

санхүүгийн байдлын тайлан; орлогын дэлгэрэнгүй тайлан: өмчийн өөрчлөлтийн тайлан; мөнгөн гүйлгээний тайлан; санхүүгийн тайлангийн тодруулга.

b)

баланс; орлогын дэлгэрэнгүй тайлан: өмчийн өөрчлөлтийн тайлан; мөнгөн гүйлгээний тайлан; санхүүгийн тайлангийн тодруулга.

c)

санхүүгийн байдлын тайлан; орлогын тайлан: өмчийн өөрчлөлтийн тайлан; мөнгөн гүйлгээний тайлан; санхүүгийн тайлангийн тодруулга.

d)

санхүүгийн байдлын тайлан; орлогын дэлгэрэнгүй тайлан: эзний өмчийн өөрчлөлтийн тайлан; мөнгөн гүйлгээний тайлан; санхүүгийн тайлангийн тодруулга.

15.

Санхүүгийн тайлангийн үнэн зөв эсэхийг ............................ хариуцна.

a)

Ерөнхий нягтлан бодогч

b)

Санхүүгийн албаны дарга

c)

Компаний удирдлага

d)

ААНБ-ын удирдлага

16.

Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага нь дараах үүрэг хүлээнэ: /буруу хариултыг ол/

a)

Санхүүгийн тайланг энэ хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж байгаа эсэхийг хянах;

b)

Мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч гаргасан эсэхийг хянах;

c)

Санхүүгийн тайлангийн мэдээллийг статистик судалгааны зорилгоор боловсруулах.

d)

Аль нь ч биш

17.

ААНБ-ын санхүүгийн тайлангийн жил нь дараах хугацааг хамаарна.

a)

1 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл

b)

2 сарын 10-ээс 12 сарын 31 хүртэл

c)

7 сарын 20-ээс 12 сарын 31 хүртэл

d)

1 сарын 1-ээс дараа оны 2 сарын 10 хүртэл

18.

Хөрөнгийн тооллогыг ямар тохиолдолд хийхгүй байж болох вэ?

a)

Жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө

b)

Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед

c)

Эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед

d)

Байгууллагын удирдлага солигдсон үед

19.

Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ.

a)

Бүх өр төлбөр

b)

Бүх орлого

c)

Бүх зардал

d)

Дээрх бүгд

20.

Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ.

a)

Аж ахуйн бүх ажил, гүйлгээ;         

b)

Аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр;

c)

Бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага;

d)

Дээрх бүгд

21.

Байгууллагын санхүү нь байгууллагын эзэмшигчийн санхүүгээс ангид, хараат бус байх ёстой.

a)

Үл тасалдах зарчим

b)

Бизнесийн нэгжийн зарчим

c)

Бүртгэлийн цаг хугацааны зарчим

d)

Болгоомжлолын зарчим

22.

Санхүүгийн бүртгэлд зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэх мэдээлэл тусгагдана.

a)

Өртгийн зарчим

b)

Уялдаат зарчим

c)

Материаллаг байдлын зарчим

d)

Мөнгөн нэгжийн зарчим

23.

Мэдээлэл хэрэглэгчдийг найдвартай мэдээллээр хангах явдал нь дараах зарчмуудын алинд илүү нийцэх вэ?

a)

Өртгийн зарчим

b)

Бүртгэлийн цаг хугацааны зарчим

c)

Бодитой байх зарчим

d)

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

24.

“Анар” компани 3,000,000₮-ийн зах зээлийн үнэтэй тоног төхөөрөмжийг 2,500,000₮-өөр худалдан авсан. Нягтлан бодох бүртгэлдээ тусгахдаа аль зарчмыг үндэслэн тусгах вэ?

a)

Өртгийн зарчим

b)

Бүртгэлийн цаг хугацааны зарчим

c)

Бодитой байх зарчим

d)

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

25.

Бараа материалын үнийн зах зээлийн өсөлтөөс шалтгаалан “Б” компани 100,000₮-ын олз олжээ. Гэтэл нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлд бүртгэх боломжгүй гэсэн байна. Ямар зарчмыг баримтлан нягтлан бодогч бүртгэхгүй гэсэн вэ?

a)

Болгоомжлолын зарчим

b)

Өртгийн зарчим

c)

Материаллаг байдлын зарчим

d)

Уялдаат зарчим

26.

Санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдийн шийдвэрт нөлөө үзүүлж чадахааргүй бага дүнтэй зүйлсийг тухайн хугацааны зардал болгон бүртгэнэ.

a)

Үл тасалдах зарчим

b)

Материаллаг байдлын зарчим

c)

Бүрэн тодруулгын зарчим

d)

Аль нь ч биш

27.

Худалдан авагч ирээдүйд авах бараа материалын болон үйлчилгээний үнийг урьдчилан төлж буй үед түүнийг орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэхийг

a)

Уялдаат зарчим

b)

Мөнгөөр илэрхийлэгдэх зарчим

c)

Өртгийн зарчим

d)

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

28.

Орлого олсон л бол түүнтэй холбогдон гарсан зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

a)

Үл тасалдах зарчим

b)

Бүрэн тодруулгын зарчим

c)

Уялдаат зарчим

d)

Аль нь ч биш

29.

НББОУС-д зааснаар санхүүгийн тайланг жилд нэг удаа толилуулах ёстой.

a)

Өртгийн зарчим

b)

Бүртгэлийн цаг хугацааны зарчим

c)

Уялдаат зарчим

d)

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

30.

Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч дараах эрхтэй байна. Буруу хариултыг ол.

a)

Санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй.

b)

Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй.

c)

Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар ажил гүйлгээ бүртгэхгүй байх эрхтэй.

d)

НББОУС болон нягтлан бодох бүртгэлийн хуульд харшилсан үйлдэл хийхээс татгалзах эрхтэй.

e)

Буруу хариулт алга.